Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МАНАЙХ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАЛТГААЛЖ ТҮР ЗУУРЫН СОРИЛТОЙ ТУЛГАРААД БАЙНА

МАНАЙХ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАЛТГААЛЖ ТҮР ЗУУРЫН СОРИЛТОЙ ТУЛГАРААД БАЙНАМанай сонин "Редакцийн айлчлал"-аа Шинэчлэлийн засгийн газрын гол тулгуурын нэг Уул уурхайн яаманд хийлээ. Уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэгэжүүлж буй ажил, цаашилбал Монголын эдийн засгийг тэтгэгч тус салбарын өнөөгийн байдал ямархуу байгааг албаны хүмүүсээс нь сонсч уншигч олондоо хүргэхийг зорисон юм. Биднийг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр, Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, "Оюутолгой" ХХК-ын ТУЗ-ийн гишүүн Ч.Отгончулуу, Хуулийн хэлтсийн дарга Л.Болдхүү, Геологи бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Түлшний хэлтсийн дарга Л.Раднаасүрэн нарын хүмүүс хүлээн авсан. Уулзалтын эхэнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тусгайлан бэлтгэсэн доорх мэдээллийг өглөө.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХУРД ОЙРЫН ЖЙЛҮҮДЭД ХОЁР ОРОНТОЙ ТООНД ТОГТМОЛ БАЙНА
-Манай яам Монгол Улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулж, уул уурхайн салбарыг хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон, нийгэм эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжиж, байгаль орчинд халгүй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар хүний эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ирэгдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Нийт 65 ажилтантай. Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга.
Доор нь дөрвөн газартай. Үүнд Стратегийн бодлого, төлөвлөлтийн, Төрийн захиргааны удирдлагын, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар багтдаг. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар Геологийн, Уул уурхай, Түлшний, Эдийн засаг санхүү хөрөнгө оруулалтын гэсэн дөрвөн хэлтэстэй. Төрийн захиргаа удирдлагын хэлтэст Хуулийн, Гадаад хамтын ажиллагааны гэсэн хоёр хэлтэс бий. Мөн сайдын ажлын албатай.
Манай яамны харьяа Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн Засгийн газрын хоёр хэрэгжүүлэгч агентлаг байна. Уул уурхайн аврах анги мөн манай яаманд харьяалагддаг. Бид ажлын төлөвлөгөөгөө бүтэн жилээр гаргадаг. Маш олон хуудастай зузаан төлөвлөгөө байдаг. Түүнд багтаасан ажлуудаа цомхотгон жижиг өврийн дэвтэрт багтааж, байнга биедээ авч явж, өдөр тутмын ажилдаа ч ашигладаг. Мөн өрөө бүрт ажлын төлөвлөгөөг тэмдэглэсэн самбарыг байрлуулсан.
Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх орны нэг болоод байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамны хийсэн судалгаагаар Монголын эдийн засгийн өсөлтийн хурд ойрын жилүүдэд хоёр оронтой тоонд тогтвортой байх төлөвтэй байгаа. Сүулийн гурван жилд ДНБ-д 17 орчим, экспортын бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүун 81, улсын төсвийн орлогод 23, гадаадын шууд хөрөнгө оруулалтад 83 хувийн жин даржээ.

ГАДААД ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ХАМААРАЛТАЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ ОЛОН БАЙНА
-Монгол Улсын хувьд 2011 он гадаадын хөрөнгө оруулалтын оргил үе нь байсан. Учир нь "Оюутолгой" хэмээх манай түүхэнд байхгүй том бүтээн байгуулалтын эхний шатны хөрөнгө оруулалт дууссан. Ил уурхай ашиглалтад орох бэлтгэл хангагдсан, далд уурхайн зарим бэлтгэл ажил хийгдсэнтэй холбоотойгоор маш их хэмжээний хөрөнгө оруулалт сүүлийн хоёр гурван жилд орж ирснийг монголчууд сайн мэдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалт аажимдаа буурч байна.
Хэдийгээр бид их ажил хийж, тодорхой үр дүнд хурч байгаа ч тулгамдсан олон асуудал байдаг. Тухайлбал, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхуүний гол худалдан авагч болох БНХАУ-ын зах зээлийн байдалтай холбогдон бид түр зуурын сорилтой тулгарч байна. Энэ сорилтыг амжилттай даван туулахын тулд бид тодорхой бодлоготойгоо хандаж байгаа. Тиймээс тулгамдаж байгаа асуудлуудаа судалж үзлээ. Ингээд үзэхэд гадаад, дотоод хучин зүйлээс шалтгаалсан олон зүйл байна.
Тухайлбал, гадаад хүчин зүйлийн хувьд худалдан авагч цөөн, зах зээлийн үнийн хэлбэлзэл их, шинэ нийлүүлэгчид нэмэгдэх өрсөлдөөн улам ширүүсч байна. Мөн одоогийн нөхцөл байдал нь эдийн засгийн хямралаас бүрэн ангижраагуй байна, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа, хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд буурсан гэх хэдэн шалтгааныг дурдаж болохоор байна.
Дотоод хүчин зүйлийн хувьд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой асуудлууд байна, бүтээгдэхүүн боловсруулах боловсруулалтын тувшин муу, ажиллах хучний чадавхи төдийлөн өндөр биш, техник технологийн хувьд тэргүүлэх түвшинд хурч чадаагүй зэрэг хэд хэдэн шалтгаан бий. Энэ бүхнийг бололцооныхоо хэрээр шийдэж ажиллах зорилготой.

ЭРХЗҮИН ОРЧНОО ПШНЭЧЛЭХ ШИНЭ "ХӨРС-ӨӨ ТАВЬЧИХСАН
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж энэ оны нэгдүгээр сард УИХ-аар батлуулж, мөрдөн ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эхний ажлыгхийсэн. Ингэснээр алтныхудалдаанд ил тод байдлыг бүрдүүлж чадсан гэж үзэж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг шинээр батлуулсан. Ингэснээр бутээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа энэ цаг үед шаардлагатай барилгын материалын эрэл хайгуул ашиглалттай холбоотой асуудлыг орон нутаг руу чиглүулснээрээ бүтээн байгуулалтыг улам эрчтэй явуулахад түлхэц өгсөн гэж үзэж байгаа. Одоо бид хэд хэдэн чухал баримт бичгийг УИХ-аар батлуулахаар төсөл дээр нь ажиллаж байна.
Тухайлбал, Ашигт малтмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр нь ажиллаад Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Ингэснээр уул уурхайн салбарын идэвхжилд сөргөөр нөлөөлж байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал нээлттэй болох жишээтэй. Гадаадын зарим хөрөнгө оруулагч энэ хуулийн өөрчлөлтийг нэлээн ажиглаж байгаа. Тэгэхээр үүнд нь хариу өгөх ач холбогдолтой хууль болно гэх итгэл байгаа юм.
Газрын тосны тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг цааш нь хэлэлцуүлэх, эсвэл эргүүлэн Засгийн газарт татах тухай асуудал байх болов уу гэж харж байгаа. Газрын хэвлийн тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг санаачилж, холбогдох газруудаас нь зөвшөөрөл авч батлуулах шаардлага байгаа. Ийнхуу хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлыг системтэйгээр авч үзэж байгаа юм.
Үүний тулд гол ундсэн суурь бичиг баримтуудаа бүрдүүлье гэсэн зорилт тавьсан. Үүнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан ундэсний хөгжлийн цогц бодлого гэж гарсан байгаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гарчихсан байгаа. Түүнчлэн  тухайн  жилийн  эдийн  засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлүуд ч гарсан.
Ганц дутагдаж байсан зүйл нь төрөөс эрдэс баапгийн салбарт баримталж байгаа бодлого. Харин үүнийгээ энэ жил баталсан. Ингэснээр бодлогын чанартай эрх зүйн суурь дэвсгэр тавигдаж байгаа юм. Энэ мэтээр эрх зүйн орчноо бэхжүүлсний дараа' салбар бүрт тохирсон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй. "Монгол алт", "Монгол зэс", "Монгол төмөр",' "Монгол нүүрс" хөтөлбөрийг мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хийж байна. Эдгээр хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн тодорхой арга хэмжээ болж чадах юм.

ШИНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР МОНГОЛБАНКИНД ТУШААХ АЛТНЫ ХЭМЖЭЭ ЭРС ӨССӨН
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын , хууль өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд батлагдсан. Үүнд элс, хайрга, тоосгоны шавар, чулуу зэрэг барилгын материалыг, эрэх хайх, ашиглахад зориулсан хууль юм. Энэ хууль хэрэгжсэнээр орон нутгийн удирдлагад эрх мэдэл нь шилжинэ гэж бид харж байгаа.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд батлагдсан. Энэ нь алтны худалдаанд ил тод байдлыг бий болгохыг зорьсон хууль бөгөөд хэрэгжиж эхэлснээр Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн нь статистикийн мэдээллээр тодорхой болсон. Энэ оны эхний хоёр сарын хугацаанд л гэхэд 1320 кг алт тушаасан байгаа. Үүнийг өмнөх оны өдийтэй харьцуулахад 2.6 дахин нэмэгдсэн дүн юм. Үүнээс үзэхэд бидний хийсэн алхам байндаа туссан гэж үнэлж болохоор санагдсан. Уул уурхайн салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт чамлахааргүй орж ирж байгаа энэ үед тэсрэх дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн хэмжээ ч эрс нэмэгдсэн. Түүнийг ашигладаг аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдсэн. Одоо 138 аж ахуйн нэгж ийм үйл ажиллагаа эрхэлж байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох, аюулгүй байдлыг нь хангах шаардлага гарсан. Үүний дагуу Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг батлуулсан. Хууль гурван онцлогтой. Мэргэжлийн зөвлөлийг байгуулахаар заасан. Энэ чиглээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшихээр хуульчилж өгсөн. Мөн заавал даатгалд хамруулсан байхыг хуульчилж өгсөн.

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР НЭГУЛС, НЭГ КОМПАНИАС ХАРААТ БАЙХАА БОЛЬСОН
-Манай яамны голлох салбарын нэг бол газрын тос. Газрын тосны олборлолт гайгүй урагштай байгаа. Өнгөрсөн онд газрын тос олборлогч орон болсон гэдгээ зарласан. Өнгөрсөн онд 720 мянган тонн түүхий газрын тос олборлосон. Энэ жил 800 гаруй мянган тонныг олборлох зорилт тавин ажиллаж байна. Улсын төсөвт 200 тэрбум шахам төгрөгийг төвлөрүүлж байгаа юм. Энэ салбарын бүтээгдэхүүний хувьд одоохондоо бид 100 хувь гадаадын хараат байгаа. Ялангуяа Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахаас өмнө нэг улс, тэр дундаа нэг байгууллага буюу "Роснефть"-иэс хараат байсан.
 Тиймээс хараат байдлыг аль болох багасгах, олон салаа эх үүсвэртэй болгох, үнийг тогтворжуулах, бүтээгдэхүүний хангалтыг найдвартай байлгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ингэсний үр дүнд ОХУ-ын хамаарал 74 хувь, "Роснефть" компанийн хамаарал 34 хувь болтлоо буурсан. Мөн татан авалт хийж байгаа улсын тоо нэмэгдсэн.
Жишээлбэл, БНХАУ, БНСУ, Беларусь, Япон, Сингапур, Малайзаас авдаг болсон. Улмаар шингэн түлш хүлээн авдаг байгууламжийнхаа хүчин чадлыг сайжруулж хоёроос дөрөв дахин нэмэгдүүлснээр нийтхэрэгцээний 40 орчим хувийг урдаас оруулах боломж нээгдэж байгаа. Олон нийлүүлэгчтэй болсноор бүтээгдэхүүний чанарын хувьд өөрчлөлт гарсан. Хойноос голцуу орос стандарт буюу "Евро-2"-той дүйцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол одоо урдаас "Евро-3", "Евро-4" стандартын түвшинд хүрснийг авдаг болж байгаа.
Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бид хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ авсан. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг Уул уурхайн яам, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд шатахууны жижиглэнгийн худалдаанд үнийн өсөлт үндсэндээ гараагүйн зэрэгцээ хангалт тогтвортой байна.
Одоо 40-өөс доошгүй хоногийн нөөцтэй болсон байгаа.
Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварыг бууруулах, багасгах тухай Засгийн газрын тогтоол гарч дэмжиж, ажиллаж байгаа. Үүнийг үр дүнд хүргэхэд ОХУ, тэдний компаниудтай хийсэн гэрээ хэлцэл чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Өмнө нь "Роснефть"-ийн Монгол дахь төлөөлөгч "Роснефть Монгол" Еомпанийн үнийн саналын дагуу манайх худалдан авалт хийдэг байсан. Бид тэднийхийг үнээ хэрхэн тогтоодог, дэлхийн зах зээлийн ханштай харьцуулан судалсны үндсэн дээр оросуудад бодит санал тавьж 200-300 ам.доллараар үнийг буулгаж чадсан.
Уул уурхайн салбарт нүүрс чухал байр суурь эзэлдэг. Нүүрсний олборлолтын хэмжээ, борлуулалт, түүнээс улс орны эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь зэсийнхээс давах хэмжээнд ирээд байна. Ялангуяа 2011, 2012 онд маш хурдацтай өссөн. Энэ өсөлтөд манай хүчин чармайлт байхын зэрэгцээгээр гадаад зах зээл нөлөөлсөн Тиймээс бид цаашид нүүрсний салбараа бодлогоор дэмжиж, биеэ даасан өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Ингэхийн тулд газрын тосны бүтээгдэхүүн, газрын тос, занар гарган авахад хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг шийдүүлсэн. Энэ нь 2018 он хүртэл үйлчилнэ. Мөн экспортод гаргаж байгаа нүүрсний жишиг үнийг тогтоож, жишиг үнээсээ  тооцож татвар авдаг байсан.
Энэ нь аж ахуин нэгжүүдээс маш их шүүмжлэл хүлээдэг байв. Үүнийг өөрчилж гэрээний үнээр татварыг тооцож авах журамд энэ сарын 1-нээс шилжсэн. Манай нүүрс өнөөг хүртэл ангилалгүй байсан. Нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах үүднээс олон улсын жишигт дүйцсэн ангилалтай болгож байгаа. Манайх боловсруулсан ангиллаа Стандартчилал хэмжилзүйн газраар батлуулахаар өгчихсөн. Удахгүй батлагдаад бид мөрдөн ажиллах байх.

ТӨМӨР ЗАМЫН ХҮЧИН ЧАДАЛ ИРЭХ ОНД НЭМЭГДЭНЭ
Төрийн нарийн бичгийн дар-гын мэдээллийг сонссоны дараа бид дараах асуултдаа яатны удирдлагуудаас хариулт авлаа.
-Гангийн үйлдвэр байгуулах асуудал юу болж байна вэ?
О.Эрдэнэбулган: Монголд төмрийн хүдрийн ордтой, бүтээгдэхүүнээ экспортолдог аж ахуйн нэгжүүдээ нэгтгэж зохион байгуулалтад оруулаад "Монгол ган" нэгтгэлийг байгуулсан. Нэгтгэлтэй нь бид санал солилцон ажиллаж байгаа.
Нэгтгэл дундаасаа хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээд, гангийн үйлдвэр байгуулах санал гаргасан. Өөрөөр хэлбэл, хайлах боловсруулах чиглэлээр үйл ажшшагаа явуулах санал гаргасан. Үүнийг нь Уул уурхайн яам дэмжиж "Чингис" бондын хөрөнгөөр санхүүжүулэх тухай асуудлыг шийдуүлэхээр ажиллаж байгаа. Дашрамд хэлэхэд, манай яам мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байна.
-Геологийн салбар уул уурхайн түүчээ гэдэг атлаа орхигдчихоод байгаа юм биш үү?
О.Эрдэнэбулган: Геологийн судалгаа маш чухал. Уул уурхайг хөгжүүлье гэвэл геологийн салбар сайн байх төдийгүй 10-20 жилийн өмнөөс нөөцөө тогтоож, түүн дээр нь нарийвчилсан судалгаа хийдэг. Үүний дараа олборлох, ашиглах асуудал яригддаг. Тиймээс геологийн салбартаа илүү их анхаарал тавьж байх учиртай. Нэг хэсэг энэ салбар нэлээн орхигдсон нь үнэн. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монголын үндэсний геологийн албыг байгуулах тухай тусгасан. Энэ албыг байгуулах бэлтгэл нь хийгдэж байгаа.
"Тавантолгой"-н орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой", "Энержи ресурс", орон нутгийн өмчийн "Тавантолгой" нөгөө талаас БНХАУ-ын төрийн өмчит Шэньхуа компани хамтран "Гашуун сухайт төмөр зам" ХХК-ийг байгуулсан. Энэ компани боомт дээр нарийн царигийн 20 орчим км төмөр замыг энэ жилдээ багтаан тавина гэсэн зорилттой. Тэгэхээр энэ шинэ зам Тавантолгойгоос урд хил хүртэлх 267 км төмөр замтай холбогдох боломжтой. Ингэснээр төмөр замын хүчин чадал ирээдүйд нэмэгдэнэ гэсэн дүр зураг харагдаж байна.
-Тэгэхээр үнэ гайгүй байж болох нь ээ?
О.Эрдэнэбулган: Тийм ээ. Ер нь нэг бүтээгдэхүүнд ногдож буй зардлыг харахаар 40 орчим хувийг нь тээврийн зардал дангаараа эзлээд байгаа юм. Манайх БНХАУ-тай ойр байдаг ч автозамаар тээвэрлэж байгаа учраас тээврийн зардлын өртөг өсчихдөг. Тиймээс үүнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Бид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй, үүнд төр дэмжлэг үзүүлж байна. Нөгөө талаараа аж ахуйн нэгжүүд өөрсдөө үйлдвэрлэлийн зардлаа буруулах ёстой.
Тэгсэн цагг бид үнэ, чанараараа дэлхийн нүүрсний зах зээл дээр хүчтэй тоглогч байж чадна.
"Тавантолгой" дээр ганц "Энержи ресурс" баяжуулах үйлдвэртэй байна шүү дээ. Бусдад нь байхгүй. "Эрдэнэс Тавантолгой" баяжуулах үйлдвэр барина гэсэн зорилготой. Гэтэл баяжуулсан нүүрсний эрэлт төдийлөн их биш байдаг. Тэгэхээр бид дэмий хөрөнгө зарж барих нь зөв үү, үгүй юү гэдгийг бодох нь зүйтэй.
Тиймээс "Энержи ресурс"-ийн ашиглагдахгүй байгаа хүчин чадлыг нь хамтарч ашиглах тохиролцоонд хүрсэн. Одоо сард нэг сая орчим тонн нүүрс угаана. Түүнийгээ хоёр компани хамтарч зарна гэсэн үг шүү дээ. Энэ их зөв гаргалгаа болж байгаа юм. Өмнө нь дотоодын олборлогч, экспортлогчид хоорондоо өрсөлддөг байсан. Одоо Монголын компаниуд хоорондоо нэгдээд Хятадын зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч болон гарч ирэх өөр хандлага бий боллоо шүү дээ. Дэлхийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч байхын тулд хамтрахаас өөр арга байхгүй.

2014 ОНД ТАВАНТОЛГОЙГООС АЙХАВТАР ҮРДҮН ХАРАГДАХГҮЙ
-"Нүүрсний салбарт түлхүү анхаарч байгаа" гэлээ. Бор-луулалт тал дээр ямар боддого барилгглах вэ. Цаашид ч түүхийгээр нь экспортолсоор байх уу?
О.Эрдэнэбулган: Энэ тал дээр үндсэн дөрвөн чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. Нэгдүгээрт өнөөг хүртэл экспортолсон арга буюу түүхийгээр нь, хоёрдугаарт, хагас боловсруулах буюу угааж, баяжуулж гаргах. Гуравдугаарт, гүн боловсруулалт буюу хийжуүлэх, шингэрүүлэх замаар экспортолж болно. Дөрөвдүгээрт, эрчим хүчний нүүрсэнд суурилан эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ тодорхой хэсгийг экспортод гаргах хувилбарыг ч бодож байгаа.Үүнийг маш зохистойгоор нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ зохистой харилцааг гадаад зах зээл буюу эрэлтээс тогтоох юм. Тогтоогоод хийчихсэн тохиолдолд ямар үед алийгаа ахиу гаргах вэ гэдгээ өөрсдөө зохицуулах боломжтой болчихно. Ингэснээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно. Эдгээр чиглэлээр компаниуд бодитой ажил эхлүүлчихсэн байна. Тухайлбал, нуүрс шингэрүүлэх төслийн хувьд дөрвөн ч компани судалгаа хийгээд гадаадын хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийн, зарим нь ТЭЗҮ-ээ батлуулаад ажилдаа орж байна. Мөн бид "Эрдэнэс Тавантолгой" компанитай хамтран говийн усны асуудалтай газруудад нүүрсийг хэрхэн баяжуулах вэ гэдэгт туршилт хийж байгаа. Элс ашиглан нүүрс угаах технологийг Японы "Нагота инженеринг" компанитай хамтран туршиж байна. Тавантолгой"-гоос хоёр тонн нүүрс Япон руу явуулаад туршилт хийлгэсэн, туршилтын эхний үр дүн гайгүй, гарц нь 89.3 хувьтай гарсан. Үнслэг нь 10.3 хувьтай байсан. Судалгаа, туршилтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Үр дүн нь сайн гарвал зарим уурхай дээрээ жижиг үйлдвэр туршилтаар байгуулна. Дараа нь том үйлдвэртэй болох гэсэн үе шаттай ажлыг хийхээр төлөвлөөд байна.
-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсаны дараа хятадууд манай нүүрсийг тогтмол авна гэсэн найдвар, баталгаа хэр байгаа вэ. Саяхан ОХУ-д болсон хоёр улсын төлөөлөгчдийн уулзалтын үеэр Монголын нүурсийг авахаа зогсоох санааг илэрхийлсэн гээд байгаа?
-ОХУ яах аргагүй манай өрсөлдөгч. Өөрсдөө нүүрсний маш их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд БНХАУ руу маш их хэмжээгээр нүүрсээ экспортолж байгаа. Бидэнд өрсөлдөхөөс өөр аргагүй. ОХУ, Сингапур, Австрали, Индонез, Колумб зэрэг улс хэн нь боломжийн саналтай байна гэдгээрээ БНХАУ-ын зах зээл дээр өрсөлдөх л болно. Ерөнхий сайд 2013 онд БНХАУ-д айлчлах үеэр холбогдох байгууллагуудтай нь жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зураад ирсэн. Энэ нь "Бид 20 жилийн хугацаанд танайд ийм хэмжээний нүүрс нийлүүлнэ" хэмээн саналаа өгч байгаа хэрэг. Нөгөө талаас Хятад урт хугацааны хэрэгцээгээ хангах нөөцөө бүрдүүлж буй хэрэг. Энэ бол зөвхөн "Шэньхуа" компанид нийлүүлэх нуүрс. Үүний цаана дахиад нэг тэрбум тонн нүүрсний боломж байгаа.
-БНХАУ-ын нүүрсний жилийн хэрэщээ ямар байдаг юм бол?
О.Эрдэнэбулган: 1.3 тэрбум. Үүнийхээ 350 саяыг импортоор авдаг. Түүнийх нь ердөө 50 сая тонныг жилдээ экспортлоод байвал бидэнд л хэрэгтэй. Нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд олон нийтэд зөв ойлголт өгөх үүднээс туузан дамжуурга гэдэг зүйлийг оновчтой ашиглах ёстой юм билээ. Хил дамнасан туузан дамжуургыг нэг хэсэг огт ашиглаж болохгүй, байдаг юмаа алдчих юм шиг ойлголт олны дунд байсан. Гэтэл яг чухамдаа тэр туузан дамжуурган дээр гарч байгаа зүйлд хамгийн сайн хяналт тавьж болохоор байгаа юм. 90 тоннын том тракаар зөөгөөд явж байснаас тэр туузан дээр хяналтын камер, төмөр мэдрэгч зэргийг сууртлуулаад хяналт сайн тавьж болох юм билээ. Ингэж хийхгүйгээр зөвхөн төмөр зам тавиад жилд 50 сая тонныг тээвэрлэж хүчрэх үү гэдгийг бодох л хэрэгтэй. Төмөр зам, туузан дамжуургыг оновчтой, зөв хослуулах хэрэгтэй. Ингэж чадвал өртөг ч бага байж болно.
-Энэ боломжийг Таван-толгой дээр ашиглах боломж бий юу?

Р.Жигжид: Тавантолгой бол төмөр замынхаа хувилбараар явчихсан шүү дээ. Түүгээрээ цааш үргэлжлэх байх. Гэхдээ тэр замыг баригдтал энэ уурхайнуудыг туузаар холбож болно. Тиймээс олон зүйлийг зэрэг бодох хэрэгтэй юм шиг байна.
-"Тавантолгой"-н нүүрсийг "Чалыго"-гоос гадна "Шэнь-хуа" авахаар болсон биз дээ?
Р.Жигжид: Тийм. Сая хамтарсан төмөр замын компани байгуулах үеэр "Шэньхуа"-гийн Ерөнхийлөгч ирсэн. Тэд жилийн 50 сая тонн нүүрс авах хэлэлцээр хийсэн шүү дээ. Гэхдээ эхний жил бэлтгэлээ хангая гэж хэлсэн.
-"Тавантолгой"-н цаашдын дүр төрх ямар байна вэ?
Р.Жигжид: Зургадугаар сар гэхэд "Эрдэнэс Тавантолгой" компани "Чалько"-гийн өрийг нүүрсээрээ төлж дуусгана гэсэн. Ганц Тавантолгой ч гэлтгүй нүүрсний зах зээл өөрөө үнэ, худалдан авалтаа шийдэх хэрэгтэй. Хятадад нүүрсний нөөц илүүдчихээд байгаа. Тус улс XII таван жилийнхээ төлөвлөгөөнд нүүрсэн дээр шинэчлэл хийгээд жижиг хүчин чадалтай уурхайнуудаа хааж байна. Тэд дотроо өөрчлөлтөө хийсний дараа ямар үр дүн гарах нь вэ гэдгийг ажиглаж байна. Гэхдээ "Тавантолгой"-гоос энэ жил айхавтар үр дүн харагдахгүй л байна. Уг нь бид найдаж байсан ч арай л болохгүй байна.
-Энэ жилийн "Coal Mongolia" чуулганы үеэр нүүрс экспортлогчдын хэлж байсан гол зовлон нь төрийн олон тооны хураамж байсан. Нийт хэчнээн төрлийн хураамжийг нүүрс экспортлогчдоос авч байна вэ. Цөөрүүлж болдоггүй юм уу?
Р.Жигжид: Нүурс экспорт-логчдоос идэвхитэй үйл ажиллага явуулдаг нь 38. Татвар хураамжийн хувьд бид судалж үзсэн. Монголын талаас авдаг хураамж 19. Хятад ч гэсэн төдий тооных юм билээ. Үүнийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэг гарч танилцаад, Хятадын талынхантай уулзсан. Цэгцлэх, шаардлагагүй давхардсан хураамжуудыг бо-лиулах арга хэмжээ эхнээс нь авч байна. Дашрамд хэлэхэд, экспортын хэмжээ нэгдүгээр улиралд 3.7 сая тонн. Энэ нь өнгөрсөн оныхоос 300 мянга орчим тонноор илүу байгаа юм. Мөн хөрс хуулалт, олборлолт сайн байгаа. Харин цаад тал маань дотооддоо цэгцрээгүй байгаа учраас экспорт идэвхижиж чадахгүй байна.

МОНГОЛД ШАТАХУУНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХООЛОЙГ ОРОСООС ТАВЪЯ ГЭСЭН САНАЛ ТАВЬСАН
-И.Сечин Монголд айлчлах үеэрээ Д.Ганхуяг сайдтай уулзаж Монголын нутгаар нефть дамжуулаххоолой барих асууддаар ярилцсан гэсэн. Энэ хэр бодитой вэ?
О.Эрдэнэбулган: Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзаж, хамтын ажиллагааны тухай ярилцсан. Миний ойлгосноор Монголд шатахууны бүтээгдэхүүний хоолойг Оросоос тавья гэсэн санал тавьсан. Одоо бол төмөр замаар орж ирж байгаа. Нэг сая тонн орчим бүтээгдэхүун төмөр замаар орж ирнэ гэдэг наад зах нь тээврийн зардал том тусна. Нэгэнт хоолой барьчих юм бол бэлэн бүтээгдэхуүн хоолойгоор орж ирэн, тээврийн өртгийг бууруулах боломжтой саналыг манайд тавьсан гэж ойлгож байгаа.
Р.Жигжид: Дэд сайдын хэлдгээр бүтээгдэхүүнийг тогтвортой, хямдаар нийлүүлэх нь гол санаа. Хоёрдугаарт, одоо баригдах гэж байгаа Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудалд онгоцны түлш нийлүүлнэ. Туунд зориулсан агуулах барих. Гуравдугаарт, газрын тосны салбарт хамтран ажиллах санал тавьсан.
-Монголыг чиглэсэн хоолой тэндээс тавьсан тохиолдолд нефть боловсруулах манай дотоодын уйлдвэрийн хувь заяанд яаж нөлөөлөх вэ?
Р.Жигжид: Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлын хэсгийг би ахалдаг юм. Өнгөрсөн гуравдугаар сард ҮАБЗ хуравдаж, зөвлөмж гаргасан. Тус зөвлөмжид "Нефть боловсруулах үйлдвэрийг дотоодынхоо газрын тосонд түшиглэж барь" гэсэн. Тэгэхээр манайд газрын тосны үйлдвэр барих зөвшөөрлийг яамнаас авсан 10 аж ахуйн нэгжийн хийж байгаа ажилтай таншщаж үзэхэд Дархан дахь үйлдвэрийн төсөл илүү урагшилсан, судлагдсан байсан. Энэ төслийг Засгийн газар болох талаас нь өнөөг хүртэл судалж, ажилласан. Гэхдээ Дарханд үйлдвэр барихад бүтээгдэхүүн нийлүүлэлтээс хол. Дорнодын Тамсагаас Дархан руу бүтээгдэхүүн нийлүүлэх боломж алга байна шүү дээ. Тиймээс ойр орчмоос нь свот байдлаар нь авах боломж юу байна гэдгийг судалж байна. Энэ жаахан төвөгтэй байна. Дээрээс нь үнийн хувьд төсөл маань бидний төсөөлж байснаас хэтэрчихээд байгаа. Энэ мэт шалтгаанаас зогсонги байдалд орсон. Гэхдээ бид ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу эх орныхоо тосон дээр түшиглээд хаана барих вэ гэдгээ дахин судалж байна. Таны хэлдэг ч зөв. Бид Оросын саналыг хүлээж аваад хямдаар их хэмжээний шатахуун оруулаад ирвэл дотоодын үйлдвэр эдийн засгийн хувьд хэцүүднэ. Тиймээс энэ асуудлыг харьнуулж, тооцох ёстой. Дээрээс нь Оростой ч, Хятадтай ч 'Таван хоолойны бодогого" гэж яриад байгаа. Оросоос Монгол руу ирээд, Хятад руу орох хий, нефть, ус гэх таван шугамыг хэтдээ хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Оросын саналыг үүнтэй холбож үзэх хэрэгтэй. Дээрээс нь хийн хоолойн асуудал зайлшгүй гарч ирж байгаа.
-Ер нь манай улс шатахууны хараат байдлаас гарах ойрын ирээдүй байна уу?
О.Эрдэнэбулган: Бид дотооддоо газрын тос үйлдвэрлэхээр гурван чиглэлээр ажиллаж байгаа. Юун түрүүнд уламжлалт газрын тос. Тамсагийн орчмоос   гарч байгаа түүхий газрын тосон дээр суурилсан уламжлалт боловсруулах үйлдвэр барихаар ажиллаж байна. Хоёрдугаарт, хүрэн нүүрсийг ашиглан шингэрүулсэн бүтээгдэхүүн гаргахыг дэмжиж ажиллаж байна. Энэ чиглэлд дөрвөн компанид тусгай зөвшөөрөл өгсөн. "Эм Си Эс" компанийн хамтарсан Багануурт 400 мянган тонн дизелийн түлш үйлдвэрлэх төслийн ажил.
МАК компани бас нүүрснээс дизелийн түлш гаргах ажлаа эхэлсэн. Бас бусад компанийнхан бидэнтэй уулзаж байна. Эцэст нь уламжлалт бус буюу занар боловсруулах замаар газрын тос гаргах. Энэ чиглэлд Америкийн компани хайгуул, судалгааны гэрээ хийгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Бразилийн хөрөнгө оруулалттай компани манайхтай хамтарч үйлдвэр барих санал тавьсан. Бразилууд жилд хоёр сая тонн газрын тосны бүтээгдэхүүн гаргана гэж байгаа. Урьдчилсан байдлаар компаниуд дээр хийгдэж байгаа ТЭЗҮ-ээр 2017 оноос дотоодын хэрэгцээг хангах боломжтой гэсэн мэдээллийг өгдөг.

ОЮУТОЛГОЙН ДАЛДУУРХАЙНАСУУДАЛ КОМПАНИЙН ХУУЛИАР ШИЙДЭГДЭНЭ
-Оюутолгойн далд уурхайн гэрээ энэ онд байгуулагдах уу. Гадаадын хөрөнгө оруулагчдыг гацааж байгаа нэг шалтгаан энэ мөн үү?
Ч.Отгочулуу: Оюутолгой дээр бид одоо эхний бүтээн байгуулалтын зардал яагаад хэтэрчихэв, хоёрдугаар үе шатанд зардлын хэтрэлт давтагдахгүй байх ямар шалтгаан байна, төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөлийг бууруулах ямар боломж байна гэсэн асуудлыг л ярьж байна. Гэх-дээ үүн дээр тусдаа гэрээ байгуулах шаардлагагүй. Энэ бол Компанийн тухай хуулиараа шийдэгдээд явж байгаа асуудал. Бизнесийнхээ харилцаагаар банкуудтайгаа зээлийн гэрээ хийгээд явчихна.
-"Оюутолгой" компанийн захирал байсан Ц.Сэдванчиг саяхан твиттер хуудсаараа дамжуулан "Далд уурхайн санхуүжилтийн асуудлыг ТУЗ дээр шийдэх эрх зүйн ямар ч чадамж байхгүй. УИХ шийднэ. Явж явж асуудлыг УИХ руу оруулж байна шүү дээ" гэсэн байсан. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
Ч.Отгочулуу: "Оюутолгой"-н хувьд хувь нийлүүлэгч нь манай Засгийн газар. Манай Засгийн газрын байр суурь бол 'Төсөл явна. Эрчээ хадгал. ТУЗ дээрээ шийд" гэж байгаа. ТУЗ дээрээ шийдье гэхээр техник эдийн засгийн үнэлгээ гэж байдаг. Ямар ч зээл авсан банк бизнес төлөвлөгөөндөө аваад ирж гэж хэлдэг. "Оюутолгой"-н хувьд энэ нь арай дуусаагүй байна.
-Төлөвлөгөөгөөр энэ үнэлгээгээ хэзээ дуусгах байсан юм бэ?
Ч.Отгочулуу: Уг нь ноднин дуусгах байсан. Гэхдээ зэсийн үнэ уначихлаа. Бас бидний тооцоолоогүй зүйлүүд бий. Газрын дор геоинженерингийн асуудлаа дутуу тооцчихсон юм байна. Тиймээс хэмжих шаардлагатай.
-"Оюутолгой"-н далд уур-хайн асуудал хэрхэн шийдэг-дэхээс хамаарч гадаадын хөрөнгө оруулалт хүлээлтийн байдалтай байгаа гэх. Дээр бидний тавьсан "Гацааж байгаа шалтгаан мөн үү" гэсэн асуултад хариулсангүй?
О.Эрдэнэбулган: Гацааж байгаа ямар ч шалтгаан байхгүй. Хөрөнгө оруулагчид "Рио Тинто"-гийн далд уурхайн асуудлыг яаж шийдэх вэ гэсэн тодорхой хүлээлт байгаа. Эхний хоёр сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 216 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ бол гадаадынхан манайд хөрөнгөө оруулах сонирхол байна гэсэн үг. Үүнд тодорхой зүйлүүд нөлөөлсөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг манай улс баталсан. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эрдэс баялгийн бодлогын баримт бичгийг баталсан гэх мэтээр олон хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлсний үр дүн.

ДЭЭЖИЙН УРЬДЧИЛСАН ҮР ДҮНГЭЭР ОЮУТОЛГОЙТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ НӨӨЦ БАЙХ БОЛОМЖТОЙ ГЭДЭГ НЬ ХАРАГДСАН
-Баянхонгор аймагт Оюутолгойгоос дутахгүй нөөцтэй орд газрыг Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани илрүүлээд байгаа гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Хэрэв үнэн бол манай талаас хэрхэн хамтран ажиллах бол?
Б.Батхүү: Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" компани Баянхонгорт өрөмдлөгийн ажил хийсэн, Цооногуудаас нь гарсан дээжийн үр дүнгээр 5.5 км урттай, нэг км өргөнтэй газарт ихээхэн хэмжээний алтны нөөц байх боломжтой гэжхарагдсан. Гэхдээ нөөцийн ангилал нь эцэслэгдэж батлагдаагүй. Ерөнхийдөө урьдчилан хийж байгаа хайгуулын үр дүнд ийм орд байх боломжтой юм байна гэдэг нь харагдсан. Ордын хайгуул бүрэн дууссаны дараа нөөц нь баталгаажна. Дээрх хэмжээний ордоос гарсан алтыг нь урьдчилаад тооцоход Оюутолгойтой тэнцэх хэмжээний нөөц байх боломжтой нь харагдаж байгаа. Хайгуулаа бүрэн хийсний дараа Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсны эцэст тодорхой болно.
-Тэгвэл тухайн компанийн урьдчилж цацсан мэдээлэл гэсэн үг үу?
Б.Батхүү: Компанийн хувьд цаашдаа 1РО босгохын тулд дээрх мэдээллийг цацаж байгаа. Нэг ёсондоо маркетингийн үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг.
О.Эрдэнэбулган: Яг үүнтэй холбогдуулан хэлэхэд "Петро Чайна Дачин Тамсаг" компани олон жилийн хайгуулд нийт нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн. Энэ үндсэн дээр нөөцөө тогтоогоод одоо олборлон экспортолж байна. Монгол Улсын хувьд ямар нэгэн эрсдэл хүлээгээгүй. Хайгуулын зардал ч гаргаагүй. Монгол Улсын Засгийн газрын хийсэн гэрээний хувьд "Та нар бүх эрсдлээ үүрээд хайгуулаа хий. Харин тос олдвол танай гаргасан зардлыг хасаад, гаргасан бүтээгдэхүүнээ хувааж авна" гэсэн. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулалт зарим талаар давуу байдаг.
-Хаврын чуулганаар хэлэл-цэх асуудлын дараалалд "Урт нэртэй" хууль орсон. Энэ хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар нэлээдтүй тооны лицензтэй ордыг ашиглаж эхэлнэ. Үүнийг дагасан нийгэм олон нийтээс эсэргүүцэлтэй тулгарах байх. Ер нь яамны байр суурь ямар байдаг юм бэ?
Р.Жигжид: Яамны байр суурь бол уг хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр байна. Гагцхүү дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Түүнийг өөрчлөхгүй бол хэрэгжих үндэслэл байхгүй болчихож байгаа юм. "Урт нэртэй" хууль гарах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан, хөрөнгө оруулалтаа хийчихсэн аж ахуйн нэгжид өндөр нөхцөлтэйгээр олборлолт хийх эрхийг нь сэргээе гэж байгаа. Харин хууль гарснаас хойшхи компаниудыг орхихоос өөр аргагүй. Энэ хуулийн хориглосон талбайд орсноос болж компаниуд орддоо гар хүрч чаддаггүй. Гэтэл хажуугаар нь нинжа нар дайрч ороод, сэндийчээд хаячихдаг. Нөхөн сэргээлт гэж юу ч хийдэггүй. Тиймээс хурдхан шиг хууль ёсных нь дагуу ашиглаад, номоор нь нөхөн сэргээе гэж байгаа юм. Бидний бодлогын гол байр суурь ийм байна.
-Хууль гарахаас өмнөх гэдэгт хэчнээн ордын лиценз багтаж байгаа вэ?
Р.Жигжид: . Ашиглалтын 1200-гаад тусгай зөвшөөрлийн 488 нь хууль гарахаас өмнөх. Харин  хайгуулын  зөвшөөрлийн хувьд нийт 1800 орчим тусгай зөвшөөрлийн 900 нь орчихсон. Энэ нь уул уурхайн салбарыг гацааж байгаа. Эх хуулийг нь өөрчлөөгүй гол шалтгаан нь энэ гурван газарт цаашид ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг бид дэмжиж байна. Гагцхүү хэрэгжүүлэх арга зам нь анхнаасаа буруу тавигдсанаас ийм байдал бий болчихоод байна.
-Намрын чуулганаар хэлэлцэн баталсан нэлээд хэдэн хууль уул уурхай, ашигт малтмалын салбарт чиглэсэн байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмальга тухай хуулиар лиценз олгох эрхийг орон нутагт шилжүүллээ. Мөн алтны татварьгг буурууллаа. Удахгүй "Урт нэртэй" хууль батлагдах нь. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа учраас хууль эрх зүйн орчноо зөөлрүүлээд байна уу, эсвэл ашигт малтмалын салбар цаашид ч ийм либераль бодлого баримтлахуу?
О.Эрдэнэбулган: Шинэчлэлийн Засгийн газар байгуулаг-даад Уул уурхайн яам тодорхой том зорилттавьсан. Монгол Улсад хариуцлагатай, ил тод, аюулгүй зөв уурхайг хөгжүүлэх үндсэн концепцитой. Энэ зорилгынхоо хүрээнд холбогдох хууль, эрх зүйн орчноо өөрчилж байгаа. Энэ нь нөгөө талдаа бизнес эрхэлж байгаа хүмүүст таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн. Нөгөө талаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тодорхой шаардлага тавина. Шинэ техник технологи хэрэглэх, нөхөн сэргээлтийг 100 хувь хийж чаддаг мэргэжлийн, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж, татвараа ил тод төлдөг байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байна. Зарчим ердөө л ийм. Энэ өөрчлөлтийг хийгээд эхний үр дүн харагдаж эхэлсэн. Монгол Улсад дээр хэлсэн төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдийг хийхэд ойрын хугацаанд 60 тэрбум ам.доллар хэрэгтэй байна. Энэ мөнгийг улсын төсвөөс гаргана гэж мэдээж байхгүй. Ихэнхи нь гадны хөрөнгө оруулалтаар явах бүтээн байгуулалтууд.
-Зарим томоохон орд газрын ашиглалтыг хойшлуулж нөөцөд авч үлдэх, эсвэл ирээдүйдээ хадгалж хямгадах боломж бололцоо, бодлогьга асуудлаар тодруулж өгнө үү?
Ч.Отгочудуу: Та бүхэн мэдэж байгаа. "Урт нэртэй" хуулийн үйлчлэлийн хүрээнд Монгол Улсын газар нутгийн 70-80 хувьд хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулахыг нь хориглочихсон. Энэ хэмжээгээрээ нөөцлөгдөөд үлдэж байна гэж ойлгож болно. Цаашдаа бид нүүрс, газрын тос гэхчилэн ашигт малтмал бүрээр нөөц тоггооно. Нүүрсэн дээр гэхэд одоо тогтоогдсон байгаагаар бидэнд 200 жилийн нөөц байна.

Б.Батхүү: Ер нь зах зээл өөрөө зохицуулна. Судлагдаагүй газрууд зөндөө бий. Суурь судалгааны хувьд 1:50000-даа ердөө л 30 хувьтай байгаа. Бид үүнийг 40 хувьд хүргэх зорилт тавьсан. Ер нь манай улс газрын доорх баялгаа мэдэж авах нь маш чухал. Харин олборлож, экспортлох нь зах зээлээрээ зохицуулагдана. Хэмжээ хязгааргүй олборлоод худалдаж авах зах зэш байхгүй. Ер нь ашигт малтмалд хэрэгцэЭтэй үе гэж байдаг. Жшпээлбэл. Тавантолгойн ордыг 1980-аад онд илрүүлсэн атлаа хэрэглэхгүй байсаар 2000 оны эхнээс л экспортолж эхэлсэн. Тиймээс зах зээл зохицуулна. Цаашдаа технологийн хөгжчөөс шалтгаалж бүтээгдэхүүн маань эргэлтэд орохооргүй болчихвол эргээд л шороо болно. Тиймээс эргэлтэд орж байгаа, үнэ хүрч байгаа үед нь борлуулж, бусад сектороо хөгжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй.

Р.Жигжид: Юм гэдэг цаг үеэрээ байдаг. Хэрэгцээтэй үедээ бүтээгдэхүүнээ гаргахгүй бол юу ч биш болно. Сүүлийн үед хотын уул уурхай гэдэг нэр томьёо гарч ирсэн. Дахин боловсруулалтаас маш их ашигт малтмал олдог болчихсон. Машины хаягдлыг боловсруулж шахаад баахан металл гулдмайг Японд хийчихсэн байна. Мөн Хятад, Японы харшщаанаас болж газрын ховор элемент нэг хэсэг хомсдчихсон байсан. Гэтэл өнөөдөр хэрэггүй болчихлоо. Яагаад гэвэл өндөр технологитой газрууд түүнийгээ ашиглаад далайн ус, рашаанаас ховор элементээ шүүгээд авчихаж байна. Нэг хэсэг Европын орнууд манайхыг маш их сонирхож байсан. Гэтэл одоо сонирхохоо больсон.
-"2011, 2012 онд уул уурхайн салбар дахь хөрөн-гө оруулалт өндөр идэвхи-жилттэй үе байсан" гэж Р.Жигжид дарга хэлсэн. Ид өсөлтийн тэр үеийнхтэй одоо-ныхыг харьцуулаад тоогоор илэрхийлээч. Яг хэдэн хувиар буураад байгаа юм бэ?
Ч.Отгочулуу: "Оюутолгой" төслийн нэгдүгээр үе шат дууссан. 2013 онд хөрөнгө оруулалт 30 орчим хувиар буурсан байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн манай дотоод хүчин зүйлсээс гадна дэлхий нийтээрээ эдийн засгийн бэрхшээлийг туулж байна. Гэхдээ манайдшинэ хөрөнгө оруулалтын төслүүд чиглэж байна. Газрын тосны үйлдвэр барих, нүүрс хийжүүлэх зэрэг төслүүд бүрэн хэрэгжээдявах боломжтой.
МАНАЙХ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАЛТГААЛЖ ТҮР ЗУУРЫН СОРИЛТОЙ ТУЛГАРААД БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани