Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Овт шаар”-ын хууль улстөрчдийн хүзүүнд олс углав уу

“Овт шаар”-ын хууль улстөрчдийн хүзүүнд олс углав уу

 

"Түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэгчээр оффшор бүсэд данс эзэмших тухай нийгмийн эсэргүүцлээр шоу хийх гэсэн улстөрчид өөрсдийнхөө хүзүүнд олс углачихлаа. Ухаандаа, төрийн бодлого зөв байдаг гэдгийг харуулахын тулд төрийн өндөр албан тушаалд ажиллах Дорж, Дулмаа хэн ч бай оффшор бүсэд данс эзэмшихгүй байх хуулийн зүйл заалтыг хэлэлцэж батална хэмээн УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индэр дээрээс амласан билээ. Тиймдээ ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан юм. Засгийн газраас уг нь энэ хуулийг зөвхөн төрийн албанд ажилладаг 37942 албан хаагчдад хамааралтай байхаар оруулж ирсэн ч хэлэлцэх явцад 360 градус өөрчлөгдөж төрийн албан хаагчдаас гадна түүнтэй хамааралтай, ах дүү, амраг садан, эхнэр, нөхөр бүр найз нөхдийг нь хүртэл шалгах хууль болж хувирав.

Хэтэрхий их улстөржилтөөс үүдэн ямар гэгчийн гайг өөртөө нааж орхисноо улстөрчид тун ч хожимдож ойлголоо. Өөрсдийнхөө толгойд олс угласнаа ухаарч, оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хоёр талцан хэрэлдэж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд С.Бямбацогт "Хийрхэл, хэт их улстөржилт юунд хүргэж болдгийг энэ хууль бодитой жишээ болж харагдаж байна. Өнөөдрийн ярилцаж байгаа асуудлуудыг өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үед л ярилцаж байсан шүү дээ.

Засгийн газраас өргөн барьснаар буюу 37942 төрийн албан хаагч хамрагдана гэж орж ирсэн ч оффшорчдыг УИХ, Засгийн газар хамгаалж байна гээд нийгмийн давалгаа үүсч, тэрэнд нь улстөрчид шахагдаад 37942 төрийн албан хаагчид болон тэдний эцэг эх, эхнэр нөхөр, хамаатан садан  нэгдмэл сонирхолтой этгээдүүд гээд нэмж оруулаад баталлаа. Оффшорыг өргөн хүрээнд батлах ёстой гэсэн гишүүд өнөөдөр арай өргөн хүрээтэй болчихлоо гээд сууж байна. Засгийн газрын өргөн барьсан хуульд данс эзэмших, хувьцаа эзэмшихийг хориглох байсан.

Гэтэл гишүүд хэлэлцүүлгийн явцад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авахыг хориглож байгаа юм. Жишээ нь төрийн албан хаагч гадаадад явж байхдаа бугуйн цаг авах боломжгүй болчихлоо. 300-400 мянган хүнд энэ хууль хамаарах болчихоод байна. Бүр нэг сая ч байж мэднэ. Нийгэмдээ хөтлөгддөг асуудал ийм байдалд хүргэж байна” хэмээн бухимдав. Хэдхэн хоногийн өмнө оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүстэй хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан Ц.Даваасүрэн гишүүн хүртэл энэ хууль хэтэрхий өргөн хүрээг хамарч байгааг шүүмжилсэн бол Ө.Энхтүвшин гишүүн хуулийн ачаар ах дүүгээ мэдэлцэж, 250 хамаатан садан руугаа утас цохихоос өөр аргагүйд хүрлээ хэмээн бухимдаж байсан юм. Твиттер хуудсанд өс санасан хүнийхээ овог, нэр регистрийн дугаарыг олж авсан л бол Панамын арлуудын аль нэг улсад данс нээж хорлох тухай ч хэлэлцүүлэг өрнөөд амжлаа.

42 улс орноос нэг ч төгрөгийн худалдан авалт хийх эрхгүй болох вий

Энэ хууль батлагдсанаар ирэх жилээс эхлэн төрд ажилладаг иргэн Дорж та хамаатныхаа бүх хүн рүү утас цохиж гадаадад ямар нэгэн данс эзэмшдэг эсэхийг нь судлана гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийг нь ч хураалгаж, эс бөгөөс устгалд оруулна. Цаашлаад Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуудсыг шинэчлэх бөгөөд төрийн албанд ажилд орохын тулд өөрийн үр хүүхэд, аав ээжээс гадна, эхнэр нөхөр хоёр бүх ах дүү, амраг садантайгаа холбоо барьж, бизнесийг нь боож хаагдуулах нь.

Монгол тун жижигхэн. Хуульд хамаарал бүхий этгээд гэсэн үг орсноор төрийн албанд ажилладаг 37942 иргэний ард байгаа бүх хүн татварын хөнгөлөлттэй орчинд бизнес хийж олсон мөнгөө хадгалуулах, ямар нэг компани байгуулах, бүр тэдгээр улс орнуудаас машин худалдаж авах боломжгүй болж байгаа юм. Таны үнэтэй гар утас, цаг, үнэт эдлэл чинь хүртэл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад багтах учиртай.

Нарийн тоо гаргах боломжгүй ч татварын хөнгөлөлттэй бүсэд нийт 42 улс хамардаг аж. Тухайлбал, оффшор бүсэд Британийн Виржин арал, Бермуд, Кэймэн арал, АНУ, Малайз, Гонконг, Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг улс орнууд байгаа юм. Дэлхийн улс орнууд эдгээрийг бизнесийн салбарт тун өргөн хэрэглэдэг. Манай компаниуд ч ялгаагүй эрүүлээр ашиглаж болох л байсан. Татварын хөнгөлөлттэй бүс нутагт бизнес явуулах нь дэлхий дахинд байдаг л эрүүл үзэгдэл. Гэвч манайх үүнийг улс төрийн зорилгоор, тэр тусмаа нэг хүний нэр хүндэд халдах улс төрийн явцуу эрх ашигт нийцүүлснээс үүдэж ард түмэн оффшор бүсийг "хадны мангаа” гэж ойлгожээ.

Оффшор бүсэд данстай хэн бүхнийг "ад зэтгэр” мэт үзэж, жагсаал цуглаан хийхдээ хүрч байгаа юм. Эдийн засгийн талаасаа эерэг зүйл байдгийг ойлгуулж чадаагүйн хар гай ийнхүү гарлаа. Улс төрийн зорилгоор, авлигад авсан мөнгөө нуухын тулд буруу ашиглаж болохгүй гэдгийг л хуульчлах атал хэтэрхий өргөн хүрээг хамруулж, төрийн гэмгүй албан хаагчдын ар гэрийг хүртэл хамаатуулж орхисон учраас АТГ-ынхан ажлаа дийлэхгүйд хүрэх вий дээ.

Оффшорын хууль Цэцэд бүдрэх үү

Монгол Улсын гадаад худалдаанд ч энэ хууль тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Эдийн засгийн хувьд ч хор хөнөөл их бий. Харамсалтай нь хэн ч үүнийг тооцож үзээгүй.

Зөвхөн сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандчихаж. Монголбанк, Сангийн яам оффшор бүсээ зөв тодорхойлохгүй, 42 улсыг бүгдийг нь хамаатуулвал олон, олон боломж хаагдана. Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэлтэй байдаг гэсэн тоон мэдээ гарчээ. Эндээс Оюутолгой, ММС зэрэг толгой компаниуд оффшор бүсэд бүртгэлтэй байдаг аж. Мөн манай улсад үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компаниудын толгой компаниуд оффшор бүсэд бүртгэлтэй юм билээ. Тиймээс эдгээр компаниудтай ямар нэг байдлаар хамааралтай, хувьцаа эзэмшдэг бол мөн л гэмт хэрэгтэн болно.

Дэгсдүүлж хэлбэл, Тавантолгойгоос 1072 хувьцаа эзэмшдэг Монгол Улсын иргэн ч оффшор бүсэд данс эзэмшигч болж мэдэх нь. Коксжих нүүрсний хувьцаат компани "Энержи ресурс” (ММС) оффшор бүсэд бүртгэлтэй гэж үзвэл, Тавантолгойн хувьцаа эзэмшигч хэн бүхэн оффшор бүстэй ямар нэг байдлаар хамаатах учиртай. Хэтэрхий өрөөсгөл, зөвхөн нэг талыг харсан, тооцоо судалгаагүй хуулийг МАН-ын бүлэг яагаад батлах болов гэдэг нь анхаарал татаж байна. Нэг талаар тэд нэр хүндээ бодсон байж мэднэ.

Ардын нам авлигачдаа хамгаалж, оффшор бүсэд данс эзэмшихийг нь хорьсонгүй гэсэн нийгмийн эсэргүүцлээс айсан байх магадлал өндөр. Тиймээс энэ хуулийг тэр чигт нь баталж гаргахыг илүүд үзсэн биз. Харин дараагийн шатанд буюу хууль Үндсэн хуулийн цэцэд бүдрэнэ гэсэн тооцоолол байж болох юм. Хэрвээ хуулийн зүйл заалт Үндсэн хуультай харшилдвал Цэц унагаж таарна. Дараа нь УИХ-аар хэлэлцээд Цэцийн шийдвэрийг дагахаас өөр аргагүйд хүрснээ зарлачихна гэсэн бодол байж мэдэх. Гэхдээ буруу ойлголтын хар гайгаар нийгмийн эсэргүүцэл тэр хэрээр нэмэгдэнэ.

Тиймээс ямар нэг байдлаар төрийн албан хаагчдад энэ хуульд хамаатаж, заавал мэдүүлэгтээ бичиж л таараа. Батлагдсан хуулийн ачаар холын хамаатнууд уулзаж, данс тооцоогоо хүртэл нэгтгэж авах нь. Төрийн албанд ажилладаг ах дүүтэй бизнес эрхлэгч таны хохь болж байна. Аав чинь, ах чинь, аль эсвэл нөхөр чинь эсвэл таныг, эс бөгөөс төрийн албаа л сонгох нь. Дэгсдүүлж хэлбэл, бизнесээ орхиж, эсвэл гэр бүлээ цуцлуулсны дараа л төрд ажиллах боломж бүрдэх нь. Тиймээс бизнесээ юу эсвэл эр нөхөр, эхнэрээ сонгохоо шийдэж, ах дүү олонтой зарим нь ургийн бичгээ ухаж суухад гэмгүй биз ээ. Үгүй яах вэ, далимд нь ургийн баяраа хийж, төрлөө мэдэлцэхэд буруудах юун.

Эх сурвалж: Монголын мэдээ

Өнөртогтох

“Овт шаар”-ын хууль улстөрчдийн хүзүүнд олс углав уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани