Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хамтарсан гэрээг халтуурдаж байна

 

Хамтарсан гэрээг халтуурдаж байнаМонголын 21 аймгийн 18-д нь уул уурхайн компаниуд олборлолт хийж байна. Нэг сумын нутаг дээр нэг биш, нэлээд хэдэн уурхай ажиллах нь ч бий. Тухайлбал, зөвхөн Төв аймгийн Заамар суманд 20 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн олборлолт явуулж байна.

Харин орон нутгийн хөгжил ямар төвшинд байгааг бид мэднэ. Засгийн газар ярихдаа төсвийн мөнгө хүрэхгүй байна, зах зээл байхгүй, боловсон хүчин дутмаг, дэд бүтэц сул, хүрч ажиллахад хэцүү гэх мэтээр олон зовлон тоочдог. Гэхдээ Монгол шиг улсад орон нутгийг хөгжүүлэхэд заавал төрийн хөрөнгө биш, тэнд ажиллаж буй аж ахуй нэгжүүдийн боломжийг ашиглах боломж өргөн.

Төр засаг үүнийг ойлгодоггүй биш, ойлгодог. Гэвч аливаа шийдвэрийнхээ араас хяналт тавьдаггүй учраас орон нутаг дахь уул уурхайн компаниуд орон нутагт өгөөж муутай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэсэн заалт бий.

Энэхүү заалтын хэрэгжилт орон нутагт ямар байгааг судлахаар Нээлттэй нийгмийн хүрээлэн, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн санаачлан нийслэл болон орон нутгийн байгаль орчны ТББ-ууд найман аймагт ажиллаж буй 10 компанийн сумын захиргаатай хийсэн хамтын гэрээнд мониторинг хийжээ.

Мониторингийн үр дүнг өчигдөр олон нийтэд танилцуулав. Мониторингийн дүнгээс харахад гэрээ байгуулах процесс нь ч тэр, гэрээ нь ч тэр хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан загвар гэрээний шаардлагад нийцэхгүй байна. Зарим суманд бүр гэрээний эх хувь хаана байгаа нь мэдэгдэхгүй бөөн эрэл сурал болжээ. Дээрх 10 компанийн есөд нь орон нутгийн захиргаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондоо гэрээ байгуулахдаа иргэдийн санаа бодлыг асууж хэлэлцүүлэг явуулаагүй тохиолдол гарчээ.

Сумын удирдлага гэрээ байгуулах ажлын хэсэг гаргасан тохиолдол байгаа ч бүрэлдэхүүнд нь иргэд, иргэний нийгмийн төлөөллийг оруулаагүй. Жишээ нь, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын удирдлага Ханшашир ХХК-тай гэрээ байгуулахдаа иргэдийг огц оролцуулалгүй шууд байгуулжээ. Өмнөх жилийн гэрээгээ дүгнэлгүй шууд дараагийн гэрээ байгуулах нь түгээмэл байна.

Нөхөн сэргээлт хийгээгүй байтал ус, газар ашиглах гэрээг дахин олгодог. Иргэдэд тарааж буй тайлан мэдээ ч байхгүй. Нэгдүгээрт, орон нутгийн иргэд хамтын гэрээний талаар ойлголт муу, хоёрдугаарт, гэрээ байгуулаагүй, эсвэл гэрээг шаардлагын дагуу байгуулаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй нь хяналтгүй байдлыг улам дэвэргэж байна.

Хамтын гэрээнд орон нутгийн удирдлагын гүйцэтгэж буй үүрэгт "маш муу” гэсэн дүн тавихаар байна. Зарим гэрээнд "арай ч дээ” гэмээр нөхцлүүд тусгажээ. Жишээ нь, орон нутгийн захиргаа компанийн үйл ажиллагааг сурталчлах үүрэг хүлээсэн, байгаль орчныг хамгаалах талаар шаардлага гаргах эрхээсээ татгалзсан заалтуудыг гэрээндээ тусгасан тохиолдлууд гарчээ. Үүнээс ч илүү хачирхалтай тохиолдол бий. 2014 онд нэгэн сумын Засаг дарга Хятадын компанитай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахдаа "Энэ компанийн үйл ажиллагаанд ЗДТГ-ын зөвшөөрөлгүй ямар нэгэн шалгалт хийхийг хориглоно” гээд монгол, хятадаар биччихсэн байсныг АТГ шалгаж илрүүлсэн хэрэг гарсан билээ.

Орон нутагт олборлолт явуулж буй тусгай зөвшөөрөлтэй компаниудын талаар сумын удирдлага байтугай улс өөрөө ч бүрэн мэддэггүй аж. Гэрээний үндсэн зорилго нь орон нутгийг хөгжлийг дэмжих ёстой ч компаниас суманд өгч буй мөнгийг голдуу наадмын бай, талбай тохижуулах, гэрэлтүүлэг тавих, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга засварлахад зориулж байна.

Гэвч энэ бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих ёстой тусдаа зардлууд. Мониторинг хийсэн 10 гэрээнд "бололцоотой бол”, "шаардлагатай бол”, "дэмжлэг үзүүлнэ”, "санаачилга гаргана”, "сайн дураар хэрэгжүүлнэ” гэх мэт үнэлж, хэмжих боломжгүй, нэг үгээр хэлбэл, "биелүүлэхгүй ч байж болох” заалтууд орсон нь элбэг байжээ.

Хамтын гэрээ байгуулахад цаашдаа төр засгаас анхаарч зохицуулах ёстой процедурын асуудал ч байна. Жишээ нь, Төв аймгийн захиргаанаас Заамар сумын удирдлагад нийт 21 компанитайгаа дөрөвхөн хоногийн дотор гэрээ байгуул гэсэн даалгавар өгчээ. Энэ тохиолдолд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах тухай яриад ч хэрэггүй.

10 гэрээнээс бусдадаа үлгэр жишээ нь болохуйц нь Оюу-Толгой компанийн Өмнөговийн удирдлагатай хийсэн гэрээ юм. Хэдийгээр олон нийтийн оролцоог хангах тал дээр дутагдалтай ч Оюу-Толгой компани тусгай сан байгуулан 10-12 тэрбум төгрөг төвлөрүүлж орон нутгийн хөгжилд зориулдаг байна. Ингэхдээ 2015-2033 он хүртэл орон нутагт хөрөнгө оруулах төлөвлөгөө боловсруулжээ.

Одоо яах вэ? 
Ямартаа ч ийнхүү анх удаа мониторинг хийсэн нь орон нутаг дахь уул уурхайн үйл ажиллагааг нээлттэй болгох анхны том оролдлого болов.

Мониторингийн үр дүнг хэлэлцэхэд оролцсон салбарын мэргэжилтнүүд арга хэмжээний төгсгөлд зарим нэгэн гарц шийдлийг санал болгов. Эхлээд, "компани, орон нутаг хоёр хамтарч ажиллана” гэж юу болохыг нэг мөр тодорхойлж, нэгдсэн зарчмын ойлголтыг талуудад өгөх хэрэгтэй аж. Орон нутгийн удирдлагын чадвар сул, иргэд мэдээллээр хомс учраас шаардлагад нийцэхгүй гэрээ байгуулдаг. Тиймээс гэрээ байгуулах үед хууль зүйн болон мэргэжлийн зөвлөмж өгдөг процессыг нэмж оруулах ёстой гэж мэргэжилтнүүд үзлээ. Мөн гэрээг байгуулахдаа тухайн орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдсан заалтууд тусгах хэрэгтэй гэлээ.

Г. Даваадорж

Mongolian economy


Хамтарсан гэрээг халтуурдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани