Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой дахь “Шэнхуа”-гийн чин хүсэл юу вэ?

Тавантолгой дахь “Шэнхуа”-гийн чин хүсэл юу вэ?ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид өчигдөр БНХАУ-ын "Шэнхуа” группийн дэд ерөнхийлөгч Ли Донгтой уулзаж, тус группийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэгэхээр бид "Шэнхуа” группийг Тавантолгой төсөл дээр орж ирэх гэж сүүлийн хэдэн жил нэр нь яригдаж буй гэдгээр сайн мэдэх билээ. Сангийн сайд лав энэ онд Тавантолгой төслийг эргэлтэд оруулахгүй гэсэн ч, олон жил яригдаж буй энэ төслийг гараанаас гаргах цаг болсон, дэлхийн зах зээл дээр ч нүүрсний үнэ өсөх прогнозтой байна гэж шинжээчид хэлцгээж буй. Гэхдээ төслийн эрх мэдлийг хэрхэн яаж хуваарилах вэ гэдэг асуудал анхаарал хамгийн ихээр татаж байгаа юм.

Төслийн галт тэрэг хөдлөхгүй олон жил саатаж байгаатай зэрэгцэн нүүрс үнс болох гэж байхад Тавантолгойгоо гацаалаа гэх шүүмж дагасаар байсныг хэлэх хэрэгтэй. За харин З.Энхболд энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ  "Баабар нүүрс үнс боллоо гээд хүмүүсийн толгой эргүүлээд худлаа бичээд байгаа юм. Нүүрсийг чинь анх Хубилай хааны үеэс Бээжингийн ойролцоо олборлож эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш нүүрсний хэрэглээ одоо хүртэл байж л байна. Тавантолгойн нүүрс бол эрчим хүчний хүрэн нүүрс биш ган үйлдвэрлэдэг дээд зэргийн нүүрс. Тэгээд хамгийн хямдхан зардлаар олборлож болдог, далд биш ил уурхай учраас ач холбогдолтой байгаа юм. Ган үйлдвэрлэхэд коксжих нүүрснээс өөрөөр хямдхан түүхий эдийг хүн төрөлхтөн бодож олоогүй байгаа цагт Тавантолгойн нүүрс үнс болохгүй ээ. Үндсэн хуулийн 6.1-д "байгалийн баялаг бол ард түмний өмч гээд биччихсэн байгаа. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсийг байгаль өөрөө бүтээсэн юм. "Эм Си Эс” ч юм уу, Ж.Оджаргал бүтээгээгүй. Ж.Оджаргал сандал үйлдвэрлэж болно. Ширээ хийж болно. Кола үйлдвэрлэж болно. Түүнийгээ дуртай үнээрээ зарах эрхтэй. Түүнтэй хэн ч маргахгүй. Тавантолгойн нүүрсийг тэр бүтээгээгүй болохоор ард түмний өмчийг би яагаад Оджаргалд үнэгүй өгөх ёстой юм бэ. Дээр нь миний 1072 ширхэг хувьцаа байж байна. Надтай адилхан хувьцаа эзэмшигч хоёр сая хүний өмчийг УИХ хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ.” хэмээн хэлж байсан.

Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн  "Хятадын Шэнхуа,Японы Сүмитомо,Монголын Энержи-Ресурстай явуулж буй хэлэлцээр засгийн газрын 268-р тогтоол дээр үндэслэгдэж байгаа юм билээ. Засгийн газрын 268-р тогтоолын гол агуулга нь орд газрыг өмчлөхгүй, тодорхой хэлцлийн дагуу худалдахгүйгээр бусдад ашиглуулах. Өөрөөр хэлбэл, яг энэ агуулгаар яриа хэлэлцээрүүд явагдаж, 268-р тогтоол гол эрхзүйн үндэслэл нь болж байгаа гэсэн үг. Тогтоолын дагуу тусгай зөвшөөрлөө зарахгүй. Гэхдээ Тавантолгойн 49 хувийг Шэнхуад бүрэн ашиглуулна гэдгийг илтгэж байгаа юм. Үндсэндээ Тавантолгойн гэрээ луйврын шинж рүү орсон гэж болно. Нэгэнт ухаж аваад, бүрэн ашиглах эрхийг нь олгочихсон хойно тусгай зөвшөөрөл төрд байх ямар ч шаардлагагүй. Харин ч нөхөн сэргээх тэр их зардал нь төрд үлдэж, баялаг нь бүгд гадагшаа явна. Дээр нь нэмээд үлдсэн 51 хувийг нь бас бүрэн ашиглуулах гэсэн утгатай тогтоол дээр үндэслэгдэж гэрээ, хэлэлцээрүүд явагдаж байгаа нь харамсалтай байгаа юм. Тиймээс энэ асуудалд хэвлэл мэдээллийхний нүд чих сэргэг байж, мэдээллийг ил тод дамжуулан, УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудыг цаашид анхаарах шаардлагатай байна. Сая ингэж ажилласны үд дүнд Тавантолгойн гэрээ хэлцэл нэг удаадаа шууд зурагдахгүй, зогслоо гэсэн ойлголттой байна. Гэхдээ хэлэлцээр цаашид ийм байдлаар үргэлжлэх эрхзүйн үндэслэлтэй байгаа юм. Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай сайн хийе гэж байгаа бол засгийн газрын 268-р тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Чиг үүргийнхээ дагуу засгийн газар энэ тогтоолыг хүчингүй болгоод явах бүрэн эрхтэй. Яагаад гэхээр, энэ тогтоол өөрөө өмнөх засгийн газарт хамаарч байгаа. Гэтэл шинэ засгийн газар бүрдэж, улстөрийн өндөр хариуцлага үүрэн ажиллаж байгаа мөртлөө өмнөх засгийн газрын алдаатай тогтоолыг үргэлжлүүлж болохгүй. Сонгуулиар ард иргэд МАН-д итгэлээ өгөхдөө өмнөх булхай луйврыг таслах зогсоох, тодорхой хариуцлага хүлээлгэх даалгавар өгсөн. Гэтэл засгийн газар заавал яагаад өмнөх алдаатай тогтоол дээр үндэслэж, Тавантолгойн хэлэлцээрийг хийх гээд байгаа юм. Яг энэ тогтоол дээр үндэслээд Тавантолгойн хэлэлцээр явчих юм бол эргээд хэн хариуцлага хүлээх бэ. Тийм учраас засгийн газар өөрсдөө хариуцлага үүрэх хэмжээний, буух эзэнтэй, буцах хаягтай шинэ эрхзүйн үндсээ бий болгоод шийдвэрээ гаргаад явах учиртай. Эрхзүйн үндэслэлээ шинэчилснээр яриа хэлэлцээрүүд тодорхой хувилбаруудтай явах боломжийг бүрдэнэ. Ингэж боловсруулагсан гэрээгээ УИХ дээр нээлттэй хэлэлцэж, эцсийн байдлаар батлаад явахад хэрэгтэй.” гэж байсан юм.

Энд өмнөх засгийн үед үйлдэгдсэн 268 дугаар тогтоолын тухай яригдаж байгаа юм. Уг нь бол хөрөнгө оруулах сонирхол нь хэвээр үлдсэн цөөн талуудын шахалт маягийн хандлага мэдрэгдсэн, сонирхолтой гэмээр нөхцөл байдалтай байх үед  Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд  268 дугаар тогтоолыг үйлдсэн байдаг юм. Гэхдээ өнөөгийн бодит нөхцөл байдал эргээд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуултад хариулт нэхэж байж болох юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Тавантолгой дахь “Шэнхуа”-гийн чин хүсэл юу вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани