- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Туул гол орчмоос хайрга олборлож байгаа бүх газруудын тусгай зөвшөөрлийг цуцална
Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон холбогдох албаны хүмүүс өчигдөр/03.16/ Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэдтэй уулзаж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тайлагнав.
Иргэдийн хувьд Засгийн газрын гишүүд тосгоны иргэдийн амьдралтай газар дээр нь ирж танилцаж байгаад талархсанаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн өөрсдийн амьдарч буй орчинд тулгамдаад байгаа асуудлуудыг илэн далангуй илэрхийлж цаашид ажил хэрэг болгон ажиллахыг хүсч байлаа.
Уулзалтын дараа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тосгоны сургууль болон хайрганы карьерийн үйл ажиллагаатай танилцлаа. Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Туул тосгонд хайрга олборлолтоос үүдэн байгаль орчин сүйдэж, шороо тоос ихээр үүсэн иргэдийн амьдрах нөхцөл муудсан гэдгийг салбарын сайдад дуулгаж байлаа. Карьерийн үйл ажиллагаа эрхлэгчид олборлосон хайргаа Туул тосгоны төв дундуур зөөвөрлөдөгөөс үүдэн тоос шороо ихээр үүсдэг байна.
Цаашлаад малын бэлчээр хүртэл устаж үгүй болж байгааг хэлж байв. Түүгээр барахгүй Туул тосгоны төвд айлын хашаан дотор хайрга олборлодог болсон, өдөртөө 400-500 машин хайрга тосгоны төвөөр дайран өнгөрч байгаа талаар иргэд хэлж байв. Энэ асуудлыг цэгцэлж, хайрга олборлолтыг зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол "Нийслэл, дүүргийн удирдлагууд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан баг өнөөдөр Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт ирж иргэдийн амьдралтай танилцлаа. Хайрга олборлолтоос үүдэн энэ хорооны нутаг дэвсгэр нүд хальтрам дүр зураг харагдаж байна. Хариуцлагагүй уул уурхайгаас болж иргэд эрүүл аюулгүй амьдрах орчин байхгүй болсон байна. Мал бэлчих газаргүй, ундны цэвэр усгүй болох эрсдэл нүүрэлсэн байдалтай байна.
Бид ярилцаад эхний ээлжинд яаралтай дундын ажлын хэсэг байгуулж, энд үйл ажиллагаа явуулж байгаа бүх газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эхлүүлэхээр боллоо. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэж байгаа нэрийдлээр иргэд, нийтийн эрх ашгийг хохироож буй энэ үйлдлийг таслан зогсоохоос өөр аргагүй. Дан ганц үйл ажиллагааг нь зогсоохоос гадна байгаль орчны нөхөн сэргээлтийг хийхийг шаардах болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Туул гол орчмоос хайрга олборлож байгаа бүх газруудын тусгай зөвшөөрлийг цуцална
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани