Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“BHP BILLITON”-Ы ТҮҮХ

 
 
BHP Billiton Limited & Plc
Аж үйлдвэрлэл Металлурги, уул уурхай
Үүсгэн байгуулсан он Broken Hill Proprietary Company Limited (BHP) 1885 он;
Billiton plc 1860 он;
BHP болон Billiton –ы нэгдсэн 2001 он
Төв удирдлага Австрали, Мельбурн хот
(BHP Billiton Limited, BHP Billiton Plc ( Англи, Лондон);
Хамрах хүрээ Дэлхий даяар
Гүйцэтгэх захирал Andrew Mackenzie (CEO)
Бүтээгдэхүүн Төмрийн хүдэр, очир алмаз, нүүрс, манган, алт, газрын тос, байгалийн хий, хөнгөнцагаан, зэс, никель, уран, мөнгө.
Нийт хөрөнгө

 

 

Нийт өөрийн хөрөнгө

124.6 тэрбум ам.доллар (2015)

 

64.76 тэрбум ам.доллар (2015)

Үйл ажиллагааны орлого 8.67 тэрбум ам.доллар  (2015)
Ашиг 1.91 тэрбум ам.доллар  (2015)
Ажилтан 29,670 (2015)
 Вев хуудас www.bhpbilliton.com
150 гаруй жилийн түүхтэй  "BHP Billiton” компани эдүгээ дэлхий даяар уул уурхайн салбарт тэргүүлж байгаа юм. Тус компани BHP болон  Billiton компаниудийн суурин дээр үүсгэн байгуулагдсан түүхтэй. 1800-аад оны дунд үеэс байгуулагдсан хоёр жижиг уул уурхайн компани өнөөгийн ашигт малтмалын олон төрлийн салбарт дэлхийд тэргүүлэгч "BHP Billiton” компанийн үндэс болсон юм.

 

3757220

BHP Billiton компанийн салбаруудын тархалтын зураг

"BHP Billiton” компанийн төв нь Австралийн Мельбурн хотод байрладаг бөгөөд менежментийн төв нь Английн Лондон хотод байдаг. Австралид байгуулагдсан, Англи-Австралийн хамтарсан олон улсын уул уурхай, газрын тосны компани юм.  Энэ компани нь 2011 оны төсвийн орлогоороо тэргүүлсэн дэлхийн хамгийн том уул уурхайн компани . Үүнээс өмнө 2011 оны хоёрдугаар сарын байдлаар, "BHP Billiton” компани зах зээлийн үнэлгээгээр дэлхийн гурав дахь том компани байсан юм.

"BHP Billiton” компани нь Австралийн "Broken Hill Proprietary” ( BHP )  компани  болон Англи- Голландын "Billiton” /PLC/ -ийн нэгдэх замаар 2001 онд бий болсон байна. Хоёр компани нэгдсэний үр дүнд давхар бүртгэлтэй компани болсон юм. Австралид бүртгэгдсэн "BHP Billiton” хязгаарлагдмал  компани  эрх тэгш санхүүгийн хувийг эзэлдэг бөгөөд Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр Австрали дахь хамгийн том компани юм.  Нэгдсэн вант улсад бүртгэгдсэн  "BHP Billiton” компани нь Plc Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд FTSE 100 Index–т багтдаг. 2013 оны есдүгээр сарын 23-ны байдлаар ойролцоогоор  £ 67.6 тэрбум /93.6 тэрбум ам.долларын/-ын үнэлгээгээр Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ес дэх том компанид тооцогдож байгаа юм.

172029-an-aerial-view-of-the-hydrometalurgical-circuit-at-bhp-billitons-olymp

BHP Billiton компанийн ураны Олимпик Дам уурхай

"Billiton” компани

"Billiton” компани 1851 онд Индонезийн  Billiton (Belitung) арал дээрх цагаан тугалганы нөөцийг илрүүлснээс үүдэлтэй. Тэр цагаас хойш  "Billiton” нь хөнгөнцагаан, хром, манганы хүдэр болон хайлш,  нүүрс, никель, титан зэрэг ашигт малтмал, уул уурхайн салбар дахь дэлхийн гол үйлдвэрлэгч болсон байна. "Billiton” колмпани нь бас ихээхэн хэмжээний  зэсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж хөгжүүлсэн.

"Billiton”компанийн үүсгэн байгуулагдсан үе 1860 оны есдүгээр сард эхэлсэн ба Нидерландын Гааг хотноо хувьцаа эзэмшигчид нэгдэн уул уурхайн компани байгуулж байжээ. Хоёр сарын дараа тус компани Суматрагийн зүүн эрэг, Нидерландын Индонезийн бүлэг арлуудад Биллитон (Belitung) болон Бангка (Bangka) арлуудад ашигт малтмал олборлох эрх авсан байна.

"Billiton” компанийн анхны бизнес цагаан тугалга, хар тугалга Нидерландад хайлуулж эхэлсэн ба 1940-өөд оноос Индонез, Суринамд хөнгөн цагааны хүдрийн уурхай ажиллуулах болжээ. 1970  онд, "Shell” компани "Billiton” компанийн хувь эзэмшигч болсон бөгөөд энэ үед компанийн өсөлт хөгжлийн цар хүрээ эрчимжсэн байна. Голланд дахь цагаан тугалга, хар тугалга хайлуулах үйлдвэр 1990-ээд онд хаагджээ. 1970-аад онд "Billiton” компани Тайландад Thaisarco гэгддэг цагаан тугалга хайлуулах, боловсруулах компани, үйлдвэрийг эзэмшдэг байв. "Billiton” компанид офшор цагаан тугалга олборлох "Биллитон Тайланд Компани” ХХК  байсан ба  цагаан тугалганы үнэ буурсны  улмаас 1985 онд хаагджээ.

1994 онд Өмнөд Африкийн "Gencor”  ХХК  "Billiton” компанийн уул уурхайн хэлтсийн хувийг эзэмших болсон ба "Billiton” компани 1997 онд Gencor-оос татгалзсан. 1997 онд "Billiton” Plc FTSE 100 Index-т багтах  болсон юм. "Billiton” компани Йоханнесбургийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн том компаниудийн нэг хэвээр байсан.

1990-ээд оноос  "Billiton Plc” нэлээд өссөн байна. Өмнөд Африк, Мозамбикт хөнгөн цагаан хайлуулах, Австрали, Колумб-д никель олборлох үйл ажиллагаа, Өмнөд Америк, Канад, Өмнөд Африк дахь үндсэн металлын уурхай, Австрали, Колумби, Өмнөд Африк дахь нүүрсний уурхай ажиллуулж, түүнчлэн Бразил, Суринам, Австрали / хөнгөн цагаан/, Өмнөд Африк Улсад ашиг сонирхлоо тусгаж эхэлсэн юм.  2001 онд " Billiton Plc” компани  Broken Hill Proprietary Company Limited (BHP)-тэй нэгдэн ВНР Billiton компанийг байгуулах болсон.

Чили улс дахь зэсийн уурхай Escondida

"Broken Hill Proprietary” компани буюу BHP

"Broken Hill Proprietary” компани буюу BHP -ийн түүх Broken Hill мөнгө, хар тугалга, цайрын ордыг Өмнөд Австралид нээснээс эхэлнэ. BHP компани  төмрийн хүдэр, зэс, газрын тос, байгалийн хий, очир алмаз, мөнгө, хар тугалга, цайр, байгалийн бусад баялгийг хайх, илрүүлэх, олборлох үйлдвэрлэл явуулдаг, гангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр  дэлхийд тэргүүлдэг байсан.

"Broken Hill Proprietary Company Limited” буюу BHP Co. Ltd 1885 онд анх байгуулагдаж байжээ. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид Брокен Хилл мөнгө, хар тугалганы ордод уурхайн үйл ажиллагаа явуулж, 1885 онд байгуулагдсан байна. 1885 оны наймдугаар сард "Broken Hill”-ийн бүлэг ордоос хамгийн анхны 48 тонн хүдрийг Мельбурн дахь хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр рүү хүргэж байжээ. Уг компани дараа нь ган боловсруулах үйлдвэр, газрын тос, байгалийн хийн хайгуул явуулах болсон байна. 1960-аад онд Басс страйтын газрын тосны хайгуулд анхаарч эхэлжээ. Үүний дараа BHP янз бүрийн оффшор төслүүдэд төрөлжсөн салбар байгуулах болжээ. Папуа Шинэ Гвиней улсад "Ок Теди” зэсийн төсөл зэрэг хэрэгжүүлж эхэлсэн. Тус компанийн хамгийн амжилттай явж байсан үйл ажиллагаанууд нь Чили улс дахь аварга том Эскондида уурхайн 57 хувийг эзэмшигч болон Канадын Экати алмазны уурхайд олборлолт хийсэн явдал юм. Нью кастл гангийн үйл ажиллагаа хамгийн амжилтгүй болж ашиггүй болсноос 1999 онд хааж байжээ.

ekati_mine_640px

Канад дахь BHP компанийн очир алмазны Экати уурхай

"BHP Billiton” үүсгэн байгуулагдсан нь

2001 онд  "ВНР” компани "Billiton” компанитай нэгдэж эдүгээ дэлхийн 25 орны нутаг дэвсгэрийн зуугаад газарт үйл ажиллагаа явуулдаг, нийт дөч орчим мянган ажиллагсадтай, дэлхийн ашигт малтмал, уул уурхайн тэргүүлэгч компани болжээ. "BHP” болон "Billiton” гэсэн хоёр компанийг давхар бүртгэлийн зарчмаар нэгтгэснээр дэлхийн уул уурхайн салбарт эрчим хүч болон косжуулсан нүүрс, зэс, никель, төмрийн хүдэр, уран, мөнгө, титан зэрэг ашигт малтмалын борлуулалтаар тэргүүлэх байрыг эзэлж, газрын тос, байгалийн болон шингэрүүлсэн хий, очир алмазын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.

2005 оны гуравдугаар сард "BHP Billiton” компани өөр нэг уул уурхайн компани болох Өмнөд Австрали дахь Олимпик Дам ордыг эзэмшигч "WMC Resources” компанийг авсан. 2006-2007 онд тус групп нийт 47,5 тэрбум ам.доллар, хүү болон татварын дараах бэлэн мөнгөний хэмжээ 15,6 тэрбум ам.долларт хүрч, 2007 оны наймдугаар сарын байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 140,4 тэрбум ам.доллар болжээ.

"BHP Billiton” компани нь Рио Тинто компанийн хамгийн гол том өрсөлдөгч бөгөөд төмрийн хүдрийн олборлолтоос гол ашгаа олдог байна. 2007 оны арваннэгдүгээр сард өрсөлдөгч Рио Тинто компанийг худалдан авах санал тавьж байсан юм. Рио Тинто компанийн ТУЗ татгалзсанаар уг санал хүчингүй болж байсан удаатай юм. "BHP Billiton” компаниас дараах  үндэслэлийг тавьж байжээ. Yүнд уул уурхайн энэ хоёр том компани нийлснээр нийт 350 тэрбум ам.долларын эргэлттэй дэлхийд монополь компани болж, дэлхийн нүүрс, ган, төмрийн болон зэсийн нөөцийн бараг гуравны нэгийг атгана. Монополь компани болвол ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөх боломжтой, менежмент, маркетинг, зар сурталчилгаа гээд зардлын хэмнэлт хэдэн тэрбумаар, нийлж ажилласны ашигт бараг 30 тэрбум ам.долларыг хувьцаа эзэмшигчдээ хуваарилах боломжтой. Нэг улсад хоёр компанийн төлөөлөгчийн газрууд зэрэгцэн ажиллаж, ашигт малтмалын нөөцvvд нь нэг газарт тєвлєрч хамтарч олборлодог, аль аль нь Австралид тєвтэй, Их Британид бvртгэлтэй, Нью-Йорк болон Лондонгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг гэх мэтчлэн үргэлжилж байжээ.

130925_group_annualreport2013_coal

BHP Billiton компанийн Австралийн Квийнслэнд мужийн нүүрсний уурхай

Удирдлагын баг

2002 онд "BHP Billiton” нэгдсэний дараа Brian Gilbertson корпорацийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2003 онд гүйцэтгэх захирлын үүрэгт ажил авсны ердөө л зургаан сарын дараа Gilbertson гэнэт буусан бөгөөд, түүнийг албан тушаалаас огцруулах шалтгаан бол удирдах зөвлөлтэй ойлголцож чадаагүй зөрчилдсөнөөс үүдсэн гэжээ. Gilbertson-ний дараа Chip Goodyear–ийг шинэ гүйцэтгэх захирал болгон зарлаж байсан бөгөөд тэрээр 2007 оны есдүгээр сарын 30-нд тэтгэвэрт гарах хүртлээ тэрхүү албаа гүйцэтгэсэн хэвээр байв. Goodyear-ийн залгамжлагч Marius Kloppers 2013 оны хоёрдугаар сарын 20-ний өдөр хүртэл ажилласан. Түүний дараагаар одоогийн гүйцэтгэх захирал Эндрью Маккензи томилогдсон бөгөөд Австралийн сонинуудад мэдээлснээр түүний цалин өмнөх удирдлагаас 25 хувиар багасах ба корпорацийн хувьд "хэмнэлтийн шинэ эрин” гэж онцолж байжээ. "BHP Billiton” корпорацийн гүйцэтгэх захирал Австралийн дундаж орлоготой иргэнийхээс 200 дахин их цалин авдаг гэсэн судалгааг зарим эдийн засагч гаргасан байна. Одоогийн захирал Эндрью Маккензийн цалин өмнөх хүнийхээсээ 25 хувиар бага байгаа нь компани ашигтай ажилласан жилд 12 сая ам.долларын цалин авахаар байгаа аж.

Бэлтгэсэн: Ч.Баттулга

http://investor.mn/2016/12/12/

“BHP BILLITON”-Ы ТҮҮХ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани