Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой Чалькогийн "хавх"-наас гарлаа

Тавантолгой Чалькогийн "хавх"-наас гарлаа

 

Ерөнхий сайд хэлсэндээ хүрэв. Тэрбээр төр захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ "Эрдэнэс-Таван толгой” компанийн 350 сая ам.долларын үлдэгдлийг энэ сард багтаан төлж дуусгах тухайгаа онцолж байсан юм. Тэгвэл "Эрдэнэ-Таван толгой”-н "Чалько”-д төлөх өрийг өчигдөр бүрэн төлж дууссаныг тус компанийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад танилцууллаа. Ингэснээр Монгол Улс, тэр дундаа Тавантолгой "Чалько”-гийн "хавх”-наас гарч байна. Нэг үгээр хэлбэл, Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд Тавантолгойгоос ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалж "Чалько”-д тавьсан 350 сая ам.долларын зээлийг зургаан жилийн дараа бүрэн төлж барагдуулж байгаа нь энэ.

 

"Чалько”-гийн өрийг барагдуулснаар Тавантолгойн Цанхийи зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж Засгийн газрын "Чалько”-гийн өрийг барагдуулахад оновчтой чиглэл баримталж, нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлэх шийдвэрийг гаргаад байсан юм. Мөн "Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууц зөв менежментийн үр дүн баримталсан нь "Чалько”-гийн өрийг бүрэн гүйцэд барагдуулахад голлох нөлөө үзүүлсэн гэдгийг холбогдох албаныхан тодотгож буй.

 

Дээрээс нь Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт "Монгол уурхайчид” түншлэл шалгарсныг дуулгасан юм. Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал зүүн уурхайн олборлолтын зардлаас ойролцоогоор хоёр дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг харуулсан явдал болох аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тодотгосноор одоо компаниа ашигтай ажиллуулахаас гадна иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийг "Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагуудад үүрэг болгоно лээ.

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Баримт сөхвөл, Тавантолгойн нүүрсийг 2016 оны есдүгээр сард тонн тутмыг нь 27 ам.доллараар борлуулж байсан бол аравдугаар сард 33 ам.доллар болж өссөн байдаг. Улмаар олборлогч компанитай хэлэлцээ хийсний дүнд арванхоёрдугаар сард 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллар болж 120 хувиар өсчээ. Харин Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар 72.5 ам.долларт хүргэж, өмнөх үнээс 169 хувиар өсгөсөн байна. "Эрдэнэс-Тавантолгой” компани энэ жил 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Үүнээс одоогийн байдлаар гурван сая гаруй тонныг олборлосон байна. Хэрвээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ одоогийн ханшаараа өндөр байвал тус компанийн зүгээс 550 сая ам.доллар буюу 2.8 их төгрөгийн орлого олох боломжтой аж. Компанийн удирдлагуудын хэлснээр энэ онд багтааж Засгийн газраас гаргасан "Хуралдай” бондтой тэнцэх хэмжээний мөнгийг олохоор зорьж байгаа гэнэ.

 

Ийнхүү гурван ч Засгийн газар дамжин, зургаан жилийн турш сунжирсан "Чалько”-гийн өрийг бүрэн барагдуулснаар Тавантолгойн нүүрс нэг компаниас хараат бусаар дэлхий зах зээлд өрсөлдөх боломж бүрдэж байна. Цаашлаад зургаан жилийн турш хувь хишиг хүртэх нь тодорхойгүй явж ирсэн 1072 ширхэг хувьцаа "амь орох” нь. Үр дүнд нь нүүрсний салбараас эдийн засагт төвлөрүүлэх орлого нэмэгдэж, тэр хэмжээгээрээ иргэд баялгаасаа хувь хүртэх учиртай. "Чалько”-гийн өрийг төлж барагдуулахад Засгийн газар, тэр дундаа толгой компани болох "Эрдэнэс Монгол” компани зөв менежментээр удирдсаныг энд тодотгох хэрэгтэй. Тус компанийг байгуулснаас хойш 10 жилийн хугацаанд анх удаагаа ашигтай ажиллаад байгаа юм.

 

"Эрдэнэс-Таван толгой ” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр зарим асуултад хариулт авлаа.

-"Эрдэнэс-Таван толгой” компани энэ онд бусад өр төлбөрөө барагдуулж дуусна гэсэн. Ямар өр төлбөр байгаа талаар танилцуулж болох уу. "Чалько”-гийн өрөөс гадна бусад өр зээл байгаа шүү дээ?

-Хүний хөгжил санд төвлөрсөн 239 сая ам.долларын өрийг манай компани төлөх ёстой. Энэ бол иргэдэд "Эх орны хишиг” нэрээр тараасан 21 мянган төгрөгийн өр. Энэ ондоо багтаагаад өр төлбөрөө барагдуулна. Түүний дараа гадаадын зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдэнэ.

 

-Зургаан жил үргэлжилсэн "Чалько” компанийн өрийг бүрэн төлөөд дуусгачихлаа. Тэгэхээр Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаалах боломжтой юу?

-Зүүн Цанхийн нүүрсийг бид зах зээлийн үнээр борлуулах боломж үүссэн. Гэхдээ "Чалько” компанитай хийсэн гэрээний дагуу таван жил тус компанид Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг нийлүүлнэ. Энэ бол бүр өмнө нь хийсэн гэрээ. Гэрээнд өөрчлөлгг оруулж зохицуулалт хийх эрх бидэнд бий. Энэ дагуу саналаа тавиад хэлэлцээ хийж байна Хэлэлцээ маань жаахан асуудалтай байгаа. Ер нь Зүүн Цанхийн нүүрсийг Баруун Цанхийн нүүрстэй ижил үнээр борлуулна гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл, төрийн өмчит хоёр компани урт хугацаатай гэрээ хийчихсэн учраас түүнийгээ мөрдөхгүй байж болохгүй байна. Зүүн Цанхийн нүүрсний 20 хувийг нь л өөрсдөө борлуулна.

 

-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаанаас иргэдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Хэзээ бодит ажил болж иргэд ногдол ашгаа хүртэж эхлэх бол?

-Ерөнхий сайдтай уулзахад энэ ондоо өр төлбөрөө барагдуулж дуусахаас гадна хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохын төлөө ажиллана гэсэн. Тиймээс энэ жил ногдол ашиг өгөх магадлалтай. 


С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Тавантолгой Чалькогийн "хавх"-наас гарлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани