Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коксжих нүүрс алтнаас ашигтай боллоо ч төмөр замгүйгээр ашиг олохгүй

Коксжих нүүрс алтнаас ашигтай боллоо ч төмөр замгүйгээр ашиг олохгүй

 

Дэлхийд коксжих нүүрснийхээ чанараар тэргүүлдэг Австралййн зүун хойд эрэг орчмыг хар салхи дайрч, дэд бүтцэд нь гэмтэл учруулав. Тодруулбал, ВНР Billiton болон Пийбоди Энержи зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн төмөр зам хөрсний нуралт, аадар борооны улмаас эвдэрч гэрээгээр заасан хугацаанд нүүрс нийлүүлж чадахгүй болсноо зарлаад байна. Үүнээс үүдэн коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр өссөнийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэх болов. Одоо Австралид уурхайгаас нүүрсийг боомтод хүргэхтэй холбоотой засварын ажил хийгдэж байгаа бөгөөд Хятад, Японы зах зээлд хүргэхэд арав гаруй хоног зарцуулж байгаа аж. Австралид үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шинжээчид эрчим хүчний гурван сая тонн, ган хайлуулах үйлдвэрийн 15-20 сая тонн нүүрс саатаж болзошгүй гэж үзээд байгаа юм байна. Тиймээс Австралийн нийлүүлэлт багасаж, Хойд Америк, Монгол, ОХУ-ын экспорт нэмэгдэх боломжтой боллоо гэдгийг гадаадын хэвлэлүүд бичиж эхэллээ.

 

Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар коксжих нүүрсний үнэ тонн нь 283 ам.доллар болж, нэг өдрийн дотор 34 хувиар өслөө. Энэ ханш цаашид өсч 300 ам.доллар болох хандлагатай байгааг шинжээчид хэлж байна. Азаар ч гэх үү, эзээр ч гэх үү Австралид тохиолдож байгаа энэ үйл явдал манайд хонжоо авчирч байгаа нь үнэн. Харин үүнийг ашиглах нь нүүрс экспортлогчид болоод төр засгийн яаралтай шийдэх ажил. Австралид болж буй үйл явдал удаан үргэлжлэхгүй нь лавтай. Удахгүй үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Харин манайхан байгалийн гамшигт баярлаад суух биш олон жил ярьсан төмөр замаа барих хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна.

 

НҮҮРСЭЭ ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ГАРГАХАД ТӨМӨР ЗАМ ХЭРЭГТЭЙ

Манай нүүрсний уурхайнууд жилд дунджаар 70-80 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Үүнээс ч илүү нүүрс гаргах боломж байдаг ч төмөр замгүйгээс болж хүссэн хэмжээгээр гаргаж чадахгүй байгаа юм. Тодруулбал, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Булган, Бичигт, Хангийн гэсэн таван боомтоор Монголын 15 нүүрс экспортлогч уурхай нүүрсээ экспортлодог. Тэд жил болгон өөрсдийн хүчин чадлаасаа хамаарч мөрөөдлийн тоогоо гаргадаг. Тодруулбал, 30-50 сая тонн нүүрс гарна гэж төсөөлдөг. Харин БНХАУ энэхүү төсөөллөөс нэлээд бага буюу 15-20 сая тонныг л худалдаж авдаг байна. Түүнээс гадна боомтын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл, боомтоор хангалттай тооны ачааны машин өнгөрч гардаггүй. "Боомтоос гадна худалдан авагчийн бодлого ч нөлөөлдөг. БНХАУ жилдээ "70-80 сая тонн коксжих нүүрс гаднаас авна” гээд хэрэглээгээ тооцлоо гэхэд . Монголоос 15-20 сая тонн нүүрс авдаг. Хэдийгээр боломж нь байсан ч нэг хэсэг болих ч юм уу, ямар нэгэн байдлаар хөшүүргээ барьдаг” гэдгийг салбарынхан нь хэлдэг. Тиймээс өмнөд хөрш рүу нүүрсний хэрэгцээ байвал хямд ч болов гаргадаг нь нууц биш. Манай улс өнгөрсөн онд нийтдээ 25 сая тонн нүүрс экспортлосон. Харин энэ жил 23 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төсөлд тусгаад байгаа юм. Гэвч уул уурхайн компаниуд 50 орчим сая тонн нүүрс экспортлох сонирхолтой байгаа гэнэ. Тиймээс төмөр зам барьж, хүссэн хэмжээгээрээ экспортлох нь уул уурхайн компаниудын мөрөөдөл болоод байгаа юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих асуудлыг ярьж байгаа ч тодорхой ажил хэрэг болоогүй байна.

 

ХЯТАДУУДАД "ДӨНГӨЛҮҮЛЭХГҮЙ” ЮМСАН

Өнөөдрийн байдпаар Монголд коксжих нүүрсний олборлолтоороо "Эрдэнэт-Тавантолгой”, МАК, "Саусгоби сэндс”, "Энержи ресурс”, орон нутгийн "Тавантолгой”, "Шиньхуа Мак” зэрэг компаниуд тэргүүлж байна. Нүүрсний лицензтэй 240 гаруй компани байгаа ч нүүрсээ экспортод гаргаж байгаа цөөхөн хэдэн компани байна. Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг Монгол бүрдүүлдэг. Нүүрсний нийт экспортод эзлэх хувь 2015 онд 12 байсан бол өнгөрсөн оны эцэст 16 хувь болж өссөн. Энэ нь экспортын хэмжээ болон үнэ өссөнтэй холбоотой бөгөөд Монгол Улс дэлхийн нүүрс экспортлогч 15 дахь орон болсон юм. Цаашид нүүрсний хэрэглээ, үйлдвэрлэлээ өсгөх хандлагатай гэж судлаачид дүгнэдэг. Монгол Улс 2017 оны эхний улиралд нэг тонн коксжих нүүрсийг 70 гаруй ам.доллараар нийлүүлж байгаа юм. Австралийн нүүрсний нийлүүлэлт саарч байгаа энэ үед Монгол нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, үнэ өсөх нөхцөлүүд үүснэ. Энэ боломжийг харин хэрхэн ашиглах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Зүүн Цанхийн олборлолтоо зогсоож, Баруун Цанхид л олборлолт явуулж байгаа. Монгол Улс дэлхийн зах зээлд гарч байгаа богино хугацааны боломжийг ашиглахын тулд Тавантолгой Баруун, Зүүн Цанхид зэрэг олборлолт явуулах хэрэгтэй юм. "Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос хойш төлсөн "Чалько”-гийн 350 сая ам.долларын өрийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд барагдуулсан. Ийнхүү нүүрсээр төлөх өрөө бүрэн барагдуулж дууссан ч "Эрдэнэс Тавантолгой”, "Чалько” компанийн хооронд байгуулсан гэрээ дуусаагүй. Гэрээний хоёр дахь хэсэгт Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг зөвхөн "Чалько”-д нийлүүлнэ гэсэн заалт. Өөрөөр хэлбэл, 2017-2022 он хүртэл таван жилийн турш "Чалько”-д дөнгөлүүлнэ гэсэн үг. Нүүрсний үнээ хоёр тал тохиролцох ёстой ч тодорхой шалтгааны улмаас тохиролцож чадахгүй байгаа гэдгийг "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага мэдээлсэн. Тиймээс Зүүн цанхийн олборлолт зогсоод байгаа юм.

 

ЗЭРВЭСХЭН ҮЗЭГДЭЖ БУЙ ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР

Хятадын Засгийн газар Хойд Солонгосоос импортлох нүүрсэнд хориг тавьсаны улмаас 24-32 сая тонн эрчим хүчний нүүрс авах орон зай бий болсон гэдгийг салбарын мэргэжилтнүүд дуулгаж байна. Түүнчлэн сүүлийн үед Тяньжин, Шаньдунд нүүрсний шинэ эрэлт бий болоод байгаа. Үүний хүрээнд нүүрс худалдах гэрээ хэлцэл хийж эхэлжээ. Энэ бүс нутагт одоогоор манайхтай өрсөлдөх нийлүүлэгч байхгүй гэдгийг мөн хэллээ. ОХУ-ын хувьд Алс Дорнодоор дамжуулан төмөр замаар нүүрс тээвэрлэх ч зай нь хол учир үнийн хувьд манайхтай өрсөлдөх боломж бага гэнэ. Бас нэгэн сайн мэдээ гэвэл, Дорноговь аймгийн Даланжаргалангийн нутаг Алаг тогоогийн бүлэг ордын нэгэнд тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Чингисийн хар алт” компани Хятадын талтай тохиролцож, Тяньжин руу нүүрс тээвэрлэхээр болсон байна. Энэ мэтчилэн таатай мэдээ цөөнгүй байна. Ямартай ч "Чалько”-той хийсэн гэрээг эргэж харах, төмөр замаа нэн тэргүүнд тавих хэрэгтэйг эдийн засагчид анхааруулж байна. Энзхүү үүлэн чөлөөний нарыг ашиглах хэрэгтэй. Дэлхийн банкны шинжээчид 2017 оны дунд үеэс эхлэн нүүрсний үнэ хямдарч, 2019, 2020 он хүртэл төдийпөн сэргэхгүй гэж төсөөлөөд байгаа билээ.

 

ХАМГИЙН ТҮРҮҮНД ТӨМӨР ЗАМАА БАРЬ

Коксжих нүүрсний үнэ өсч байгаа зэрвэсхэн боломжийг хэрхэн ашиглаж болох талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.

 

MICC компанийн захирал, эдийн засагч Д. АЧИТ-ЭРДЭНЭ: ТӨМӨР ЗАМАА БАРИВАЛ НҮҮРСЭЭ ДЭЛХИЙД ӨНДӨР ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ

-Энэ өсөлт удаан үргэлжилнэ гэж бодохгүй байна. Өмнө нь Австралид үер болж байсан. Энэ үеийг ашиглаж чадаагүй. Одоо Австралийн уурхайнуудын үйл ажиллагаа нь жигдрээд буцаад ажиллах байх. Удаан үргэлжлэхгүйгээр барахгүй нийлүүлэлт нь нэмэгдэнэ гэж бодож байна. Бидний хувьд нүүрсээ үнэд оруулахын тулд байгалийн үзэгдлийг хүлээж суух биш төмөр замаа барих хэрэгтэй. Хятадаас өөр хоёрдахь зах зээл дээр гаргах боломжоо хурдан олох хэрэгтэй байна. Төмөр замаа баривал нүүрсээ далхийд өндөр үнээр борлуулах боломжтой гэж бодож байна. Коксжих нүүрс бол байгальд байдаг ховор элемент. Тэр нь Австрали, манай хоёрт байгаад байх шиг байгаа юм.

 

Миний хувьд коксжих нүүрсний үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр энэ тэрд нэг их итгэдэггүй. Манайх тийм их хэмжээгээр угааж боловсруулж чадахгүй.’ Нэгж бүтээгдэхүүний өртөг аяндаа нэмэгдэж байгаа. Хятадын боловсруулах үйлдвэрийн хүчин чадал хэрэглээнээсээ илүү байдаг. Тэгэхээр тэнд боловсруулах нь хамаагүй хямд. Эндээ боловсруулья гээд өрсөлдөх нь тийм ч сайн арга биш.

 

судлаач Д.ТЭГШБАЯР: САЙН ЧАНАРЫН НҮҮРС НИЙЛҮҮЛЭГЧДЭД БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Нүүрсний үнэ өснө гэж олон удаа дээр дооргүй ярьж байсан. Гэхдээ яг өсөөд ирэхэд юу хийх вэ гэдэг дээр бэлтгэлгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ өсөлт түр зуурын явц байх магадлалтай. Зах зээлийн нөхцөл байдал эерэг төлөвтэй харагдаж байгаа учраас аль болох олон компанитай гэрээ байгуулан нүүрсээ их хэмжээгээр гаргах, сайн чанарын нүүрс нийлүүлэгчдэд боломж олгох зэргээр боломжийг ашиглах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр төмөр зам бэлэн болохоос өмнө хийгдэж болох нэг ажил бол хилийн боомтын ачааллыг бууруулах, шилжилтийг хурдан шуурхай болгох хэрэгтэй байна. Мөн түүхий биш боловсруулсан нүүрс гаргадаг болбол илүү ашигтай. Уг нь төрөөс хувийн хэвшилдээ түшиглээд, хамтраад ажиллавал энэ зорилтод хүрэхэд эдийн засгийн дарамт багатай шийдвэрлэх юм болов уу гзж эдийн засагчид харж байна. Гол нь нүүрсний үнэ өсч байгаа үед зардлын хуваарилалтыг зөв хийх хэрэгтэй гэж тэд үзэж байна.


У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Коксжих нүүрс алтнаас ашигтай боллоо ч төмөр замгүйгээр ашиг олохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани