Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны бизнес Монгол улсыг хөгжүүлээгүй, хэсэг бүлэг хүнийг л хөлжүүлсэн!!!

Алтны бизнес Монгол улсыг хөгжүүлээгүй, хэсэг бүлэг хүнийг л хөлжүүлсэн!!!

 

Алтаар баяжсан олон хүн монголд өдгөө тэрбумтангуудын жагсаалтыг тэргүүлдэг гэхэд болно. Гэтэл ямар ч алт бүү хэл байгалийн баялаггүй мөрт алтаар хөлжсөн орнуудаас хурдан хөгжсөн улс ба тэрбумтангууд байдаг. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат эх орноо алтаар хөгжүүлж хөлжүүлнэ гээд 1992 онд "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

 

Тоогүй нь Монгол орон хөгжсөнгүй харин алтаар хөлжигсөд л олон байлаа. Бас газар усаа дахин сэргээж чадахгүй болтлоо сүйтгэж бохирдууллаа. 2001 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн олборлолтоос үүдэлтэй 5.8 мянган га газар эвдрэлд орж сүйдсэн. Нөхөн сэргээлт гэдэг юмыг мэдэвч тоодоггүй байжээ. Монгол "нинжа” нараас илүүтэйгээр "Бороо Гоулд”, "Алтан Дорнод” гээд гадаадын компаниуд зөвхөн алт олборлохыг бодсоноос монголыг бодсонгүй. Хуулийн цоорхой ба улс төрчдийн ашиг сонирхлыг гадныхан ашиглаж хөрөнгөжсөн. Хятадууд гэхэд л ченжүүдийн гар дээрээс хэдэн арван тонн алт худалдаж авсан.

 

Ашиг нь Монгол улсдаа наалдаагүй. Эдүгээ манай орны алтны нөөц 2 мянган тонн гэдэг. 2015 онд банкинд тушаасан алтны хэмжээ 12,6 тонн байсан бол өнөө жил 14 тонн, ирэх онд 14.8 тонн болох янзтай. Монгол банкны мэдээгээр 2013 онд 71 аж ахуйн нэгж, иргэдээс 6 тонн алт худалдан авсан бол 2015 оны эхний арван сард 86 аж ахуйн нэгж, 1723 иргэн 12,9 тонн алт тушаажээ. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл Дотоодын нийт бүтээгдэхүүний 2,6 хувь бол экспортын орлогын 9,1 хувь болж байв. Урьдчилсан таамаглалаар алтны зах зээлийн үнэ 2017 оноос аажмаар нэмэгдэж эхэллээ. Энэ нь өссөөр 2018-2020 онд унц нь 1210,0-1230,0 ам.доллар, 2020-2025 онд 1250,0-1350,0 ам.доллар болж өсөх төсөөлөлтэй байгаа. Тэр чинээгээр алтнаас олох Монгол улсын ашиг орлого нэмэгдэнэ гэж төлөвлөжээ. Жишээ нь, алтны экспортын орлого 2020 онд 1177,9 сая ам.доллар, 2025 онд 1564,7 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Тооцоо бол тооцоо хэдий ч зөвхөн төсөөлөл, таамаглал хоёроор хөгжил дэвшилд хүрэхгүй. Алт бол аль ч улсын эдийн засгийн гол хөшүүрэг, валютын баталгаа болдог. Ямар сайндаа алтны баялаггүй орныг дэлхийн томхон банкууд "гуйлгачингаас ялгаагүй” гэж адлах нь буй.

 

Азаар Монгол улс асар их баялагтай. Дэлхийн хамгийн баян нөөц бүхий арван ордын нэгд Оюутолгой багтдаг. Гэхдээ ганц Оюутолгой бус цаана нь хэдэн "Оюутолгой” байх магадлал өндөр гэлцдэг. Дэлхийн том банкуудаас гадна толгой компаниуд тэдний эзэд Монголыг байнга ажиглаж суугаа. Аятайхан завшаан таарвал монголын алтыг чадах, бүтэх хэмжээгээр нь зөөх санааг агуулж байдаг нь нууц биш. Яагаад гэвэл "Хорт Боб” хэмээх Роберт Фридландаас эхлээд "Бороо гоулд”, "Алтан Дорнод Монгол”-ын харь эзэд хэчнээн их баяжсаныг бид мартаагүй. Тэгэхлээр 1992 оноос эхэлсэн "Алт” хөтөлбөрийг давтах ёсгүй. Давтах юм бол Монгол орон ахин өндийх боломжгүй сөхөрнө. Очирбатын "Алт” хөтөлбөрийн дараа бас "Алт-2000” аян үргэлжилсэн. 1992-1996 онд 13 тонн, 1997-2000 онд 53 тонн алт олборлосон. Сүүлийн арав гаруй жилд 65,56 тонн алт олборлож 468,7 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулаад улсын төсөвт 114,3 сая ам.долларын татвар тушаасан байгаа юм. Алтнаас ашиг гардаг нь эндээс ч харагдана.

 

Гэхдээ алт дагасан хүн өөдөлгүй гэсэн үгтэй. Гэвч алт ухаж, алтаар баяжигсад уруудах бүү хэл УИХ руу хуйлардаг болсон нь нууц биш. "Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэхэд л өөрөө УИХ-д хоёр удаа сонгогдон, төрийн яам толгойлохын зэрэгцээ эхнэртээ "алтны буян”-аар "аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолыг авч өгч байсныг монголчууд санаж л байгаа. Сая л гэхэд "Гацуурт”-ын босс Чинбат МУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртэн олимпийн аваргуудтай эгнэлээ.

 

Эдүгээ шинэ засгийн газар "Алт-II” хөтөлбөр хэрэгжүүлэхээр хөдөллөө. С.Баярын үед газар тариалан гэдэг аян хөдөлгөөн өрнөсөн Ж.Эрдэнэбат сайд уг нь газар тариалангийн гол бүс болох Сэлэнгэд төрсөн хүн байж газар тариалан, хүнсний ногооны хөтөлбөр хэрэгжүүлэх учрыг илүү ойлгомоор хүмүн байтал "Алт” аян руу ханцуй шамлалаа. Хэрэв алдвал ганц Эрдэнэбат сайд биш, зөвхөн УИХ, Засгийн газар бус Монгол Улс бүхлээрээ алдаж таарах вий.

 

Эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь эзэнгүй л үлдэх байлгүй. "Алт I” аян эхлүүлээд П.Очирбат чамгүй хөлжсөн гэх юм билээ. Түүний банкин дахь хадгаламжийн дансанд нэг тэрбум төгрөг байж байдаг гээд л бодоод үзье. Юун түрүүнд хуулийн цоорхойны сиймхий ч гаргаж болохгүй. Наад зах нь нөхөн сэргээлтийг газар дээр нь хийлгүүлдэг байх хэрэгтэй. Үүнийг хийгээгүйгээс олон гол мөрөн бохирдож, булаг шанд ширгэсэн. Улаанбаатар хот ба түүний орчмыг цэвэр усаар хангадаг Туул гол гэхэд экосистемийнхээ хувьд хамгийн ихээр эвдэрч сүйдсэнийг зориуд анхааруулж сэрэмжлүүлэх нь зөв. Шууд хэлэхэд хариуцах эзнийг нь эхлээд шууд зарлахгүй бол алт маань бүлт болно шүү.

 

 

М.Занабазар 
БАЙЛДАН ДАГУУЛАГЧ сонин 2017 он №03

Алтны бизнес Монгол улсыг хөгжүүлээгүй, хэсэг бүлэг хүнийг л хөлжүүлсэн!!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани