Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын газрын тосны “газрын зураг”


 
 
Манайханд  нэг гоё зүүд бий. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохсон гэдэг. "Алтан загас”-ны эмгэн шиг нефть үйлдвэрчлэгчдээс  хараат байдгаа болихсон гэж ярьдаг. Үе үеийн Засгийн газар ийнхүү "зүүдэлж”, үлгэр яриад бүтээгүй, 20 жил өнгөрсөн. Сэрчихгүй бол энэ Засгийн газрын үед шийдлээ олж магадгүй гэх сураг  саяхнаас чих дэлсэх болов.
 
Оршил нь их энгийн. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Үүнд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, түүндээ  нэг  тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Ийм учраас ... гэж байгаад өнгөрсөн сарын сүүлчээр  Засгийн газрын хуралдаанд оруулж  төсөл хэрэгжүүлэхээр болсон. Харин тэрхүү тайландаа манай улс газрын тосны баялагтай. Түүнийгээ 100 хувь экспортолдог. Тухайлбал, Петро Чайна Дачин Тамсаг компани Тамсагийн талаас хэчнээн тонн газрын тос олборлож, гаргаж байгаа талаар тооцоо судалгаа байдаггүй зэрэг мэдээллүүдийг дурдсангүй. 
 
Ер нь бол Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлнэ гэсэн шийдвэрт хүрээд удаагүй байгаа. Тэгвэл гар бариад бугуй барих гэгчээр манайхан  "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулахаар хэдийнэ тогтсон. Гэхдээ тэр нь хөшигний ард байгаа.  Компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтсон нь ч одоогоор тодорхой мэдээлэл алга. Газрын тосны үйлдвэр байгуулах нь зөв гэсэн нийгмийн сэтгэлзүй рүү хандсан   сурталчилгаа л жин дарж байх шиг. Мэдээж зөв. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр биш, тооцоо судалгаа, эдийн засгийн үндэслэлтэй байх ёстой. Дээр нь өмнөх шиг улс төр орж, газрын тосны үйлдвэр байгуулах зөвшөөрөл өгчихөөд "царцаадаг” байж таарахгүй л болов уу. 
 
Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилго  шатахууны импортын хараат байдлаас гарахад л оршино. Тэгвэл яагаад энэ хүртэл үйлдвэр байгуулсангүй вэ. Яагаад өнгөрсөн 20 жилд шатахууны үнэ хэд дахин өсч, импортын хамаарал улам нэмэгдэв. Энэ хооронд, ийм зовлонд МАН ч, АН ч ав адилхан эрх барьж ирсэн. Аль нь ч эс шийдэв. Тэгвэл зах зээлд монополь тогтоосон цөөн хэдэн импортлогч компани хоёр намын аль алинд бий. Тэд нам санхүүжүүлж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулж ирсний илрэл энэ. Үйлдвэртэй болох нь тэдэнд ашиггүй. Импорт тийм ашигтай юу гэвэл онцгой албан татвараас эхлээд бас асуудалтай. Гэтэл томоохон импортлогчдод бас л ашигтай. Тэр нь юу вэ гэвэл, энэ салбарын "том тул”-нууд татвараас зайлсхийж, керосин, газ гэж бичүүлээд татвараас хөнгөхөөн бултчихдаг. Төлдөг хэд нь цөөхөн "жараахай” л байдаг. Ийм л замаар өнгөрсөн 20 гаруй жилийг үдэв. Гэхдээ манайхан зүүдлээд зүгээр суугаагүй. Нэр бүхий 17 компани газрын тос боловсруулах дан болон хамтарсан 10 гаруй үйлдвэрийн төслийг боловсруулж, 3-4 компани тусгай зөвшөөрөл  авч байв. Харин  бодит ажил болоогүй. Тухайн үедээ МАН, АН-ын  сонгуулийн PR  болж шав тавьж, тууз хайчилснаас  хэтрээгүй.  Багануур, Налайх, Сайншанд, Дарханд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газар хэрэгжүүлээгүй. Тухайлбал, Дорнод аймагт "Хэт” компани жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж,  бүс нутгийнхаа шатахууны хэрэгцээг хангая гэдэг саналыг Засгийн газарт тавьж байв.   "Сүмбэр Ойл” компани Германаас хамгийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмж оруулж ирж, бага оврын, 100 мянган тонны хүчин чадалтай боловсруулах  үйлдвэр барих санал тавиад дэмжигдээгүй.  Зүүнбаянд "МОГ” компани 300 мянган тонны хүчин чадалтай газрын тосны үйлдвэр барих төсөл боловсруулсан ч тусгай зөвшөөрөл олгоогүй. Чойр,  Сайншандад бага оврын хүчин чадалтай  хоёр ч үйлдвэр барих тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоод  бүтэлтэй юм болоогүй. Бүгд Н.Алтанхуягийн улс төрийн "заазуур”-т хэрчигдсэн гэлцдэг.
 
Үйлдвэр ч яахав, барьж болох. Нөөцөө хэр тодорхойлж, техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан юм бол гэж эргэлзэх хүмүүс бас байдаг. Газрын тосны газрын албан мэдээллээр бол манай улс 2017 онд 1.5 сая тонн газрын тос олборлох төлөв бий гэж дурджээ. Үүнээс  80-100 мянган тонныг  нь Зүүнбаянгаас, 1.3 сая тонныг  Тамсагийн ордоос  гаргаж авах төлөвлөгөөтэй юм байна.
 
Хоёр орд нийлээд ч Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг хангаж чадахгүй гэж зарим судлаач, эдийн засагч хэлдэг. Өнөөгийн түвшинд газрын тосны үйлдвэр байгууллаа гэхэд Оросоос түүхий эд авах тухай зарим нь ярьдаг. Гэтэл Зүүнбаян болон Дорнодын Мэнэнгийн тал дахь Тамсагийн ордыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиглаж, газрын тос ямар ч хяналтгүй урд хөрш рүү урссаар байна. Өөртөө байгааг ямар ч үнэ цэнэгүй урсгачихаад бусдаас түүхий эдээ үнэлж авна гэхэд шинэ тутам байгуулах үйлдвэрт хэр өгөөжтэй байх бол. Түүнчлэн үйлдвэрийг хаана байгуулвал ашигтай байх вэ, яаж улс  төрөөс хараат бус байлгах вэ, аль нэг намын санхүүжүүлэгчид тендер олгож зөрчилдөөн үүсгэхгүй байх арга юу байна гээд олон асуулт хөвөрч байна. Сул асгаж, хөсөр хаясан Монголын газрын тос хэзээ өгөөжөө өгч, Монгол Улс нефтийн хараат байдлаас ангижрахыг Мэргэжлийн Засгийн газар хэзээ эцэслэн шийдэж, ажил хэрэг болгох нь олон талын  хүлээлттэй байна.
 
Ч. Үл-Олдох
Эх сурвалж  "Зууны мэдээ" сонин 

Монголын газрын тосны “газрын зураг”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани