- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барьж "гавьяа" байгуулах уу
Монголчууд бидний мөрөөдлийн нэг нь нефть боловсруулах үйлдвэртэй болох. Монгол улс өөрөө нефть импортолдог мөртлөө түүнийгээ нэрж боловсруулан шатахуунаа гарган авдаггүй. Ингээд хоёр хөршөөсөө /голдуу хойд хөршөөс/ үнэ өндөр шатахуун авсаар ирсэн.
Зах зээлд шилжсэнээс хойших ихэнх хугацаанд нефтийн бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирж заран ашиг олж хагартлаа баяжсан нэг хэсэг бий. Тэдний хувьд Монгол улс өөрсдөө нефть боловсруулдаг болчихвол ашиг орлогынх нь эх булаг хаагдах учир үйлдвэр байгуулах төслийг төр дэх гар хөлөөрөө байнга хаалгаж, царцааж ирсэн нь харагддаг.
Үүний тодорхой баримт нь нефть тос боловсруулах үйлдвэрийн шавыг хэд хэдэн удаа олон газарт тавьсан ч ажил хэрэг болж байсан удаагүй нь үүнийг нотолно.
Тухайлахад, Дорнодын Тамсагбулаг дахь нефтийн ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр барих саналаас эхлээд Дархан хот, Налайх, Сайншанд эцэст нь өмнөх Засгийн газрын үед Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэр барих зураг төсөл хийгдэн шав тавьж, зарим үед ч бараг ажил нь эхэлж байгаа юм шиг л дүр зурагтай явж ирсэн.
Ер нь монгол улс байгалийн баялагаасаа мөнгө олж эхэлснээс хойших бүхий л Засгийн газрууд нефть боловсруулах үйлдвэрийн төсөл ярьж ирсэн. Тэгвэл одоо засгийн эрх барьж байгаа Ж.Эрдэнэбатын удирдсан танхим ч "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компани байгуулахаар болсоноо зарлаад байна.
Нефть боловсруулах үйлдвэр байгуулснаар жил бүр нэг тэрбум ам.долларыг дотооддоо шингээх боломжтой гэсэн тооцоог салбарын яамнаас гаргасан байдаг. Монгол Улс жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, түүнийхээ үнэд нэг тэрбум орчим ам.доллар төлдөг.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулах, компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар болоод байна.
Энэ удаа газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд суманд уг үйлдвэрийг барихаар сонгоод байгаа гэнэ.
Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар байх бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар болох гэнэ.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ.
Ингээд жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллан, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцсон байна.
Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/ 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой гэнэ. 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэх аж.
Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.
Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болгох гэнэ. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, хими-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолоод байгаа аж.
Уг нь Засгийн газар улс оронд тулгамдсан ямар нэг асуудлыг шийдвэрлэх, стратегийн ач холбогдолтой үйлдвэр барих зэрэг бол хийх ёстой ажил нь болохоос "гавьяа" биш л дээ. Гэвч олон жил, олон Засгийн газруудын молигонд хууртаж ирсэн олон нийт үнэхээр нефть боловсруулах үйлдвэр барьчихсан Засгийн газар "гавьяа" байгууллаа гэж үзэхэд болохгүй юмгүй гэлцэж байна.
Түүгээр ч үл барам гаднаас шатахуун авалгүй, дотооддоо мөнгөө үлдээхээр болбол тэрхүү үйлдвэр байгуулагсдыг насаар нь төр, засагт ажиллуулсан ч яахав гэж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар боловсруулах үйлдвэр байгуулж "гавьяа"-тан болохын төлөө хичээх л хэрэгтэй болж дээ.
И.Болд
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||