- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрх баригчдыг хагаралдуулсан 800 тэрбумын гэрээний эзэд хэн бэ
Өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв байж ирсэн 700-800 тэрбум төгрөгийн өртөгтэй төсвөөс гадуурх долоон концессын асуудал өнөө хэр намжихгүй нь. Үүнээс үүдсэн эрх баригчдын талцал хурлын өрөө, Төрийн ордонд багтаж шингээ больж, олон нийтэд ил болоод байна. МАН-ын бүлгийн хуралдааны протокол, концессын эзэд тодорхой боллоо. Тэгвэл олон нийтээс хүүхдийн мөнгийг хасч, татварын нэмэгдүүлэн байж оруулж ирсэн гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа долоон концессын эзэд хэн бэ гэдгийг доорх жагсаалтаас харж болно.
-МАК-ийн 78 тэрбумын гэрээ
"Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ. Төсөвт өртөг нь 78 тэрбум 752 сая төгрөг. Уг төслийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргажээ.
-"АЛТАЙ ТРЕСТ”-ийн 77 тэрбумын гэрээ
– "Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс. Уг шийдвэр өнгөрсөн сарын 29-ний өдөр Засгийн газраас гаргасан 103 тоот тогтоолоор баталгаажжээ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагдсаныг "Алтай трест” ХХК гүйцэтгэх юм байна.
-Ж.Мөнхбатын хүлээн зөвшөөрсөн 87 тэрбумын концесс
– Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын "Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”. Нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг концессын гэрээ нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр өмнөх Засгийн газрын үед эхэлжээ.
– 211 тэрбумын концесс
– Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 213 дугаар тогтоолоор батлагдсан концессын ажил. "Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг юм.
-234 тэрбум төгрөгийн концессын гэрээ
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 148 дугаар тогтоолоор "Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”. Барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань.
-26 тэрбумын гэрээ
-Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто замын ажил. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг.
-25 тэрбумын эмнэлгийн барилгын ажил
-Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудал. Анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байсан ч гүйцэтгэж байсан компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн мөртлөө нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан. Одоогийн өртөг 25 тэрбум 700 сая.
Эх сурвалж: www.polit.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||