- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний тээвэрлэлт хийдэг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад орууллаа
Зам тээврийн хөгжлийн яам-Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг "Автотээврийн салбарын менежментийг сайжруулах жил” болгон ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ЗТХЯ болон "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт- Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлын хүрээнд төрөөс баримталж буй бодлого, төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагааг тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж шийдвэрлэх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах 2017” хэлэлцүүлэгийг өчигдөр зохион байгуулллаа.
Хэлэлцүүлэгт Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Даваазул болон хэлтэс албадын дарга, аж ахуйн нэгж байгуулагуудын дарга нар оролцож тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, цаашид ямар арга хэмжээ авч хэрхэн яаж ажиллах талаараа ярилцсан юм.
Хэлэлцүүлэгийн хүрээнд хийсэн том ажлын нэг бол Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн гол хүч болсрн Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлд хийж буй экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг "Хоногийн нэгдсэн график”-т оруулж, оновчтой зохион байгуулж эхэлжээ. Өнөөдөр Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлтэд явдаг 4500 гаруй жолооч байна. Тэд амь амьдралаа залгуулахын тулд өдөр шөнөгүй нүүрс тээвэрлэж байгаа ч зарим нэг нь тээвэрлэлтэд гарах өдрөө хоногоо хүлээж уурхай дээр хэд хонох, хил дээр очоод хэд хоног хүлээдэг. Түүнчлэн ямар ч зохион байгуулалтгүй ажиллаж, зарим нэг нь хортой метилийн спиртэнд хордож амиа алдах, согтууруулах ундаа хэрэглэж том машинаа жолоодож яваад осолдох зэрэг зөрчил дутагдал тулгамдаж байгаа асуудлууд олон байгааг хэлэлцүүлэгийн үеэр онцоллоо.
Дээрх "Хоногийн нэгдсэн график”-ийг хэрэгжүүлснээр үүсээд байгаа ачаалал болон тулгамдаад байгаа асуудлууд шийдэгдэхээс гадна цаг хэмнэж, үр ашигтай ажиллах боломжтой болж байгаа юм байна. Мөн энэ графиктай төрийн байгууллагууд ажлаа уялдуулж явуулах аж. Одоогийн байдлаар Гашуунсухайт чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна.
Ийнхүү тулгамдаад байсан олон асуудлыг шийдэхээр болсонд аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ч талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд Автотээврийн үндэсний төвийн тээвэр хариуцсан дэд захирал Ш.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлнэ гэлээ. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөч?
-Манай төв үүнийг хэрэгжүүлэхийн тулд хоёр сарын судалгаа хийлээ. Ачаалал ихэссэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд гарч байгаа бөглөрөлөөс хамаараад хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, нүүрс тээвэрлэсэн машин уурхай руу орохдоо тодорхой цагийн хугацаанд ордог. Хамгийн энгийнээр хэлбэл автобусны график шиг л цаг нартай явна гэсэн үг юм. Хилээр гарах хугацааны хоорондын 240 км-ын хугацааг 8 цаг 8 минутад туулах юм байна гэсэн тооцоололыг гаргасан. Дээр нь Цагаанхадын орчмоос ачилтын богиноор явдаг тээвэрлэлт нэлээн асуудал дагуулаад байсан. Энэ асуудлыг Гаалийн ерөнхий газартай хамтарч шийдсэн. Цагаанхаднаас өдөр 120 тэрэг тээвэрлэлт хийж байгаа. Аж ахуйн нэгж тэнд нүүрсээ буулгасан байгаа учир түүнийг таслан зогсоохоор болсон. Богино эргэлтээр явуулахаа больж байгаа гэсэн үг.
-Ийм графикт шилжснээр тээвэрлэлтийн оочер дараалал багасч эмх цэгцэнд орсон гэж ойлгож болох уу?
О.Сайхан
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||