Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ийн дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр олон чухал уулзалтууд хийлээ

УИХ-ийн дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр олон чухал уулзалтууд хийлээЯпон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр олон чухал уулзалтууд хийв. Тэрбээр энэ өдөр Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөлдөх танхимын дарга Ч.Датэ, Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэ, Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

 

Улс төрийн тогтвортой байдал эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй болохыг

ноён Ц.Такэбэ онцоллоо

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэтай уулзлаа.

 

Ноён Ц.Такэбэ "Сакура цэцэглэх сайхан цагаар Эрхэмсэг ноён, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна” гэж үгийнхээ эхэнд тэмдэглээд, "Таны айлчлалын үеэр Япон, Монголын стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр тал гарын үсэг зурах гэж байна. Түүнчлэн хүндрэл бэрхшээлтэй байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай сонссон. Та бүхэн тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Тэрбээр манай улсаас Японд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарын саналаар Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажиллах болсноо УИХ-ын даргад дуулгаад "Консулаар томилогдоод би юу хийх вэ, ямар чиглэлээр ажиллах вэ гэж удаан бодсон. Тэгээд хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэж үзсэн” гэж хэллээ.

 


 

Ноён Ц.Такэбэ Хоккайдо, Монголын эдийн засгийн  харилцааг дэмжих нийгэмлэг, Зүүн Ази судлалын хүрээлэн хэмээх байгууллагуудыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилладаг бөгөөд өнгөрсөн онд манай Гадаад харилцааны яаманд "Бизнес форум” зохион байгуулжээ. Түүний урилгаар Монголын 30 гаруй бизнесмэн хоёрдугаар сард Хоккайдод ирсэн байна. Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн Монголын талыг УИХ-ын гишүүн Л.Болд ахалдаг юм байна. Ноён Ц.Такэбэ Монголд газар тариалан, аялал жуулчлал хөгжүүлж, Монголоос дадлагажигч ажилтан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа талаараа УИХ-ын даргад мэдээллээ. Түүнчлэн "2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулснаар Монголд улс төрийн тогтвортой байдал бий боллоо. Энэ нь эдийн засгийн хөгжилд маш чухал” гэж онцлон тэмдэглэв.

 

УИХ-ын дарга М.Энхболд "Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар, парламент, улс төрийн намуудын хооронд, иргэд, байгууллагын түвшинд гээд олон чиглэлд, цөөнгүй жил маш идэвхтэй ажилласаар ирсэн Танд Монголын төр засгийн байгууллага, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гээд Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт орон нутгаас зөвхөн Хоккайдо, Монголын хамтын ажиллагааны асуудал туссан нь Таны идэвх чармайлтын нэгэн илэрхийлэл юм. Хоккайдо муж цаг агаар, байгаль орчны хувьд Монголтой төстэй. Тиймээс энэ нутгийнхны мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон бусад туршлага бидэнд чухал” гэлээ.

 

Тэрбээр бүс нутаг, түүний дотор Зүүн хойд Азид тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх асуудлаар Монгол, Япон хоёр адил байр суурьтай байдаг. Монголын үүрэг оролцоо Зүүн хойд Азид ямар байх, бид юунд түлхүү анхаарах ёстой вэ зэрэг асуудлаар өөрийнхөө тэргүүлдэг Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн үйл ажиллагааны хүрээнд анхаарлаа хандуулахыг Танаас хүсье гэв.

 

Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг үзэглэв.

 

Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Нобүчика Мори нар гарын үсэг зурлаа.

 

 

Уг Санамж бичигт Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээс гадна санхүүгийн бусад зах зээл болох даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, үнэт цаасны зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлууд тусгалаа олжээ.

 

Санхүүгийн зохицуулах хороо болон Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг хоорондын хамтын ажиллагаа 3 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд СЗХ-ны мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх, чадавхижуулахад энэ хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулсныг тус хорооны дарга, доктор С.Даваасүрэн онцлон тэмдэглэв.     

 

УИХ-ын дарга М.Энхболд томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхийн

чухлыг онцлов

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод энэ өдөр Японы парламентын Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки тэргүүтэй тус бүлгийн гишүүд бараалхлаа.

 

 

Бүлгийн дарга М.Ямазаки "Манай бүлэг Улсын Их Хурал, түүний гишүүд, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид харилцаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байх болно” гэж уулзалтын эхэнд онцоллоо.  Тэрбээр Монгол Улсад тохиогоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, төсөв санхүүгийн шинэчлэл хийх чиглэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт тавьж буйг бид мэдэрч, ойлгож байгаа. Саяхан ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь чухал алхам боллоо гэв.

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсыг дэмжиж, хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэж байдагт нь Бүлгийн дарга М.Ямазаки болон гишүүдэд талархал илэрхийлээд, Монгол Улсад айлчлахыг урилаа. Тэрбээр сонгууль болсноос хойших өнгөрсөн 8 сарын хугацаанд унаж уруудсан эдийн засгаа сэргээх чиглэлд бид ихээхэн хүчин чармайлт гаргаж, ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрээд байна. Энэ үйл хэрэгт ОУВС дахь япон анд нөхөд, Японы Сангийн яам чухал нөлөө үзүүлсэн гэж онцлон тэмдэглэв.

 

УИХ-ын дарга М.Энхболд "Одоогоос 11 жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчилж, гуравдугаар сарын 28-ны яг энэ өдөр Ерөнхий сайд Ж.Коизүмид Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих саналыг тавьж байлаа. Сая би наашаа ирэхийнхээ өмнө тус нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Бүтээн байгуулалт үндсэндээ дуусаж, ашиглалтад орох өдөр дөхөж байна. Энэ жишгээр Монгол, Японы хооронд эдийн засгийн харилцан ашигтай, үлгэр жишээ болохуйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон. Эцэст нь бас нэгэн гуравдугаар сарын 28-нд манай хоёр орон найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон үйлдвэр, төслийн нээлт болоосой гэж хүсэж байна" гэв.

 

Дараа нь бүлгийн гишүүд сонирхсон асуултаа тавьж, хариулт авав.

 

Уулзалтад Бүлгийн дарга М.Ямазаки болон Зөвлөлдөх танхимын гишүүн М.Мацуяма, Ю.Уозүми, М.Фүкүшима, Ю.Хата нарын зэрэг Монгол-Японы найрамдлын бүлгийн гишүүд байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

 
- See more at: http://www.unen.mn/content/72733.shtml?alias=politics#sthash.9LkC9DfA.dpuf
УИХ-ийн дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр олон чухал уулзалтууд хийлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани