Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Мөнхбат: “ЧАЛКО”-гийн өрийг 1.6 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсныг харууллаа

Ж.Мөнхбат: “ЧАЛКО”-гийн өрийг 1.6 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсныг харууллаа

 

ЗГХЭГ-ын дарга Ж.МӨНХБАТТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Завсарлагааны хугацаанд хөршүүдийнхээ итгэлийг сэргээх гэж чамгүй ажиллах шиг боллоо. Үүнд "Чалко”-гийн өрийг дарсан, Японоос хөнгөлөлттэй зээл авахаар болсон зэргийг дурдаж болох байх?

-Чуулганы завсарлагаанаар Зас­ гийн газар нэлээд ажлыг амжууллаа. Засгийн газар ажлаа авахад "Чалко”-д төлөх 170 сая ам.долларын өртэй байсныг зургаан сарын хугацаанд төлж дуусгалаа. Энэ нь Засгийн газраас Баруун Цанхийг нээх шийдвэрийг гаргасантай холбоотой. Мөн нүүрс худалдаалахдаа анх удаа дуудлага худалдааны зарчмаар хамгийн өндөр үнэ тогтоосон. Нийт худалдан авах нүүрснийхээ 30 хувиас дээшхи үнийн дүнг төлж, тээврийн зардлаа өөрсдөө шийдсэн компаниудад өгнө гэсэн зарчим барьсан нь оновчтой шийдэл боллоо. Өөрөөр хэлбэл, хоёр, гурван компанийн захирал ширээний ард тохирдог байсан тогтолцоо өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс худалдаалах зарчимд байхгүй болсноороо давуу талтай. Нүүрсээ нэг тонныг нь 72 орчим ам.доллараар борлуулахад 170 сая ам.долларын өрийг долоон сарын хугацаанд төлж дуусгаж байна. Тэгэхээр "Чалко”-гийн анхны гэрээг 70 ам.доллараар хийсэн байсан. Энэ гэрээг өмнөх Засгийн газар цуцлаагүй байсан бол 170 сая ам.долларын өрийг долоо, найман сарын хугацаанд, 350 сая ам.долларын өрийг 1.6 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсныг өнөөдрийн үйл явдал нотлон харуулж байна. Нөгөө талаас Монгол Улс нүүрс борлуулах асуудлаа шийдвэрлээд явах боломж, гарц байгааг харууллаа.

-Японоос хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Үүний үр дүнг нь та юу гэж дүгнэж байна вэ?

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан хоёр орон, гурван байгууллага манай улсад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд 30 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахаар болсон гэж ойлгож болно. 850 сая ам.доллар гэдэг бол Монгол Улсын эдийн засагт том амьсгал авах боломжтой боллоо гэсэн үг. УИХ-ын даргын айлчлал ихээхэн үр дүнтэй болсон гэж Засгийн газар үзэж байна. Айлчлалын хүрээнд Японы Засгийн газар 850 сая ам.долларыг өгч ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийлсэн. Солонгосоос 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг шийдсэн. Сангийн сайд саяхан Туркт айлчилсан. Тэндээс 300 гаруй сая ам.доллар авахаар ярьж байсан бол уулзалт, хэлэлцээрийн явцад энэ тоо 700 сая ам.доллар болж нэмэгдэх боломжтой гэсэн мэдээллийг ирүүлээд байна.

-"Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэн Засгийн газрын шийдвэрийг хууль зөрччихлөө. Өр, авлагыг тооцоогүй, хэлцэл хийгээгүй байхад шийдлээ гэсэн зүйлийг яриад байна л даа?

-Энэ талаар би хоёр зүйлийг албан ёсоор хэлье. Нэгдүгээрт, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан. УИХ хууль болон тогтоол баталдаг. Хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Тиймээс Засгийн газар нь УИХ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тогтоолыг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхдээ төрийн төлөөллийг оролцуулсан. "Эрдэнэт”-ийн 49 хувийн талтай Засгийн газрын ажлын хэсэг хэд, хэдэн удаа уулзах хүсэлт тавьсан. Харин бидэнтэй уулзаагүй. Ингээд Засгийн газрын шийдвэрээр "Эрдэнэт”-ийн 49 хувийн ТУЗ- ийг төлөөлж байсан гурван хүнийг өөрчилсөн. "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ өнгөрсөн мягмар гаригт хуралдаж дөрвөн орлогч захирлыг нь сольсон. "Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлж байгаа Б.Шинэбаатарыг нэгдүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Түүнээс биш 49 хувийг огт үгүйсгээд, гаргаад хаясан зүйл байхгүй. Тодорхой хэмжээний төлөөлөл байж, яриа хэлэлцээр хийх боломжийг нь нээлттэй үлдээсэн. Засгийн газар УИХ- аас өгсөн үүрэг даалгавраа биелүүлсэн гэсэн үг. Хоёрдугаарт, өнгөрсөн мягмар гаригаас эхлээд "Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд, ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Би Засгийн газрын хэрэг эрхлэх, төрийн өмчийн асуудал хариуцсан сайдын хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд өнөөдөр "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд нэг ч удаа цалин аваагүй байгаа. "Эрдэнэт”-ийн Ерөнхий захирлын цалингийн хэмжээг ТУЗ нь баталж, тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, ТУЗ-өөр хэлэлцүүлээгүй асуудал гэсэн үг. Гэтэл тэднийг их хэмжээний мөнгө аваад яваад байгаа юм шиг ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар хэвлэл, мэдээлэл, сошиалаар тараасан байна лээ.

-Тэгвэл тэдний цалингийн хэмжээг хэд байвал болно гэж үзэж байна вэ?

-Төрийн өмчийн компани, аж ахуйн нэгжүүдийн дарга, удирдлагууд маш өндөр цалин, урамшуулал авдаг гэдгийг тогтоож, Засгийн газраас өнгөрсөн намар тогтоол гаргасан. Тогтоолоор цалингийн хэмжээг 30-60 хувь бууруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс бид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарчмыг "Эрдэнэт”-ийн ТУЗ-д чиглэл болгон өгсөн.

-Төсвийн тодотголд Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн нь шүүмжлэл дагуулж байна л даа. Ямар үндэслэлээр нэмсэн бэ?

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан улсын төсөвт тодотгол хийхээр болсон. 2017 оны төсвийг батлахдаа Засгийн газар, яамд, сайд нарын зардлыг байж болох хэмжээгээр танасан. Тиймээс үүнд сайд нарын багц ихээр нэмэгдээд байгаа зүйл байхгүй. Энэ талаар Сангийн яамнаас илүү тодорхой мэдээллийг авах боломжтой.

 

-Ерөнхийлөгч чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ "Ийм Засгийн газартай ирэх жилүүдэд Монгол Улс хөгжихгүй. Энэ Засгийн газар хэтэрхий бядгүй байна” гэж шүүмжлэлтэй хандлаа л даа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Та бүхэн сайтар сонссон бол Ерөнхийлөгч яг энэ Засгийн газрыг хэлээгүй. "Гүйцэтгэх засаглал бяр, бядгүй байдаг. Ажиллах боломжгүй нь тогтолцоондоо байдаг” гэдгийг хэлсэн. 1990 оноос хойш 26 жилийн хугацаан дахь Монгол Улсын бүх Засгийн газрыг хэлж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын тогтолцоогоо хэрэгжүүлж байгаа Үндсэн хуулийн засаглалыг хуваарилах зарчмаар бол Монгол Улсад хүчтэй Засгийн газар ажиллах ямар ч боломжгүй байгаа нь үнэн. Өнөөдөр Засгийн газрынхаа үүргийг маш олон байгууллага хувааж гүйцэтгэдэг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн институт, УИХ нь хувааж гүйцэтгэдэг. Ядаж л төсвийн хуваарилалтыг УИХ хийж, орлого, зарлагыг нь нэмж баталдаг шүү дээ. Үүнээс болж өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал бий болсон. Тиймээс Үндсэн хуулийг өөрчилж байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг л хэлсэн. Цаашдаа гүйцэтгэх засаглалаа бядтай болгохын тулд тогтолцоогоо өөрчилж, буруу системээ засах ёстой гэсэн. Тиймээс энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар нэлээд хүчтэй яригдах болов уу.

 

М.Энхцэцэг

www.unen.mn

Ж.Мөнхбат: “ЧАЛКО”-гийн өрийг 1.6 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсныг харууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани