Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туулын тархинд тачигнасан моторт хөрөөний жимээр...

Туулын тархинд тачигнасан моторт хөрөөний жимээр...

 

Хан Хэнтийн уулсаас эх авдаг Туул, Онон, Хэрлэн, Хараа, Ерөө гээд томоохон голууд Монгол Улсын хүн амын гуравны хоёр хувийг ундны усаар хангадаг. Тэр дундаас нийслэл Улаанбаатар хотын нэг сая гаруй хүнийг ундаалж буй нь Туул гол. Тиймээс Туул гол төдийгүй Хан Хэнтийн уулс, тэндээс эх авдаг гол мөрөнг, гол мөрөнг тэжээж буй ой тайгыг монголчууд бид нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалах учиртай.

Гэтэл бүхэл бүтэн хотыг тэжээж буй Туул голын эхэнд, улсын хүн амын талаас илүүг тэтгэдэг гол мөрөнг бүрэлдүүлдэг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас их хэмжээний мод бэлтгэж байна гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татав. 

Туул голын бохирдол, усны нөөц хомсдолын асуудал өнгөрсөн олон жилийн хугацаанд яригдсан ч саяхнаас л өндрөө авч УИХ, Засгийн газрын хэмжээнд хүрсэн. Улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулан тэмцэж эхэлтэл голынх нь эхэнд мод бэлтгэл нэрийдлээр татраах ажиллагаа явагдаж байна уу гэсэн хардлага төрөхөөр байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ямар зөвшөөрлөөр, хэдий чинээ мод бэлтгэх болов, энэ ажиллагааг хэн зохион байгуулж байгаа, түүнд нь тавих хяналт хэр байгаа зэргийг тодруулахаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрыг зорилоо. 

 "МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БАЙГАЛЬ СҮЙДЭХ НЬ БИДЭНД ХАМААГҮЙ”

 Улаанбаатар хотоос гарч Налайх дүүргээр дайран Тэрэлжийн гүүр оров. Тэрэлжийн гүүрнээс Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар эхэлж буй. Түүнээс цааш давхисаар Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын заагт хүрээд манай сурвалжлах баг зогслоо. Уг хилийн зааг бол Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн газар нутаг. Биднийг хүнд даацын автомашинуудад мод ачиж буй залуус угтав. Тэднийг тойруулан их хэмжээний цагаалсан мод буулгажээ. 10 гаруй хүн хоёр машинд зэрэг мод ачиж байв. Жолооч нар нь машиныхаа бүхээгт сууна.

Цас хаялсан, шуургатай байснаас хоёр залуу ил гал асааж, цай чанаж байснаа биднийг харуут асгачихав. Тэднээс хэдхэн алхмын цаанаас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газар эхэлж буйг илтгэх самбар харагдана. Яг дэргэд нь жижгэвтэр байшингийн модон рам зангиджээ. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын пост гэнэ. Мод ачиж буй залуусаас хаанахын ямар компанийн ажилтнууд болох, хэзээнээс ажил нь эхэлсэн тухай асуувал "Мэдэхгүй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Удтал шалгаасны эцэст ахимаг насны эр "Бид амьдралаа залгуулахын төлөө энд ажиллаж байна. Өглөө мод ачих ажил байна гэхээр нь хүрээд ирсэн. Хаанахын ямар компанийг мэдэхгүй” гэв. Хаана, хэний захиалгаар ажиллаж байгаагаа мэдэхгүй эрсэд байгаль орчны асуудал хамаагүй болсон эсэхийг лавлавал мөнгө л олж байвал юу ч хамаагүй хийх цаг болсон гэж нэг залуу цаанаас дуугарав.

 
Уулнаас цагаалж ирсэн модод хэдэн арван машин болохоор харагдана.

Ямартаа ч тэдний хэлснээр ганц, хоёр өдрийн ажил гэж хэнд ч харахааргүй байв. Уулнаас цагаалж ирсэн модод хэдэн арван машин болохоор харагдана. Замын хоёр талаар эгнүүлж, машин ачихад бэлэн болгожээ. Модны холтос газраар хөглөрнө. Хот руу ачихаас өмнө постны дэргэд холтослодог бололтой. Холтослосон моддоо хүнд даацын шалаанз, маяти машинаар хот руу тээвэрлэдэг юм байна. Хаанахын ямар компани, зөвшөөрөлтэй эсэх мэдээллийг ажилтнуудаас авч чадаагүй учир дүгнэж хэлэхэд эрт. Харин нойтон мод бэлтгэх нь эрүүгийн хэрэгт татагдах хүртэл хуультайг хэн бүр мэднэ.

Гэтэл шалаанзад ачсан моддын дунд нойтон хуш хэд, хэд харагдлаа. /Зурагт үзүүлэв/. Түүгээр зогсохгүй Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын барьж буй постны дээд хэсгийг нойтон хушаар зангидсан нь харагдав. Хуурай моддын дунд нойтон мод хавчуулсан, дээрээс нь хууль сахиулагч байгууллага нь нойтон модоор постоо барьж байгаа явдал хууль ёсных мөн үү.

Уулнаас ачиж ирсэн, хот руу ачиж байгааг хянах ямар нэгэн албан тушаалтан тэнд байсангүй. Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нар хянах учиртайг нутгийнхан хэлж байв. Гэвч биднийг очих үед тэдгээр хүмүүсээс нэг нь ч ирсэнгүй. 

ХАН ХЭНТИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРААС "ЭБЭ” КОМПАНИ МОД БЭЛТГЭЖ БАЙНА 

 
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын постыг нойтон хушаар зангиджээ.

Постоос цааш 20 орчим км-ийн гүнээс мод цагаалж байгаа аж. Уг үйл явцыг сурвалжлахаар бид цааш хөдлөв. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар уул хад ихтэй учир зам хэцүү, Туул голын мөсөн дээгүүр тээвэр хийдэг юм байна. Цаг агаар наашилснаас гол дээгүүр халиа гүйжээ. Гол дээгүүр мод тээвэрлэсэн  хүнд даацын машины мөр илт харагдана. Машины мөрөөр голын мөс цөмөрсөн хэсэг нэлээд байв. Тийнхүү мөсөн дээгүүр 10 гаруй км явсаар Хаг Туулын бэлчирт хүрэв.

Уулын олон булаг шандаас бүрдэлдсэн жижигхэн Туул гол Хагийн голтой ирж нийлдэг хэсэг юм байна. Хаг Туулын бэлчрээс холгүйхэн мод ачсан "ЗИЛ-131” машины жолоочтой тааралдав. Дугуй нь хагарснаас ийн зогсчээ. Тэрбээр "ЭБЭ” компанийн гэрээт ажилтан гэж өөрийгөө танилцуулав. Сар шинийн баярын өмнө гурав, дөрөв хоног мод бэлтгээд буусан. Баярын дараа гарч ирээд гурав хонож байгаа гэв. Тэрбээр бас унасан, хуурай модыг л бэлтгэж байгаа гэлээ.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас "ЭБЭ” гэх компани мод бэлтгэж байгаа юм байна. Тэд тусгай хамгаалалттай газрын Зуухт, Цахир цагаан чулуут гэх нэртэй хоёр ууланд отог гарган ажиллаж байхтай таарав. Цахир цагаан чулуут ууланд компанийн ажилтнуудын хоёр отог гарчээ. Харин Зуухт ууланд бидний харснаар дөрвөн отог байрлаж байв. Тэд Зуухт уулын арын шил дээр мод бэлтгэж байна. Нэг отог 3-4 хүнтэй бололтой. Нэг отгийнхон бололтой гурван залуу моторт хөрөөгөө засаж байхад нь явж очив. Бас л саяхнаас ууланд гарсан гэнэ. Компани нь ойн цэвэрлэгээ хийж мод бэлтгэх зөвшөөрөлтэйг гэж хэлэхээ тэд мартсангүй.

Тэд өнгөрсөн жил Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт ойн цэвэрлэгээ хийж мод бэлтгэжээ. Нөхөн сэргээлт хийгдсэн эсэхийг лавлавал хараахан хийж амжаагүй байгаа гэв. Тэдний отогийн үүдэнд шинэхэн хожуулууд харагдана. Саяхан унагаасан хуш бололтой. Цагаалж амжаагүй, ногоон саглагар мөчиртэй нь унагаагаад орхисон хуш, бас цагаалчихсан хушны дэргэд газраар хөглөрсөн ногоон мөчрүүд, энд тэнд моторт хөрөөний дуу тачигнахаас өөр чимээ аниргүй Зуухт уул ийнхүү угтсан юм.

Үргэлжлэл бий.


Туулын тархинд тачигнасан моторт хөрөөний жимээр...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани