- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхий сайд “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж, Гацууртыг “хөдөлгөх" үүрэг өгсөн үү?
Том төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгаа өсгөнө гэж засаг дахь нөхдүүд өмнө нь хэлж байсан ч, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд бүхий л асуудал дээр болгоомжтой хандах ёстой болжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "2017 оны төсвийг батлуулахдаа эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэхийн тулд таван том төслийг хөдөлгөхөөр оруулсан. Үүнд Тавантолгойн ордыг, төмөр замтай нь. ТЭЦ -3-ын өргөтгөл, Гацуурт төсөл, цахилгаан станц байсан. Энэ удаад болгоомжтой хандаад зөвхөн Гацуурт төслийг хөдөлгөхөөр, бусдыг нь 2018 онд болгосон.” гэжээ.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд араасаа чамгүй асуудал дагуулсан Гацуурт төслийг эргэлтэд оруулахыг Засгийн газар шийдчихжээ. . "Бороо”-гийн алтны ордыг ухаад дуусгасан Канадуудад "Гацуурт”-ын ордоо тавиад туучих нь зөв үү гэдэг асуудал чамгүй хугацааны туршид анхаарал татаж ирсэн. Ер нь бол "Гацуурт” ордын асуудал нь бүгдээрээ нийлж, тохиролцож аваад болж бүтэхгүй луйвар, хулгай бүхнээ хийж байгаагийн нэг илэрхийлэл гэх зүйлийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд хэлж яриад байсан. За харин "Сентерра Гоулд” компани "Гацуурт”-ын ордын ашиглалтыг эхлүүлэх гэж Монголын Засгийн газартай ил далд бүхий л хэлбэрээр хэлэлцээ хийж ирсний үр дүнгээ үзэж эхлэх нь ээ.
Уг нь Ноён уулын лицензийн асуудалтай холбоотой асуудал шүүх дээр байгаа. Ер нь бол Ноён уулын лицензтэй холбоотой асуудал өнгөрсөн хугацаанд олны анхааралд байж ирсэн. "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Ноён уулын Гацуурдын орд дахь "Сентерра Гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг асуудалтай холбоотой шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд өнгөрөгя есдүгээр сарын 26-нд болсон ч хойшилж, өнөөдрийг хүртэлх хугацаанд арав гаруй удаа хойшлоод байгаа юм.
Тодруулбал, энэ долоо хоногт Захиргааны хэргийн шүүх "Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ноён уулын орчимд "Сентерра Гоулд” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талаас тусгай зөвшөөрлийн эх хувьд үзлэг хийх, "Сентерра Гоулд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авсан гэж байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд иймэрхүү байдлаар шүүх хурал хойшилж өдийг хүрлээ.
Тэгвэл "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Сентерра Гоулд”-ыг өмгөөлж байгаа хэмээн ярьжээ. Тэр хэлэхдээ "Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд. "Сентерра Гоулд” компани Ноён уул руу зам тавьсан цагаас өгсүүлэн бүх асуудалд одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Жаргалтулгын Эрдэнэбат холбоотой. Бүр шууд холбоотой. Үнэнийг дэлгэхэд ичиж зовох, айж агших юм алга. Монголын ард түмэн бүгд харж, сонсч, мэдэж байгаа. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажиллаж байх үед Ноён уул руу сайжруулсан зам тавигдсан. Миний харж байгаагаар тэр зам тавигдахад Монгол Улсад Урт нэртэй хууль хүчин төгөлдөр хэлэлцэгдэж байсан. Маш их хэмжээний ойн сан, усны сав газар, хүүхдийн амралтын зуслан хүртэл тэр замын трасст орсон. Ноён уул дахь алтны лицензүүд Ашигт малмалын хэрэг эрхлэх газар мэдэх хэрэг ч Ж.Эрдэнэбатын лоббигоор олгогдсон. Энэ нууц биш. "Сентерра Гоулд”, "Бороо Гоулд”-тай холбоогүй юм Ж.Эрдэнэбатад нэг ч байхгүй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, дараа нь УИХ-ын гишүүн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд гэх энэ өндөрлөгт шат дараалан хүрэх хүртэл энэ хүн "Сентерра Гоулд”-ын талд үйлчилсээр байгаа. Хатуу үг гэдэг үнэн үг байдаг.Тиймээс хатуухан хэлчихэд "Сентерра Гоулд”-ын толгой компанийн захирал Жон Казакоф сэтгүүлч Б.Отгоны асуултад хариулахдаа хэлсэн дээ "Танай Монгол Улсын Их хурал болон Засгийн газарт манай лобби бүлэг ажиллаж байгаа. Танай "Урт нэртэй хууль”-ийг байхгүй болгоно, Ноён уулыг чинь ч ухна” гэж. Өөрөөр хэлбэл, танай байгаль хамгаалах хууль, ойн хуульд бид нөлөөгөө оруулж чадна гэсэн. Нялуунаас шулуун гэж үг бий. Шулуухан хэлчихэд, би түүнийг "Лобби бүлэг”-ийн удирдагч, "Гацуурт” төслийг санаачлагч гэж боддог. Тэрэндээ эрдээд шүүх хурал дээр Засгийн газрын ажлыг яриад байгаа байхгүй юу. Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахаа байчихна ч гэх шиг. Тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүй болно ч гэх шиг.”хэмээн хэлж ярьсан байдаг.
За мөн Ноён уулыг ухах нь Монголчуудын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг олон жилийн туршид ярьж байгаа хүмүүс цөөнгүй. "Ногоон загалмай ” нийгэмлэгийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн "Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах боломжтой гэж судлаачид үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50,000мг/кг хүрч байна.Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8,000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд. Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжид хүнцлийн хэмжээ 1З6 мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг "Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||