- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Татварынхан өөрсдөө НӨАТ дээр ажилласаар байх уу?
УМБГ-аас НӨАТ-ын орлого, зарлагын баримт бичиг ашиглан, татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж хууль зөрчсөн, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
Тодруулбал, 2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, 45 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан нь тогтоогдсон байна.
Татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлийн улмаас улсын төсөвт орох ёстой байсан 47.8 тэрбум төгрөгийн орлого алдагдаж, энэ хэрээр хууль зөрчигчдийн халаас зузаарч, идэж завшсан нөхдүүдийн хүрээ тэлж олширчээ. Одоогоор 572 аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 164, 166 дугаар зүйл анги буюу "Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа төдийгүй улсад учруулсан олон тэрбум төгрөгийн хохирлоос цагдаагийн байгууллага, татварын албатай хамтарч 14.2 тэрбум төгрөгийн хохирлыг л нөхөн төлүүлсэн гэж байгаа.
Харин НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, аж ахуйн нэгжүүдэд худалддаг байсан Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа тухайгаа албаныхан мэдээлсэн юм.
АТГ шургалж, нүхээ малтаад амжсан эл сэргэлэн хатагтай анх татварын албанд эгэл бор амьдралтай нэгэн ирээд өдгөө хөлжиж, баячуудын гэх тодотголтой болсон Зайсан хорооллын үнэтэй байранд амьдарч, Lexus 470 машин хөлөглөсөн, 9911-тэй дугаар нууцаар барьж гангардаг болсныг нь НӨАТ-ын падааны бизнестэй холбоотой гэдэг.
Энэ мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, татварын орлогыг замаас нь завшиж хөлжсөн нөхдүүдийг илрүүлэн шалгасаар байгаа боловч энэ төрлийн зөрчил буурахгүй байгааг татварын албаныхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэж, сэрэмжлүүлэг бүхий нэвтрүүлэг хүртэл бэлтгэн цацаж байсан юм. Харин үр дүн нь бахь байдагаараа. Чоныг нь цөөлсөөр байтал хонь яагаад хорогдоод байгаагийн учир нь НӨАТтай холбоотой хэргийн гол эзэд нь Татварын Ерөнхий Газрын нэр бүхий албан тушаалтнууд, ажилчидтай холбоотой гэдгийг мэдэх хүн тодорхой хүрээнд бий. Өөрөөр хэлбэл татварынхан өөрсдөө НӨАТ дээр "ажилласаар” байхад хоттой хонь хорогдох нь гарцаагүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хэрэг анх илрэх үед энэ хэрэгт холбоотой Та т варын Ерөнхий Газрын зарим дарга, удирдлагуудыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан боловч өдгөө таг чиг болж, хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь ч сураггүй болж чимээ тасарсан гэдгийг хэн хүнгүй гадарлаж буй байх. Ер нь томоохон албан тушаалтан хийгээд хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй холбоотой хэрэг замхарч, сарнин алга болдогийн нэг жишээ нь энэ.
Хэргийг сарниулсан "хэрэг”
Татварын Ерөнхий Газрын зарим дарга хэмээгдсэн эрхэмтэй гэр бүлийн дотно харилцаатай хэмээн татварынханы дунд яригддаг нэгэн хатагтай бий. Энэ хатагтай Татварын Ерөнхий Газрын мэдээлэл бүртгэлийг нь хариуцсан хэлтсийг нь толгойлж байхдаа НӨАТ-тай холбоотой чамгүй олон асуудлыг нь нааш цааш зохицуулсан хэмээгддэг хэдий ч өдгөө Авлигатай тэмцэх газар /АТГ/ тухлаад амжсан нь НӨАТ-тай холбоотой хэргийг сарниулах "Хэрэг” болсон нь тодорхой.
Эндээс харахад АТГ авлигатай тэмцэх биш авран хамгаалах газар болоод байна уу даа гэмээр байгаа биз. АТГ шургалж, нүхээ малтаад амжсан эл сэргэлэн хатагтай анх татварын албанд эгэл бор амьдралтай нэгэн ирээд өдгөө хөлжиж, баячуудын гэх тодотголтой болсон Зайсан хорооллын үнэтэй байранд амьдарч, Lexus 470 машин хөлөглөсөн, 9911-тэй дугаар нууцаар барьж гангардаг болсныг нь НӨАТ-ын падааны бизнестэй холбоотой гэдэг.
Тэрбээр НӨАТ-ын падаан тараадаг Далайд орж ХХК, Дархан наран сүлд ХХК, Сэлэнгийн төгөл ХХК, Хүслэнт хулан ХХК гэх компаниудын эзэдтэй сүлбээтэй төдийгүй тэдний "Ар” нь болж татвартай холбоотой бүх асуудлыг нь зохицуулдаг хэмээн татварын албаныхан ярьдаг ч ор хоосон зүйл биш нь лав. Олны үг ортой гэдэг дээ.
Энэ хүний гар хөл болсон холбоо сүлбээтэй нөхдүүд одоо хэр нь татварын албадад байгаа бөгөөд НӨАТ-ын падаанаар бизнес хийдэг, тиймдээ ч энэ төрлийн хэрэг зөрчил буурахгүй байгаа гэх явган яриа тус албаныхан дотор тэнүүчилдэг. Мөн энэ хатагтай болон татварын Ерөнхий газрын зарим нэг удирдлагууд НӨАТ-ын падааны наймаанаас гадна өндөр үнэтэй программ шахдаг бизнесийн бүлэглэлтэй холбоо сүлбээ ч бий гэх эх сурвалжийн мэдээлэл ч бий.
Татварын Ерөнхий Газрынхантай холбоотой энэ мэт бусармаг үйлдлийг
хууль хяналтынхан ерөнхийдөө гадарладаг, мэдэх нэг нь мэдэж байгаа гэх
үг ч чих шүргэж буй боловч хонины арьс нөмөрсөн боохой хотон дотор
шургачихаад байхад мэдэхгүй дүр эсгэж байгааг хаа хаанаа анхаарах цаг
нэгэнт болжээ.
Д.Болд
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||