- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Өрөнд баригдсан тавантолгой
Гурван жил дамнан олсон зөөснөө өрөндөө "тавьж туусан” Тавантолгой дахин өрөнд орсон талаар гэрээт компаниуд нь хэллээ.
"Эрдэнэс Тавантолгой” компани хятадуудад төлөх өрөө барагдуулж дуусч одоо л нэг ашиг орлого олохын даваан дээр дахин өрөнд унасныг тус компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрөв. Төсвийн багагүй хувийг бүрдүүлж, гадаад зах зээлд гаргах баялгийн ихэнхи хувийг олборлодог энэ орд Чалкод төлөх 130 сая ам.доллар дээрээ нэмээд 50-60 тэрбум төгрөгийн өрөнд унасан аж.
Энэ удаад тэд гадныханд биш дотоодын компанид өртэй болжээ. Тус ордын Баруун Цанхийн олборлолтыг "Монгол уурхайчин” нэгдэлийн "Хишиг Арвин Индустриал” компани гүйцэтгэдэг. Олборлолтын ажлын төлбөрийг "Эрдэнэс Тавантолгой” сар бүр төлдөг юм байна. Гэтэл он гарсаар "Эрдэнэс Тавантолгой” хүнээр ажил хийлгүүлчихээд хөлс хүчийг нь үнэлээгүй аж. Үүнийгээ тэд "Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт, эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас болж нүүрсний борлуулалтад саад тулгарсан. Үүнээс болж тус компанид төлөх олборлолтын төлбөрийг өгч чадаагүй юм. "Хишиг Арвин Индустриал”, компанийнхан ажлын төлбөр болох 50-60 тэрбум төгрөгөө нэхэж байгаа” хэмээн тайлбарлав.
Харин Тавантолгойгоос авах ёстой мөнгөө авч чадаагүйгээс болж гэрээт компаниуд ажилчиддаа 2-3 сар цалинг нь өгөөгүй байна. С.Батболдын Засгийн газрын үед "Хүний хөгжил сан”-гаар дамжуулан "Эх орны хишиг” нэрээр иргэдэд сар бүхэн тараасан 21 мянган төгрөгийг өгөхийн тулд Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж 350 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр болох "Чалко”-гоос зээлсэн юм. Үүнээс одоо 130 сая ам.долларын өр үлдсэнийг ирэх зургадугаар сард төлж дуусгана гэдгээ удирдлагууд нь амалсан. 2008-2012 оны хооронд Монгол Улсын Засгийн газар 2008 оны улстөрчдийн амлалтыг биелүүлэхийн төлөө "Эрдэнэс Тавантолгой”-н нэрээр 350 сая ам.доллар, "Оюутолгой”-н нэрээр 250 сая ам.доллар, "Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гээд нийтдээ 800 сая ам.долларыг зээлж бэлэн мөнгө хэлбэрээр тараачихсан. Үүний балаг одоо болтол үргэлжилж байгаа. Хятадад өр төлж дуусах хугацаа аль хэдийнэ дууссан.
Дэлхийн эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал, Монголын төмөр замын асуудлаас болж өр төлөх хоног өдрүүд хойшилсон байдаг. Өрөө цагтаа төлөөгүйгээс болж зээлийн хүү өсч, хятадуудын хувьд Монголоос авах нүүрсний хэмжээ нэмэгдсэн. Яг үүнтэй адилхан "Хишиг Арвин Индустриал” компанийн ажлын төлбөрийг төлөөгүйгээс болж тус компани зээлээр авсан тоног төхөөрөмждөө алдагдал хүлээж байгаа аж. "Хишиг Арвин Индустриал” Баруун Цанхийг олборлох зарим техник, тоног төхөөрөмжийг банкны зээлээр авчээ. Үүнийгээ цагт нь төлөхгүй бол алданги тооцно гэдгээ банк тэдэнд сануулжээ. Харин тус компани "Эрдэнэс Тавантолгой” хийлгүүлсэн ажлын төлбөрийг цаг тухайд нь өгсөн бол ийм байдал үүсэхгүй байсан гэдгийг онцолж байна.
Э.ӨНӨР
Эх сурвалж: Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||