- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ГАНЦХАН ӨДРИЙН НАСТАЙ ГАН БӨМБӨЛӨГИЙН ҮЙЛДВЭР
Өнгөрөгч нэгдүгээр сард Дархан-Уул аймагт ган бөмбөлөгийн үйлдвэр сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн. Энэ талаар "Монголчууд ган бөмбөлөг үйлдвэрлэдэг боллоо”, "Импортын бүтээгдэхүүнийг оруулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг дэмжсэний үр дүнд 60 сая ам.долларын валютын гадагшлах урсгалыг Монголдоо шингээх боломж бүрдлээ” гэх мэтээр мэдээлж байв.
Үйлдвэрийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцож, анх удаа Монгол Улс ган бөмбөлөг буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь эдийн засагт чухал ач холбогдолтой байх болно гэдгийг онцолж байв.
Харин нөгөө талд "Эрдэнэт”-д ган бөмбөлөг өндөр үнээр нийлүүлж, дундаас нь цавчаа хийсэн тухай томчуудын "адал явдал”-ын талаарх дуулиан тасардаггүй. Тэгвэл ган бөмбөлөг гэж гайгүй унацтай томчуудын шахааны бизнес төгсгөл болоход ойрхон байна. Монгол Улс жилдээ 180 орчим сая долларын ган бөмбөлгийг импортоор авдаг байсан бөгөөд энэ нь томчуудын хувьд асар их унацтай "бизнес” байсан нь худлаа биш. Харин Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэлснээр тус үйлдвэрээс ган бөмбөлөг худалдаж авах хэрэглэгчдийн зардал 10-15 хувиар хэмнэгдэнэ” хэмээн учир мэдэх хүмүүс ярилцаж байлаа.
Гэтэл уг үйлдвэр нь ганцхан өдрийн настай байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, сэтгүүлчдийг очиж, мэдээ сурвалжлага бэлдсэн тэр өдрөөс хойш өнөөх ганбөмбөлөгийн үйлдвэр огт ажлаагүй байна. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ нь зөвхөн нэр зүүх төдий хоосон шоу байсан аж. Учир нь уг үйлдвэрийг цаашид ажиллуулаад явах хөрөнгө мөнгө байхгүй байжээ.
Ган бөмбөлөг бол уул уурхайн баяжуулах үйлдвэрийн гол хэрэглээ. Уг нь энэ үйлдвэр нээлтээ хийсэн шигээ хэвийн ажиллаад явсан бол "Эрдэнэт”, "Оюутолгой” зэрэг үйлдвэрүүд ган бөмбөлгийг гаднаас авахаа болж 60 сая ам.долларын тээрмийн бөмбөлгийг Монголоос авах боломж бүрдэх байлаа.
Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж чадвал гадагшаа урсч буй 180 сая орчим долларыг дотооддоо барьж шингээж чадах тооцоо ч гараад байсан. Монголын мөнгө Монголдоо үлдсэнээр ажлын байр нэмэгдэх, цаашлаад ханш тогтворжих гээд эдийн засгийн хамгийн эхний боломжуудыг нэрлэж болох байлаа.
Тэрчлэн Хятадаас хямд ганбөмбөлөг олж ирээд "Эрдэнэт”-д өндөр үнээр шахаж, дундаас нь олон тэрбумын хөрөнгө иддэг томчуудын шахаа зогссоноор үйлдвэрийн үр ашиг, татварт төлөх мөнгө ч нэмэгдэж, эдийн засгийн хямрал нүүрлэж, улс төрийн хэрүүлээс өөр сэдэвгүй болсон өнөөдрийн хувьд Монгол Улс ган бөмбөлөг үйлдвэрлэнэ гэдэг хамгийн таатай мэдээнүүдийн нэг байсан билээ.
Харамсалтай нь энэ бүхэн зүгээр л шоу байж. Өнөөх ярьж байсан олон сайхан зүйл нь хий хоосон худал үг болж, сүр дуулиантай нээлтээ хийсэн ган бөмбөлөгийн үйлдвэр өдгөө хаалгаа барьжээ.
Б.Сансар
olloo.mn
ГАНЦХАН ӨДРИЙН НАСТАЙ ГАН БӨМБӨЛӨГИЙН ҮЙЛДВЭР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани