- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Х.Болорчулуун: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа шуурхайлах нь монголчуудад л хэрэгтэй
Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Эксим банкны санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болж, энэ үйл ажиллагааг хариуцан ажиллах компанийг төрийн өмчит байхаар шийдсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Монголчуудын олон жил хүлээсэн зүйлийн нэг нь газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Олон жил ярьсан ч ажил болсон нь үгүй. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэлээд нааштай алхмууд эхлүүлж, санхүүжилтээ тодорхой болголоо. Танд энэ мэдээлэл юу бодогдуулсан бэ?
-Мэдээж сайхан, таатай байлгүй яах вэ. Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн баталгаа болж чадах салбар учир сайхан мэдээ байлгүй яах вэ. Гадагшаа урсаж байгаа их мөнгөний урсгалыг хазаарлаж өгнө шүү дээ. Ер нь бидэнд өөрсдийн хэрэгцээгээ хангах боломж байгаа болохоор үйлдвэрээ байгуулах нь чухал.
-Нэг зүйл асуумаар байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр эзэн орон 50 болон түүнээс дээш хувийг авдаг. Гэтэл манайх дөнгөж 24 хувь байдаг?
-Манай улс нэг сая гаруй түүхий тос экспортонд гаргаж байгаа. Үүнийгээ ашиглахад бид дотоодын хэрэгцээгээ хангана. Дэлхийн аль ч оронд эзэн орон 50 хувиас дээш авдаг. Гэтэл манайх 24 хувь байдаг нь үнэхээр чамлалттай. Хэдийгээр бид бүтээгдэхүүнээ экспортолж байгаа ч эргээд "Петро Чайна Дачин Тамсаг”-аас валютаар бүтээгдэхүүнээ худалдан авна. Ийм тогтолцоог өөрчилмөөр байгаа юм.
-Газар зүйн байрлалыг та хэр зөв шийдэл гэж харж байна вэ. Салбарынхан болон олон нийт өөр өөр байр суурьтай байна. Таны хувьд?
-Дорноговьд байгуулах нь буруу шийдэл биш. Бааз суурь нь байна. Түүнээс гадна төмөр зам бэлэн байна шүү дээ. Нийслэлийг хангахад маш дөхөм, тодорхой хувиа цаашаа гаргах боломж бий учир амар л даа. Зарим хүн Дорнодод үйлдвэрээ байгуулах талаар саналаа хэлж байна лээ. Дорнодоос тээвэрлэе гэхээр төмөр зам бусад асуудал үүснэ. Тээвэрлэх боломж бүрдүүлье гэхээр бас л их зардал гарна гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх.
-Өнөөдөр шийдвэр гаргаад маргааш хийх ажил биш гэдгийг ухаарч байна. Энэ үйлдвэр байгуулаад үр ашгаа өгтөл бас цөөнгүй жил байгаа байх?
-Яагаад олон жил гэж. Ийм үйлдвэр байгуулъя гэж маш олон жил ярилаа. Одоо санхүүжилт хийгдсэн учир шуурхай хийх хэрэгтэй. Засгийн газар илүү хурдтай ажиллаасай гэж би хүсч байна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ шуурхай байгуулах нь монголчуудад л хэрэгтэй. Зээл хайгаад явахын хооронд гадагшаа урсаад байгаа мөнгөө зогсоох ажилд илүү анхаарах ёстой гэж би боддог.
-Эдийн засгийн үр өгөөж их энэ ажил УИХ-ын сонгууль бүрээр яригдаж, Засгийн газар бүр мөрийн хөтөлбөртөө тусгадаг байсан. Яагаад удаашраад, зарим үед усанд хаясан чулуу мэт болоод байсан юм бол?
-Монголыг дотооддоо үйлдвэртэй болгохгүй байх гаднын нөлөө байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л бид тусгаар тогтносон улс юм чинь стратегийн чухал энэ асуудалдаа анхаарч, шурхай ажиллах хэрэгтэй. Би шуурхай гэдэг үгийг олон удаа хэлээд байгааг та анзаарч байгаа байх. Шуурхай хийгээсэй, үр дүнгээ хэдэн сар, өдрийн өмнө ч гэсэн хүртээсэй гэж би хүсч байна. Хоёр хөрш орноос худалдан авалт хийхгүй, дотоодын хэрэгцээгээ хангадаг боллоо гээд тэдгээр улсын эдийн засагт нөлөөлөх зүйл огт байхгүй учир бид ажил руугаа ханцуй шамлаад л орох хэрэгтэй.
-Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит компани байгуулахаар болсон. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
-Би хувьдаа огт дэмжихгүй байгаа шүү энэ асуудлыг. Төр бизнес хийх нь үр дүнгүй, зохимжгүй гэдгийг бид харсаар л байна. Хувийн хэвшлээ дэмжээд, хууль эрх зүйн орчноо сайжруулаад өгвөл бүрэн хийх боломжтой.
-Үйлдвэр байгуулах галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Харин түүнийг ажиллуулах боловсон хүчин хэр байгаа бол. Үйлдвэртэй боллоо гээд гаднаас өндөр цалин, хангамжтай мэргэжилтнүүд авчирвал бас тиймхэн. Энэ талаар таны бодлыг хуваалцъя гэж бодлоо?
-Тэр асуудалгүй шүү дээ. Манайх энэ салбартаа тодорхой хэмжээний туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг сургууль нь байна. Төгссөн мэргэжлийн хүмүүс ч их. Шаардлага гарвал гаднаас цөөн мэргэжилтэн уриад л бага хугацаанд ажиллуулахад л болно. Энэ тал дээр санаа зовох зүйл огт алга.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Үнлэсний аюулгүй байдлын баталгаа, эдийн засгийн үр өгөөжөө өгөх үйлдвэр мөдхөн нээгдэж, үйл ажиллагаа нь жигдрэх өдөр ойрхон гэдэгт итгэлтэй байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||