Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэргээгдэх эрчим хүчний хүсэл ба хясал

Сэргээгдэх эрчим хүчний хүсэл ба хясалСэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжих эсэх нь нийгэмд багагүй эргэлзээ төрүүлж байна. Шүрэнгийн УЦС-ын төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр боомт барьж, ус хуримтлуулах сан байгуулах замаар Монгол улсыг тогтвортой болон найдвартай эрчим хүчээр хангах төсөл бөгөөд Монгол улсын хилээс 150 км, Байгаль нуураас 550 гаруй км зайд оршино.

Харин Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл нь Орхон гол дээр боомт барьж, ус хуримтлуулах замаар Монгол орны Өмнөд бүсийн ус хангамж, уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах зорилготой. Монгол улсын хилээс 30 гаруй км, Байгаль нуураас 700 гаруй км зайд оршино.

Эрчим хүчний бие даасан байдлаа хангах гэсэн Монголчуудын хүсэл эрмэлзэл Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэсэн үндэслэлтэй Оросын эрх баригчид, экологийн мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй байнга тулдаг. Хэргийн учир нь ЗХУ задарсны дараа ОХУ нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан станциудын асуудлыг цэгцлэх болсны нэг нь хоёр улсын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг гол мөрний асуудлаар баримтлах бодлогын тухай санамж бичиг байв.

Манай улс тэр санамж бичигт 1995 онд гарын үсэг зурж, хоёр тал ОХУ, Монголын нутгийг дамжин урсдаг гол мөрөн дээр байгууламж барихаар болбол зөвшилцөж байж хийнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Оросууд эсэргүүцэхдээ уг санамж бичгийг иш үндэс болгодог.

Маргаантай асуудлыг эцэслэн шийдэхэд төслийн үр нөлөөг биеэрээ мэдрэх нутгийн оршин суугчид ямар бодол санаатай байгааг мэдэх хэрэгтэй байв. Тйимээс Засгийн газраас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн/ УУДБХОДТ/ нэгж эдгээр төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийг хэлэлцүүлэх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Буриад Улсын Байгалийн Нөөцийн яамтай албан ёсны гурван удаагийн уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд Бүгд найрамдах Буриад улсын 10 районд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тохирсон билээ.

Буриадын хэлэлцүүлгээс ямар үр дүн гарав? 
Хэлэлцүүлгийг өнгөрөгч гуравдугаар сарын 20-31-ний өдрүүдэд Буриад улсын Наушки, Улаан-Үүд, Тарвагатай, Горячинск, Усть-Баргузин, Турунтаево, Кабанск, Северо-Байкальск, Гусино-Озерск, Нижнеангарск зэрэг хот, тосгон, суурин газруудад зохион байгуулж, БНБУ-ын Байгалийн нөөцийн яам, сав газар болон орон нутгийн засаг захиргаа, иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудыг төлөөлсөн 1300 гаруй хүн оролцжээ.

Хэлэлцүүлэгт Монгол улсын эрчим хүч болон усны салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн 30 орчим хүнээс бүрдсэн баг оролцож, тухайн төслүүдийн зорилго, үндэслэл, урьдчилсан судалгааны ажлын үр дүн, хүлээгдэж буй байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар Монгол, Оросын хэвлэлүүдэд өөр өөрийн өнгө аяс бүхий мэдээлэл гарсан байна. УУДБХОДТ-ийн албан ёсны мэдээллээр "Орон нутгийн иргэдийн хувьд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний усны түвшин буурах, үүнээс үүдэлтэйгээр амьжиргааны эх үүсвэр болсон загасны тоо толгой буурах, худгийн усны түвшин буурч, тариалан эрхлэх боломж хомсдох зэрэг асуудлуудад хамгийн ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байжээ”.

УУДБХОДТ-ийн албан ёсны сайтад хэлэлцүүлгийн гарсан зөвлөмжүүдийг дараах байдлаар томъёолжээ. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд дотор Бүс нутгийн байгаль орчны үнэлгээг тусад нь ажлын даалгаврын дагуу хийх, энэхүү үнэлгээний хүрээнд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлж болзошгүй нөлөөлөл, Сэлэнгэ мөрний сав газар хэрэгжих магадлалтай бүх төслүүдийн хуримтлагдах нөлөөллийг цогц байдлаар үнэлэх, эрчим хүч болон ус хангамжийн эх үүсвэрийн бусад боломжит хувилбаруудыг харьцуулан судлах зэрэг санал багтсан байна. Хэлэлцүүлгийн санал, зөвлөмжид үндэслэж ажлын даалгаврыг шинэчлэн сайжруулах аж. Өөрөөр хэлбэл, ажлын даалгавар шинэчлэгдсэний дараа Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлэх нөлөөллийг дахин нягтлан судална гэсэн үг.

Монголын талаас орон нутгийн иргэдийн итгэл үнэмшлээс үүдэлтэйгээр эсэргүүцэх, шүүмжлэх иргэд, төрийн бус байгууллагууд байгаа ч хоёр төсөл хэрэгжих боломжтой эсэхийг тогтоох зорилготой зөвхөн судалгааны ажил хийгдэх гэж байгаа. УЦС барих, хиймэл нуур байгуулах ажил огт хийгдээгүй бөгөөд иргэдийн саналыг хүлээн авч цаашид хийгдэх судалгааны ажилд тусгах зорилготой ирсэн тухайгаа онцлон тэмдэглэж байв. Дэлхийн банкны төлөөлөгчид хэлэлцүүлэг хэрхэн явагдаж байгаад хөндлөнгийн хяналт тавьж ажилласан байна.

Гэхдээ хэлэлцүүлгээр Орхоны асуудал бага яригдаж, Шүрэнгийн асуудал анхаарлын төвд байсан тухай Орос, Монголын хэвлэлүүдэд бичжээ. Монголын хэвлэлүүдэд бичсэнээр Оросын тал судалгааны багийн ажлын үр дүнд итгэх боломж бага, Монголын тал суурь судалгаагаа хангалтгүй хийсэн гэх мэтээр шүүмжилсэн.

Хараат бус шинжээч Артур Алибеков сонсголд ЮНЕСКО-гоос төлөөлөгч ирүүлээгүйг гайхаж байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлжээ. Түүнийхээр, Байгаль нуур нь ЮНЕСКО-гийн байгалийн өвд багтдаг учраас тэндээс заавал хүн ирүүлэх ёстой байсан. "Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын орос дахь салбарын ерөнхий зохицуулагч Евгений Симонов төсөл болон байгаль орчны үнэлгээний ажил үнэн зөв дүгнэлт гарна гэдэгт итгэхгүй гэж хэлсэн байна.

Экологи уу, улс төр үү? 
Буриадын мэдээллийн үндсэн портал "Байкал-Daily” сайт "Олон нийтийн хэлэлцүүлгээр Буриадын тал Сэлэнгэ болон түүний цутгалууд дээр УЦС барихаас татгалзахыг уриалав” гэж мэдээлэв. Тус сайтад бичсэнээр Оросын тал монголчуудад Сэлэнгэ болон түүний цутгалууд дээр далан барихгүй байх хувилбарууд боловсруулахыг зөвлөсөн аж. Харин Монголын төлөөлөгч Г.Ёндонгомбо мэргэжлийн бус байгууллагууд Буриадын ард иргэдэд ташаа ойлголт өгснийг тэмдэглээд Бүс нутгийн экологийн үнэлгээний үр дүнг хүлээх, үнэлгээг тайван явуулах нөхцлөөр хангахыг Оросын талаас хүсчээ.

Оросын эрх баригчдын хувьд уг төслийн эсрэг байр суурьтай байгаа билээ. Дээрх хэлэлцүүлэг эхэлсний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров "РИА Новости” агентлагийн асуултад хариулахдаа "Байгаль нуур болон түүний экосистемийг хөндөхгүйгээр Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх хувилбарууд ОХУ-д бий” гэж хэлсэн. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн байгаль хамгаалал, экологи, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Сергей Иванов "Россия-24” төв телевизэд ярилцлага өгөхдөө илүү эрс өнгө аястай мэдэгдэл хийж "Монголчууд Сэлэнгэ дээр УЦС барихаар зэхэж байна. Гэхдээ энэ төсөл хэрэгжих учиргүй” гэж хэлсэн юм.

Түүнчлэн, Буриадын хэлэлцүүлэгт оролцсон Оросын экологич Артур Алибеков "Известия” сонинд нийтэлсэн өгүүлэлдээ "Хоёр улс усны том зөрчлийн нөхцөлд байна” гэсэн утгатай үгээр гарчиглажээ. Тэрбээр, өөрийн өгүүлэлдээ "Монголын тал энэ төслийн экологийн болоод улс төрийн үг дагаварыг нэг л сайн ухамсарлахгүй байна” гэжээ.

Түүний үзэж буйгаар, Монголын Засгийн газар, төслийг санхүүжүүлэх гэж буй Дэлхийн банк хоёр Сэлэнгийн УЦС-ийн асуудал нь зөвхөн Орос, Монголын бус дэлхий дахины асуудал гэдгийг мартаж болохгүй. Артур Алибеков төслийн үр дагаварыг дүгнэхдээ "Хэрэв манай хөрш төслөө үргэлжлүүлсэн хэвээр байвал авахаасаа алдах нь их, өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн экологийн газар зүйлд хар толбо болж, олон улстай, түүний дотор ОХУ-тай хамтран ажиллах боломжоо алдана” гэсэн байна.

Г. Даваадорж

Mongolian economy


Сэргээгдэх эрчим хүчний хүсэл ба хясал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани