Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Энхсайхан: Цөмийн аюул байсаар байна

 
Ж.Энхсайхан: Цөмийн аюул байсаар байнаЭлчин сайд Урианхан овогтой Жаргалсайханы Энхсайхантай ярилцлаа. Тэрээр Олон улсын хуульч мэргэжилтэй. Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн НҮБ болон ОУ-ын Атомын энергийн агентлагт Монгол Улсаа төлөөлж байв. Одоогоор Ж.Энхсайхан "Цэнхэр Сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
 
- Энэ жил Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс болох тухай санаачилга гаргасныхаа 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тийм санаачилга гаргах болсны учир, ач холбогдлыг нь маш товчоор хэлж өгнө үү.
 
- Энэ асуудал "хүйтэн дайны” үеийн түүхтэй холбоотой. ХХ зууны хоёрдугаар хагаст манай улс нэг ёсондоо хоёр хүйтэн дайнд өртөж байсан гэж хэлж болно. Тэр нь нэгд, бид бүхний мэдэх Өрнөд-Дорнодын, хоёрт Зөвлөлт-Хятадын үзэл суртлын, дараа нь тус хоёр орны шууд сөргөлдөөн байсан. 1960-аад оны сүүлчээр гарсан Зөвлөлт-Хятадын хил орчмын сөргөлдөөн 1969 онд зэвсэгт мөргөлдөөн болон хувирч түүнд цөмийн зэвсэг ч хүртэл хэрэглэж болзошгүй байсан нь хожим хойно тодорхой болсон байдаг. ЗХУ Монголд цэргийн бааз байрлуулсан байсны дотор хоёрдмол зориулалттай (өөрөөр хэлбэл цөмийн буюу ердийн зэвсэг маягаар аль алинаар нь хэрэглэж болох) зэвсэг байрлуулж байсан. Тиймээс зэвсэгт мөргөлдөөн гарахад цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэх газаргүй байсан. АНУ ч тэр үед гараа хумхиад зүгээр суухгүй гэдгээ зөвлөлтийн талд анхааруулж байсан байдаг. Зөвлөлт-Хятадын харилцаа 1980-аад оны сүүлчээр хэвийн болж байх үед энэ бүхэн нь нийтэд тодорхой болсон. Мөн дараа нь америк, хятадын хэвлэлд ч энэ талаар нэлээд материал гарсан байдаг.
 
1990-ээд оны эхээр хүйтэн дайн дуусгавар болж, манай дотоодод төдийгүй гадаад орчинд үндсэн өөрчлөлт гарах үед Монгол Улс бие даасан, өөрийн ашиг сонирхолд тулгуурласан гадаад бодлого явуулах болсон. Ард түмнээсээ шууд сонгогдсон Ерөнхийлөгч П.Очирбат гуай 1992 оны 9 сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож улс орондоо өрнөж байгаа улс төрийн өөрчлөлт шинэчлэлийн талаар ярихын зэрэгцээ Монголын шинэ гадаад бодлогыг тайлбарлаж ярих байв. ОХУ манайхаас цэргээ гаргаж дуусч байсан, мөн олон улсын харилцаанд тэр үед гарч байсан ерөнхий хандлагын дагуу Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, түүнийгээ олон улсын хэмжээнд баталгаажуулах талаар ажиллах санал гарсныг үндэслэн П.Очирбат гуай Ерөнхий Ассамблейн чуулганд хэлэх үгнийхээ төсөлд энэ талаар тусгаж ҮАБЗ-д зарчмын хувьд танилцуулаад чуулганы индэрээс тунхаглан зарласан.  Ач холбогдлын хувьд гэвэл, маш товчоор 25 жилийн өмнө тэгж зарласнаар манай улс "хүйтэн дайны” үеийн аюултай байдлыг дахин хэзээ ч гаргуулахгүй байхыг зорьж байсан гэж хэлж болох юм.  
 
-Цөмийн зэвсгээс ангид статусын талаар манай уншигчдад товч ярьж өгнө үү.
 
- Асар өргөн хүрээтэй энэ асуудлыг товчилж ярихад тун хэцүү. Энэ талаар МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургуулиас хамтарсан судалгаа гарсан байдаг, мөн судлаачид ч үе үе бичдэг. Маш товчоор хэлбэл манай улс "хүйтэн дайны” дараах нөхцөлд аюулгүй байдлаа аль нэг том гүрэнд даатгах замаар биш харин бололцооны хэрээр улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх бодлого баримтлах болсон. Тэр талаар 1994 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын, гадаад бодлогын үзэл баримтлалууд, мөн цэргийн номлолд тодорхой зааж өгсөн байдаг. Цөмийн зэвсгийн "бай” болохоос өөрийгөө хамгаалах, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байнга байгаа цөмийн аюулын асуудлыг дөрөөлж гадаад аюулгүй байдлын талаар баталгаа гаргуулж авах боломжийг судалж ажиллаж үзсэн. Энэ хугацаанд цөмийн зэвсэгтэй 5 гүрэн болох АНУ, ОХУ, Хятад, Англи, Францтай (тэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд бөгөөд олон улсын харилцаанд тэднийг Р5 гэж товчлон нэрлэдэг) олон удаа яриа хэлэлцээ хийж тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал 1998 онд тэдэнтэй хийсэн яриа хэлэлцээний дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай тогтоол батлан гаргасан, тэрхүү статусыг Монголд хэрэгжүүлэх үүднээс 2000 оны 2 сард УИХ тусгай хууль болон түүнийг хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Олон улсын хэмжээнд манай цөмийн зэвсгээс ангид статустай холбогдуулж Р5 мөн онд хамтарсан  мэдэгдэл гаргаж цөмийн эвсэг хэрэглэхгүй, тийм зэвсгээр далайлгахгүйгээ зарласан. Манай тал тэрхүү мэдэгдлийг нь Монголын нөхцөлд тохироогүй, "хүйтэн дайны” үеийг санагдуулсан улс төрийн баталгаа гэж үзэж байгаагаа мэдэгдээд илүү бодитой баталгаа гаргуулах талаар ярилцаж ажилласны дүнд Р5 2012 онд манай ашиг сонирхолд нийцсэн улс төрийн баталгаа болох хамтарсан тунхаглал гаргасан. Түүндээ Р5 Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус, мөн энэ талаар тус улс хууль гаргасан явдлыг тус тус хүлээн зөвшөөрч, статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй байхаа Монголд төдийгүй мөн өөр өөрсөддөө амлаж дэлхийд зарласан. Энэ нь цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал цаашид газар авахад Р5-ын хэн нь  ч Монгол Улсын нутаг дэвсгэрийг ашиглхагүй, тухайлбал пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эд ангийг байрлуулахгүй буюу тийм системийг эсэргүүцсэн тогтолцооны эд ангийг ч тэнд байрлуулахгүй, тэгэхээр манайд шууд буюу шууд бусаар даралт үзүүлэхгүй гэдгийг бие биендээ амласан гэж ойлгож болно.    
 
- Санаачилгаа гаргахдаа Монгол Улс бусад улс оронтой урьдчилж зөвлөлдсөн үү ? Тийм шаардлага байсан уу ?
 
- Асуудлыг санаачлахдаа бусад оронтой зөвлөлдөөгүй. Учир нь гэвэл нэгд, энэ нь манай улсын язгуур ашиг сонирхолыг шууд хөндсөн асуудал байсан тул бусадтай энэ талаар заавал зөвлөлдөх шаардлага байгаагүй. Монголын өөрийн нь шийдвэр байх ёстой байсан.  Хоёрт, тэр үед манай хоёр хөрш харилцаагаа хэвийн болгохдоо хөрш зэргэлдээ гуравдахь орны нутаг дэвсгэрийг бие биеийн эсрэг ашиглахгүй гэж тохирч дэлхий дахинаа нэгэнт зарлан мэдэгдээд байсан.  Гуравт, аливаа улс орон, нэн ялангуяа их гүрэн олон улсын харилцааны асуудалд хандахдаа юуны өмнө өөрийн ашиг сонирхолыг урьтал болгож шийдвэр гаргадаг. Хэрэв манай улс хөрш хоёр орон, цөмийн зэвсэгтэй бусад оронтой зөвлөлдсөнсөн бол тэд шууд нааштай хариу өгөхгүй байсан байх. Аль нь ч санаачилгыг үгүйсгэхгүй, гэхдээ түүнийг нэн нарийн асуудал, үр дагаварыг нь нарийн судлах хэрэгтэй, тэгж судлахад цаг хугацаа шаардагдана, яарах хэрэггүй гэсэн хариуг нэлээд удаж байж өгөх байсан байх. Нэгэнт саналыг нь асуусны дараа янзыг нь үзэж байгаа мэтээр түүнийг нь эс харгалзсан бодлого явуулахад эвгүй байх байсан. Тиймээс манай хувьд бусадтай зөвлөлдөлүйгээр санаачилгаа зарласан нь тэр үедээ зөв алхам байсан гэж бодож байна.
 
- Цөмийн зэвсэггүй улсуудын талаар гурван ойлголт байн- цөмийн зэвсэггүй улс, цөмийн зэвсэггүй бүс, цөмийн зэвсэггүй статустай улс гэж. Эдгээрийн хооронд зарчмын ялгаа байна уу ?
 
- Цөмийн зэвсэггүй гэдэг нь өөрсдөө цөмийн зэвсэг үйлдвэрлэдэггүй улс орныг хэлдэг. Дэлхийн 9 улсаас бусад нь нь цөмийн зэвсэггүй улсууд юм. Цөийн зэвсэгтэй 9 улсын АНУ, ОХУ, Хятад, Англи, Франц 1967 оны байдлаар цөмийн зэвсэгтэй болсон байсан учраас 1968 оны Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэр зааж "цөмийн зэвсэгтэй” орон гэж албан ёсоор тооцогддог. Тэднийг товчоор Р5 гэж нэрлэдэг. Үлдсэн 4 нь болох Израйль, Энэтхэг, Пакистан болон БНАСАУ хэдийгээр цөмийн зэвсэгтэй болсон ч олон улсын хуулиар тэднийг цөмийн зэвсэгтэй орон гэж үздэггүй.
 
Цөмийн зэвсэггүй бүс (ЦЗБ)-ийн тухай сонгодог ойлголтоор бол тухайн нэг газарзүйн бүсийн орнууд өөр хоорондоо ярилцаад аль нь ч цөмийн зэвсэг боловсруулахгүй, үйлдвэрлэхгүй, эзэмшихгүй, бусад улсын цөмийн зэвсгийг нутагтаа байршуулахгүй, дамжуулан өнгөрүүлэхгүй гэж тохирдог. Тэгснээр тухайн бүс нутгийн орнуудын хоорондын итгэлцэл бэхждэг. Мөн түүнээс гадна Р5 тэрхүү бүсийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, тийм зэвсгээр далайлгахгүй гэсэн эрхзүйн үндэстэй баталгаа гаргаж өгдөг. Тэр нь тухайн бүсийн хувьд цөмийн аюулгүй байдлын баталгаа нь болдог. Одоо тийм 5 бүс байгуулагдаж НҮБ-ын гишүүн оруудын 60 хувь нь хамрагдаад байна. Харин дангаараа нутаг дэвсгэрээ ЦЗБ гэж зарлаж Р5-аар аюулгүй байдлын баталгаа гаргуулах асуудал тавьж тууштай хөөцөлдөж ирэсэн улс бол Монгол Улс юм. Хэрэв Р5 Монголыг ЦЗБ гэж хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгвөл зарим бусад улс ч Монголын адил нутаг дэвсгэрээ ЦЗБ гэж зарлаж Р5-аар баталгаа гаргуулахаар зүтгэж болох юм гэж тэд болгоомжилдог. Тиймээс ч тэд Монгол Улсыг ЦЗБ гэж шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үздэг. Тэдэнтэй нэлээд олон удаа үүлзаж ярилцсаны эцэст тэд тодорхой нөхцөлтэйгээр манай улсыг цөмийн зэвсгээс ангид статустай улс гэж үзэхээр болсон. Статус гэдгийг Р5 болон манай тал хамтран тодорхойлох гэж үзсэн боловч тухайн үед санал нэлээд зөрж тохирч чадаагүй тул нэг хэсэгтээ тодорхойлохгүй байхаар тохирсон байдаг. Баталгааны хувьд гэвэл эрхзүйн үндэстэй баталгаа өгөх нь бусдад прецедент, өөрөөр хэлбэл Р5-ын хувьд тун эвгүй жишиг тогтоох тул боломжгүй гэдэг. Тэд нэг улс дангаараа ЦЗБ байгуулвал бусад нь ч гэсэн өөр хоорондоо яриа хэлэлцээ хийж итгэлцлийг бэхжүүлэхийн оронд амрыг нь бодож дур дураараа өөрсдийгөө дангаараа байгуулсан ЦЗБ гэж зарлаад эхлэвэл Р5 нэлээд хүнд байдалд орохын дээр тэдний нэмж олгох олон тооны баталгаа үнэгүйдэж ач холбогдлоо алдах болно гэдэг байв.  Мөн цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн зарим  холбоотон ч, тухайлбал НАТО эвслийн гишүүд Норвеги, Исланд, Дани, Испанийн адил энхийн цагт нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулахгүй гэсэн яриа дахин гарч, тэр нь тус эвслийн аюулгүй байдлын бодлогын нь нэг чухал тулгуур болсон цөмийн зэвсгээр тогтоон барих (англиар nuclear deterrence гэдэг) бодлогын үндсийг сулруулна гэж ярьдаг байсан. Тиймээс ЦЗБ –д олгодог эрхзүйн үндэстэй баталгааг бодвол манайд олгож байгаа баталгаа нь улс төрийн чанартай юм.  Гэхдээ бид аажмаар зүтгүүлж байгаад баталгаагаа эрхзүйн үндэстэй болгож болно. Тэгэхийн тулд тэвчээр, тууштай үйл ажиллагаа хэрэгтэй юм. Өөөрөөр хэлбэл нэг ёсондоо "стратегийн тэвчээр” гэгч хэрэгтэй.
 
