- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн яамны удирдлагууд мэдээлэл өгөв
Уул уурхайн яамны удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар оролцлоо.
Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндсөн чуулгануудыг энэ онд дөрвөн бүсэд зохион байгуулах гэж байна.
Манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Анх 1922 оны Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүх эхэлжээ. Уул уурхайн салбар 2016 оны эцсээр
- Дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь,
- Экспортын 86 хувь,
- Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь,
- Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг тус тус бүрдүүлсэн.
- 40 мянга гаруй хүн энэ салбарт ажилладаг.
Эдийн засаг хямралтай үед төдийгүй хэвийн үед ч ачааны хүндийг үүрч ирсэн энэ салбарын үр өгөөжийг бодитой ойлгож, зөв мэдээлж, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах замаар нийгэм, эдийн засгийн бусад салбараа өөд татахыг нийтээрээ анхаарах цаг болсныг салбарын удирдлагууд уриалав.
95 жилийн ойн хүрээнд тавдугаар сарын 4-нд Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран Орхон аймагт зохион байгуулна. Төвийн бүсийн чуулганд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгууд оролцох юм байна.
Нэгдсэн хуралдаанаар "Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал”-ыг хөндөх гэнэ.
Салбар хуралдаанууд
- "Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”,
- "Үйлдвэрлэл, техник технологи хөгжлийн бодлого”,
- "Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”,
- "Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлнэ.
Чуулганд Ерөнхий сайд, Улсын их хурлын гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид болон салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид оролцоно. Харин
- Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт есдүгээр сард,
- Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт аравдугаар сард,
- Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт арван нэгдүгээр сард зохион байгуулах аж.
Ингэхдээ 21 аймгийн бүх сумын төлөөллийг хамруулах зорилго тавьжээ. Чуулганаар ярьсан шийдлүүдийг шинээр боловсруулж буй "Уул уурхайн хууль”-д тусгана. Энэ хуулийг баталснаар геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн хаалт дуусах хүртэлх бүх асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалт уурхайн амьдралын мөчлөгийн хүрээнд нэг мөр болох юм.
Мөн салбарын 95 жилийн ойн хүрээнд "China Mining” олон улсын үзэсгэлэнд оролцох, "Дисковер Монголиа-95” хөрөнгө оруулагчдын чуулган, эрдэм шинжилгээний бага хурал, уурхайчдын ажил, мэргэжлийн тэмцээн, урлаг, спортын наадам хийх, баримтат кино, гэрэл зургийн цомог, ном бүтээх зэрэг салбараа таниулсан ажлууд хийнэ гэв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||