- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эд Жэйгэр: Таван толгой маш их улс төржсөн төсөл. Энэ нь бизнест асар их эрсдэл дагуулна
Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Эд Жэйгэр манай улсад 2015 оны хоёрдугаар сард иржээ. Тэрээр өөрийн хүсэлтээр ирсэн бөгөөд өмнө нь 1999 оноос гадаад харилцааны чиглэлээр Афганистан, Индонези, Перу, Бразил зэрэг орнуудад ажиллаж байжээ.
- Та манай улсад эдийн засгийн хүндрэлтэй үед ажиллаж байна. Монголын эдийн засгийг хэрхэн харж байна вэ?
- Би зарим оронд тодорхой хугацаанд Канадын худалдааны эрх ашгийг төлөөлж ажиллаж байсан.
Улс орон бүрт өөрийн гэсэн асуудал байдаг. Монголын эдийн засаг хүндрэлтэй байгааг харж байна. Гэхдээ бусад оронтой харьцуулахад Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэл тийм ч хүнд, давагдашгүй байдалд орсон гэж үзэхгүй байна. Монгол бол өөрийн гэсэн онцлогтой улс.
- Манай улсыг ямар онцлогтой гэж үзэж байна?
- Монгол Улс бол өнө эртнээс уламжилж ирсэн өөрийн өв соёл, уламжлал, түүхтэй.
Хүмүүсийн харилцаа, түүнээс гадна бизнес хийхэд тааламжтай улс гэж хардаг. 2000 онд намайг Индонези улсад ажиллахаар очиход тус улс Азийн хямралд өртсөн байсан. Энэ нь 1998 оны хямралын дараахь үе.
Индонезийн Засгийн газар дотооддоо тулгарсан асуудлыг шийдэж амжаагүй байхдаа дэлхийн санхүүгийн хямралтай нүүр тулсан. Өнөөгийн Монгол Улсад тулгараад байгаа асуудал бол Индонезийнхтой адил харагдаж байна. 2005 онд ажиллахаар очиход бас л сонирхолтой үе таарсан. Улс төр, эдийн засгийн багагүй асуудалтай тулгарч байсан.
2008-2011 онд Бразил улсад ажилласан. Асар уудам нутагтай энэ оронд хүнд суртлыг арилгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажил хийж байсан.
- Монголчууд нээлттэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлээд 30 шахам жил болж байна. Оюу толгойгоос өөр барууны дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Жишээлбэл Канадууд 20 гаруй жил Монголыг сонирхсон, хөрөнгө оруулаагүй л байна.
- Мэдээж Монгол асар их байгалийн баялагтай улс. Харин гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа хоёр шалтгаан байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид юунд, яаж хөрөнгө оруулж, хамтрах вэ гэдэг нөхцөл нь тодорхой бус. Хөрөнгө оруулалт хийхэд зөвхөн байгалийн баялаг их байх нь хангалттай биш. Засаглалын тогтвортой байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тунгалаг, ил тод, өөрөөр хэлбэл сайн засаглалтай байх ёстой. Энэ нөхцөл бүрдээгүй байсан.
Гаднын хөрөнгө оруулагчид ганц, хоёр жилийн хөрөнгө оруулалтын тухай ярьдаггүй. Урт удаан хугацаанд, багаар бодоход 30-40 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг. Гэтэл Монголд Засгийн газар тогтворгүй. Хууль нь хэдэн жил үйлчлэхийг хэн ч мэдэхгүй.
Өөрөөр хэлбэл төр тогтворгүй, хууль тодорхой биш байна. Ийм нөхцөлд хөрөнгө орж ирэхгүй л дээ.
- Манай улсын уул уурхайн салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
- Уул уурхай, эрдэс баялгийн салбар хөгжихөд их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг.
Оюу толгойн уурхайн хөрөнгө оруулалтаар жишээлэхэд анх 2009 онд ажлаа эхэлсэн. Гэтэл хоёрдахь шат буюу гүний уурхайн ажил эхлэхэд ямар хугацаа орсныг та бүхэн мэдэж байгаа. Дахиад арваад жилийн ажил байна. Цаашдаа 50-100 орчим жил ашиглахын тулд маш их ажил орно.
Ийм томоохон ордод маш зоригтой, туршлагатай,хөрөнгөтэй компаниуд хөрөнгө оруулалт хийдэг.
- Тийм том хөрөнгө оруулалт хийж чадах компани дэлхийд олон байдаг уу?
- Дэлхийн хэмжээнд гарын хуруунд багтахаар тооны том компаниуд байгаа.
- Жижиг компаниудад боломж байхгүй юу?
- Жижиг компаниудад боломж бий. Монголд харин энэ нөхцлийг бүрдүүлээгүй байгаа. Монголд өөр олон боломж нээгдлээ гэж бодъё.
Том уурхайн хөрөнгө оруулалтыг дагаж маш олон жижиг төсөл хэрэгжих шаардлагатай болдог.
- Канадын эдийн засагт уул уурхай хэдэн хувийг эзэлдэг вэ?
- Би нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тийм их хувийг эзэлдэггүй, багцаагаар тав орчим хувь байх.
- Канадын бизнесменүүд манай улсад ямар чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?
- Гол сонирхож байгаа салбар бол уул уурхай. Тэдний сонирхол ашиг олох. Сайн хамтрагчтай, хэн хэн нь ашиг олох тийм бизнесийг эрхэмлэдэг. Монголд ямар ч чиглэлээр бизнес хийхэд хөрөнгө оруулалт их шаарддаг.
Их хөрөнгө оруулахын тулд тогтвортой хуулийн орчин байх ёстой. Мөн аливаа асуудал гарсан тохиолдолд хуулийн байгууллага нь ил тодоор, ижил тэгш хандаж шийдвэрлэдэг байх нь чухал.
- Эрдэнэт, Оюу толгой, Таван толгойн талаар хир мэдээлэлтэй байна вэ?
- Эрдэнэт, Таван толгойг бодвол Оюу толгойн талаар арай илүү мэдээлэлтэй гэж бодож байна
- Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой Канадын компани байгаа юу?
- Одоогоор би Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой Канадын компанитай таараагүй байна. Нүүрсний үнэ унасан үед Канадын том компаниудтай уулзаж байсан. Тэр үед тэд Таван толгойг сонирхоогүй байсан.
Өнөөдөр нүүрсний үнэ нэмэгдэж байгаа ч тэдний хувьд саналаа өөрчлөөгүй байх гэж бодож байна.
- Дэлхийн хамгийн том зах зээлд ойрхон хамгийн чанартай нүүрсний ордыг сонирхохгүй байна гэж үү?
- Таван толгойн төсөл маш их улстөржсөн төсөл. Энэ нь бизнест асар их эрсдэл дагуулна.
Засгийн газар, улстөрчдийн оролцоо дэндүү их учраас зөвхөн Канадын ч биш, бусад бизнесмэнүүд оролцох сонирхол бага. Энэ төсөл улстөржих нь төслийн үнэ цэнийг бууруулж, хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байгаа юм.
- Канад улс газар тариалан, мал аж ахуй өндөр хөгжсөн. Монголтой цаг уурын хувьд төстэй гэдэг. Монголын хөдөө аж ахуй, газар тариаланд хөрөнгө оруулах сонирхол байхгүй юу?
- Канадын бизнесмэнүүд Монголын аль ч салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа.
Монголын засаглалын ил тод байдал, тогтвортой хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулах нөхцөл зэрэг нь саад болж байгаа юм. Гэхдээ Монголын талаас санал тавьсан тохиолдолд хамтарч ажиллах компани олдох байх.
- Танай компаниудтай манай компаниуд ажиллахад юуг анхаарах вэ?
- Эхний ээлжинд манайхаас тоног төхөөрөмжөө худалдаж авах хэрэгтэй. Хоёр талаас бизнесмэнүүд айлчилж байгаа.
Канадын тоног төхөөрөмж оруулж ирдэг компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байна. Канадын Сискачуан муж Монгол Улстай олон жил хамтарч ажиллаж байна.
- Канадууд манай ямар бараа, бүтээгдэхүүнийг сонирхдог вэ?
- Уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас гадна, санхүүгийн салбарт хамтран ажиллах сонирхол бий.
Жил хагасын өмнө Канадын нэгэн компани Хас банкны арван хувийн эзэмшигч болсон. Энэ жишээ бол Монголын ямар ч чадамжтай компанитай Канадын компани хамтарч ажиллахад бэлэн гэдгийг харуулж байгаа юм.
- Саяхан манай уул уурхайн сайд Дашдорж танай улсад айлчилсан. Ямар үр дүнд хүрсэн бол?
- Тэр тухай Дашдорж сайдаас тодруулах нь зөв байх
- Сайд тодорхой хариулт өгсөн бол танаас тодруулахгүй л дээ. Ямар нэгэн нууц байна уу?
- Нууц зүйл байхгүй. Би мэдэж байгаа зүйлээ хэлж болно. Сайд Канадад болсон олон улсын уул уурхайн чуулганд Монголын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон.
Хоёрдугаарт, Канад Монголын Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтанд оролцсон. Дашдорж сайд Монголын зүгээс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж байгаа гэж мэдээлсэн.
Мөн манай худалдааны сайдтай уулзаж, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжиж, хамгаалж ажиллахаа мэдэгдсэн.
- Англи улс Европын Холбооноос гарч байна. Английн хатан хааныг танай улсын тэргүүн гэж ойлгож байна. Танай эдийн засагт нөлөөлөх болов уу?
- Алдаатай ойлголт. Англи улсын хатан хаан Канадын төрийн тэргүүн гэж үзэж болохгүй.
Тэр манай ч, Английн ч, Австралийн ч хатан хаан. Аль нэг улсын хатан хаан биш. Гурван орны ижил түвшний хатан хаан. Хатан хааны гэр бүл Канадад айлчлахад канадууд Английн хатан хааны гэр бүл айлчилж байна гэж үздэггүй.
Өөрийн хатан хааны гэр бүлээ хүлээн авч байна гэж үздэг. Англи улс Европын холбооноос гарах ажиллагаа Английн хатан хаантай холбоогүй. Канад улс нь Англи болон Европын холбоотой маш сайн харилцаатай.
Англи улс холбооноос гарснаар Европын холбоотой байгуулсан гэрээнд жаахан өөрчлөлт гарах байх.
- Танай улс Европын холбоотой худалдааны гэрээ байгуулаад хэрэгжээгүй байхад англичууд холбоог орхиж байгаа нь нөлөөлөх үү?
- Тэгсэн. Энэ асуудлаар цаашдаа хэлэлцээр үргэлжлэх байх
Эх сурвалж: Өдрийн сонин, Х.Баттөгс
Эд Жэйгэр: Таван толгой маш их улс төржсөн төсөл. Энэ нь бизнест асар их эрсдэл дагуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани