Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Чойжилсүрэн сайд VS Тост Тосон бумбын нуруу

Б.Чойжилсүрэн сайд VS Тост Тосон бумбын нурууИрвэс хамгаалагч хүү Т.Лхагвасүмбэрэлийн амиараа хамгаалж байсан Тост Тосон бумбын хэмээх домогт нуруу, орон нутгийн байгалийн нөөц газарт хэдийнэ дархалсан байсан Хөвд, Хуршуутын голд өнөөдөр дахиад л дажин дэгдэж байна.

Уг нь хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаас Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох шийдвэр гарч, тэр ч бүү хэл Тост Тосон бумбын нурууны төлөө тэмцэгсэд, байгаль хамгаалагчид бие биедээ баяр хүргэн, талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэрэг биеллээ гэлцэж байв. Гэвч үүнээс хэдхэн хоногийн өмнө мөнөөхөн байгалийн нөөц газарт авах ёстой Хуршуутын голд "Сауд гоби коал транс” ХХК тэрэг техниктэйгээ дайран орж ирж, кэмпээ байгуулан, бүр зам тавьж, хөрс тэгшилж эхэлсэн аж. Энэ талаар яг Засгийн газрын хуралдаан болохын өмнөх өдөр дуулиан дэгдэж, нутгийн иргэд сошиалаар сэрэмжлүүлэг мэдээ цацаж, яг Засгийн газрын хуралдаан болсон өдөр буюу гуравдугаар сарын 15-нд ”Сауд гоби коэл транс” ХХК-ны талбайд Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаяр, БОХУБайцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбал,Ч.Энхзаяа нар хамтран хяналт шалгалт хийж, чамгүй зөрчил илэрсэн учир үйл ажиллагааг нь зогсоох акт гаргажээ. Гэвч "Сауд гоби коал транс” ХХК бардмаар кэмпээ үргэлжлүүлэн барьж байсны учир нь тэд энэ өдрийн 19.00 цагт Засгийн газрын тогтоол гарна гэдгийг аль хэдийнэ мэдэж байсан хэрэг аж.

8289

Харин мөнөөхөн гурвантэсчүүд баярлаж угтсан тогтоол нь үнэндээ өмнө нь УИХ-аар Тост, Тосон Бумбын нурууны хилийн нөөцийг 896.527.44 га талбайг тусгай хамгаалалтанд авахуулах хууль баталсан атал өөрчлөлт оруулан 743.000 га болгочихжээ.Алга болсон 153.000 га талбай "хэний”-х байсан нь тодорхой. Засгийн газрын тогтоол гарахыг аль хэдийнэ мэдэж байсан тэд тайвнаар гэр кэмпээ байгуулж, нутгийнхныг дооглон тохуурхсаар, Балжинням, Дашням давхацсан 2017.03.18-ны өдөр хөрс хуулалтаа хийж баяраа тэмдэглэжээ.

Эндээс та Монголын төрд хэн хүчтэй, нутгийн ард иргэд ямархуу хөөрхийлөлтэй, хэн ч үгийг тоож эс хэрэгсэх, бүр хэдэн жил дараалан тэмцэж, амиа хүртэл алдаж байхад Засгийн газрын хэдхэн "нөхөр” асуудлыг шийдэж байгааг харсан биз дээ.

Дашрамд дурдахад "Сауд гоби коал транс”-ийг хэдийнээсээ Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гэж ярьдаг, нутгийнхан сайн мэддэг, өөрөө ч хүлээн зөвшөөрч байсан, үүнийг батлах иргэдийн яриа ч бий. Тухайлбал Khumbaa Tumendelger өөрийн Facebook-т

 8287

-Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоогүй, их хурлын гишүүн байхдаа, жил гаруйн өмнө, Төрийн ордонд Засаг дарга асан Г. Гангамаа, ИТХурлын дарга Б. Дэжид бид гурвын яг өөдөөс харж суугаад "Би энэ газар тийм чухал ус булагтай гэж мэдээгүй л дээ, манай дүү нар л энэ газар хямдхан зарагдах гээд байна, ирээдүйд хэрэгтэй гээд байхаар нь авчихсан юм аа. Одоо үнэхээр залхаж байна, үүнийг эсвэл авчих хүн байвал өгөөд хэдэн төгрөгөө салгаж аваад сэтгэл амар салмаар байна” гээд улаан цайм, минчийж ирээд л яриад байсан хүн дээ гэж бичиж байсан байна. Харин одоо Б.Чойжилсүрэн үнэхээр айдаггүйгээ авдартаа хийж, амиараа дэнчин тавьж, нутгийн ардууд хэдэн жил тэмцэж, өмнөх УИХ-ын эмэгтэй гишүүд хүч хавсран баталсан Тост, Тосон Бумбын нурууны хилийн заагийг тэр хурууныхаа үзүүрээр өөрчилж. Засгийн газарт ямар шийдвэр гарахыг ч Өмнөговийн нэг нүүрсний компанийн кэмп-д урьдчилан мэдчихсэн байдаг болчихсон байж шүү дээ.

Ийн УИХ-ын хэт үнэмлэхүй олонх болсон, шүүх ч бидний өмнөөс дуугарах эрхгүй болсон "уяач”-дын, "нүүрсчид”, байгал руугаа дайрагсдын Засгийн газрынхныг ч хэн ч дийлэхээ больжээ. Одоогоор Өмнөговийн Гурвантэсийн иргэд нэгдэж тэмцэнэ гэж байгаа ч одоогийн байдлаар Засгийн газрын тогтоол нэгэнт ингэж гарсан болохоор найдвар тун багатай. Дашрамд сануулахад МАН-ын гишүүдийн пээдийгээд байгаа Засгийн газар захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татагдахгүй гэсэн нэг сонин "гаргалаа” ч мөн Б.Чойжилсүрэнгийн арыг бат хамгаалах бөгөөд байгаль хамгаалагчид шүүхэд хандаад ч тусыг эс олох нөхцөл бий болж магадгүй.

 8290

Энэ бол Тост Тосон Бумбын байгалийн нөөцийн газар  хуулиар бол багтчихсан Хөвдийн гол, үүнээс холгүйхэн Б.Чойжилсүрэн Засгийн газрын тогтоолоор хамгаалуулсан компанийн кэмп, газар тэгшлэн сүрийг үзүүлж буй техникүүд нь арсайн зогсоо. Говь нутагт ховорхон тохиох баян бүрд, усны шувууд тэгширсэн, дэлхийд давтагдашгүй байгалийн тогтоцтой Хөвхийн баян бүрдээс холгүйхэн бас Монгол Улсын дархан хилээ манаж байгаа, хилийн застав бий. Өнөөдөр Б.Чойжилсүрэн сайдын компанийн дайран орох нь тодорхой Хуршуутын үзэсгэлэнт бяцхан гол, давтагдашгүй баян бүрдүүд бий. Магад тэд энэ хавартаа ч Б.Чойжилсүрэнгийн "танк”-нд няцлагдан, улаанаараа эргэсэн ухсан нүх болох биз. Магадгүй тэд өнөөдөр өөрсдийг нь хэн ч дийлэхгүй гэдэгт итгэн омойтож байгаа биз. Үнэхээр ч тэднийг хэн ч дийлэхгүй ч юм уу?

Ийм байж болох уу, Өмнөговьчууд аа?

Ийм байж болох уу, Өмнөговиос сонгогдсон эрхэм түшээд ээ?

Ийм байж болох уу, Монголчууд аа?

82918287

Эх сурвалж: infomongol.mn

Б.Чойжилсүрэн сайд VS Тост Тосон бумбын нуруу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани