- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хамгаална гэдэг хадгалаад суухын нэр биш
НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Олон улсын ойн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд "Ой ба энерги” сэдвийн дор зохиохоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зарласан юм.
Өдгөө дэлхийн хэмжээнд бэлтгэж буй нийт модны 50 орчим хувь буюу 1.86 тэрбум шоо метр модыг түлшинд хэрэглэж байна. Мөн нийт эрчим хүчний зургаан хувь, сэргээгдэх эрчим хүчний 40 хувийг модноос гаргаж авдаг. Байгалийн үнэт баялаг болсон мод эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг хэвээр байгаа тул түүнийг зөв зохистой ашиглах асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах болов. Манай орны хувьд ч ой модны зүй зохистой хэрэглээ аминд тулсан чухал сэдэв болоод байна. Тиймдээ ч тэмдэглэлт энэ өдөр ойн салбараар овоглодог хүн бүр нэгэн дор цугларч, хөгжлийн гарцаа эрэлхийллээ.
НИЙТ ОЙН 87 ХУВЬ НЬ 50-200 ЖИЛИЙН НАСТАЙ
Монгол Улс 2016 онд өнгөрсөн 40 жилийн түүхэндээ анх удаа ойн үндэсний тооллого хийсэн. Энэ нь шийдвэр гаргах түвшний хүмүүст хэрэгтэй олон чухал мэдээллийг араасаа дагуулсан билээ. Судалгааны үндсэн дээр Монгол орны ойн өсөлт удаан, хөгширсөн, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан гэсэн гурван гол дүгнэлт гарсан юм.
Товчхон тайлбарлавал, Монгол орны ойн сангийн талбай буураагүй. Гэхдээ доройтол маш өндөр хувьтай. Хатсан, унасан модны хуримтлал их учраас түймэр болон хөнөөлт шавжид нэрвэгдэх эрсдэл өндөр. Хөгшин буюу 50-200 жилийн настай мод нийт ойн талбайн 87.1 хувийг эзэлж байгаа аж. Хөгшин нь олшрох тусам залуу модны ургах орчин нөхцөлийг хаадаг. Энэ нь яваандаа ойн талбай багасах үндэс болдог байна. Тиймээс хэт хөгширч, дотроосоо өтөж муудаагүй дээр нь ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг сануулсан.
ГУРВАН ТЭРБУМ БА ДӨРВӨН ИХ НАЯД
Ойг хамгаална гэдэг хэн нэгнийг оруулахгүй, огтлуулахгүй хориод байх биш, харин зөв зүйтэй ашиглалт гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Манай орны тухайд олон жилийн турш ойг хамгаалах нэрийн дор огт гар хүрэхгүй байснаас болж хот суурин газрын ой илүү доройтож, гол нөөц хөгширчээ. Тиймээс ойрын жилүүдэд мод нэмж тарихаас илүүтэй байгалийн сэргэн ургалтыг дэмжих бодлого барьж, түймрийн эрсдэлд оруулдаг унанги моднуудыг цэвэрлэх нь зүйтэй гэдэг дээр хуралдаанд оролцогчид санал нэгдэж байв. Бүр тодруулбал, жилд 11-16 сая шоо метр модыг 10-20 жилийн хугацаанд бэлтгэвэл ойн бүтээмжид учруулах эрсдэлийг бууруулах боломжтой талаар судалгаанд дурджээ. Цаашлаад мод боловсруулж бэлтгэсэн түлшээр сэргээгдэх эрчим хүчийг тэтгэхэд анхаарлаа хандуулах шаардлагатайг хуралдаанд оролцогчид онцолсон. Угаас дэлхий нийтийн хандлага энэ зүгт чиглэжээ.
Өдгөө мод бэлтгэлийн компаниудын ойн нөөц ашигласны төлбөр улсад төлдөг. Өнгөрсөн жилийн тухайд нэг сая орчим шоо метр мод бэлтгэсний төлбөрт улсын төсөвт найман тэрбум төгрөг оржээ. Гэтэл манай улс жилд гурван саяас дээш шоо метр мод хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр үлдсэн хоёр сая шоо метр модыг татваргүй, хууль бусаар бэлтгэсэн гэсэн үг. "Энэ байдлыг арилгаж, ном журманд оруулахын тулд ойд тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хяналтыг сайжруулахын тулд ойн ангиудаа чадавхжуулах, тогтвортой ажилладаг болгох шаардлагатай. Яамны зүгээс ойн мэргэжилтэн бэлтгэж, орон нутагттомилоод явуулдаг. Гэвч сонгуулийн дараа мэргэжлийн хүмүүсийг солих, өөр хүн оронд нь тавих байдал удаа дараа ажиглагдаж байна” хэмээн М.Тунгалаг дарга онцлов.
Үлдсэн хоёр сая шоо метр модыг хууль бусаар бэлтгэсэн гэсэн үг
Түүнчлэн Ойн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилдэн Б.Отгонсүрэн ойгоо хэрхэн зөв зүйтэй ашиглаж байгаа талаар Герман улстай харьцуулсан судалгааг танилцуулсан нь олны анхаарлыг татав. Яагаад Германыг сонгож авсан бэ гэвэл тус улс ойн нөөцөөрөө Монголтой ойролцоо. Герман 10 сая га ойтой бол манайх 9.5 сая орчим. Харин ойн өгч буй өгөөжийн хувьд тэнгэр газар шиг зөрүү харагдана. Монголд ой ашигласны төлбөрөөс улсын болон орон нутгийн төсөвт гурван тэрбум орчим төгрөг ордог. Харин Германы тухайд энэ дүн дөрвөн их наяд төгрөг (монгол мөнгөөр тооцвол) байх жишээтэй.
"Германд ой нь төрийн болон хувийн өмчийн гэсэн хоёр өөр эзэмшилтэй. Ойн ангиуд нь төрийн өмнөөс бүх менежмент хийдэг. Эндээс орж ирсэн орлого нь улсын төсөвт шилжинэ. Гэтэл манай ойн ангиуд тэр менежментийг хийх чадавх, хууль, эрх зүйн орчин хангалтгүй байна. Тиймээс ойн ангиудыг бэхжүүлж, төрийн өмчийн хэлбэртэй бизнесийн чиглэлийн. байгүуллага болгох шаардлагатай болохыг онцолсон” хэмээн Б.Отгонсүрэн ярилаа.
Мэдээж улс дангаараа бүх ойг хянаж, хамгаалж чадахгүй. Харин энэ ачааг хөнгөлөх арга зам нь нөхөрлөл буюу ойн анги юм. Орон нутгийн иргэд хамтын зохион байгуулалтад орж, тодорхой хэсэг газрыг хариуцан хамгаалах нь байгаль хамгааллын хамгийн үр дүнтэй арга гэж дэлхий нийтээр үздэг. Манай орны тухайд 850 орчим нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрийг хооронд нь нэгтгэх замаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай болохыг албаны хүмүүс хэлж байв.
КАМБОЖИЙН СУРГАМЖ
15 сая хүн амтай Камбож улс ойн нөөцөөр дэлхийд дээгүүр бичигддэг улс. Гэвч хүн амынх нь дийлэнх хэсгийн амьдрал ядуу буурай тул ойгоор л амьдралаа залгуулна. Мод бэлтгэхээс гадна мөөг, давирхай, цагаан гаа, улаан лооль, хулс түүж, амьдралдаа нэмэрлэнэ. Нутгийн иргэдээс гадна гадаадын том компаниуд концессийн гэрээгээр мод бэлтгэдэг гэнэ. Гэвч энэ салбарт ажлын байр нэмэгдэхийн хэрээр нийт ойн хэмжээ эрс багассаар байлаа. Тухайлбал, 1960 онд нийт газар нутгийн 75 хувийг эзэлж байсан ой 1965 он гэхэд 60 хувь болтлоо багасчээ.
Энд хараа хяналт сул болохоор зөвшөөрөлгүй мод бэлтгэх явдал хэрээс хэтэрсэн. 1990-ээд оны дунд үе гэхэд Камбожийн экспортын орлогын 43 хувь мод бэлтгэлээс бүрдэж байсан ч үүний өчүүхэн бага хэсэг албан ёсны зөвшөөрөлтэй байсан гэдэг. Мөн 1991-1997 онд татварын орлогын 12 хувийг л мод бэлтгэлээс бүрдүүлсэн баримт бий.
Асар их ,баялагтай хэрнээ хараа хяналтгүйн улмаас өөдлөн дэвжиж чадаагүй Камбожийн түүх бусад улсад том сургамж болсоор байна. Манай улс ч гэсэн Камбожоос сургамж авч. ойн сангаа зөв зүйтэй, хууль дүрмийн дагуу ашиглах шаардлагатай болохыг мэргэжлийн хүмүүс сануулж байлаа.
[ЗГМ]
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||