-Ер нь энэ асуудал манайд ямар ашигтай вэ ?
 
- Төрийн бодлогод, нэн ялангуяа үндэсний аюулгүй байдалд "азаа үзнэ” гэсэн ойлголт байх ёсгүй. Аливаа улс, нэн ялангуяа жижиг улс, өрнөж болох үйл явцыг сайтар судлан урьдчилан харж, аливаа аюулыг "болзошгүй” үед нь тодруулан тогтоож түүнийг арилгах арга хэмжээ авч байх хэрэгтэй байдаг. Энэ талаар 1994 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхой заасан байсан. Манай энэ санаачилга тэр үзэл санааны дагуу гарсан бодлого юм. Хойд хөршийн хүч мэдэгдэхүйц суларсан, өмнөд хөрш хүчээ дөнгөж авч эхэлж байсан тэр үеийг, өөрөөр хэлбэл түүхийн тэрхүү сиймхийг ашиглаж энэ асуудлыг гаргаж ирсэн нь цаг үеэ олсон шийдэл байсан.
 
Статусын ач холбогдолыг товчоор хэлбэл: Нэгд, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын статус нь Р5-ын аль нь ч цөмийн зэвсгээ манайх руу онилохгүй гэсэн  үг юм. Тэд уг статусыг хүндэтгэхээ 2012 онд манайд төдийгүй өөр өөрсөддөө амлаж дэлхий дахинаа тунхаглан зарласан.  Хоёрт, "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолын нэр, агуулгаас үзвэл тогтоол нь тус улсын аюулгүй байдалд зөвхөн цөмийн зэвсгийн аюулын өнцгөөс хандаагүй, ер нь манай улсын гадаад аюулгүй байдлыг өргөн утгаар нь ойлгож  хандсан байгаа. Тухайлбал тогтоолын тогтоох хэсэгт гишүүн орнууд, НҮБ-ын холбогдох байгууллага, нэгжүүд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдал, бие даасан гадаад бодлогоо бататган бэхжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авахад нь Монгол Улстай хамтарч ажиллахыг уриалсан. Сонирхуулахад 1998 оноос хойш НҮБ-ын Нарийн бичгийн дарга манай статусын асуудлаар 9 удаа илтгэл гаргаж, Ерөнхий Ассмблей 10 удаа дээрх заалт бүхий тогтоолыг батлаад байгаа. Гуравт, манай гадаад аюулгүй байдлын холбогдолтой энэ асуудлыг Ерөнхий Ассамблей хэлэлцэх хэргийнхээ төлөвлөгөөнд байнга байлгаж хоёр жил тутам ЕНБД-ын илтгэлийг хэлэлцэж тогтоол гаргадаг. Гадаад бодлогын зорилгод хүрэхийн зэрэгцээ явуулж байгаа бодлого нь, өөрөөр хэлбэл үйл явц нь өөрөө улс төрийн хувьд чухал арга хэмжээ болдог.  Дөрөвт, энэ бодлогоо тууштай явуулж аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх нь манай  "зөөлөн хүчний” бодлогын нэг чухал илэрхийлэл болж, тус улсын нэр хүндийг олон улсын тавцнаа өргөж байна. Тавд, нэг улс дангаараа ЦЗБ болсон олон улсын практик байхгүй, манайх л одоогоор ганцаараа энэ чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ манайхыг дагаж болох нэлээд хэдэн улс орон байгаа.  Түүнийг Р5 сайтар мэдэж байгаа учраас манайтай эвтэйхэн хэл амаа олох тактик баримталж улмаар 2012  онд хамтарсан баталгаа гаргаж өгсөн. Харин эрхзүйн үндэстэй баталгаа олгохыг эсэргүйцсээр байгаа тул түүнд зориуд анхаарч ажиллах хэрэгтэй.  Зургаад, манай статусыг хүлээн зөвшөөрсөн АСЕАН-ын бүсийн форум уг асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрсөн нь аюулгүй байдлаа Зүүн Азийн аюулгүй байдалтай холбох аятай нөхцлийг бүрдүүлж байна. 2015 онд Монгол Улс АРФ-ийн гишүүн Филиппинтэй хамтран статусын талаар Улаанбаатарт олон улсын хурал хийсэн.  Энэ жил АСЕАН-ыг даргалж байгаа Филиппин статусын холбогдолтой нэг хурлыг энэ жил Манилад хийлгэж болох талтай юм гэж тэр үед мэдэгдэж байсан. Тэр талаар юу хийж байгааг ГХЯ мэдэж байгаа байх. 
 
- Одоо ямар байдалтай байгаа вэ ? Монгол Улс нэгэнт цөмийн зэвсгээс ангид статустай улс гэж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тул цаашид хийх ажил гэж байна уу ?
 
- Р5-ын 2012 оны хамтарсан тунхаглалаас хойш онцын ахиц гараагүй. Манайх "гэрээний бус аргаар”  баталгаагаа эрхзүйн үндэстэй болгох талаар Р5-тай яриа хэлэлцээгээ хүчлэхгүй байгаа бололтой. Гэрээний бус аргаар гэдэг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1975 онд ЦЗБ-ийг анх тодорхойлохдоо тэрхүү тодорхойлолт нь Ерөнхий Ассамблейгаас ЦЗБ-ийн өвөрмөц илэрхийллийн талаар гаргасан тогтоол буюу тийм тогтоолоос урган гарах эрхэд мөн хамаарна гэж заасан байдаг. Мөн ЦЗБ байгуулах тухай 1999 оны шинэчлэгсэн зөвлөмжинд ... ЦЗБ байгуулах нь нэг хэвийн арга хэмжээ биш, харин "динамик” үйл явц юм гэж зориуд цохон тэмдэглэсэн байдаг. Тиймээс манай статусын асуудлаар гардаг Ерөнхий Ассамблейн тогтоолд тус улсын санаачилга, хүчин чармайлтыг дэмжихийн дээр одоо статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тодорхой заалтыг тусгаж оруулах хэрэгтэй юм. Тэгэх нь Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүсийн нэгэн шинэ хэлбэр мөн гэж үзэх үндэс бий болно. Түүний ач холбогдол, үр дагаварыг сайтар мэдэж байгаа Р5 нэлээд дургүйцэх боловч манай тал тэвчээртэй, тууштай ажиллавал Ерөнхий Ассамблейгаар тийм шийдвэр гаргуулж болно. Тэгсэн цагт улс төрийн баталгааг эрхзүйн үдэстэй болгож болно. Тууштай, тэвчээртэй ажиллаж байж л үр дүнд хүрнэ.  
 
Энэ асуудал бол манай өөрийн санаачилга тул бид өөрсдөө эзэн болж авч явах учиртай. Хэрэв бид өөрсдөө урагшлуулахгүй бол өөр улс тэгэхгүй нь ойлгомжтой. Бичигдээгүй хууль олон улсын харилцаанд ч мөн үйлчилдэг. Ямааны махыг халуун дээр нь гэдгийн адил хэрэв асуудал эзэнгүйтэх юм уу, түүнийг зохих хэмжээнд урагшлуулахгүй бол асууудал хэдэн жилийн дараа аажмаар мартагдаж НҮБ-ын архивт шилжих аюултай. Мөн Ойрхи Дорнодын мэт асуудлын адил ямарч ахиц хөдөлгөөн гардаггүй асуудал болж хувирч болох юм. Асуудлыг урагшлуулахдаа нэг улс дангаараа ЦЗБ байгуулж байгаагийн анхны тохиолдол болж байгаа учраас одоогоор тусгай анхаарал шаардаж байгаа. Харин статусыг ЦЗБ-ийн нэг өвөрмөц хэлбэр мөн гэж Ерөнхий Ассамблейгаар хүлээн зөвшөөрүүлсний дараа баталгаагаа эрхзүйн үндэстэй болгох, туршлагаа бусадтай хувааалцаж нэг улс дангаараа ЦЗБ болж болохын олон улсын харилцааны онолын үндсийг өөрийн улсын практик туршлагад тулгуурлан гаргаж болно.
 
- Цөмийн зэвсгээс ангид статустай улс байх нь өөрийн уран-ыг ашиглах эрхээ хязгаарлана гэсэн үг үү ? Тухайлбал уран аа боловсруулж шар нунтаг болгон ашиглах, гадаадад экспортолох эрхтэйгээ байх уу ? Цөмийн цахилгаан станц барьж болох уу ?
 
- Цөмийн зэвсгээс ангид статус нь зөвхөн зэвсгийн талаар ярьж байгаа хэрэг юм. Статусыг олон улсын хэмжээнд тэгж ойлгож, түүнтэй холбогдуулж Р5 манайд баталгаа олгосон. Өөрөөр хэлбэл тэрхүү статус нь уран, цөмийн матералд огт хамаагүй гэж хэлж болно. Уран аа ашиглаж шар нунтаг зэрэг материал үйлдвэрлэж  гадаадад экспортлох бүрэн эрхтэй байгаа. Тэр ч байтугай цөмийн цахилгаан станц ч барах ажиллуулах эрхтэй хэвээр байгаа. Энэ талаар санаа зовох зүйлгүй.
 
Гэхдээ аюул заналын хувьд гэвэл, цөмийн статустай боллоо гээд монголчууд бид санаа амарч болохгүй. Бид чинь цөмийн зуунд амьдарч байгаа шүү дээ. Энхийн зорилгоор ашиглаж байгаа хөрш орнуудын цөмийн байгууламжаас ч манайд аюул занал учирч болохыг түүх бэлхнээ харуулж байгаа. Энэ талаар би 2014 онд бичиж 2015 онд гаргасан "Монголын цөмийн ирээдүй ...” гэсэн номондоо нэлээд тодорхой бичсэн байгаа. Хэдийгээр цөмийн зэвсгээс ангид статустай улс болсон боловч  цөмийн реактор (реактор, станцын ялгаа нь гэвэл станци нь ихэвчлэн 3-4 реактортой байдаг)-т ашиглаж болох цөмийн түлш үйлдвэрлээд ашигласан түлшээ өөрт байлгавал асуудал арай өөр болж эргэнэ. Учир нь ашигласан түлшинд цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болох цөмийн урвалаар бий болсон плутони агуулагдсан байдаг. Тиймээс хэрэв цөмийн түлш үйлдвэрлэх юм уу, эсвэл ашигласан түлштэй болбол олон улсын, өөрөөр хэлбэл ОУАЭА-ийн шинжээчдийн хараа хяналтанд орох болно. Тийм ч учраас цөмийн түлш үйлдвэрлэдэг улс орны тоо хэмжээг барьж, яваандаа тийм түлшийг гагцхүү цөөн тооны олон улсын төвд үйлдвэрлэдэг болох асуудал нэлээд яригдаж байгаа.
 
Цөмийн түлш үйлдвэрлэх боломж, бололцоотой нэлээд улс орон байдаг боловч нэгэнт ашигласан түлшийг (ашигласан түлш нь нэг ёсондоо цөмийн шаар хаягдал юм. Гэхдээ түүнийг дахин боловсруулаад ашигладаг реактор бий болж байгаа тул шаар гэж бараг хэлдэггүй) нь хэрхэх асуудал дээр гацчихаад байгаа. Өнөөдрийн байдлаар ОХУ Ангарскд уран баяжуулах олон улсын төвийг  ОУАЭА-ын дэмжлэгтэйгээр байгуулаад байна. Бага хэмжээгээр баяжуулсан уранаар цөмийн түлш хийдэг тул оросын тал тодорхой нэмэлт үнэ өртгөөр тэндээ түлш үйлдвэрлэх давуу байдалтай болсон гэсэн үг юм. Мөн ОХУ-аас гадна Казахстан бага хэмжээнд баяжуулсан ураны нөөц бүхий "банк”-ийг ОУАЭА-ийн ивээл дор байгуулаад бусдад тодорхой үнэ өртгөөр, тодорхой захиалгаар үйлчилгээ үзүүлэх талаар ажиллаж байна. Зөвлөлт засгийн үед Казахстан түлш үйлдвэрлэж байсан тул түүнийгээ түшиглэж түлш үйлдвэрлэж байна. Түлш үйлдвэрлэгч нь ихэвчлэн ашигласан түлшийг буцааж авдгийг мартаж болохгүй. Цөмийн түлшний асуудал яг  яригдаж байсан  үед, өөрөөр хэлбэл 2011 онд Монголд цөмийн түлшний үйлдвэр барих талаар АНУ, Японд ярьж байсан байдаг...
 
- ... Тийм, санаж байна. 2011 онд Майничи Дейли сонинд энэ талаар өгүүлэл гарч нэлээд шуугиулж байсан.
 
- Тэр үед би Венад Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсныхаа хувьд тун эвгүй байдалд орж байсан. Зарим орны элчин сайд нар Монгол цөмийн шаар хаягдлыг авдаг улс болох гэж байгаа юм биш биз дээ гэж ч гайхаж байсан. Тэр үед төвөөс энэ талаар ямар нэгэн мэдээ, мэдээлэл, заавар, чиглэл аваагүй тул Байнгын төлөөлөгчийн газрын нэрийг барьж мэдэгдэл хийж тэр талаар ямар нэгэн албан ёсны хэлэлцээ явагдаж байгааг үгүйсгэж байсан. АНУ түүнийг дэтжиж сонирхож байсныг Монгол-Америкийн 2011 оны 6 сарын хамтарсан мэдэгдлээс уншиж болно. Түүнд "АНУ  Монгол Улсын Цөмийн санаачилгыг хүлээн зөвшөөрөн дэмжиж, мөн Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статустыг алга ташин тэмдэглэж (applaud) байна” гэж заасан байсан. Монголын цөмийн санаачилга гэдэг нь Монголд цөмийн түлшний үйлдвэр барих асуудлыг хэлж байсан бололтой. "Монголын” гэдэг тодотгол нь Монгол анх өөрөө санаачилсан болохоор уу, аль эсвэл түлшний үйлдвэрийг Монголд барихыг тодотгож байгааг хэлж байсан уу, мэдэхгүй юм.
 
Гадаадын зарим элчин сайд нар "applaud” гэдгийн цаад учрыг надаар тайлбарлуулах гэж үзсэн. Хариуд нь АНУ өөрт ашигтай асуудлаараа санаа бодлоо илэрхийлэхдээ Монгол Улсын бараг 20 жил зүтгүүлж байгаа санаачилгыг огт дурдахгүй өнгөрөхөд эвгүй байсан байх гэж тайлбарласан болж байсан. Тэр үед Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчтэй ярилцаж байхад тэрээр хэрэв Монгол Улс 2021он гэхэд цөмийн WEC AP1000 түлшийг үйлдвэрлэж, дараа нь ашигласан түлшийг буцааж авбал тийм үйлдвэрийг Монголд барьж өгөх сонирхолтой Япон, АНУ-ын талтай Эмират Улс илүү тодорхой ярилцаж болж байна гээд техникийн чанартай тодорхой мэдээллийг Toshiba-гаас авч болно гэж хэлж байсан.  Манай улсын язгуур ашиг сонирхлыг хөндсөн энэ асуудлын талаар өөр улсын нэгэн төлөөлөгчөөс сонсч мэдэж авсандаа мэл гайхаж, арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байсан. Харин аз болж Майничид гарсан мэдээллийн дараа манай сонин хэвлэлд нэлээд шуугиулж асуудал тэр үед нам дарагдсан. 
 
2000 онд батлагдсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулинд цөмийн шаар хаягдлыг Монгол Улсад булшлахыг хориглосон заалт байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамлейн чуулганд  оролцож үг хэлэхдээ энэ талаар дурдаж, мөн зарлиг ч гаргасан нь хуулийн тэрхүү заалтыг нотолсноороо чухал болсон.
 
-Хэрэв Монгол Улс  2000 оны тэр хуулийг чанд хэрэгжүүлбэл цөмийн ашигласан түлш буюу шаар хаягдлын талаар санаа зовох хэрэггүй болно гэж ойлгож болох уу?
 
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн хувьд тийм гэж хэлж болно. Харин хил залгаа буюу ойролцоо байгаа хөрш орнуудын газар нутаг дэвсгэрийн хувьд манай энэ хууль үйлчлэхгүй нь ойлгомжтой. Тэрхүү хуулийн 5.2-т Монгол Улсын хил орчимд хүн ам, байгаль орчны аюулгүй байдалд шууд нөлөөлөх буюу алсдаа сөргөөр нөлөөлж болзошгүй цөмийн шаар, аюултай хог хаягдал булшлах буюу хадгалуулахгүй байх талаар ОУАЭА болон олон улсын холбогдох бусад байгууллага, цөмийн хөтөлбөр бүхий улстай хамтран ажиллана гэж заасан байгаа. Хуулийн энэ заалт хэрэгжихгүй байгаа. Уг заалтыг Р5, түүний дотор манай хоёр хөрш дэмждэггүй байсан тул тэд хуулийг 2012 он хүртэл хүлээн зөвшөөрөөхөөсөө татгалзаж ирсэн.
 
Одоо Монгол Улс Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц (олон улсын хэмжээнд энэ конвенцийг хамтарсан буюу урт нэртэй конвенц гэж товчилж нэрлэдэг), Цөмийн аюулгүй байдлын тухай 1994 оны конвенц болон Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг энэ хаврын чуулганаар соёрхон батлах хэрэгтэй байна. Цаг маш их алдаж байна. Энэ асуудлын талаар УИХ–д тодорхой мэдээлэл, лавлагаа байгаа боловч асуудлын явц муу байгаа нь ойлгомжгүй байна. 2015 оны 6 сарын 19-нд УИХ 60 дугаар тогтоол  гаргаж түүндээ дээр дурдсан олон улсын 3 конвенц, протоколыг соёрхон батлахыг Засгийн газарт даалгасан. Гэтэл  өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна. Засгийн газар ойрын 4 жил хийх ажлын мөрийн хөтөлбөртөө эдгээр 3 конвенцийг соёрхон батлах байтугай ер нь  цөмийн салбарт ямар ажил хийх нь ч тодорхойгүй байна. Тэгснээр Монгол Улс маш их цаг алдаа болж байна.
 
- Та яагаад энэ хаврын чуулганаар соёрхон батлуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм бэ ? Тэгж яарахын учир юунд байгаа вэ ?
 
- Номонд хөрш орнуудаас цөмийн ашигласан түлшний талаар баримталж байгаа бодлогын тухай дурдсан байгаа тул энд нурших хэрэггүй юм. Манай хоёр хөрш хамгийн хор хөнөөлтэй ашигласан түлшийг хаана булшлахаа төлөвлөж байгаа талаар ч дурдсан байгаа. Тэд тийм аюултай зүйлийг зүгээр нэг газар булахгүй нь ойлгомжтой. Тиймээс ч аль аль нь эхлээд булшлахад нэн тохиромжтой газраа олж тогтооход олон жил зарцуулж, маш их хүч хөрөнгө гаргаж байж газраа урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Одоо сонгосон газрынхаа орчим газар дор лаборитори байгуулж, барих агуулахын нарийвчилсан зураг төслийг гаргах, хими, физикийн чанартай техникийн үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрийг хэмжих шалгуурыг тогтоох, аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлыг хийж байна. Хятад улсын хувьд л гэхэд энэ асуудлыг аль 1985 оноос судалж ирсэн. Одоо 2020 онд аюултай шаар хаягдлыг хаана байршуулах талаарх эцсийнхээ шийдвэрийг гаргаад булшлах агуулахаа  (байгууламжаа) барьж эхлэнэ. Орос ч мөн тодорхой графикаар тийм лабораториа барьж эхэлж байгаа. Нэгэнт тийм шийдвэр гарсны дараа манай улс хэчнээн эсэргүйцээд ч шийдвэрүүдийг нь өөрчлүүлж чадахгүй нь ойлгомжтой. Харин ч тэр асуудлаасаа болж аль алинтай нь муудалцахад хүрч мөнхийн хэрүүлийн алимтай болно гэсэн үг юм. Тиймээс урт нэртэй конвенцийг аль болохоор түргэн соёрхон батлаад 2018 оны бага хуралд бүрэн эрхт оролцогчийн хувьд оролцох хэрэгтэй байна. Тэгвэл ядаж асуулгаа олон улсын хэмжээнд тодорхой тавих, тодорхой хариу авах боломжтой болно.
 
Цаг нэгэнт алдаж байгаа тул асуудлыг хөршүүддээ хоёр талын шугамаар тавиад хангалттай буюу нааштай хариу авах нь юу л бол. Гэхдээ асуудлыг тэдэнд тавих хэрэгтэй. Манай улсын жин нөлөө тун бага гэдэг нь ойлгомжтой, хөршүүд нутаг дэвсгэр дээрээ хаана юу хийхээ хэнээр ч заалгахгүй, энэ талаар эртнээс хэлж байхгүй яасан юм, одоо нэгэнт шийдвэр гарсан, оройтсон  гэж хэлэхэд бид хэлэх юмгүй  болно.  Аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хамгаалах ур ухаан ийм үед л чухал хэрэг болно. Тиймээс 2018 оноос өмнө энэ асуудлыг олон улсын хэмжээнд сөхөн тавьж хэлэлцүүлж эхлүүлэх хэрэгтэй. Мөн шаардлагатай бол нөлөө бүхий бусад гүрэн, олон улсын байгууллагатай ч ажиллах хэрэгтэй болно байх.
 
Эцэст нь хэлэхэд манайд нөмөрч болох цөмийн аюултай харьцуулбал өнөөгийн утааны асуудлыг өөрсдийн хүч, хөрөнгөөр өөрсдөө шийдвэрлэж болох асуудал юм. Харин нэгэнт манай ойролцоо булсан цөмийн шаар хаягдлын асуудлыг бид яаж ч шийдэж чадахгүй, нэг мэдэхэд дэлхийд хамгийн аюултай хог хаягдлын булшны дунд оршдог болчихсон, түүнийгээ амны уншилга мэт ярих боловч бусдад хүртээлгүй, хүчтэй газар хөдлөлт битгий болоосой, хөршүүдийн дайсагнагч этгээдүүд газрын гүнд байрласан объектыг устгадаг пуужинт зэвсгээ цөмийн булш байгаа газар руу битгий онилуулаасай гэж залбирч, цацрагийн өвчтэй, генийн гажуудалтай  хүн амтай, Монгол үндэстэн эрүүл орших үндэс нь аажмаар үгүй болсон, мал аж ахуй,  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь зах зээлгүй болсон тийм байдалд хүрэх вий гэж бодож үүнийг хэлж байгаа юм. ҮАБЗ ч үүнийг анхаарах цаг болсон гэж үзэж байна.
 
Х.ХАТАН
 
Эх сурвалж : "Зууны мэдээ" сонин 

Ж.Энхсайхан: Цөмийн аюул байсаар байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани