Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын эдийн засгийн “гал хамгаалагч” зэс зүтгүүр хүч болох уу

Монголын эдийн засгийн “гал хамгаалагч” зэс  зүтгүүр хүч болох ууМонголын экспортын бараа бүтээгдэхүүнд саяхныг болтол зэсийн баяжмал тэргүүлдэг байлаа. Үндсэндээ дэлхийн зах зээл дээр Монголын нүүрийг тахалж байдаг ганц түүхий эд гэж тодотгож болмоор. Зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс монголчуудын амьдралын хэмнэл, эдийн засгийн эрчим хамаардаг. Хэдийгээр үнийн хүлээлт санаснаар биш ч гэлээ эдийн засгийн гол тэжээгч судас нь болсоор байгааг онцлох учиртай байх.

Манай эдийн засаг, тэр дундаа улсын төсвийн орлого энэхүү улбар металлаас ихээхэн хамааралтай. Одоо тодотгож байгаа 2017 оны төсөвтөө тонн цэвэр зэсийн үнийг 5400-5800 ам.долларын хооронд байхаар тооцсон нь бодит хандлагаас  нэг их хол зөрөхөөргүй  байх янзтай. Цагтаа тонн нь 10 мянган ам. долларт дөхөж байсан зэсийн үнэ 2012 оноос уруудаж эхэлсэн. Мөн энэ хэрээрээ Монголын мөнгөний авдар дундарсан. Үүнийг тухайн үеийн Ерөнхий сайдтай холбож "Н.Алтанхуягийн азгүйтэл” хэмээн нэрлэж байсан удаатай. Гэхдээ цаг цагаараа байдаггүй. Сүүлийн хэдэн жил тувт доош уруудсан зэсийн үнэ эргэн сэргэх хандлагатай байгаа. Тодруулбал,  2017 оны хоёрдугаар сарын дунджаар Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 5941,6 ам доллар хүрсэн. Тонн нь 10 мянгаас давж үүлэн чөлөөний нар шиг үнэ цойлж байсан тэр 2010-2011 оны үетэй харьцуулахад чамлалттай хэдий ч өмнөх жилийн мөн үеэсээ  1346 ам доллараар өссөн үзүүлэлт юм. Үүнийг хувиар  тооцвол үндсэндээ бараг 30 хувийн өсөлт харагдаж байна. Гэхдээ үнийн энэ өсөлтийг мэргэжилтнүүд түр зуурынх хэмээн үзэхгүй байна. Цаашдаа ойрын 10 жилд үнэ тогтвортой өснө гэж шинжээчид онцолж байна. 2030 он гэхэд тонн цэвэр зэсийн үнэ 7000 ам доллар болно гэдгийг Дэлхийн банкны  улирлын тайланд бас тэмдэглэжээ. Зэсийн үнээс ихээхэн хамааралтай Монгол улсын хувьд энэ сайн мэдээ. Эдийн засаг өндийх урьдач дохио болж байна. Гэхдээ тайлан бол сайтар тооцсон таамаг. Ямартай ч зэсийн үнэ ханшид үүлэн чөлөөний нар хэсэгтээ гийх магадлал өндөр байна. Үүнтэй  зэрэгцэн дуулдаж байгаа мэдээлэл гэвэл дэлхий зэсийн  омсдолд орж магадгүй гэсэн бас  нэг таамаг.  Ямартай ч энэ урьдач дохио эрэлтийг нэмэгдүүлж үнэ ханшийг нэмэгдүүлж болох юм. Тэгвэл монголчуудын хувьд "тэнгэрийн нөгөөдөхийг атгах” алтан боломж болно. Монголын зэс манай эдийн засагт ямагт "гал хамгаалагч”-ийн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

Харин зэсийн хэрэглээ яагаад ингэж өсөх болов, энэ хэр бодитой таамаглал вэ. Улстөр хийгээд эдийн засгийн шалтгаан юу байж болох вэ. Хэдхэн жилийн өмнө үнэ ханш нь  уруудаж байх үед дэлхий нийтэд зэсийн үлэмжхэн илүүдэл нөөц бий болсон гэж шуугьж байсан биш бил үү. Тэр ч байтугай 2017 оны төсөвт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хэмжээ ямар байх  талаар Австралийн  Улсын Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны газраас 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн үйлдвэрлэл 24 сая тонн, хэрэглээ 23.8 сая тонн байна гэж төсөөлсөн  бол  Олон улсын зэс судлалын төвөөс хийсэн судалгаагаар 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн хэрэглээ, үйлдвэрлэл 23.4 сая тоннд хүрч, зэсийн нийлүүлэлт, хэрэглээнээс ялимгүй их байх төсөөллийг гаргаж байсан. Энэ хоёр төсөөлөл нэг их хол зөрүүгүй гарчээ.  Үүгээр бол зэсийн үнэ нэг их өсч чадахааргүй дүр  харагдаж байгаа юм.  Хэрэв дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар буурвал төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр, зэсийн баяжмалын экспорт 50 мянган тонноор багасвал  төсвийн орлого 6.6 тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй байгааг манай эдийн засагчид тооцоолж гаргасан нь бий. 

Гэтэл мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхий нийтэд  одоо байгаа зэсийн нөөц ердөө гуравхан сарын хэрэглээг хангана гэнэ. 

Үүний шалтгааныг нэгдүгээрт дэлхийн эдийн засаг идэвхжиж байгаатай холбон тайлбарлаж болох юм. АНУ, болон барууны орнуудад үйлдвэржилт идэвхтэй нэмэгдэж байна.  Ерөнхийлөгч Д.Трампын дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн хэмжээгээ нэг их наяд ам.долларт хүргэх амлалт өгөөд буй.  Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч манай урд хөршийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж буй. Тухайлбал, дэлхийн зэсийн хэрэглээний 40 хувийг дангаараа үүрдэг БНХАУ-ын Засгийн газар "Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд хэд хэдэн төмөр зам шинээр барихаар төлөвлөсөн. Энэ бол Ази Европыг холбосон өргөн уудам газар нутгийг хамрах томоохон төсөл гэдгийг санаж байгаа байх. Энэхүү бүтээн байгуулалтыг дагасан зэсийн хэрэглээ үлэмжхэн нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.  Түүнчлэн Энэтхэгийн эдийн засаг, үйлдвэржүүлэлтийн эрчим нэмэгдэж буй. Энэ мэт олон хүчин зүйлийн улмаас 2017 онд дэлхийн зэсийн хэрэглээ нь 3.5 хувиар өсөх хүлээлттэй байна. Жил жил дамнан хэрэгжих томоохон төслүүд цааш үргэлжлэх учраас үүнийг дагасан зэсийн хэрэглээ ойрын жилүүддээ буурахгүй  байх магадлал бас бий.

Нөгөө талаасаа зэсийн олборлолт боловсруулалт  үнэ ханшид  нөлөөлнө. Саяхан Индонезийн Папау-д оршдог  "Grasberg” зэсийн уурхай олборлолтоо зогсоов. Энэ уурхай нь дэлхийн алт зэсийн уурхай дотроо томоохонд тооцогддог,  жилдээ 600 гаруй мянган тонн зэс, 50 гаруй тонн алт олборлодог,  20 000 шахам ажилчидтай гэсэн үзүүлэлт бий. Индонезийн Зөсгийн газар тус уурхайн зэсийн баяжмал экспортлох лицензийг нь цуцалсан гэх мэдээлэл байна. Бөмбөрцөгийн нөгөө талд Өмнөд Америкийн Чили хэмээх зэсийн уурхайгаараа Монголын урд гишгэдэг томоохон олборлогч  бий. Тус улс 1991 онд дэлхийн зэсийн экспортын 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан гэдгээс цар хэмжээ нь төсөөлөгдөх байх.  Чилийн дэлхийд тосоохонд тооцогдох "Escondida”   зэсийн уурхайд  43 хоног буюу хамгийн урт удаан үргэлжилсэн ажил хаялтын улмаас уурхайн олборлолт бүтээмж, тэр дундаа экспорт буураад байгаа бөгөөд  байдал сайн талруугаа эргэж очвол ирэх 2018 оноос л урьдын өсөлт эргэж ирнэ гэсэн мэдээлэл бас  байна.

Ийнхүү Монголын зэсийн эргэн тойронд од шүүрэх боломж бодит болох зураглал тодорч эхлэв. Үүнийг дагаж эдийн засаг сэргэх итгэл ирж, зэс эдийн засгийн зүтгүүр хүч болохыг үгүйсгэх аргагүй.  

П.Булган  

zaluu.com


Монголын эдийн засгийн “гал хамгаалагч” зэс зүтгүүр хүч болох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани