- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Саусгоби Сэндс 3.91 сая тонн нүүрс экспортолжээ
Өмнөговь аймагт орших* Овоот толгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа "Саусгоби Сэндс”-ийн толгой компани "Саусгоби Ресурсез” 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайланд өгүүлснээр тус компани өнгөрсөн онд 2.8 сая тонн хагас коксжих нүүрс, 1.11 сая тонн эрчим хүчний нүүрс буюу нийтдээ 3.91 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь 2015 онд 1.07 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад нэлээд ахисан үзүүлэлт юм. Нүүрс олборлолт өмнөх онд 3.38 сая тонн байсан нь 2015 онд нүүрс олзворлолт 1.95 сая тонн байснаас хавьгүй өсчээ.
Гэхдээ өнгөрсөн онд экспортолсон нүүрсний тонн тутмыг дунджаар 16.44 ам.доллараар худалдан борлуулсан нь 2015 оны үзүүлэлтээс 1.22 ам.доллараар хямд байна. Хэдийгээр нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өнгөрсөн оны хоёрдугаар хагаст өссөн ч тус компани нүүрс борлуулалтын гэрээгээ өмнө нь байгуулчихсан байсан тул үнийн өсөлтийг хангалттай сайн ашиглаж чадаагүй ажээ. Түүнчлэн Хятадын юань америк долларын эсрэг суларсан нь ч компанийн орлогод таагүй нөлөөлжээ.
Нүүрсний тонн тутмыг дунджаар 16.44 ам.доллараар худалдан борлуулсан нь 2015 оны үзүүлэлтээс 1.22 ам.доллараар хямд байна.
Тус компани өнгөрсөн онд ямар ч осол гэмтэл гаргалгүй ажилласныг тайландаа онцолсон байна.
Орлогын тухайд "Саусгоби Ресурсез” компани өнгөрсөн онд нийтдээ 58.4 сая ам.долларын орлоготой байсан ч 60.8 сая долларын алдагдалтай ажиллажээ. Гэхдээ 2015 онд тус компанийн орлого 16 сая доллар, цэвэр алдагдал 187 орчим сая доллар байсантай харьцуулахад байдал харьцангуй дээшилсэн байна.
Түүнчлэн компани Овооттолгой ордын нөөцийн хэмжээг 2012 оны байдлаар 175 сая тонн гэж тэмдэглэсэн байсныг 114 сая тонн болгон бууруулахаар болсноо тэмдэглэжээ. Сүүлийн үед нүүрсний зах зээл уналтад орж, Хятадын нүүрсний худалдан авалтын түвшин ч тийм сайн биш байгаа тул гүний уурхайн хэсгийн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай ангилалд оруулалгүйгээр тооцохоор болжээ.
"Саусгоби Сэндс” татвараас зайлсхийсний төлөө шүүхээс ногдуулсан 35 тэрбум төгрөгийн торгуулийг барагдуулахаар өнгөрсөн онд 2.4 сая долларыг бэлнээр төлжээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компанид 20.3 тэрбум төгрөгийн дүнтэй дүйхүйц операторын ажил хийж өгөх замаар өрийг барагдуулахаар болсон билээ. Тийнхүү өнгөрсөн арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд Баруун Цанхийн хэсэгт операторын ажил хийж гэрээнд заасан үнийн дүнтэй дүйхүйц ажлаа хэдийнэ гүйцэтгэж дууссаныг тайланд өгүүлжээ. Энэ онд тус компани нэмж 3 сая доллар төлснөөр торгуулийн бүх өр төлбөрөө барагдуулах төлөвтэй байна.
Гэхдээ тус компанийн санхүүгийн байдал хүндхэн хэвээр. Компанийн богино хугацаанд төлөх ёстой өр төлбөрийн хэмжээ өнгөрсөн онд 43 сая доллараар хэмжигдэж байсан нь 2015 оны дүнгээс чамгүй нэмэгджээ. Үүнд Turquoise Hill Resources компанийн өр, дотоодын банкны зээл, Хятадын хөрөнгө оруулалтын корпорацийн зээлийн хүүгийн төлбөр болон бусад төлбөр багтсан байна. Ирэх саруудад ч тус компанийг богино хугацаанд төлж барагдуулах шаардлагатай өр төлбөрүүд хүлээж байгаа юм.
"Саусгоби Ресурсез” цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулж, орлогоо нэмэгдүүлэх замаар өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэхээр төлөвлөж буй. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатайг тайланд онцолжээ.
Тус компанийн хувьцааны үнэлгээ он гарсаар багагүй хувиар дээшлээд байсан ч өнөөдөр Хонконгийн хөрөнгийн бирж дээр үнэлгээ нь 7.59%-иар буурч, 2.19 хонконг доллар болоод байна.
Б.Төгс
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||