Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Инновациар ангасан уул уурхай

Монголын эдийн засгийн зүтгүүр болох энэ салбараа хангалттай "зэвсэглээгүй” атлаа арвин баялагтай хэмээн цээжээ дэлдсээр.

Тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна. Итгэмээргүй ч, ирээдүйд уул уурхайн салбарыг инноваци өнгөлөх нь. Эрэлт дагасан зах зээлийн хууль үеэ элээж, технологийн хүч ноёрхох цаг иржээ. Хэнд шинэ санаа, шилдэг технологи байна, тэр хүн уул уурхайг удирдах нь. Магадгүй, технологи түүхий эдийн үнээс ч илүү нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Учир нь инноваци хэмээх ид шид эргэлзээгүй энэ талбарт хувьсал авчирлаа.

Өдгөө технологи, инноваци уул уурхайн салбарын гол хүчин зүйлийн нэгд тооцогдож байна. Гэвч жил ирэх тусам технологи болон уул уурхайн хамаарал улам л нягтарч, хүзүү, сээрээрээ хэлхэгдээд байна. Үүнийг гадарласан уул уурхайн том тоглогчид олон жилийн өмнөөс тоглоомын дүрмээ шинэчилж эхэлсэн. Түүхий эдийн ханш харуулддаг байсан тэд өртгөө бууруулах шинэ арга олжээ. Тэр нь зардал бууруулж, бүтээмж өсгөдөг технологийн хүч.

"Rio Tinto”, "BHP Billiton” гээд дэлхийн уул уурхайн тэргүүлэгчид технологийг "шүтэж”, инновацид итгэл хүлээлгэж эхлэв. Үүгээр ч зогсохгүй өндөр өртөгтэй технологи, инновацид гар татсангүй. Ирээдүйд ашиг авчрах "шидтэн” хэмээн үзэж, үлэмж хэмжээний хөрөнгө зарцуулаад байна. Хэдийгээр томоохон компаниуд энэ чиглэлд хийсэн хөрөнгө оруулалтаа ил тодоор дэлгэдэггүй ч олон тэрбум ам.доллараар хэмжигддэг. Инновацид хийсэн хөрөнгө оруулалтаараа уул уурхайн салбарыг "Rio Tinto” групп хошуучилдаг.

Ирээдүйд уул уурхайн салбарыг инноваци өнгөлөх нь

"BAEconomics”-ийн судалгаагаар өнгөрсөн найман жилийн дотор "Rio Tinto” групп Австрали дахь нэг төслийн технологид 1.5 тэрбум австрали доллар зарцуулжээ. Гэвч энэ мөнгөнийхөө төлөө тэд харамсаж байгаа ч юм алга. Учир нь энэ шинэчлэл нь зарцуулсан хөрөнгөнөөс нь илүү хэмнэлтийг тэдэнд авчирч буй тул гар татдаггүй. Технологийн дэвшил нь бүтээмж өсгөж, зардал бууруулдаг. Тиймээс инновацид зарцуулсан мөнгөө эргүүлээд олчих нь хэмээн пээдгэр суудаг байна. Энэ нь ч үнэн.

Дэлхийн ургадаггүй баялаг гэгддэг түүхий эдийн нөөц дундарч байгаа. Манай гараг даяар тонн хөрсөнд агуулагдах эрдсийн агууламж буурч буй нь сүүлийн 10-аад жилд тод ажиглагджээ.

Тухайлбал, ил аргаар олборлох зэсийн орд, уурхайн тоо дэлхий дахинд буурч байна. Ингэснээр шаргал металлыг олох, олборлох нь улам нарийн түвэгтэй болсоор.

Манай "Эрдэнэт” үйлдвэр, "Оюутолгой”-н зэсийн хүдрийн агуулга 1.2-2 хувьтай тэнцдэг. Үүнээс бага агуулгатай ордыг бид эдийн засгийн үр ашиггүй хэмээж, төдий л тоодоггүй. Гэтэл олон улсад үүнээс бага агуулгатай хүдрийг эргэлтэд оруулаад эхэлжээ. Мэдээж, технологийн хүчээр энэ бүгдийг хийсэн. Инноваци шингэсэн технологи салбарыг ийнхүү итгэмээргүй өөрчилж байна. Уул уурхайн тоглогчид яагаад технологийг шүтээд буйн шалтгаан нь энэ.

Үүнээс гадна эрдсийг ялгаж, боловсруулах нь улам хялбар болж байна. Тухайлбал, зэс боловсруулах технологи олон шаттай. Газрын гүнд тэсэлгээ хийж, зэсийн хүдрийг маш өндөр зардлаар дээш гарган, буталж термдээд, химийн урвалд оруулж, боловсруулдаг. Тэгвэл өдгөө илүү хялбар, хямд төсөр аргаар зэс, алтыг ялгадаг технологи нэвтэрчээ. Бас бактериологийн аргаар ч ялгаад эхэлсэн байна.

Уул уурхайн компаниуд геологи, хайгуулд үлэмж хөрөнгө оруулалт зарцуулдаг. Гэтэл одоо цахилгаан гүйдлээр скандаж, байгалийн баялгийн нөөцийг тодорхойлдог болчихож. Ийнхүү инноваци уул уурхайд хувьсал авчирч байна.

Багаар бодоход л үнийн уналтыг ажралгүй давах шалгарсан арга юм. Дэвшилтэт технологи нь хэмнэлт, үр ашиг авчирч бууруулж, өрсөлдөх чадварыг нэмдэг. Тиймээс технологиор "зэвсэглэсэн” уул уурхайн компанид ханш уналтаар хөнгөн газардах боломжийг олгож байгаа юм. "Уул уурхайн салбарт ханшийн савлагаа үүсэх бараг л зах зээлийн жам болсон. Тиймээс үүнээс бултах аргагүй. Гагцхүү үнийн савлагааг саармагжуулах нь чухал. Тэгвэл инноваци дагасан хэмнэлт нь хүндрэлийг даван туулах арга” гэж QMG компанийн ерөнхий захирал М.Дагва хэлж байна.

ДЭЛХИЙ ИННОВАЦИЙГ ШҮТЭЖ БАЙНА. ГЭТЭЛ БИД

Дэлхий технологиор өрсөлдөж байхад бид хаана явна. Мэргэжлийн хүний хэлж буйгаар үнэхээр хол хоцорчээ. Мэдээж, дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг "Оюутолгой” гэх мэт аж ахуйн нэгжүүд бий. Гэхдээ дийлэнх нь өнгөрсөн зууны технологитой өнөө үеийг элээж байна. Ялангуяа, төрийн өмчит уул уурхайн компаниуд өнхрөх дөхсөн машин, техниктэй мөлхсөөр. Өдгөө 40 насны босго шүргэж буй төрийн өмчит "Багануур” хувьцаат компанийн тоног төхөөрөмж дийлэнх нь өвгөрч, хуучирсан. Ашиглалтын хугацаа нь хэдийнэ дуусч, эксковатор тэргүүтэй машин, техник нь хэзээ мөдгүй хэдэн тийш салахад бэлэн байна. Дээр нь үеэ өнгөрөөсөн эдгээр төхөөрөмж зардал өндөртэй. Түлш зарцуулалт нь их. Ийм атлаа бүтээмж сул.

Ирээдүйд уул уурхайн салбарыг инноваци өнгөлөх нь

"Багануур”-т шинэчлэл хийгээгүйгээс уурхайн ашиглалтын ам нь усанд автахад ойрхон байна. Үүнээс үүдэн эрчим хүчгүйдэх хүртэл эрсдэл учраад байгааг албаны хүн мэдээлж байсан юм. Технологийн шинэчлэлд хөшүүн хойрго хандсаны улмаас нийслэлчүүдийн илч, гэрлийн эх үүсвэр болсон энэ уурхай нэг л өдөр зогсохыг үгүйсгэхгүй.

Ер нь сэхээнд орох дөхсөн нь зөвхөн "Багануур” ч биш. Төрийн өмчит "Шивээ-Овоогийн уурхай ч ижил нөхцөлд буй. Урьдчилсан тооцоогоор бараг 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй аварга уурхай арай хийн мөлхөж яваа. Энэ мэт өнгөрсөн зууны технологитой сажилж буй уул уурхайн компани олон. Товчхондоо, манай уул уурхай өнгөрсөн зуунаасаа салалгүй орчин үетэй өрсөлдөж байна. Үхэр тэрэг хөллөн, уулыг давж усыг гатлахаар зүтгэж буйтай адил. "Зөвхөн хүний хүчээр нүдсээр тамирдаж дуусдаг. Манай уул уурхайд автоматжуулалтын анхан шатны төхөөрөмжийг ч бүрэн нэвтрүүлээгүй” хэмээн мэргэжлийн хүн ярилаа.

Гэтэл уул уурхайн компаниудын технологийн хоцрогдол нь өрсөлдөх чадварыг доройтуулж, санхүүгийн дарамт учруулдаг гэдгийг салбарын удирдлагууд нь хүртэл хүлээн зөвшөөрдөг. Ер нь инновацигүйгээр хөгжлийн талаар яриад ч хэрэггүй гэдэг нь одоо батлагдаж байна.

Угтаа дэлхий зөвхөн мөнгөний төлөө инноваци руу хошуураад байгаа юм биш. Ашиг орлогоос гадна эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл багатай олборлолт хийж, хамгаалах зорилгыг ч давхар тээж буй. Австрали гэх мэт орнуудад уул уурхайн өндөр эрсдэлтэй ажлыг одоо робот болон автомат машин гүйцэтгэж байна. Гэтэл манайд үгүй. Аюул, ослын эсрэг иргэдээ илгээсээр. Үүнийг дагаад уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тоо өнөөг хүртэл буураагүй л байна. Өнгөрсөн онд л гэхэд үйлдвэрлэлийн ослын тохиолдлоор уул уурхай, олборлох салбар толгой цохиж буйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлсэн.

Манайд инноваци, технологийн үр өгөөжийг ойлгож, цэгцтэй бодлого хэрэгжүүлдэг компани цөөн байгааг албаныхан онцолсон. Уул уурхайн компаниудын багагүй хэсэг нь тоног төхөөрөмжөө тендерээр худалдаж авдаг. Гэтэл тендерийн зарчмаар авахад хамгийн хямд үнэ санал болгосныг нь сонгодог бодлогын согог бий. Харин хямд технологи нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг. Бид ийм л сул технологитой атлаа дэлхийд өрсөлдөх том амбийц тээсээр.

  •  Гэхдээ дийлэнх нь өнгөрсөн зууны технологитой өнөө үеийг элээж байна.
  •  Австрали гэх мэт орнуудад уул уурхайн өндөр эрсдэлтэй ажлыг одоо робот болон автомат машин гүйцэтгэж байна.
  •  Өнгөрсөн онд л гэхэд үйлдвэрлэлийн ослын тохиолдлоор уул уурхай, олборлох салбар толгой цохиж байна. 

Ирэх 20 жилд Монголын эдийн засгийг хүссэн, хүсээгүй уул уурхай авч явах нь тодорхой. Гэтэл бид ирэх жилүүдэд Монголын эдийн засгийн хөдөлгүүр болох энэ салбараа хангалттай "зэвсэглээгүй” атлаа арвин баялагтай хэмээн хий хоосон цээжээ дэлдсээр. Уг нь газрын хэвлий дорх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс баялаг, гео эдийн засгийн бусдад тэр бүр заяагаагүй боломжтой Монгол Улс дэлхийд томоохон тоглогч болоход ойрхон. Гэвч өнөөг хүртэл өнгөрсөн зууны технологитой мөлхсөөр сууна. Харин энэ зуур дэлхийн өрсөлдөөн улам ширүүсч, хол тасарч эхэллээ.  

Г.Байгал

Засгийн газрын мэдээ
Инновациар ангасан уул уурхай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани