- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголд мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь Талын агуй
Сүхбаатар аймаг нь улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн урагш 565 километр байрладаг. Алтан овоо, Шилийн богд, сөнөсөн галт уулс, хүн чулуун хөшөөд гээд түүх дурсгалын, байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой. Тус аймгийн зарим байгалийн үзэсгэлэнт газруудын товч тайлбарыг хүргэж байна.
Лхачинвандад уул
Эрдэнэцагаан сумын нутагт орших энэ уулыг 1965 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17-р зарлигаар Дархан цаазат газар болгож, 1998 онд УИХ-ын 26-р тогтоолоор "Байгалийн нөөц” газрын ангилалаар Улсын тусгай хамгаалалтанд авсан юм. Байгалийн өвөрмөц хэв шинжтэй, ховор ховордсон ургамал амьтдыг хамгаалахаас гадна буга амьдрах орчныг хамгаалах зорилго бүхий "Байгалийн нөөц” газар юм. Tус Байгалийн нөөц газар нь 75 км2 буюу 58.8 мянган га талбайг эзлэнэ. Лхачинвандад уулыг эрт дээр үеэс дархлан хамгаалж байсан түүхтэй. Егүзэр хутагт Ж.Галсандаш 1886 онд Өвөр Монголын Хянганы орчмоос ирүүлсэн буга согоог анх бойжуулан маллаж 1905 оны үед 20 гаруй, 1915 оны үед 100 орчим толгойд хүрэхэд нь хашаа хамгаалалтаас гаргаж байгальд нь тавьсан байна. Лхачинвандадын Байгалийн нөөц газрын орчим хамгийн их тархсан туурайтан бол цагаан зээр юм.
Талын агуй
Шилийн богд уулаас баруун хойш 14 км-т цагаан тал дээр оршино. Галт уулын хүрмэн чулууны хийн зайд тогтсон энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай бөгөөд манай галт уулын хүрмэн чулууны хийн зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь юм.
Талын агуй бол Монгол оронд мэдэгдээд байгаа 200 гаруй агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь юм гэж манай агуй судлаачид бичсэн юм.
Шилийн богд уул
Дарьганга сумын төвөөс зүн урагш 60 км-т д.т.д 1778 м өндөр. Дарьгангын унтарсан галт уулын нэг. Орчныхоо газраас 400 гаруй метр өндөр энэ уул тэгш тал дээр хаана хаанаасаа 60-аад км холоос майхан шовгор юм хөхрөн харагдах нь нэн сонин. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ. Эрт дээр үед энэ уулан дээр шилийн сайн эрсүүд гарч хийморь лундаагаа сэргээдэг байжээ. Шилийн богд уулан дээрээс өглөөний мандах нар үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагддаг.
Галт уулс
Монгол оронд 300 орчим унтарсан галт уул байдгийн 222 нь Дарьгангын тэгш өндөрлөгт байдаг. Аймгийн зүүн өмнөд хэсэгт байгаа галт уулын хүрмэн чулуун бүрхүүл нийтдээ 10 орчим кв.км талбай эзлэх бөгөөд Шилийн богд, Зотолхаан, Алтан овоо, Сэнжитийн өндөр, Дөш, Гангын цагаан овоо, гэх мэт 222 унтарсан галт уул бий. Эдгээр галт уулууд 10-15 сая жилийн өмнө оргилж байжээ.
Молцог элс
Дарьганга, Наран сумын нутагт 248 ам км талбай эзлэн орших өвс ургамлаар бэхлэгдсэн цагаан шаргалдуу өнгөтэй элсэн манхан. Энэ элсний захаар нуур болон булаг элбэг байдаг. Элсэн манханд тэхийн шээг, хайлаас, буйлс, дэгд, цагаан мөөг, хунчир, таван салаа, улаан сонгино, яшил, цагаан ба бор бургас, мойл зэрэг ховор ургамал ургадагаас гадна түүх дурсгалын газар элбэг байдаг.
Алтан овоо
Энэ уулыг Дарь овоо гэж нэрлэх ч бий. Дарьгангын галт уулсын нэг далайн төвшнөөс дээш 1354 м өргөгдсөн, баруун хойшоо сэтэрч урссан тогоотой. Дарьганга сумын төвийн дэргэд оршдог энэ уул нь Монголчуудын шүтэн бишэрдэг уул. Эзэн хааны сүрэг байгуулагдсан цагаас Дарь овоог тахиж шүтэх болсон ба Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12-ны өдөр Сугар гараг, гал бичин өдрийн Луу цагт анх тахижээ. Үүнээс хойш намрын дунд сард хошуу хотлоороо 4 жил тутамд нэг удаа их тахилгыг явуулж ирсэн. Алтан овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гарч болдог бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоог XVll зууны үеэс тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богдын зарлигаар тахих болсон. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. 2004 онд Улсын тусгай хамгаалалтанд авсан.
Ганга нуур
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 км-т орших салхины нүүдлээр үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нуур юм. Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Ганга нууранд Монголын улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг Оргихын булаг гэж нэрлэдэг. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой юм.
Т. Одончимэг
Эх сурвалж: Монцамэ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||