- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний хийн генератор
Нүүрсийг хийжүүлэх технологийн тухай товчхон
Газрын тос, хийн үнийн өсөлтөөс хамааран сүүлийн жилүүдэд нүүрснээс шатдаг хий болон шингэн бүтээгдэхүүн (газрын тостой адил бүтээгдэхүүн) гарган авах технологи дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байна.
Нүүрсийг хийжүүлэх технологи гэдэг нь нүүрсийг өндөр даралт, температурын нөлөөн дор задлан, хийн бүтээгдэхүүн гаргаж авахыг хэлнэ. Эдүгээ Хятадууд нүүрсийг хийжүүлэх технологийг өргөнөөр хэрэглэж байна.
Нүүрсний хийг ашиглах нь экологийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай юм. Манай эх орны хувьд, ялангуяа аль ч улиралд утаанд умбаж байдаг Улаанбаатар хотын маань агаарын бохирдлыг багасгахад ихээхэн түлхэц болно.
Энэхүү гайхамшигт хий болон гайхамшигт нүүрсийг гаргаж авахын тулд Монгол улсад хангалттай байдаг ердийн хүрэн нүүрс шаардагдах юм. Тусгайлан бэлтгэсэн төхөөрөмжинд агаартай харилцан ажиллагаанд орсноор хүрэн нүүрс нь шатдаг хий болон хагаскокс, юм уу термококс гэх хоёр бүтээгдэхүүн бий болгодог байна. Харин дараа нь хийг шатааж, дулаан буюу цахилгаан эрчим хүч авдаг. Харин гаргаж авсан термококсоос утаагүй шахмал түлш гаргаж авдаг аж. Тэдгээрийг мөн түлш маягаар төмөрлөгийн үйлдвэрлэлд ашиглах буюу ган болон хайлш хайлуулахад ашигладаг юм.
Нүүсний хийн давуу тал юунд байна вэ гэвэл, тэрхүү бүтээгдэхүүн нь ямар нэгэн цэвэрлэгээ шаардахгуй, утаагүй шатдаг болно. Коксын шахмал түлш ч гэсэн яг үүнтэй адил.Эцэст нь хэлэхэд, нэг төхөөрөмжөөр хоёр бүтээгдэхүүн гаргаад зогсохгуй, хий үйлдвэрлэлийн зарлагаа, кокс зарж олсон мөнгөөрөө хөнгөхөн нөхөж болох ажээ. Коксын энэ төрөл нь одоо үед аж үйлдвэрт маш эрэлт хэрэгцээтэй байгаа юм.
Хятад улсын мэргэжилтэнүүд Нүүрсний хийн генераторын хамт түүнтэй холбож хэрэглэж болох шинэчилсэн уурын зуухыг захиалагчийн хүсэлтээр нийлүүлэхэд бэлэн байгаагаа манай сайтын хамт олонд илэрхийллээ. Энэхүү технологийг хэрэглэх сонирхолтой аж ахуйн нэгж, аймаг сумын удирдлагууд манай сайтын хаягаар холбогдож лавлагаа авч болно.
Бид Эх орондоо нүүрсний хамгийн орчин үеийн технологийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх болно.
Техникийн үзүүлэлт
1. Байгаль орчинд хорт нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй шилдэг технологи
2. Түлшийг 20-60 хувь хэмнэнэ.
3. Шатах температур: 1200 хэмээс дээш
Жижиг загварын нүүрсний хийн генераторууд
Загвар (мм) | 0.8 | 1.0 | 1.2 | 1.5 | 1.6 |
Их биений диаметр (мм) | 800 | 1000 | 1200 | 1500 | 1600 |
Халаалтын хэсэг | 0.5 | 0.785 | 1.13 | 1.77 | 2.01 |
Түлшний хэмжээ (мм) | 25-80 | ||||
Түлшний зарцуулалт (кг/цаг) | 40-100 | 70-140 | 120-190 | 160-350 | 350-460 |
Хийжүүлэгч | Агаар, уур | ||||
Хийн гаралт (Nm3/цаг) | 140-350 | 245-490 | 420-670 | 560-1200 | 1200-1600 |
Хийн дулааны хэмжээ (Кжоул/Nm3) | 5020-5670 | 5020-6000 | |||
Усны цамцны халаах талбар (м2) | 4.02 | 5.02 | 6.78 | 10.37 | 11.06 |
Уур үүсгэлт (кг/цаг) | 60 | 80 | 130 | 200 | 220 |
Нүүрсний хийн температур (°C) | (400-500) Нүүрсний илчлэгээс шалтгаалан өөр өөр байна. | ||||
Нүүрсний хийн даралт (Pa) | 1000 | ||||
Хий дамжуулах сувгийн диаметр (мм) | 219 | 325 | 325 | 426 | 426 |
Агаарын даралт (Pa) | 3000 | ||||
Ханасан агаарын температур (°C) | 50-60 | ||||
Үнс ялгах сэнсний эргэлтийн хурд (эрг/цаг) | 0.177-1.77 | ||||
Тоног төхөөрөмжийн жин (тонн) | 3.5 | 4.5 | 5 | 7.5 | 10 |
Машины цахилгаан хэрэглээ (квт) | 6 | 7 | 8 | ||
Хоолойн диаметр (мм) | 108 | 108 | 140 | 165 | 219 |
Дунд ба том загварын нүүрсний хийн генераторууд
Загвар (мм) | 1.8 | 2.0 | 2.4 | 2.6 | 3.0 |
Их биений диаметр (мм) | 1800 | 2000 | 2400 | 2600 | 3000 |
Халаалтын хэсэг | 2.54 | 3.14 | 4.52 | 5.31 | 7.07 |
Түлшний хэмжээ (мм) | 25-80 | ||||
Түлшний зарцуулалт (кг/цаг) | 500-600 | 500-720 | 700-1040 | 850-1200 | 1700-2000 |
Хийжүүлэгч | Агаар, уур | ||||
Хийн гаралт (Nm3/цаг) | 1500-2100 | 1750-2500 | 2500-3600 | 3000-4300 | 6000-7000 |
Хийн дулааны хэмжээ (Кжоул/Nm3) | 5020-6000 | ||||
Усны цамцны халаах талбар (м2) | 12.44 | 17.58 | 21.87 | 23.69 | 30.16 |
Уур үүсгэлт (кг/цаг) | 260 | 350 | 420 | 600 | 840 |
Нүүрсний хийн температур (°C) | (400-500) Нүүрсний илчлэгээс шалтгаалан өөр өөр байна. | ||||
Нүүрсний хийн даралт (Pa) | 980-1470 | 980-1470 | 980-1470 | 1470-1960 | 1470-1960 |
Хий дамжуулах сувгийн диаметр (мм) | 529 | 630 | 720 | 820 | 1020 |
Агаарын даралт (Pa) | 4000 | ||||
Ханасан агаарын температур (°C) | 50-65 | 50-65 | 50-65 | 50-65 | 50-65 |
Үнс ялгах сэнсний эргэлтийн хурд (эрг/цаг) | 0.177-1.77 | ||||
Тоног төхөөрөмжийн жин (тонн) | 20 | 23.4 | 29.8 | 32 | 37.6 |
Машины цахилгаан хэрэглээ (квт) | 10 | 14 | 20 | 27 | |
Хоолойн диаметр (мм) | 325 | 426 |
Nm3 Хэмээх хэмжигдэхүүн нь (Normal cubic meter буюу Монголоор "Нормаль куб метр) хийн эзэлхүүнийг хэмжэгч олон улсын нэгж юм. Тэг температурт, нэг атмосферийн даралттай орчинд байгаа хийн эзэлхүүнийг Nm3 нэгжээр илэрхийлдэг. Хийн энэ хэмжигдэхүүнийг СИ системд хэрэглэх бөгөөд уртын болон хүндийн жингийн нэгжтэй адил мянганы нэгжээр илэрхийлж болдог. Тухайлбал: 1000Nm3 = 1kNm3
Нүүрсний хийн генераторын танилцуулга
Нүүрсний хийн генератор буюу нүүрснээс хий гарган авах төхөөрөмж нь дэлхийн шилдэг тоног төхөөрөмжүүдийн судалгааны үндсэн дээр давуу талуудыг нь сонгон шалгаруулан тэдгээрийн дизайн, үйлдвэрлэлийн хүчин чадал, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, шинэлэг технологийг нэгтгэн зохион бүтээсэн сүүлийн үеийн загвар юм.
Шаар/үнсийг ялган авах хоёр янзын арга бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал:
Нойтон үнс бүхий шаарыг сэнсээр ялган авах буюу эсвэл шрупэн дамжуулагч бүхий цамцанд үнсийг нь оруулан усаар гадагшлууна. Энэ хоёр аргаар үнсийг маш найдвартайгаар ялган авч болно.
Зуухны их биенд иж бүрэн усан цамц буюу корпус хийж өгсөн. Нүүрнээс хий ялгаруулалт болон хутгагч төхөөрөмжийн уур нягтруулагч хоёрт шаардлагатай уураар бүрэн хангах уур үүсгэгч төхөөрөмжтэй.
Нүүрс оруулах төхөөрөмж нь механик болон цахилгаан торх хэлбэрийн хос бортоготой. Энэ нь коксын нүүрс, хатуу кокс болон бусад төрлийн нүүрснээс хий ялгаруулахад нэн тохиромжтой бөгөөд ухаалаг техникийн сонголт болсон байна. Энэ технологийг ихэвчлэн металлург, хими, шил, барилгын материал, хүнс, текстил, хөнгөн үйлдвэрийн машин маханизмд өргөн хэрэглэгдэнэ.
Нүүрсний хийн генераторын давуу тал
Анхны хөрөнгө оруулалт бага шаардах бөгөөд хэрэглэхэд хялбар, ажиллаж сурахад өндөр мэргэжил үл шаардана. Үйлдвэрлэлийн технологийн хувьд их энгийн бөгөөд найдвартай.
Нүүрсний хийн генераторыг шатаах зууханд ашигласанаар нь бусад төрлийн бусад төрлийн зуухнаас ихээхэн эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг үйлдвэрлэгч тайлбарлаж байна. Үүнд:
Нэг кг нүүрсийг боловсруулан хий болгон шатаахад 0.6 кг бензиний түлш, 0.3 кг шингэн нефьтийн хийтэй тэнцэх бөгөөд цахилгаан зуухнаас 6.5 дахин хэмнэлттэй. Өөрөөр хэлбэл цахилгаан халаалтын зуухнаас 70% , хийн халаалтын зуухнаас 30%, газрын тосны халаалтын зуухнаас 40-60% иар хямд болно.
Хятад улсын байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний GB9078-96 утааны ялгаруулалтын стандартын шаардлагыг хангасан. Мөн түүнчлэн захиалагчийн хүсэлтээр үйлдвэр нүүрсний хийн генераторт тохирсон зуухны зураг төсөл гаргах, үйлдвэрлэж өгнө.
Хамгийн их үнэлэгдсэн давуу тал нь дулаан гаргах, тоосонцор болон утаа зайлуулах процесс нь байгаль орчинд хорт нөлөөгүй.
Дэлхийн чанарын стандартын ISO9001-2008 болон SGS итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн гэрчилгээтэй.
Нүүрсний хийн генераторын ажиллах зарчим
Өндөр даралтын уурын төхөөрөмж нь цул нүүрсийг хийн байдалд хувиргана. Нүүрсний хий нь дамжуулагч хоолойгоор дамжих явцдаа тоосонцоргүй болж шатаах зуух руу орно. Үйл ажиллагааны зарчим бол их энгийн.
Нүүрсний хийн генераторын иж бүрдэл
№ |
Төхөөрөмж | Тоо | Тайлбар |
1 | φ1500мм-ийн зуух | 1 шир | Уурын таглаа болон бусад дагалдах хэрэгсэл |
2 | Үнс зайлуулагч | 1 шир | Металл бөмбөлөг, хайлуулагч, их биений хана гэх мэт |
3 | Нүүрс оруулах төхөөрөмж | 1 шир | Лифт, нүүрсний бункер, зам төмөр гэх мэт |
4 | Нүүрс нэмэх төхөөрөмж | 1 шир | Хоёр ширхэг нүүрсний хайрцаг, хоёр ширхэг бортогон туухай |
5 | Хүч шилжүүлэгч | 1 шир | Хорхой хөтлөгч (эсвэл ) |
6 | Тоосонцор цуглуулах систем | 1 шир | |
7 | Циклон тоосонцорын ялгагч | 1 шир | Усны системтэй |
8 | Зогсоох хаалт | 1 шир | Яндангийн хамт |
9 | Хийн хоолой | 1 шир | Агаарын хаалтын хамт |
10 | Хий үлээгч | 1 шир | 5.5 квт |
11 | Цахилгаан хяналтын систем | 1 шир | Цахилгааны бүрэн удирдлага, дулаан хэмжигч, барометр |
Нүүрсний хийн технологийн тухай асуулт хариулт
Нүүрсний хий гэж юу вэ?
Нүүрсний хий нь нийлэг шатдаг хийн (syngas) нэг төрөл бөгөөд нүүрстөрөгчийн моно-оксид (carbon monoxide CO), ус төрөгч (hydrogen (H2), нүүрстөрөгчийн ди-оксид (carbon dioxide CO2) болон усны уурын (H2O) холимог бодис юм. Нүүрсний хий нь шатдаг хий бөгөөд манай орны эрчим хүчний томоохон нөөцийнм нэг юм.
Нүүрсний хийн генераторыг үйлдвэрлэлийн ямар салбарт өргөн ашиглах вэ?
Нүүрсний хийн генераторыг төмөр хэвлэх зуух, шатаалтын зуух, төмөр давтах зуух, төмөр хоолой хийх зуух, шилний үйлдвэрийн зуух, хөнгөн цагаан хайлуулах зуух, төмрийн хүдэр хайлуулах зуух, шавар вааран эдлэлийн зуух зэрэг дулаан үйлдвэрлэх бүх төрлийн зууханд хэрэглэнэ.
Худалдааны нөхцлүүд
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||