- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хэмнэлт авчрах мега төсөл
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх үйлдвэр байгуулахаар нийт таван төслийн техник эдийн засгийн үнэлгээг боловсруулж, хэрэгжүүлэх шатандаа байна. Эдгээр үйлдвэрийг түүхий эд, дэд бүтэц, бэлэн бүтээгдэхүүний ложгистик, зах зээлд ойр байх зэрэг үзүүлэлтэд тулгуурлан Дорнодын Адуунчулуу нүүрсний уурхай болон Төв аймгийн Төгрөг нуурын нүүрсний орд, Хэмнэлт авчрах мега төсөл Багануурын нүүрсний уурхайд түшиглэн байгуулахаар сонгожээ.
Үйлдвэрүүдийн үндсэн технологи, хүчин чадлыг олон улсад нүүрс хийжүүлэх шингэрүүлэх, боловсруулах үйлдвэрт өргөн ашиглаж байгаа технологиос нүүрсний чанарт тохирох байдал, бүтээгдэхүүний гарц, үйлдвэрлэлийн стандарт зэргийг тооцоолон сонгохоор төлөвлөжээ. Дээрх үйлдвэрт ойролцоогоор 1.1-2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 хүртэл хувиар нэмэгдүүлж, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг хоёр дахин өсгөх юм. Тэрчлэн валют гадагшлах урсгал 15-20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хувиар буурна гэдгийг онцолж байна. Жилд дунджаар 2.5- 6 сая тонн нүүрс боловсруулж, 0.4-1.2 сая тонн хөдөлгүүрийн түлш, 500-100 мянган тонн шингэрүүлсэн хий гаргаж авахаар төлөвлөж байна.
Валют гадагшлах урсгал 15-20 орчим хувиар буурна
Үйлдвэр хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг 5-15 жил байхаар тооцжээ. Төлөвлөж буй үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүн автобензин, дизель түлш, хийн импорт хамгийн багадаа нэг тэрбум ам.доллараар буурах тооцооллыг гаргасан. Тодруулбал, гадаад худалдааны тэнцлийн ашиг нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. Нүүрсний салбарын хөрөнгө оруулалт ойрын хугацаанд өсөх төлөвтэй байна. Тус салбарт төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой”-гоор түүчээлсэн нийт 170 гаруй аж ахуйн нэгж 290 орчим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгааг дуулгая."Эрдэнэс Тавантолгой” болон
- Үйлдвэрт ойролцоогоор 1.1-2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
- Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.
- Үйлдвэрийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 5-15 жил.
"Багануур” компанийн хувьцааг "Эрдэнэс Монгол” эзэмшдэг. Тус компанийн зүгээс Тавантолгойн нүүрсний давхаргын метаныг ашиглахаар техник, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ хийх хамтарсан судалгааг эхлүүлсэн. Тавантолгойн ордын метанын бодит нөөцийг тогтоох нь ихээхэн хөрөнгө шаардсан, эрсдэл өндөртэй төсөл юм. Төслийн явцын талаар "Эрдэнэс Метан” компани ойрын хугацаанд мэдээллэх юм.
Монгол Улс нүүрс шингэрүүлэх технологийг дотооддоо нэвтрүүлэхээр зорьж буй. Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлд "Эрдэнэс Монгол” компани АНУ-ын "Поларис Ассет” корпорацитай хамтран ажиллахаар болсон. Дэлхийн улс орнууд бензин, дизелийн хэрэгцээний 30 орчим хувийг дотоодын нүүрснээс гарган авч байна.
Ялангуяа, газрын тосны импортоос ихээхэн хамааралтай, их хэмжээний нүүрсний нөөцтэй манай орны хувьд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх нэн тохиромжтойг "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт онцолсон удаатай. Уг төслийн урьдчилсан тооцооноос харахад, нүүрснээс өдөрт 10 мянган баррель шингэн түлш үйлдвэрлэнэ гэж үзвэл жилд ойролцоогоор 269.5 сая ам.долларыг Монголын эдийн засагт хэмнэж өгөх юм. Мега төслийн түвшинд тодотгох нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд босгож чадвал 2020 он гэхэд ашиглалтад орох боломжтой аж.
Б. Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||