- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол нутгаас 200-гаад сая жилийн өмнөх олдвор олджээ
Монгол нутгаас 200-гаад сая жилийн өмнөх гинкго модны чулуужсан олдвор олджээ
Энэхүү өвөрмөц модыг харагдах байдлаар нь гинкго (Ginkgo biloba)-г ихэвчлэн амьдаараа чулуужсан буюу "амьд байгаа эртний мод” хэмээн нэрлэх нь бий. Пермийн үед түүний олон төрөл зүйлүүд дэлхийн ургамлын аймагт зонхилж байсан ч өнөөдөр нэг л төрөл нь хадгалагдан үлджээ. Гинкго мод нь дэлхийн ургамлын аймгийн хамгийн эртний нэг төрөл бөгөөд эдүгээ зөвхөн БНХАУ-д байдаг талаар Полит.ру www.polit.ru цахим хуудаст мэдээлжээ. Саяхан Монгол нутгаас маш сайн хадгалагдсан гинкго модны нэгэн төрөл зүйлийн дээж олдсон байна. Энэ талаар Йелийн их сургуулийн Петр Крэйн тэргүүтэй олон улсын эрдэмтдийн багийнхан хэлжээ. Эрдэмтэд өмнө нь энэ төрлийн ургамлын олдвор олж байсан ч маш муу хадгалагдсан байсан учир судалгааны ажилд нь хүндрэл учирч байсан аж. Эдүгээ палеонтологичид маш сайн хадгалагдсан тэрхүү "дээж”-ийг гартаа атгажээ. "Umaltolepis mongoliensis” хэмээн нэрлэгдээд буй тус олдворын иш, болон навчны байдал, ялангуяа бүтэц нь гинкгогийнхтой төстэй юм байна.Өнгөрсөн долоо хоногт энэхүү олдворын талаар "Proceedings of National Academy of Sciences” (PNAS) сэтгүүлд нийтлэгджээ. Тус сэтгүүлд бичсэнээр:Гинкго мод нь эмчилгээний өндөр ач холбогдолтой, өөрийн төрлөө ганцаар төлөөлдөг байна. АНУ-ын эрдэмтэд Монголын Тэвшийн говиос энэ төрлийн модны шинэ төрлийг олж илрүүлжээ. Шинэ олдвор нь 100-125 сая жилийн өмнөх үед хамаарагдаж буй юм байна. Маш сайн хадгалагдсан нь зөвхөн гинкго төдийгүй эртний ургамлын талаар илүү нарийн мэдээлэл өгнө гэж эрдэмтэд үзжээ. Өөрөөр хэлбэл ургамал судлаач эрдэмтдэд дээрх ургамлын эртний төрөл, одоогийн төрлийг харьцуулан судлах өргөн боломж нээгдсэн байна.
Зарим эх сурвалжид мэдээлснээр: Гинкго нь амьдрах чадвар сайтай, маш тэсвэртэй ургамал бөгөөд солирын бороо, мөстлөгийн үе, цөмийн дэлбэрэлт, хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатай байгаль орчны бохирдол гэх мэт дэлхий дээр болж өнгөрсөн олон гамшгийг даван гарчээ. Энэхүү амьд эрдэс баялгийн эх болсон өндөр ишт ургамал нь манай дэлхий дээр ойролцоогоор 200 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг байна.Мезозойн эринд манай гаригийн дулаан чийг уур амьсгалтай хойд хэсэгт энэхүү ургамал нь өргөн тархжээ. Мөстлөгийн үеэс өнөөдрийг хүртэл тэсэж үлдсэн 50 орчим ургамал байдгийн нэг нь энэхүү гинкго бөгөөд өндрөөрөө 30 метр, тойргоороо 3 метр хүртэл томордог байна.Эрт дээр үед Хятадын анагаах ухаанд түүний навчаар ханиалга, багтраа, харшлаас шалтгаалсан үрэвсэл зэргийг эмчилдэг байжээ. Хиросимийн атомын бөмбөгдөлтийн дараа Гинкго мод нь ганцаараа үлдсэн баримт байдаг ажээ. Түүний энэхүү амьдрах гайхамшигт нууц хүч чадал нь маш хүчтэй антиоксидантууд болон бусад идэвхтэй бодисуудыг өөртөө агуулсан ховор фотохимийн бүтэцтэй нь холбоотой юм байна. Энэхүү бүтэц нь агаарын бохирдолт, мөөгөнцрийн болон вирусын өвчлөлт, хэт халуун болон хүйтэнд тэсвэртэй болох нь нотлогджээ.Европчуудын хувьд оньсого мэт байсан энэхүү гайхамшигт ургамлыг Японы шинжлэх ухаан анх нээсэн байна. 1960 онд Японд суугаа Голланд улсын Элчин сайдын яамны эмч Е.Кемпфэр Японы хээ угалзтай адил хоёр салаа навчийг сонирхон судалжээ. Үр жимс нь абрикос шиг хэмжээтэй буюу шатсан тос шиг эвгүй үнэртэй хэдий ч түүнийг Япон үндэсний хоолонд өргөн ашиглаж, давирхайг нь хүртэл хүнсэндээ хэрэглэдэг байж.Эрдэмтэд гинкго нь хөгшрөлтийн явцыг удаашруулж, ой санамжийг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэн, уураг тархины үйл ажиллагааг хэвийн хэмжээнд байлгадаг болохыг нотолжээ.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||