Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Шинэ орд ус хэмээх газарт жоншны уурхай ажиллуулдаг "Говь шоо” ХХК-ийнхан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж олборлолтын үйл ажиллагаа явуулахад аюултай байсан учраас олборлохыг нь болиулсан байна. Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл хууль бусаар жонш олборлосоор байгаа аж. Хулгайгаар ажиллахдаа ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах нь бүү хэл ажлын байрандаа бэртсэн ажилчнаа хайхралгүй орхисон, ажилчдынхаа цалинг хугацаанд нь өгдөггүй гээд маш олон гомдол ар араасаа цуварсаар. Тодруулбал, өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 24-нд уг уурхайд олборлолтын 11 метр гүн нүх рүү унасан осол гарч, нэгэн ажилчин нь нурууныхаа сэртэн яснуудыг хугалж, өвдөгнийх нь холбогч чагтыг тасалжээ. Улмаар бөгсөн бие нь мэдээгүй байдалтайгаар 12 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна. 

Ингэхэд нь тус уурхайн захирал н.Болдбаатар хувийн эмнэлэгт хэвтүүлэхээр ярьсан байгааг ар гэрийнхэнд нь дуулгаад "Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлэгт хэвтүүлсэний дараа эмч нар мэс засалд орж, өвдөгний холбогч чагтыг нь холбох шаардлагатайг мэдэгдэж, эмчилгээний зардал 10 сая төгрөг шаардлагатайг хэлжээ.

Үүний дараагаас н.Болдбаатар "н.Ганбаатар захирал мөнгөний асуудлыг мэдэх ёстой” гэж хэлэн асуудлыг өөрөөсөө холдуулан, н.Ганбаатарт хариуцлага үүрүүлэн үлдээжээ. Харамсалтай нь  "Говь шоо” ХХК-ийн захирал н.Ганбаатар нь бэртсэн ажилчныхаа ар гэрийнхнийг "Мэс засал хийх шаардлагагүй байхад мөнгө авах гэж мэс засал хийлгэж байна” гэх мэтээр гүтгэн "Гар, хөл нь муу ч гэсэн гололгүй ажилд авсан. Өөрөөсөө болж бэртсэн” гэх зэргээр доромжлон холбоогоо тасалсан байна.

 

Уурхай руу орох, гарах гарц

 

Тус компанийнхан уурхай руу орох, уурхайгаас гарах замыг троссоор татлага татах замаар шийдсэн нь ийм осол гаргахад хүргэжээ. Уурхайн ажилчид уурхай руу орохдоо том хэмжээний саванд суухад троссоор тэднийг доошлуулдаг байна. Гарахад нь ч мөн тэднийг саванд суулган троссоор дээш татдаг бөгөөд уурхайн нүхний амсар дээр ирэхэд хэдэн тийшээ үсэрч буух замаар газрын гадаргуу дээр гардаг байна. Осолд орсон ажилчин цайндаа орох гэж уурхайн нүхнээс гарах гэж үсэрч байхдаа нүх рүү унасан аж. Азаар троссноос зүүгдсэнээр амь гарч, ийнхүү бэртжээ. Гэтэл одоо тус уурхайн захирал н.Болдбаатар болон "Говь шоо” ХХК-ийн захирал н.Ганбаатар нар өөрийн буруугаас бэртсэн гэж ар гэрийнхнийг нь "Шүүхээр явж эмчилгээнийхээ зардлыг олж ав” хэмээн холбоогоо тасалжээ. Бэртсэн ажилчны ар гэрийнхэн өөрсдийн зардлаар өвдөгнийх нь чагтан холбоосыг холбуулсан ч эмч нар нөгөө хөлөнд нь мэс засал дахин хийлгэх ёстой аюул хэвээр байгааг сануулсан байна.  

 

Бэртсэн ажилчны хагалгаанд орсны дараах байдал

 

Ажилчдынхаа цалинг хугацаандаа өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ хийсэн ч нэг хувийг нь ажилчдадаа өгдөггүй, олборлолт нь ажилтаны амь нас, эрүүл мэндэд аюултай учраас олборлолт хийхийг хориглосон хэдий ч хулгайгаар үйл ажиллагаа явуулсаар байгаа, ажилчдынхаа нийгмийн даатгалыг нь төлдөггүй гэх мэтээр ажилчдаа хохироосоор байгаа "Говь шоо” хэмээх компани хэдий болтол ийм байдлаар явах вэ.

 

Ажлын талбай

 

Тус компанийн захирал н.Ганбаатар, уурхайн захирал н.Болдбаатар нар бэртсэн хүнээ эмчлүүлэх гээд явж байгаа ар гэрийнхнийг нь "далимдуулж мөнгө олж авах гэж байгаа” мэтээр үг хэлээр доромжилж буй нь хэр зүй зохистой вэ. Хуульд захирагддаггүй, хариуцлага хүлээдэггүй эдгээр хүмүүст хариуцлага тооцох цаг нь болсон юм биш үү. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулаагүй дур мэдэн үйл ажиллагаа явуулсанаас нь болж хүн бэртчихээд байхад ямар ч хариуцлага хүлээхгүй зугтах нь байж болох асуудал уу.

Ажил олгогч ажилтан нь ажлын байрандаа бэртэхэд ослын акт тогтоож түүнийг нь мэргэжлийн хяналтын байгууллага хянан баталж бүртгэх ёстой. Ослын акт тогтоолгохыг удаа дараа хууль хяналтын байгууллагад хандаж гомдол бичсэн боловч тусыг эс олсон байна. Энэ бүхнийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, хариуцлага тооцохгүй бол цаашид хэчнээн хүн ийм байдлаар бэртэж, хохирсоор байх вэ... 

Н.Гэрэл

Эх сурвалж: http://tsenzurgui.mn

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өнөөдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани