Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭРДЭНЭТИЙН АСУУДАЛ: ОРОСУУДАД ГӨЛӨГ, МОНГОЛЧУУДАД АРСЛАН УЛСТӨРЧИД

ЭРДЭНЭТИЙН АСУУДАЛ: ОРОСУУДАД ГӨЛӨГ, МОНГОЛЧУУДАД АРСЛАН УЛСТӨРЧИД

 

-С.В. ЧЕМЕЗОВЫН ЗАХИДАЛ БА ТҮҮНИЙ ХАРИУ ҮЙЛДЭЛ-
 
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг манай дотоодын компанид худалдсан асуудалд ОХУ ямар ч буруугүй гэдгийг УИХ дээр ч засгийн газрын хүрээнд ч хүлээн зөвшөөрдөг. Энэ санааг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлах үеэрээ маш тодорхой илэрхийлж, "ОХУ-ын хувьд ямар ч асуудал байхгүй. Хоёр улсын засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд асуудал байхгүй. Бидэнд зөвхөн дотоодын асуудал байгаа” хэмээн тодотгосон байдаг.
 
Гэвч УИХ-аас "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлэн авах замаар 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгох тогтоол баталсан нь өөрөө эргээд ОХУ-тай уг асуудлаар холбогдох шижим үүсгэчихсэн гэхэд болно. Үндсэндээ Монгол Улсын засгийн газар орос ах нартаа "Та бүхэн буруугүй” гэж тайлбарласан ч үйлдлээрээ "Худалдаа хууль бус явагдсан тул 49 хувийг төрд авлаа” гээд хэлчихсэн гэж ойлгогдож буй.
 
Үүнийг ч ОХУ-ын зүгээс анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой. Эхнээсээ хариу үйлдэл ч үзүүлээд амжсаныг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлахад, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ тус улсын төрийн өмчит "Ростех” корпорацийн дарга С.В.Чемезовтой уулзах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй гэх мэдээлэл цацагдаж байв. Уг мэдээллийг тухайн үедээ Гадаад харилцааны яамнаас үгүйсгэсэн юм.
 
Гэвч эх сурвалжууд ОХУ-ын төрийн өмчит "Ростех” корпорацийн дарга С.В.Чемезов манай Гадаад харилцааны сайдын уулзах хүсэлтийн хариуд "Бүх зүйл хуулийн дагуу явагдсан тул яриад байх зүйл байхгүй” хэмээсэн гэх. С.В.Чемезов ингэж хатуурхсан байх үндэслэл ч бий. Учир нь, тэрээр УИХ-аас "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэх тогтоолыг батлахаас өмнөхөн манай засгийн газарт захидал илгээж, үүсч болох эрсдлийг өөрсдөө хариуцаарай гэх сануулга өгсөн байдаг.
 
Захидалд, "Энэхүү гэрээг байгуулахдаа талууд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, ОХУ болон Монгол Улсын хууль тогтоомж болон компанитай холбогдуулан Засгийн газар хоорондын гэрээнүүдийг мөрдлөг болгосон. Өнөөдрийн байдлаар гэрээний нөхцөлүүдийг бүрэн хэрэгжүүлсэн. Хувьцааны төлбөр хийгдсэн, өмчлөлийн эрх нь худалдан авагчид шилжсэн. Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх магадлалтай” хэмээн тодотгосон нь бий.
 
Тухайн үед ЗХЭГ-ын дарга Ж.Мөнхбат байнгын хорооны хуралдааны үеэр уг захидлын талаар онцолж, "Цаашид үүсч болох нөхцөл байдалд Монгол Улсын засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй шүү. Үүнийг хатуу мэдэгдье” гэж хувийн хэвшлийн гуравт хандан хэлсэн юм. Өөрөөр хэлбэл,Оросууд манай засгийн газарт жудагтай байхыг сануулсны хариуд тэд хувийн хэвшилдээ цаашид хуулийн хүрээнд үүсч болох бүх асуудлаа өөрсдөө хариуцаарай гээд бухчихаж байгаа юм. Ийм байдлаар эрсдлийг сануулаад байхад үл тоож, хувийн хэвшлийн хөрөнгийг шууд төрд авах шийдвэр гаргасан явдалд С.В.Чемезов дургүйцлээ илэрхийлж, манай гадаад хэргийн сайдтай уулзаагүй буцаасан гэх таамаг  ч бий.
 
Мөнхүү дэлхийн орчин үеийн зэвсэглэлийн дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг, сая шахуу ажиллагсадтай, улсдаа засгийн газрын кабинетээсээ дутахгүй эрх мэдэлтэй байдаг "Ростех” корпорацийг тухайн үед манай зарим мэдэмхий улстөрчид "захиалгаар” захидал бичсэн гэх санааг хүртэл чуулганы танхимаас хөндсөн нь тэдэнд лавтай таатай санагдаагүй биз ээ.
 
-АРБИТРЫН ШҮҮХ  ГУРВАН ТАЛААСАА УУЛЗАХ ЦЭГ БОЛНО-
 
Ганц энэ тохиолдол ч биш. Ер нь сүүлийн жилүүдэд хойд хөршийнхөнтэй хийсэн томоохон уулзалтууд эцэстээ "Эрдэнэт”-ийн маргаанаар өндөрлөдөг байсныг учир мэдэх хүмүүс тодотгодог.Тухайн үед маргаан "Эрдэнэт” үйлдвэрийн хэр хэмжээнээсээ хэтэрсэн өндөр зардал, зарлагын хүрээнд өрнөдөг байсан бол эдүгээ арбиртын шүүх дээр хоёр талаасаа уулзах эмзэг цэг өмнө маань  байна. Учир нь, "Монгол зэс” корпорациас засгийн газрыг шүүхэд өгснөөр "Ростех” холбогдох гэрээг хуулийн дагуу явсан гэх баталгаа өгөх чиг үүргээр татагдана гэсэн үг.
 
Энэ санааг эдийн засагч Ч.Отгочулуу хөндөхдөө ""Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан хувийн хэвшлийнхэн маань өөрсдөө эрсдэл хүлээгээд, Оросуудын хувьчлалд оролцсон. Оросуудын явуулсан хувьчлал нь өөрөө хаалттай явагдсан. Мэдээж бид оросуудыг хувьчлалаа нээлттэй хийсэнгүй гэж хэлэх эрхгүй. Дээр нь Оросын төрийн бодлогын илэрхийлэл болсон "Ростех”-ийг луйварт оролцсон мэтээр харагдуулж байгаа нь маш буруу үйлдэл. Эрдэнэтийн асуудал Ростехийн санаачлагаар Арбитрын шүүх дээр очвол Засгийн газар ялах магадлал маш бага”хэмээн тодотгож байсан удаатай.
 
Нөхцөл байдал ингэж эргэвээс улстөрчдийн Оросуудад очин бөндөгнөж, хувийн хэвшилдээ арслангийн бяр гаргадаг байдал шүүх дээр шийдэгдэнэ л гэсэн үг. Нөгөө талаас "Ростех”-ын  худалдааны хэлцлээ тодорхой хугацаанд олон нийтэд мэдээлэхгүй далд  явуулах шаардлагыг хүлээн авсан хувийн хэвшлээ улстөрчид "Бусдадааа өрсөлдөх боломж олгоогүй. Хаалттай байдлаар авч ирсэн” гэх өнцгөөс буруутгадгаа буруутгачихсан.
 
Тэгсэн мөртлөө хойд хөршид очсон хэнбугай нь ч  "Эрдэнэтийн асуудалд Оросууд та бүхэн буруугүй ээ” гээд тал засчихдаг.  Яг энэ өнцөгийг шүүх харин хэрхэн үзэх бол гэдэг өөрөө жинхэнэ асуудал юм.

Ж.МЯДАГБАДАМ

ЭРДЭНЭТИЙН АСУУДАЛ: ОРОСУУДАД ГӨЛӨГ, МОНГОЛЧУУДАД АРСЛАН УЛСТӨРЧИД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани