- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлуудыг хүргэж байна.
Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.
Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ. Ноён уулын тусгай хамгаалалтад авсан газар нутагт уул уурхайн ашиглалт, хайгуулын 5 тусгай зөвшөөрөл олгосон байна.
Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын эргэн тойронд Зурамтай, Хужирт, Сүжигтийн амаар Хүннүгийн үеийн түүхэн дурсгал ихээр олддог. Дээрх газар Хүннүгийн үеийн булш гэхэд л 200 гаруй байдаг юм.
Байгалийн нөөц газар, түүх, соёлын дурсгалт газрын нөхөн олговрын асуудлаар холбогдох талтай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлэх, мэдээллийн санд бүртгэхийг сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилов
Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов.
Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.
Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, "Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо
Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо.
Мексик Улстай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив
Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив.
Мексикийн Нэгдсэн Улсад болдог соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармагт манай төлөөлөгчид оролцож, иргэдээ тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Мөн Матиас Ромерогийн их сургуулиас зохион байгуулдаг гадаад бодлогын сургалтад Монголын дипломат ажилтнууд оролцдог болох юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр улсын найрамдалт хэлхээ холбоо улам бэхжих бөгөөд боловсрол, соёл, залуучууд, биеийн тамир, спортын салбарын солилцоо улам гүнзгийрнэ гэж үзлээ.
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Товч мэдээ
- "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталлаа. Журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
- Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр /2017-2021/-ийн төслийг хэлэлцээд хөтөлбөрийг Японы талтай эцэслэн тохирч гарын үсэг зурахыг сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв. Хөтөлбөр нь улс төр, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, соёл, иргэд хоорондын харилцаа гэсэн бүтэцтэй юм.
- "Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||