Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Трампын нүүрсний ”популизм” эхлэв

Трампын нүүрсний ”популизм” эхлэвЦуутай бизнесмэн, хэлэлцэх урлагийн мастер гэдгээрээ олноо танигдсан далан настай америк эр энэ удаад улс төрийн ертөнцөд хөл тавьж, эдүгээ алхам бүр нь дэлхийн анхаарлын төвд байх болов.

АНУ өнгөрсөн 11 дүгээр сард шинэхэн Ерөнхийлөгчөө угтаж авсантай зэрэгцэн зэс тэргүүтэй дэлхийн эрдсийн зах зээлд эерэг нөлөө ажиглагдаж эхэлсэн. Тодруулбал Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульт ажлынхаа үеэр улсынхаа дэд бүтцийн хөгжилд зориулж 500 тэрбумаас нэг их наяд ам.долларын санхүүжилт хийнэ гэсэн өгөөмөр амлалтыг сонгогчдод олонтаа хэлж байсан юм. Түүнчлэн АНУ-ын нүүрсний голлох мужуудаар явж нүүрсний салбарыг сэргээх амлалт өгч байсан нь эдүгээ томоохон хүлээлт үүсгээд байна. Нүүрстэй холбогдсон амлалтыг нүүрсний олборлолт эрхэлдэг мужуудыг урхидах популизм байсан ч гэж дүгнэж болно. Үеэ өнгөрөөж буй хэмээн ад үзэгдэх болсон эрчим хүчний нүүрсний салбарыг Трамп яаж аврах нь хамгийн их сонирхол татаж байна.  

Өнгөрсөн оны хувьд АНУ-ын нүүрс олборлолт 2015 онтой харьцуулахад 18%-иар буурч, эрчим хүчний салбарт байгалийн хийн хэрэглээ нүүрснээс давсан үзүүлэлттэй гарчээ. 

Тэгвэл энэ онд болон ирэх онд нүүрсний салбар харьцангуй өсөх дүр зурагтай байгааг тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) мэдэгджээ. Чухамдаа байгалийн хийн үнэ  өсч байгаа нь богино хугацаандаа нүүрсний хэрэглээ нэмэгдэх сөхөө өгнө гэж тооцсон байна. Гэхдээ АНУ-ын нүүрсний салбарын ерөнхий нөхцөл байдал тун хүндхэн байгаа бөгөөд Трампын авралын сайхан үгтэй ятгалгад автаж, Вайоминг мужаас авахуулаад Аппалачи бүс нутаг дахь бүхий л голлох нүүрсний мужийн сонгогчид Хиллариг биш түүнийг сонгосон билээ. 

Барак Обамагийн захиргааны үед авч хэрэгжүүлж байсан Цэвэр эрчим хүчний төлөвлөгөө болон нүүрсний салбарт дарамт учруулж буй бусад дүрэм журмыг хүчингүй болгох нь тодорхой байна. 


Хэрэв нүүрсний салбарын уналт цаашид үргэлжилбэл тэдгээр мужийн аж амьдрал, эдийн засаг улам доройтохоор байгаа юм. 

АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн захиргаа  Барак Обамагийн захиргааны үед авч хэрэгжүүлж байсан Цэвэр эрчим хүчний төлөвлөгөө болон нүүрсний салбарт дарамт учруулж буй бусад дүрэм журмыг хүчингүй болгох нь тодорхой байна. Цэвэр эрчим хүчний төлөвлөгөөг өнгөрсөн 2014 оны 6 дугаар сард өмнөх Ерөнхийлөгч Обамагийн Уур амьсгалын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд нүүрсний цахилгаан станцын бохирдлыг бууруулахаар гаргаж байсан юм. Уг төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд улсын хэмжээнд эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 2005 оны түвшнээс 30%-иар бууруулах, 2020 он гэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан байх зорилт дэвшүүлсэн юм. 

Харин одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь битгий хэл, энэ асуудлыг бодит зүйл мөн эсэхэд ч эргэлздэгээ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нуугаагүй юм. Түүнчлэн АНУ-ыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээ конвенциудаас татаж гаргана гэж мэдэгдэж байсан билээ. НҮБ-аас гаргасан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр өнгөрсөн 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болж, үүнд 200 орчим улс нэгдсэний дунд АНУ багтсан юм. Одоо Парисын хэлэлцээрээс АНУ гарч магадгүй гэх сенсаци хүчтэй хэвээр байна.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш Трамп уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд нээлттэй байр суурь баримтлах болно гэж мэдэгдсэн ч түүний энэ үгэнд үнэмших хүн ховор байна. Дээр нь тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлсэн амлалтуудаа яг таг биелүүлэхээр ажиллаж буйг шинжээчид тэмдэглэж байгаа юм.  

Нөгөөтэйгүүр Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь улс орнуудад эдийн засгийн хувьд маш их дарамт учруулах нь гарцаагүй бөгөөд биелүүлэхэд тун хүндрэлтэй гэж зарим шинжээч таамаглажээ. Уг хэлэлцээрийн хүрээнд дэлхийн агаарын хэмийн дундаж өсөлтийг хоёроос доош хэмжээнд барих зорилтыг биелүүлэх үүргийг улс орнууд хүлээж буй юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ойрын 25 жилийн хугацаанд улс орнууд нийтдээ 12.1 их наяд ам.долларын зардал гаргана гэсэн тойм тооцоолол гарчээ. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийн мэдэгдсэнээр Трампын захиргаа байгаль орчинд ээлтэй байдлыг бодолцохын хамтаар нүүрсний салбарт хүндрэлгүй байх шинэ арга замыг нүүрсний салбарынхтай хэлэлцэж байгаа ажээ. Мөн Обамагийн захиргааны гаргаж ирсэн, хуучин дүрэм журам нь нүүрсний салбарт хэтэрхий их хүндрэл учруулж байсныг цохон тэмдэглэжээ.

Трамп Америкийг дахин агуу хүчирхэг болгоно гэсэн уриан дор Обамагийн хийж байсан бүх ажлыг "үнсэн товрог” болгож магадгүй байгаа нь  Америкийн нийгэмд асар хүчтэй шүүмжлэл дагуулж байгаа нь тийм ч гайхмаар хэрэг биш. Тэрбээр бизнесмэн тул эдийн засгийн ашигтай зүйлийг хийж, ашиггүйг   шууд хаяхаар шийдэх хандлагатай байж болох юм. Өнгөрсөн сард тэрбээр Барак Обамагийн хориглоод байсан Канадаас АНУ хүрэх (1897 км) Keystone XL газрын тосны хоолойн төсөл болон АНУ-ын Хойд Дакота мужаас Иллинойс хүрэх (1886 км) Bakken-ийн газрын тосны хоолойн төслийг урагшлуулахаар эхний байдлаар зөвшөөрөөд байгаа юм. Байгаль орчны хувьд сөрөг нөлөөтэйн сацуу хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай тул энэхүү хоёр төслийг Ерөнхийлөгч Барак Обама хэрэгжүүлэхээс татгалзаж байсан юм. 

Гэхдээ Трампын өөрийн нам болох Бүгд найрамдахчууд ч бас зүгээр хараад суухгүй байгаа. Учир нь тус намын хэсэг ахмад гишүүнээс бүрдсэн бүлэг Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаанд нүүрс, газрын тос, байгалийн хийн салбарт нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын (карбон) татвар ногдуулах асуудлыг өргөн барьсан. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах тун зөв зүйтэй алхам болно гэж тооцож байна. Гэхдээ Трамп энэ саналыг хэзээ ч дэмжихгүй байж мэднэ. Учир нь тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр карбон татварыг дэмжихгүйгээ илэрхийлсэн удаатай. 

Одоо Трамп нүүрсний мужуудад өгсөн амлалтаа хэрхэн биелүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах чиглэлд ямар алхам хийх нь онцгой их анхаарал татаж байна. Дэлхийн эрчим хүчний салбар цэвэр, байгальд ээлтэй, үр ашигтай чиглэл рүү шилжиж байхад нүүрстэй зууралдаад  байх  утгагүй хэмээн хэвлэлүүд Трампыг шүүмжлэх нь түгээмэл байна. Нүүрсний салбарыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь угтаа хоорондоо зөрчилддөг асуудал. 

Обама төрийн тэргүүн байх үеэрээ нүүрсний салбарынхныг "чангалж” хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах зоригтой шийдвэр гаргаж байсан бол Трамп нүүрсний салбарын дарамтыг арилгахаар ийнхүү хөдөллөө. Гэхдээ тэрбээр энэ үйл хэргийг байгальд ээлтэй байдлаар хийж чадна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдсэнийг санах хэрэгтэй. Харин уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлэх үүргээ Трамп хэрхэн ухамсарлах нь эргэлзээтэй асуудлын нэг хэвээр. Хэрэв Трамп Парисын хэлэлцээрийг үл тоомсорловол АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийсэн бүтээн байгуулалтад ноцтой хохирол учруулах нь тодорхой. Энэ тохиолдолд дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэл дэх санхүүжилт, ажлын эрчим буурах, цаашлаад Парисын хэлэлцээрийн зорилт биелэхгүй байх магадлал улам нэмэгдэх юм. 

Б.Төгсбилэгт

Mongolian Mining Journal


Трампын нүүрсний ”популизм” эхлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани