Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ын түүхэн үүргийг умартах учиргүй

Нийслэлчүүд бидний амин чухал хэрэглээ болсон цахилгаан болон дулааны эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хангах үүргийг гүйцэтгэж байдаг дулааны цахилгаан станц /ДЦС/-ын тухай тэр дундаа "Дулааны хоёрдугаар цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-ийг "Нээлттэй төрийн байгууллага” сурвалжлагын энэ дугаараар онцлох гэж байна.

Төвийн бүсэд ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Дарханы дулааны станц, Эрдэнэтийн дулааны станц үйл ажиллагаагаа явуулан, цахилгаан, дулаанаар нийслэлчүүд болон Дархан, Эрдэнэтийн ард иргэдийн ахуйн хэрэгцээг хангахын зэрэгцээ төвийн эрчим хүчний системийн 10 орчим аймаг, цаашлаад үндэсний хэмжээнд эрчим хүчний найдвартай байдлыг хангадаг гэдгээс харахад эдгээр станцын гүйцэтгэх үүрэг их, хүлээх хариуцлага өндөр юм. Тус станцуудын үйл ажиллагаа нэгдмэл, салгаж ойлгох аргагүй ч өөрсдийн гэсэн үйл ажиллагааны онцлог, түүхтэй байх ажээ.

Бидний энэ сурвалжлагаараа онцолж буй "Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн тухайд 1961 оны 12-р сарын 26-ны өдрийн 19 цаг 20 минутад анхны цахилгаан гүйдлийг Толгойтын мах комбинат, тоосгон заводод өгч гал голомтоо бадрааж байжээ. Энэхүү түүхээс үзвэл тус станц Монгол Улсын эрчим хүчний салбарын ууган үйлдвэр болж, тухайн цаг үедээ нийслэлчүүдийг цахилгаан дулааны эрчим хүчээр хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байсан байна. Тиймээс бид өдгөө тус станцын түүхэн үүрэг, ач холбогдлыг нь умартаж болохгүй санагдах юм.

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар "Таван шар”-ын урд "Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК 24.7 га талбай газар эзэмшиж байрладаг. Тус станц нь нэг жилд 154.5 сая киловатт цаг /кВт.ц/ цахилгаан эрчим хүч, 184.8 мянган гКал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Толгойт, 21-р хороолол, ханын материал, гурилын үйлдвэр, махкомбинат, Найрамдал ОУ-ын пионерийн зуслан, Орбит чиглэлд түгээдэг юм байна. 1960-1975 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын дулаан хангамжийн  ачааллын зонхилох хувийг өөртөө хүлээж ажиллаж байсан бол өнөөдөр үйлдвэрлэн борлуулж буй цахилгаан дулааны эрчим хүч нь төвийн эрчим хүчний системийн 3 хувь, дулааны 2.8 хувийг эзэлж байна.

Дээрх хоёр тоог харахад "Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэж байгаа үүрэг төдийлөн их биш байгаа ч цаашдаа Улаанбаатар хотын баруун, баруун хойд хэсгийн дулааны эх үүсвэр болох шаардлага байгааг онцлох нь зүйтэй. Мөн Улаанбаатар хотын иргэдийг шахмал түлшээр хангах үйлдвэрийн цогцолборыг тус станцыг түшиглэн байгуулсан байдаг. Гэвч төрийн бодлогын дэмжлэг, шийдвэр дутагдаж байгаагаас өнөөг хүртэл ажиллуулж чадахгүй байгааг тус станцын удирдлагууд хэлж байлаа.

2016 онд түүхэн амжилт тогтоожээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хойш нийт 7 орчим тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийснээр станцын суурилагдсан хүчин чадал нэмэгдэж найдвартай ажиллагааны түвшин сайжирчээ. Үүний үр дүнд 2016 онд "Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК 56 жилийн түүхэндээ хамгийн их хэмжээний цахилгаан дулааны эрчим хүч /132.8 сая кВт/ц, 184.8 мянган Гкал/ үйлдвэрлэн борлуулсан амжилт гаргажээ. Үүнийг дагаад 19.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 470 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Багануурын уурхайд 2000 оноос үүсээд байсан хуримтлагдсан өрийг тэглэсэн байна. 2012 онд 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан энэ станц өнгөрсөн онд алдагдлаа бүрэн нөхөж улмаар ашигтай ажилласан нь нэг талдаа техник технологийн шинэчлэл хийсэнтэй салшгүй холбоотой юм. Нөгөөтэйгүүр Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифын таатай бодлогыг хэрэгжүүлсэн нь нөлөөлжээ.

Станцыг өргөтгөж 250 Мегаватт хүчин чадалтай болгох боломжтой

Тэгэхээр цаашид "Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн одоо эзэмшиж байгаа газар, дэд бүтцэд түшиглэн томоохон бүтээн байгуулалт өрнүүлж, өргөтгөх юм бол өнөөгийн суурилагдсан хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлэх боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохоор харьяа яам болон холбогдох талуудад танилцуулж ажиллаж байгаа ч төдийлөн сайн урагшлахгүй байгаа юм байна.

Манай улс "Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барьж байгуулна хэмээн олон жил ярьлаа. Станц барина гэж ярьж эхэлсэн цагаас хөрөнгө мөнгө зарцуулсан нь тодорхой. Төрийн зүгээс "хэмнэлт гаргах бодлогыг дэмжинэ” гэдэг. Тэгвэл шинээр станц барина гэж олон жил ярьж ямар ч үр ашиггүй хөрөнгө мөнгө зарцуулж байхаар газар, дэд бүтэц, мэргэжилтэй боловсон хүчний хангалттай нөөц гээд бүх юм нь бэлэн "Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ыг түшиглэн өргөтгөх, цаашлаад шинэ станц барьж хүчин чадлыг нь нэмэгдүүлээд явах "оновчтой шийдэл” харагдаад л байна.

Б.Мягмаржав: 2020 он гэхэд 250 Мегаваттын станцтай

болох мөрөөдөл бидэнд байна

"Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Мягмаржавын ийнхүү өгүүлж байгаа нь тус станцын хамт олон цаашид энэ том зорилтыг хэрэгжүүлэх итгэл төгс байгааг илэрхийлж байна. Тэрээр "Манай станц 56 жилийн насжилттай болсон учраас цаашид зайлшгүй шинэчлэх, өргөтгөх шаардлагатай. Станцыг 200-250 Мегаватт болгож өргөтгөх саналыг яаманд тавьж байгаа. Улс орны эдийн засаг хүндрэлтэй, төсвийн алдагдалтай байгаа учраас төсөл төдийлөн сайн явж өгөхгүй байна. Гэсэн хэдий ч улс орон дандаа ийм байдалтай байхгүй. Хөгжиж дэвжинэ. Тэр хэрээр цахилгаан дулааны хэрэглээ өснө. 2020 он гэхэд 250 Мегаваттын станцын барилга угсралтын ажлаа эхэлчих мөрөөдөл бидэнд байна. Орчин үед станцыг блок блокоор барьдаг дэвшилтэт технологи бий болсон. Эхний ээлжинд нэг блокыг барьж ашиглалтад оруулчихаад дараа нь энэ насжилт нь хэтэрсэн станцын барилга байгууламжаа буулгаад өөр блок барих замаар явна гэж тооцоолж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний чадал нэмэгдэнэ. ДЦС-3, ДЦС-4 гээд манай бусад станцууд ч насжилт явагдаж өвгөрч байгаа учраас шинэчлэлтүүд зайлшгүй шаардлагатай байна. Нөгөө талаас Улаанбаатар хотын цахилгаан дулааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэх учраас үүнийг бид наад тал нь 5 жилийн өмнөөс харж, бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн ярьсан юм.

300 орчим ажилтныг тогтмол ажлын байраар хангаж байна

"Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК нийт 297 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байна. Нийт ажиллагсдын 30 хувь нь  эмэгтэй, 70 хувь нь эрэгтэй ажилчдаас бүрддэг бөгөөд 93 хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой юм байна. Тус компанийн нийт зардлын 33 хувийг ажилчдын цалин хөлс эзэлдэг. Үүнээс гадна өнгөрсөн онд ажиллагсдын нийгмийн зардалд 527.4 сая төгрөг зарцуулжээ.

"Найдвартай эрчим хүч, Шинэ технологи, Өөдрөг амьрал” гэсэн эрхэм зорилгыг өмнөө тавьж, хэрэглэгчдээ дээдэлсэн бүтээлч хамт олны талаар энэ удаагийн "Нээлттэй төрийн байгууллага” сурвалжлагаараа танилцуулсандаа баяртай байна.

Улс орны цахилгаан дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн бүтээн байгуулалтыг хийхэд "Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д  төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм гэсэн санаа сурвалжлагын явцад төрж байлаа. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тус станцын цаашдын ирээдүй бүтээн байгуулалтаар дүүрэн, өргөжин тэлж, халуун дулаан илч гэрлээ түгээсэн гавъяагаа өргөжүүлэн авч явах нь дамжиггүй биз ээ.

 

Amjilt.com
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ын түүхэн үүргийг умартах учиргүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани