- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Алтны шороон ордын нөөц 27 тонн л үлдсэн гэсэн судалгаа бий”
Засгийн газраас "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болсон билээ. Тодруулбал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор "Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж буй юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа.
Гэхдээ манай улс өмнө нь алтны салбарт хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч, байгаль орчинд ихээхэн хор хохирол дагуулж, улмаар Урт нэртэй хууль гэгчийг баталж, араас нь зөндөө асуудал ундарсан үүх түүхтэй. Тэгэхээр энэ удаагийн хөтөлбөр анхаарал татаж буй.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат хэлэхдээ "-1991 онд алтны олборлолт жилд 800 кг байсан бол "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2001 онд 13 тн болсон. Олборлолт ингэж өссөн ч сөрөг үр дагавар гарсан. Энэ нь нөхөн сэргээлтийн ажил хангалттгүй байснаас гадна хаягдал ихтэй технологи ашиглаж байсантай холбоотой. 2000 онд гарсан "Алт” хөтөлбөрийн үр дагавар нь мөн л давтагдсан. 68 хувийн татварын өмнө буюу 2005 онд 24 тн алт олборлож байсан. Үндсэндээ шороон ордын нөөцүүдийг ашиглаад дуусчихсан. Одоо шороон ордын нөөц 27 тн л үлдсэн гэсэн судалгаа бий. Одоо "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг санхшүүгийн хувьд дэмжиж тогтвортой ажиллах нөхцөлөөр хангахаар төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлага тавина. Ер нь "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд таван зорилт дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, хууль эрх зүй, татварын орчныг тогтвортой байлгах, хоёрдугаарт, геологийн нөөцийг нэмэгдүүлэх судалгааг сайжруулах, гуравдугаарт олборлолтыг өсгөх. Жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлж 2020 он гэхэд Монголбанкинд тушааж байгаа алтыг 25 тоннд хүргэхээр төлөвлөсөн. Дөрөвдүгээрт, орчин үеийн техник технологийг ашиглаж хариуцлагын тогтолцоог иж бүрэн хангах, тавдугаарт, бичил уурхайн асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах гэсэн зорилтыг тавиад байна. Богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх ийм таван үндсэн зорилттой "Алт-2” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын удирдлагад "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүүлэх зөвлөл гэж байгуулагдсан. Зөвлөл нь дотроо орон нутаг, хууль эрх зүй, санхүүжилт, геологи, уул уурхай, байгаль орчины нөхөн сэргээлт гэсэн чиглэлээр хуваагдан ажиллана. Эхнээсээ иж бүрэн бүтцээр ажиллаж хяналт тавина л үг… -Байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцсан салбар зөвлөлд энэ асуудлаар ярилцаж байгаа. Энэхүү "Алт-2” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үед Ерөнхий сайд чиглэл өгсөн. Ингэхдээ "Хуулиа зөрчөөд нөхөн сэргээлт хийхгүй байгаа компаниудын тухай асуудлыг тусад нь оруулж ирээд хариуцлагын асуудал тавьж болно” гэсэн чиглэлийг бидэнд өгсөн.
Ер нь 2017 онд хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлаа шийдвэрдлэж дуусгая гэж ярьсан. Ингэснээр талбайнуудыг эзэнжүүлнэ, хариуцлага тооцох механизм тодорхой болно. Цаашлаад лиценцийг нь цуцлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, дахин уул уурхайн салбарт оруулахгүй байх зэрэг арга хэмжээ авна.” хэмээн ярьж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||