- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Цэнгэл: Кино бүтээж байгаа уран бүтээлчид маань маш том соёлын өвийг бүтээж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй
Манай улсын ууган кино театр болох Тэнгис кино театрын 29 жилийн ойтой холбогдуулан тус театрын маркетингийн ахлах менежер Д.Цэнгэлтэй ярилцлаа.
-Тэнгис кино театрын 29 жилийн ой болох гэж байна. Ойн хүрээнд ямар, ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа вэ? Кино театрынхаатүүхээс уншигчдадаахүргэвэл?
-За баярлалаа. Тэнгис кино театр нь анх 1985 оны 4 сарын 29-нд Ялалт кино театр нэртэйгээр Ялалтын баярыг угтаж байгуулагдсан түүхтэй. Харин Тэнгис кино театр нэртэйгээр 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэхдээ бид Ялалт кино театрынхаасуурин дээр байгуулагдсан учраас Ялалтынхаа 29 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж шийдсэн. Ойн арга хэмжээг нээж энэ сарын 26-ны өдөр бид ялалтынхаа талбай дээр "Марш шоу” зохион байгуулна. Мөн гадаах Ялалтынхаа хөшөөнд зориулж гадаа дэлгэцэд кино гаргана.
-Гадаа дэлгэцэд ямар кино гаргах юм бэ. Ерөнхийдөө 30 жилийнхээ ойг угтсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэж ойлгож болох уу?
-Ямархуу кино гаргахаа бид одоогоор шийдээгүй байгаа. Фэйсбүүкээрээ хүмүүсийн дунд санал асуулга явуулж байгаа. Мөн ирэх жил 30 жилийн ой болно. 30 жил гэдэг бол кино урлагийн түүхэнд багагүй хугацаа. Тиймээс энэхүү арга хэмжээнүүдийг ой угтсан арга хэмжээ гэж ойлгож болно.
-Кино урлагийн салбарт 30 жил болжээ. Тэгвэл 30 жилийн арвин их туршлагаасаа хүмүүстэй яаж хуваалцах бодолтой байгаа вэ?
-Кино урлагийн түүхийн талаар нэгтгэж бичсэн ном, зохиол бол маш ховор байдаг. Найруулагч Жигжидсүрэн гуай бол 1935 оноос хойш 2004 оны кино урлагийн түүхийг бол "Монгол киноны нэвтэрхий толь” гэсэн ботиороо хийсэн байдаг. Харин 2004 оноос 2014 оны кино урлагийн түүхийн талаар нэвтэрхий толь болгоод бичсэн ном бол байдаггүй. Тиймээс бид Жигжидсүрэн гуайтай уулзаад, гэрээгээ хийгээд 30 жилийн ойгоороо "Монгол киноны нэвтэрхий толь- 2” гэсэн ном бүтээхээр болсон. Тиймээс 2005-2006 оны үед видео кино хийж байсан баг хамт олон манайхтай холбогдоод мэдээ, материал талаасаа тусалж нэг хамт олон болж ажиллаасай гэж хүсэж байна.
-Монголын ууган кино театрын хувьд одоогийн үйл ажиллагаагаараа бусад кино театруудаасаа юугаараа ялгарч чадаж байгаа вэ?
Бид ууган кино театрын хувьд арай илүү туршлагатай учраас бусдадаа маш үлгэр жишээч байхыг хүсдэг. Мөн одоогоор хамгийн их хөгжиж байгаа салбар болох хошин урлаг, кино урлагийн салбараа бид өөрсдийн хэмжээнд дэмжиж ажилладаг. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүссэн байгууллагаа маркетинг болоод менежментийн тал дээр илүү дэмжиж, тусалж, хамтарч ажилладаг. Мөн тэдний бүтээсэн киног аль болох илүү урт настай гаргахын тулд манай талаас түлхүү анхаардаг. Мөн нэг нэгнийх нь уран бүтээлд саад болохгүй байхаар зохицуулж, нээлтийг нь дарааллын дагуу хийлгэдэг байгаа. Нэг ёсондоо кино урлагийн салбарын замын цагдаагийн ажлыг хийдэг гэж ойлгож болно. Тиймээс уран бүтээлчидтэйгээ илүү ойр ажилладаг нь бидний онцлог юм даа.
-Кино театрын хувьд ярих, яригдах ёстой асуудлууд юу байдаг юм бол оо?
-Кино театр гэдэг утгаараа залуучуудын цагийг зөв зохистой өнгөрүүлэх ёстой газар байдаг. Ер нь залуучууд гэлтгүй гэр бүл болон бүх насныханд зориулсан үйл ажиллагаатай байх ёстой гэж боддог. Тэр ч утгаараа манайх хүүхдүүдэд зориулсан тоглоомын төв, skyrider4d тоглоом, залуучууддаа зориулсан буудлагын тоглоом, Hollywood хоолны газар, Wendy бейкэри газар байгаа. Мөн нялх хүүхэдтэйгээ кино үзэхээр ирсэн гэр бүлд зориулаад хүүхдийн "Мөрөөдлийн хотхон” гээд тоглоомын төв байна. Хосууд маань кино үзэх хугацаандаа нялх хүүхдээ манай тоглоомын төвд тоглуулж үлдээж болно гэсэн үг. Мөн ачаа, тээш, цүнх хадгалах хайрцаг, ядарсан хүнд зориулсан биед иллэг хийдэг сандал гээд ер нь ихэнх зүйлүүд байгаа. Цаашдаа улам илүү хөгжинө. Тиймээс юу хэрэгтэй байгаагаа манай фэйсбүүк, электроншууданхаяг, санал хүсэлтийн хайрцаг зэргээр холбогдож саналаа хэлээрэй. Мөн бид өнгөрсөн оны 10 сараас 26 хүний суудалтай VIP танхимтай болсон. Хүүхдийн тасалбарын үнэ 8000 төгрөг, том хүнийх 12000 төгрөгийн үнэтэй. Мөн урьдчилж захиалга өгч болно. Жишээ нь найз нөхрүүдтэйгээ төрсөн өдрийн баяр тэмдэглэх гэдэг юм уу ямар нэгэн баярын арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
-Кино бүтээгч нартаа хандаж хэлэх үг байгаа юу. Үргэлж холбоотой ажилладаг хүмүүсийн хувьд ойлголцох, үл ойлголцох асуудлууд байдаг байх?
Олон улсын стандартад кино үнэлгээний газар гэж байдаг. Энэ нь киног агуулгын хувьд үнэлж, аллага хүчирхийлэлтэй бол насны хязгаар тавихзэргээр хэмжүүр тогтоож өгдөг. Манайхны хувьд янз бүрийн эффэктүүдийгкинондоо ашигласан байдаг. Жишээ нь аллага, хүчирхийлэлтэй хэсгээ хасахгүй бол манайх насны хязгаар тавина гэхэд кино театр, кино үйлдвэрлэгч талуудад бага зэргийн асуудал үүсдэг. Гэвч бид үзэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага учраас энэ хяналтуудыг өөрсдийн хэмжээнд тавьж байгаа. Гэхдээ цаашид кино үнэлгээний албатай болох нь кино урлагийн салбарт хэрэгтэй зүйл гэж боддог. Сүүлийн жилүүдэд Монгол киноны салбар маань хурдацтай хөгжиж эхэлсэн. Өнгөрсөн жил Ларьдма, Зэрлэг цэцэгсийн хүлэмж зэрэг кинонууд ашиг орлогоороо дээгүүрт бичигдсэн. Энэ жилийн хувьд Зоорь, Аз жаргалын шок зэрэг кинонууд 2 сар шахуу гарч байхад үзэгчид үзсээр байсан. Тийм учраас кино бүтээгчид маань үзэгчдийнхээ урам зоригийг битгий хугалаасай, энд тэндээс хуулбарлалгүй өөрсдийн чадамжаар киногоо бүтээвэл Монгол кино урлаг цаашид илүү их хөгжинө. Ингэснээрээ эдийн засгийн томоохон түлхэц болохуйц дотоодын нийт бүтээгдэхүүн бий болж байгаа юм. Бид дотооддоо ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дотоодынхоо үйлдвэрийг дэмжээд, Монгол брэнд гэдэг зүйлээ гаргаад ирвэл энэ маань цаашдаа экспортоор гаргаж болох бүтээгдэхүүн болно. Тэгэхээр кино бүтээгч та бүхэн маань ямар ч төрлийн, ямар ч агуулгатай кино бүтээж болно. Гэхдээ та бүхэн ирээдүй хойчдоо үлдэх маш том соёлын өв бүтээж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Тиймээс борлуулалтаа болон зах зээлээ бодохоос гадна кино урлагийн түүхийг, соёлын өвийг бүтээж байгаа гэдгээ ухамсарлаж цааш, цаашдаа уран бүтээлээ илүү чанартай болгоосой хэмээн хүсэж байна. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай.
Ярилцсан Г.Энх-Уянга
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||