- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр Цуврал №5
Алс Дорнодын нутаг дахь Адуунчулууны орд
Монгол, Хятадын хилээс 100 километр, Дорнод аймгийн Чойбалсан хотоос
зургаан километрийн зайд байрлах Адуунчулууны орд ахуйн хэрэглээний
зориулалтаар ашиглагдаж байсан нь түүх болон үлджээ. Дэлхийн зах зээл
"хар алт” гэгдэх нүүрсийг сонирхох болсноор газарзүйн байрлалын хувьд
Монголын гол том худалдан авагч оронтой маш ойр байрлалтай тус ордод
нүдээ унагасан хүмүүс олон байсан цаг саяхан. Ордын талаар товч дурдвал,
1951-1952 онд Баянбулагийн ордын үргэлжлэл талбайд К.Б.Столоковын
удирдлагаар хийсэн ураны эрдэсжилт судлах ажлын үр дүнд ордоос зүүн
урагш 16 км-ийн зайд Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг анх илрүүлжээ.
1962 онд нүүрсний нөөц тогтоох, 1965, 1981 онуудад гидрогеологийн
судалгааг хийсэн бол 1975 онд үйлдвэрлэлийн геологи хайгуулын ажил
хийгдэж, 1988-1989 онд геологийн нарийвчилсан хайгуулын ажлуудыг хийсэн
байдаг.
Адуунчулууны ордын геологийн хилийн заагийг бүрэн тогтоожээ. Ордын нийт нөөц нь 423,8 сая тонн, үүнээс балансын нөөцийг 241.3 сая тонн гэж тогтоосон байна. Адуунчулууны нүүрсний уурхай 1955 онд анх ахуйн хэрэглээний зориулалтаар бага хэмжээний олборлолтын ажил эхлүүлж, 1955-1966 онд далд аргаар 2,0-11,0 мянган тонн нүүрс олборлож байжээ. Хүчин чадлаа бага багаар ахиулсаар 1979 оноос жилийн хүчин чадал нь 600 мянган тонн болж өсөн нэмэгджээ. Ингэснээр манай улсын нүүрсний томоохон үйлдвэр болсон түүхтэй. Тус орд нь ОХУ-ын Соловьёвск өртөөтэй 254 км урт төмөр замаар, БНХАУ-ын хилийн Архашаат боомттой 130 км авто замаар холбогддог нь гадаадад бүтээгдэхүүнээ гаргахад газар зүйн байршлын хувьд нэн тохиромжтой.
Хувьсгалаас хувьд…
Өдгөө Адуунчулууны уурхайд хэд хэдэн лиценз бий. 1995 онд Адуунчулууны
ордыг түшиглэж боссон "Адуунчулуун” компани төрийн өмчит гэсэн
статустайгаар үйл ажиллагаа явуулж байлаа. Хүн бүр өмч хувьчлалын
шуурганд өртөж байсан цаг үе буюу 1999 онд тус уурхай хувийн өмчид 100
хувь шилжиж, Монголын анхны хувийн уурхай гэсэн тодотголтойгоор үйл
ажиллагаагаа явуулж эхэлжээ. "Адуунчулуун” ХК нь далд аргаар ашиглалт
явуулж байгаад ил ашиглах нөөц багассанаас өөр компанийн талбайд
олборлолт явуулж байгаа аж. Тодруулбал, 1999 онд "Адуунчулуун” компани
хувьд шилжихэд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр зөвлөгөө өгч хувь эзэмшиж
байсан бөгөөд түүний өөрийн үүсгэн байгуулсан алт олборлолтын чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг "Найнги” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хоёр
компани нэгдэж, "Газар хамтран ашиглах гэрээ”-гээр олборлолт явуулж
эхэлжээ. Энэхүү тусгай зөвшөөрлийн хоёр талбайг тойруулан ордын нүүрсний
нөөц бүхий талбайд МАК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Тус компанийн
хувьд Адуунчулууны хөндий гэх талбайд ХҮ-006632 гэрчилгээтэй 4048 га
талбайн лиценз байдаг бөгөөд 2012 онд дахин 30 жилээр эзэмшихээр
сунгуулсан, анх 2003 онд тус лицензийг авч байсан байдаг.
Мөн үүнээс гадна Баянтүмэн сумын нутаг Адуунчулуун нэртэй үндсэн талбайд 1052 га газарт МҮ-014892 тоот 2039 он хүртэлх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Адуунчулууны чийглэг ихтэй, илчлэг бага хүрэн нүүрсийг тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй юм. Тиймээс МАК Адуунчулууны нүүрсийг хатааж, өндөр илчлэгтэй брикет үйлдвэрлэх туршилтыг Герман, Австралид хийж гүйцэтгэсний үр дүнд ордыг түшиглэн жилд нэг сая тонны хүчин чадалтай брикетийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Мөн нүүрснээс жилдээ 400,000 тонн шатахуун гаргаж авах хүчин чадалтай үйлдвэрийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны ордыг түшиглэн байгуулах гэж байна. АИ-92 бензиний түвшинд дүйцэх шингэн түлш үйлдвэрлэх тус үйлдвэрийн жилийн хүчин чадал нь дотоодын нэг жилийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах төдийгүй зах зээлд хямдаар нийлүүлэгдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Адуунчулууны нүүрсний орд нөөцийн хувьд зөвхөн А талбайнх 283,7 сая тонн бөгөөд түлшний үйлдвэрийг 47 жил хангах боломжтой юм. МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байгаа гэх мэдээллийг өгч байна. Ямартай ч өдгөө Монголын Дорнод талыг бүхэлд нь хангах хэмжээний нүүрсний орд "МАК”, "Адуунчулуун”, "Найнги” ХХК-ийн мэдэлд орж, дотоодын хэрэгцээг биш БНХАУ-ын хэрэгцээнд илүү их ач холбогдолтой ажиллаж байгаа гэнэ. МАК-аас хүлээгдэж буй нэг зүйл нь брикет түлш. Гэвч энэ түлшний үйлдвэр өдгөө сураг, мэдээлэл хоёроос цаашгүй байгаа билээ.
Адуунчулууны ордыг тєр мэдэлдээ авах уу?
Монголын стратегийн 15 ордын наймд нь өнөөдөр төрийн оролцоотой үйл
ажиллагаа явуулж байгаа. Харин үлдсэн долоон ордыг төр мэдэлдээ авах
эхний алхмаа хийж, зарим компаниуд өөрсдийн ашиглаж байгаа ордыг төрийн
49, хувийн 51 хувийн эзэмшлээр хамтрахыг зөвшөөрсөн таатай мэдээ бий.
Стратегийн шинж чанартай ордуудын дотор алт, зэс, чулуун болон хүрэн
нүүрс нь өндөр ач холбогдолтой гэгдэх бөгөөд манай улсын хоёрдугаар
хавсралтын стратегийн ордуудын 50 хувь нь нүүрсний, энэ дотроо
Адуунчулууны орд томоохон гурван ордын нэг болчихоод байгаа юм. Өдгөө
ашиглаж байгаа хувийн компаниудын хувьд нөөц нь дуусч байгаа гэх
мэдээллийг өгч байгаа боловч 30 жилийн нөөц хангалттай бий гэдгийг
мэргэжлийн хүмүүс өгүүлэв. Нүүрсний томоохон ордуудаас төр "Эрдэнэс
Тавантолгой” компанийг өөрийн оролцоотой ашиглаж байгаа бол "Багануур”
хувьцаат компанийг мөн өөрийн мэдэлдээ авсан.
Одоо Хөшөөтийн нүүрсний ордыг төрийн оролцоотой ашиглах асуудал
хэлцлийн түвшинд жил гаруй үргэлжилж байгаа бол дараагийн ээлжинд
Адуунчулууны орд бичигдсэн байгаа юм. Гэтэл тус ордыг ашиглаж байгаа
компаниудын хувьд 100 хувь хувийн болгосон, үүнийхээ төлбөрт ч Монгол
Улсад хэдэн зуун саяар нь тоологдох хэмжээний мөнгө тушаасан гэдгээ ний
нуугүй илэрхийлжээ. МАК л гэхэд 2039 он хүртэл Адуунчулууны талбайд 1000
гаруй га газрыг эзэмших лицензээ аль хэдийнэ авчихаад байгаа аж.
Тэгэхээр стратегийн гэх тодотголтой ордуудаас ямартай ч Адуунчулууны орд
хувийнх болчихсон, төр үйл ажиллагаанд нь оролцох эрх өнөөдрийн
байдлаар алга байна. Стратегийн орд, стратегийн гол нэрийн
бүтээгдэхүүний нэг гэдэг утгаараа тус орд ирээдүйд Дорнод Монголын талыг
дулаанаар хангах байсан ч ийнхүү өдгөө чингэлэг чингэлгээрээ урд
хөршийг чиглэсэн нүүдлийн нэг хэсэг болчихоод байгаа юм.
1990-ээд оны сүүлчээр өрнөж байсан хуудуутай хувьчлалын золиосуудын нэг нь яах аргагүй Адуунчулууны орд билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||