Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Оюунхорол: Туул тосгонд карьер эрхэлж буй ААН-үүдийн лицензийг цуцална

Д.Оюунхорол: Туул тосгонд карьер эрхэлж буй ААН-үүдийн лицензийг цуцална

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүд энэ өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцаж байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсч, Засгийн газрын шийдвэрт хэрхэн тусгаж, ажил хэрэг болгох талаар санал солилцож байна. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 2017 оны гуравдугаар сарын 16-нд буюу өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул тосгонд ажиллалаа. 

 

 

Олон нийтийн нэрлэдгээр "шувуун фабрик” гэх энэ хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь байгаль орчин болон иргэдийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна. Карьерүүдийн үйл ажиллагаанаас болж голын ус ширгэж, бургас цөөрч гол гольдрилоо өөрчилсөн. Малын бэлчээргүй, хадлангийн талбайгүй болсон. Ухсан нүхэнд мал унаж үхэж байна, хүн явахад хэцүү болсон. Тоосжилт ихтэйгээс харшлын өвчтэй хүний тоо нэмэгдэж байна, хайрга ачсан том оврын тэрэгнүүд зам эвдэж, автын осол гарах нөхцөл бүрдүүлээд байна зэрэг хүндрэлтэй асуудлыг уулзалтын үеэр үг хэлсэн хүн болгон хөндөж, Засгийн газраас тодорхой шийдэл хүлээж байгаагаа хэллээ. Хороодын иргэд төрийн бус байгууллага, холбоо байгуулан нутаг усаа хамгаалахаар зохион байгуулалтад орж байгаа ч тэдэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа ажээ.

 

Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн, жилийн дөрвөн улиралд өмхий үнэртдэг, голоос ундаалсан мал хордож үхэж байна. Хайрга олборлолт замбараагүй хийгдэж байгаагаас энэ орчимд цөлжилт нүүрлээд байна. Мод тарих, ногоожуулах шаардлага байгаа ч хөрөнгө мөнгө байхгүй. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна, сургуулийн засвар болон сургууль, цэцэрлэгийн цогцолборын дутуу баригдсан барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад Засгийн газраас дэмжлэг хүслээ.

 

Карьерийн аж ахуйн үйл ажиллагааг цэгцэлнэ, хаах шийдвэр гаргана. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж ухаж сэндийчсэн, хүн, мал унахаар болгосон газрыг нөхөн сэргээлгэнэ. Нөхөн сэргээлт эс хийвээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол иргэдэд хэллээ.

 

Айл болгон хашаандаа мод тарих хэрэгтэй гэсэн иргэний саналыг дэмжиж байна.

 

Энэ хаврын мод тарих үндэсний өдрийн өмнө шувууны иргэдэд мод үнэгүй олгоно. Энэ бол шувуун фабрикийг цөлжилтөөс аврах гол ажил юм. Харин хашаандаа мод тарих хүсэлтэй айл өрхийн судалгааг гаргаж өгөхийг хорооны удирдлагаас сайд хүслээ. Мод тарих сургалтад иргэдийг хамруулах ажилд мөн туслалцаа үзүүлнэ гэлээ.

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэл, дүүргийн удирдлага, Нийслэлийн газрын алба, мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас ажлын хэсэг гарч Хан-Уул дүүргийн Туул тосгонд ажилласан юм. Энэ үеэр Д.Оюунхорол сайд хэвлэлд ярилцлага өглөө.

Ингэхдээ: 

-Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Дайн болсон мэт дүр зураг харагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй уул уурхай эрхэлж, газрыг доройтолд оруулж байна. Энэ бол хувиа бодсон хүмүүсийн үйлдэл. Иймд ажлын хэсэг байгуулахаар ярилцаж байна. Улаанбаатар хоттой ийм ойрхон Туул голын хөвөө, суурьшлын бүс, бүр айлын хашаанд карьер эрхэлдэг боллоо гэдгийг сонсоход сэтгэл эмзэглэж байна. Бизнес эрхэлж байгаа нэрээр хууль дүрмийг уландаа гишгэж, нийтийн эрх ашгийг хохироож байгаа үйл ажиллагааг таслан зогсооно. Иймд энд карьерийн  үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгжийн лицензийг цуцалж, эдгээр аж ауйн нэгжээс нөхөн сэргээлт хийж, газрыг бүрэн бүтэн болгож өгөх шаардлагыг хатуу тавина гэж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Д.Оюунхорол: Туул тосгонд карьер эрхэлж буй ААН-үүдийн лицензийг цуцална
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани