Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улстөржиж талцсаар суутал бүтээн байгуулалтын сураг алдрах вий

 

Улстөржиж талцсаар суутал бүтээн байгуулалтын сураг алдрах вийХаврын чуулганы эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхтэй зэрэгцэн концессын асуудал сөхөгдөв. Энэ үеэр Засгийн газар концессын гэрээ байгуулсныг зарим гишүүд шүүмжилж, тэр ч бүү хэл "Концесс гэх луйврыг зогсоох цаг нь болсон” хэмээн хатуухан хэлж байсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 болон 2016 оны 180 дугаар тогтоолоор Эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсан байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар дараах нэр бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Жагсаалтад:

1. Улаанбаатарын III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, станцын цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл,

2. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын сууриглагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, станцын цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл,

3. Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануур дэд станцыг өргөтгөх төсөл,

4. Чойрын дэд станц барих, өргөтгөх төсөл,

5. Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл,

6. Гурвантэс сумын Нарийн сухайтын 270 МВт-ын цахилгаан станц барих төсөл /

7. Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл

8. Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,

9. Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл,

10. Нарийн сухайтын уурхайгаас улсын хилийн Шивээ хүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл,

11. Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл,

12. Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын төсөл,

13. Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозам төсөл,

14. Сонгиносум-Хяргаснуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозам төсөл,

15. Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл,

16. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төсөл гэх мэтчилэн цааш хөврөнө.

Тэгвэл одоо хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй концессын төслүүд цоо шинэ зүйл биш юм.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 06-ны өдрийн "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолд дээрх төслүүд багтсан байдаг. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам 2014 оны зургадугаар сард Багануурын цахилгаан станц төсөл, Шивээ-Овоогийн цахилгаан станц төсөл, Тэвшийн говийн цахилгаан станц төсөл, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл, Говь-Алтай-Ховдын Дарви чиглэлийн 256 км хатуу хучилттай автозамын төсөл, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл, Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн төсөл зэрэг нэр бүхий төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байжээ. Эдгээрээс хэд хэдэн төслүүд амжилттай хэрэгжиж, ажил хэрэг болоод байна.

Тухайлбал, "Монгол ЛЗ зам гүүр” ХХК Говь-Алтай-Ховдын Дарви чиглэлийн 256 км хатуу хучилттай автозамын төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлж 2016 оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгсөн юм. Одоо тус компани Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулан ажиллаж байна.

Улмаар дээрх төслүүдээс заримынх нь концессын гэрээг байгуулахаар хэлэлцээрийг тухайн үеийн Засгийн газар хийх явцад УИХ-ын ээлжит сонгуультай нүүр тулгарснаар түр саатсан байдаг. Тэгвэл УИХ болон Засгийнгазарэнэ удаад өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Эндээс одоо хэрэгжихээр төлөвлөгдөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд цоо шинэ зүйл, гэнэт "ургасан” асуудал биш гэдэг нь тодорхой харагдана.

Концесс бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгээхэн хэлбэр. Төр захиалагч нь байж, хувийн хэвшил бүх эрсдлийг нуруундаа үүрч тухайн объектыг барьж байгуулдаг. Харин барих-шилжүүлэх, барих-өмчлөх зэрэг хэд, хэдэн нөхцөл бий. Түүнээс биш өнөөгийн улстөрчдийн яриад байгаа шиг Монгол Улсыг өр төлбөрт унагах, хэрэгцээ, шаардлагагүй ажил огтоос биш юм.

Монгол Улс үндсэн суурь дэд бүтэц болох эрчим хүч, зам тээврийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн цагт ирээдүйн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын асуудал хөндөгдөх учиртай.

Тухайлбал, "МАК” компанийн хэрэгжүүлж буй Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл амжилттай хэрэгжсэнээр орон нутагт тулгамдаад буй эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Учир нь Монгол Улсын өмнөд бүсийн цахилгаан, эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлэх, цогцоор шийдвэрлэх, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг төвлөрсөн эрчим хүчний системд холбохоор төлөвлөж буй.

21 дүгээр зуунд гэрэл, цахилгаанд холбогдоогүй хэмээн "баалуулж” байсан дээрх сумдын иргэд эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсоноор орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломж бүрдэх нь. Үүнээс гадна Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангах зорилго бүхий Чойрын дэд станц барих, өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус станцаас Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгийн нутаг дэвсгэрт орших 63 сум суурин газар, нийтдээ 1400 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, 23 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна. Зүүн өмнөд бүс нь уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж, "Чойр” дэд станцын трансформаторын ачаалал 100 хувьд хүрч, шинэ хэрэглэгч холбох боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Өнгөрсөн онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг Говьсүмбэр аймагт ажиллах үеэр дээрх асуудал хөндөгдөж байсан билээ.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Чойр дэд станцын насжилтын хугацаа дуусч, хуучирсан тоноглолууд бүрэн шинэчилэгдэж цахилгааны эх үүсвэрүүдийн үр ашиг, найдвартай ажиллагааг хангасан, олон улсын жишигт нийцсэн, компьютер удирдлагын системтэй дэд станцтай болох юм.

Цаашид Монгол Улсын хөгжилд онцгой үүрэгтэй томоохон төслүүд болох Замын-Үүдийн чөлөөт бүс, Цагаан суварга, Оюутолгой, Тавантолгой, цаашид Өмнөговь аймгийн Ханбогд суманд баригдах зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах нефть боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн чухал ач холбогдолтой хэрэглэгчдийг эрчим хүчний нэгдсэн системд холбох боломж бүрдэнэ. Хэрэв дээрхи дэд станцын өргөлтгөл, шинэчлэлийн төслийг хэрэгжүүлээгүй тохиолдолд одоогийн байгаа "Чойр” дэд станцын тоноглол, техникийн хүчин чадлаар эдгээр хэрэглэгчдийг тэжээх боломжгүй болох юм.

Тодруулбал, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгийн нутаг дэвсгэрт орших 63 сум суурин газар, нийтдээ 1400 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, 23 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах эрсдэл үүсч байна. Иймд зүүн өмнөд бүсийн зангилаа Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажлыг түргэтгэж, хүлээгдэж байгаа хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаснаа стратегийн ач холбогдолтой уул уурхай, үйлдвэрлэлийн салбарууд хөгжих үндэс суурь тавигдах юм.

Өөр нэгэн жишээ дурдахад, "Томо бюлдинг” компани Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хүн амын тэн хагасаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод төрөх эмнэлэг шиг хэрэгтэй зүйл үгүй. Тус эмнэлэг ашиглалтад орсоноор эрүүл мэндийн даатгалын сангаар эх, хүүхдэд, эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий цогц эмнэлэгтэй болох нөхцөл бүрдэх нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдолтой.

Түүнчлэн БНХАУ-ын "China nuclear industry 22” корпораци концессын гэрээгээр барихаар тохиролцон "Багануур Пауэр” ХХК өнгөрөгч 2015 оны дөрөвдүгээр сард Хөрөнгө оруулалтын газартай Багануурын цахилгаан станц төслийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр дээрх гэрээг байгуулжээ. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 700 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 6685 цаг ажиллаж, 4211 ГВт цаг цахилгаан үйлдвэрлэнэ.

Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр 2500 ажлын байр шинээр бий болох тооцоо бий.

Концессын гэрээгээр хэрэгжихээр төлөвлөгдөж буй төслүүдийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагын талаар цухас дурдахад ийм.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа гээд бид гараа хумхиад, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох учиргүй. Байгаа нөхцөл, нөөц бололцоондоо тулгуурлаад стратегийн ач холбогдол бүхий төслүүдээ урагшуулах ёстой. Түүнээс биш талцаж, маргалдаад, хоёр тийшээ хараад суух юм бол сонгуульт дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрчихнө гэдгийг одоогийн эрх баригчид санахад илүүдэхгүй бизээ. Монгол Улсад зайлшгүй хэрэгцээт, нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлснээр бид эмнэлэгтэй, цахилгаан станцтай, замтай болно. Эцсийн дүндээ энэ бүхэн Монгол Улсын иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалт болохоос биш хэн нэгэн "цүнхлээд” аваад явахгүй. Дээрх төслүүд Монгол Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоолоор батлагдсан "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т ч тусгалаа олсон гэдгийг энэ дашрамд сануулъя.
 
zaluu.com
 
Улстөржиж талцсаар суутал бүтээн байгуулалтын сураг алдрах вий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани