Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүр буруулж мэдэх нүүрс

Энэ оны эхний улиралд эрдсийн экспортын орлогын талыг нүүрс бүрдүүлжээ. Монголын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлж буй нүүрсний зах зээлд үнэ унах эрсдэл гарч болзошгүйг шинжээчид сануулж байна.

Нүүрс үнс болж, мөхөл нь мөдхөн ирнэ хэмээн хашхирч явсан шинжээчид дуугаа хураах боллоо. Учир нь тэдний таамаг талаар өнгөрөв. Дуулиан дагуулсан шинжээчдийн зөгнөл зөрүүтэй байсныг сүүлийн хэдэн сарын нүүрсний ханш батлав. Хар "алт”-ыг бүдгэрүүлж, ханшийг нь "харлуулах” тусам нүүрсний үнэ эрчээ аван, чангарсаар. Ялангуяа, ихэнх эрдсийн үнэ ёроолоосоо өндийлгүй өнөөг хүрч байхад нүүрсний ханш найдвар түрүүлэн, цойлж байна.

Нүүрсний орлого зэсийнхийг давжээ

Хар "алт”-ны ханш оны өмнөөс л монголчуудын магнайг тэнийлгэсэн. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн үнийн өсөлт түр зуурынх хэмээн таамаглаж байсан хүн олон. Харин тэд ч, бид ч алджээ. Нүүр буруулна гэж таамагласан нүүрсний ханш өнгөрсөн сараас дахин чангарч эхэллээ.

Далайн чанадад нүүрсний үнэ зоргоор чангарч буй талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. Өнгөрсөн долоо хоногт Австралийн сайн чанарын коксжих нүүрсний жишиг ханш 300 ам.долларыг давжээ. Тонн нүүрсний спот ханш 314 ам.долларт хүрсэн нь тус жишиг үнийг тооцож эхэлснээс хойших дээд цэг. Эргэн сануулахад, оны өмнөхөн нүүрсний ханш огцом чангарч, 308 ам.доллар хүртэл цойлсон. Тэгвэл энэ хэдэн хоногийн хугацаанд үүнээс ч илүү өссөнийг ханшийн муруйгаас харна уу.

НҮҮРС ЗЭСИЙГ ГҮЙЦЭВ

Дэлхийн зах зээлд гялалзаж буй хар "алт” Монголд ч гэрлээ өгөв. Монголын эдийн засагт эзлэх нүүрсний нөлөө үлэмж хэмжээгээр ахижээ. Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын экспортын нийт орлогын 41 хувийг нүүрс дангаар бүрдүүлсэн байна. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Өнгөрсөн гурван сарын хугацаанд манай улс эрдсийн экспортоос нийт 1.1 тэрбум ам.долларын орлого олсон. Үүний тал хувийг өнөөх нүүрс л авчирсан байна. (Инфографик-1) Ингэснээр нүүрсний орлого зэсийнхийг давжээ. Энэ нь "Оюутолгой”-н уурхай ашиглалтад орсноос хойш анхны тохиолдол болов. Тоон үзүүлэлтээс үзвэл, Монгол яалт ч үгүй нүүрсний улс болжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нүүрсний экспортын орлого 5.4 дахин өсөж, 538.4 сая ам.долларт хүрсэн. (Инфографик-2) Үнийн өсөлт нь орлогын тэлэлтийг өдөөсөн. Зөвхөн гуравдугаар сард гэхэд монголчууд 3.3 сая тонн нүүрс экспортолж, 214 орчим сая ам.долларын орлого олсон байна. Хар "алт” ийнхүү ногоон жим татуулжээ. Ингээд зогсохгүй сүүлийн гурван сард биет хэмжээгээр 8.1 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс 2.5 дахин дээшилсэн дүн. Хар "алт”-наас үүдэлтэй орлогын тэлэлт нь өсөлт ховордсон энэ үед Монголын эдийн засагт тохиосон хамгийн гэгээтэй мэдээний нэг байв.

ҮНЭ ӨСӨХ ЦОНХ ҮЕ

Монгол төдийгүй нүүрс экспортлогч орнуудыг баярлуулсан үнэ яагаад өсөв. Уг нь ханш газардаж, сүйрэл ирнэ гэцгээж байсан биш билүү. Дэлхийн зах зээлд чангарч буй ханшийн өсөлт олон хүчин зүйлээс үүдэлтэй болохыг шинжээчид тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, үнийг өсгөх тохироо бүрджээ. Өнгөрсөн сарын сүүлчээр Австралийн зүүн хойд эргийг "Debbie” далайн хар салхи дайран өнгөрлөө. Ингэснээр дэлхийн коксжих нүүрсний нийт нийлүүлэлтийн 58 хувийг бүрдүүлдэг бүс нутаг байгалийн гамшигт өртөв. Зүүн хойд эргийн томоохон уурхайнууд үүдээ барьж, тээвэрлэлт нь түр зогсчээ. "Debbie" цагт 260 км хүрч ширүүссэн нь 2011 онд тус нутгийг дайран өнгөрсөн "Yasi" хар салхинаас хойших хамгийн хүчтэйд тооцогдсон юм.

"Debbie"- гийн улмаас зүүн хойд эргийн нүүрс тээврийн дөрвөн шугам хаагдаж, нийлүүлэлт хагас сарын хугацаанд гацаад байна. Компаниудын өгч буй мэдээллээр, эдгээр шугамны гурвыг нь өнгөрсөн долоо хоногт багтаан засаж дуусгахаар төлөвлөсөн. Үлдсэн гол шугамны засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 8-наас өмнө тээвэрлэлт хийх боломжгүй гэдгийг салбарынхан мэдэгдээд байгаа юм.

Түүхий эдийн гол нийлүүлэгч Австралид тохиосон хар салхи дэлхийн зах зээлийг ч доргиолоо. Хар "алт”-ны нийлүүлэлт багасаж, ханш чангарав. Гэтэл үүнтэй зэрэгцээд дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-аас нүүрсэнд найр тавьж буйгаа зарлав. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний шинэ эринийг эхлүүлэв. Тэрбээр нүүрстэй дайн зарлаж байсан Барак Обамагийн хоригийг цуцалж, Засгийн газрын хэт их оролцоог бууруулахаа мэдэгдлээ.

Үүнээс гадна өнгөрсөн жилүүдэд өрнөсөн үнийн уналт нүүрсний компаниудыг сүйрэл рүү түлхсэн. Нэгэн цагт зах зээлийг түүчээлж байсан "Peabody energy” зэрэг компаниуд дампуурлаа зарлахад хүргэсэн юм. Хувийн хэвшлийн хүндрэлтэй зэрэгцээд олон улсын харилцаан дахь хурцадмал байдал нүүрсний зах зээлд бараан хөшиг татлаа. Хятадын зах зээлийн гол тоглогчдын нэг Умард Солонгосын зарим арга хэмжээ олон улсын удирдагчдын бухимдлыг төрүүлжээ. Тиймээс урд хөрш Умард Солонгосын нүүрсний худалдаанд хориг тавилаа. Ингэснээр Хятадыг чиглэх нүүрсний импортоор Австрали, Индонез, Монголын дараа ордог дөрөв дэх том нийлүүлэгч өрсөлдөөнөөс мултрав. Улмаар урд хөршийн зах зээлд ойролцоогоор 20 сая тонн нүүрсний "цоорхой” үүссэн юм.

  •  Нүүрсний экспортын орлого 5.4 дахин өсөж, 538.4 сая ам.долларт хүрсэн.
  •  Биет хэмжээгээр 8.1 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс 2.5 дахин дээшилсэн дүн.
  •  Хар "алт"-наас үүдэлтэй орлогын тэлэлт өсөлт ховордсон энэ үед Монголын эдийн засагт тохиосон хамгийн гэгээтэй мэдээний нэг байв.

Дэлхийн зах зээлд шил шилээ дарсан эдгээр мэдээтэй зэрэгцээд манайд ч ахиц гарав. Манай улсын нүүрсний том, жижиг төслүүд хөдөлгөөнд оров. Монгол Улсын гол экспортлогч "Эрдэнэс Тавантолгой” компани Баруун цанхийн нүүрсээ зах зээлийн үнэд ойртуулж худалдаалж эхэлсэн. Мөн БНХАУ-ын "Chalco”-д төлөх өрийн үлдэгдлээ барагдуулж дууссан, одоогоор 10 машин нүүрсний тооцоо үлдсэн байгаа талаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлсэн. Мөн Улаанбаатар төмөр зам Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөгөө өргөтгөн, Хятадын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэлсэн билээ.

Нарийн сухайтын ордод олборлолт явуулж байгаа "Монголын алт корпораци” буюу "МАК” компани уурхайн амны нөхцөлөөр нүүрсээ тонн тутмыг нь 340 юаниар борлуулж байгаа бол "Энержи Ресурс” оны эхэн үед Ухаа худагийн нүүрсийг тонн тутмыг нь 120 орчим ам.доллараар борлуулж байсан юм.

Экологийн дайсан энэ түүхий эдэд эрсдэл бий 

Хилийн гадна болон дотно өрнөсөн эдгээр үйл явдал нүүрсний зах зээлийг эргэлт буцалтгүй сэргээлээ. Ингэснээр нүүрс Монголын эдийн засгийн найдвар болгочихоод байна. Монголын эдийн засагт өсөлт авчирч буй цөөн бүтэгдээхүүний нэг нь маргаангүй нүүрс болж хувираад байгаа. Нүүрсний өсөлтөөс үүдэлтэй орлого энэ онд Монголын эдийн засгийг 2.5 хувь хүртэл өсгөхөд нөлөөлнө гэж Азийн хөгжлийн банк үзжээ. Тус банкны таамгаар энэ онд нүүрс "олимп”-ийн найдвар болох нь.

Гэхдээ экологийн дайсан энэ түүхий эдэд эрсдэл бий. Эдийн засгийн хөшүүргээс үүдэн зарим улс нүүрстэй хийх дайндаа цэг тавьж байгаа нь үнэн. Гэвч дэлхий даяар нүүрсийг хумих хандлагатай. Тиймээс ч хэт найдах хэрэггүй хэмээн шинжээчид сануулж байгаа.

Олон улсын шинжээчдийн зүгээс ирэх онуудад хар "алт”- ны ханш огцом биш ч алгуур өснө гэж үзэж байна. Үүнд манай экспортын нүүрсний 96 хувийг нийлүүлдэг урд хөрш үлэмж нөлөө үзүүлнэ. Гэтэл манай гол худалдан авагчийн хэтэвч хэсэгтээ л түнтийхгүй нь тодорхой болж байна. Урд хөршийн макро эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд улам саарах төлөвийг олон улсын байгууллагууд танилцуулж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд шинэ өрсөлдөгч ч нэмэгдэх нь. БНСУ болон Япон улс нүүрсний нөөцөө уудлахаар зэхэж байна. Тэд шинэ уурхай бариад эхэлсэн төдийгүй Энэтхэг, ОХУ ч нийлүүлэлтээ тэлэхээр бэлдэж байна. Мөн Европын холбоо нүүрсний уурхай ашиглах, шинээр нээхийг шүүмжилсэн хэвээр.

Үүнээс үзэхэд, нүүрс нүүр буруулж ч мэдэх нь. Тиймээс бид хэрхэх нь тодорхойгүй зах зээлийг харах бус өртгийг бууруулах алхмаа өөрсдөө хийх цаг болжээ. Манай улсад уул уурхайн 3000 лиценз бий. Эдгээрийн 242-ыг нүүрсний компаниуд эзэмшдэг. Ганц компанийг эс тооцвол бид өнөөг хүртэл нүүрсээ шууд олборлоод л урд хилээр зөөсөөр байгаа. Улам ширүүсэх өрсөлдөөнд бэлэн байхын тулд өнөөх л төмөр замаа тавих, шороо, чулуутай нүүрсээ угаан, боловсруулах шаардлага тулгарч байна. Эс бөгөөс нүүрсний ханш дэлхийн зах зээлд яаж ч "галзуурсан” бидэнд хамаагүй байх нь.  

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Нүүр буруулж мэдэх нүүрс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани