- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цалингаа өгөхгүй байж “Зогсож болохгүй, ямар ч хамаагүй аргаар ажиллаад бай” гэх Эрдэнэ таван толгой
Манай уул уурхайн салбар эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн тус салбарын ашиг эдийн засгийн байдлыг сайжруулна хэмээх боловч өнөөдөр бодит байдал дээр эсэргээрээ өрөнд орсоор байгаа юм. Нүүрсний салбар энэ онд тийм ч ахицтай ажиллаж чадахгүй бололтой. Учир нь манай улсын гол нийлүүлэгч болох хятад улс нүүрсний импортоо хумих болсон нь манай нүүрсний экспорт болоод эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь. Энэ маягаар бол манай эдийн засаг сэргэх нь бүү хэл өрөнд орж уруудсаар байх бололтой. Уул уурхайн ажилчид ч гэсэн цалин хөлсөө авч чадахгүй болоод байгаа нь эдийн засгийн байдал хүнд байгаагийн илрэл юм.
Дэлхийн эдийн засгийн таагүй байдал, нүүрсний үнэ олон улсын зах зээлд унаснаас болж Тавантолгойн нүүрсний борлуултад бэрхшээл үүссэн бөгөөд түр зуурын хямралаас гарах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэнэ. Энэ оны эхний улиралд 850 мянган тонн нүүрс экспортолж үүний 50-иас илүү хувийг "Чалко"-гийн өрөнд өгсөн. Баруун Цанхийн олборлолтод дотоодын 30 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа ба нүүрсний тээвэрлэлт өнгөрсөн онд хүнд байсан. Энэ онд тээвэрлэлтийн ажилд ахиц гарсан. Одоо дотоодын аж ахуйн нэгжийн 400 гаруй авмтомашин, Хятадын 300 гаруй автомашин нүүрс тээвэрлэж байгаа юм байна. Гэвч өнөөдөр тус компани ажилчдынхаа цалин өгч чадахгүй байгаа гэнэ. Тиймээс "Эрдэнэс тавантолгой" компаний ажилчид өнөөдөр жагсахаар болжээ.
Тэд зургаан сарын турш цалингаа аваагүй учир ийн жагсах болсон аж. Тус компани "Хишиг арвин индустриал” компанитай байгуулсан гэрээнд борлуулалт буурсан тохиолдолд хэсэг хугацаагаар нүүрсний олборлолтыг зогсооно гэж заасан байна. Харин оны өмнөхөн нүүрсний борлуулалт буурсантай холбоотойгоор олборлолтыг түр хугацаанд зогсоох шаардлагыг "Хишиг арвин индустриал” компанид хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээж авалгүй олборлолтыг үргэлжлүүлсээр хэдхэн хоногийн өмнө зогсоосон байна. "Хишиг арвин индустриал” компанийн олборлосон нэг сая тонн нүүрс борлуулагдаагүй овоолгоостой байгаа аж. "Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын "Шинхуа Энержи ресурт” компанитай 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс борлуулах гэрээ хийжээ. "Хишиг арвин индустриал” компанийн олборлосон сая тонн нүүрсийг "Шинхуа энержи ресурс”-тай хамтарч борлуулаад, 60 тэрбум төгрөгийнхөө өрийг төлнө хэмээсэн байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийнхны ярьж байгаагаар он гарсаар дөрвөн сарын ажлын хөлсийг төлөөгүй байгаа гэсэн бол "Хишиг арвин индустриал" компанийн ажилчид сүүлийн зургаан сарын цалингаа аваагүй хэмээн мэдэгдсэн юм. Тус компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай 2010 оноос хойш хамран ажиллаж буй юм байна.
Харин тус компанийн гүйцэтгэх захриал Я.Батсуурь хэлэхдээ: "Компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан ч бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, хүндрэлийг даван туулна. Энэ оны эхний байдлаар 850.000 тонн нүүрс экспортолсон. Үүний талаас илүү хувиар "Чалко" компанийн өрийг барагдууллаа. Дотоодын 30 гаруй компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажиллаж байна. Монголын 400, хятадын 300 орчим машинаар нүүрсээ тээвэрлэж байгаа. Бид харьцангуй хямд зардлаар нүүрсээ тээвэрлэж байгаа тул нүүрсний үнэд зохицуулалт хийх замаар бэрхшээлийг сөрж байна. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн борлуулалтын компанитай гэрээ байгууллаа.
Эдгээрээс хамгийн том нь БНХАУ-ын Xinhua Energy компани. Бид "Энержи Ресурс" компанитай хамтран ажиллаж, нүүрсээ угаагаад, "Шиньхуа Энержи"-гийн төмөр замаар урд хөршийн зах зээлд нийлүүлнэ. Баруун Цанхиас нүүрсний олборлолт хийдэг компаниудад өр авлага үүссэн. Он гарч, нүүрсний үнэ буурахад бид тэднээс олборлолтоо түр зогсоохыг хүссэн ч "Хишиг Арвин" компани нүүрс олборлосоор л байсан. Үүнээс үүдэн өр авлага үүссэн юм. Одоо тус компаний олборлосон нэг сая тонн нүүрс бэлэн байна. Үүнийг борлуулчихвал өрөө барагдуулж болно. Хоёр тал ярилцаад, асуудлаа шийдвэрлэхээр болсон. 130 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Ойрын хугацаанд бүрэн барагдуулна” хэмээж байна. Бодит байдал дээр үйл ажиллагаа хэвийн бус байгааг ажилчид хэлж байна. Олон мянган ажилчдыг цалингүйгээр ажиллуулж байгаа нь хөдөлмөрийн хуулийг ноцтойгоор зөрчсөн хэрэг бөгөөд тэдгээр ажилчдын ард гэр бүлийнхэн нь байгаа гэхээр маш олон хүний амьдралыг доош татаж байгаа хэрэг юм. Ажилчид гэр бүлээ тэжээх гэж эрсдэлтэй бөгөөд хүнд ажил хийж байгаа. Гэтэл компани нь ганц сар ч биш зургаан сарын турш цалинг хөлс өгөхгүйгээр ажиллуулж тэдний ар гэрийн амьдралыг үл тоон өөрсдийн эрх ашгийг бодон үйл ажиллагаагаа хэвийн явагдаж байгаа хэмээн ярьж байгаа нь хачирхалтай.
Дээрх жагссан хүмүүсийн ихэнхи нь арваннэгдүгээр сараас хойш ямар нэгэн ажлын хөлс авалгүй өнөөдрийг хүрчээ. Учир нь тус компанийнхан үндэсний 20 гаруй компанийн ажилчдын ажлын хөлсийг өгөөгүй байгаа аж. Эдгээр 20 компанийн ард 2000 гаруй айл өрх санхүүгийн хувьд хүнд байдалд орж, ажил олгосон компаниуд нь хаалгаа барихад хүрээд байгаа юм байна. Төр засаг уул уурхайн салбарт анхаарал хандуулж эдийн засгийн байдал сайжрах нь хэмээн тус салбар руу улайрч байсан бол өнөөдөр ажилчдын цалин хөлсийг өгч чадахгүй байгаа асуудлыг анхааралдаа аван ажиллах болсон бололтой. Тэд тус салбараас авдагаа аваад харин ажилчддаа өгөх хөрөнгө мөнгөгүй болсон нь шунал нь ихэдсэнг харуулж байна. Цалингаа аваагүй ажилчид энэ талаар хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч асуудлыг 10 хоногийн дараа шийднэ хэмээн хойшлуулж өдгөө зургаан сарын нүүрийг үзжээ.
Арваннэгдүгээр сараас хойш ямар ч цалингүй ажиллана гэдэг том хөдөлмөр бөгөөд өнөөдөр нэгхэн сар цалингүй ажиллана гэдэг хүндрэлтэй асуудал болсон. Эдийн засгийн байдал хүнд болдж бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ нэмэгдсэн энэ үед сарын цалин нь ч хүрэлцэхгүй байгаа нь нууц биш юм. Гэтэл энэ үед тус компани ажилчдаа цалингүй зургаан сар ажиллуусан байна. Мөн үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр барахгүй асуудлыг үл тоон хойшлуулсаар өнөөдрийг хүрчээ. Өнөөдрийн энэ асуудал өмнөх буруу үйлдлийн хар гай ч байж болох юм. Тодруулбал: иргэдэд амласан амлалтаа биелүүлэх гэж ашгаа өмнө нь зээлж өгчихсөн нь одоогийн хямрал үүсээд байгаа шалтгаан бололтой. Ямартай ч тун удахгүй тэдний асуудлыг шийдэж, өрийн сүлжээг тэглэнэ хэмээсэн. Эхний ээлжинд ажичлдын цалин хөлсийг өгөхгүй бол 2000 гаруй ажилчид тэдний ард буй гэр бүлийнхэн хоосон хонох дээрээ тулаад байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||