- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Цэвэр” нүүрсний ДЦС Австралид маргаан дэгдээлээ
"Зүгээр л нүүрс. Айх юмгүй” хэмээн Австралийн Сангийн сайд Скотт Моррисон парламентын маргаан дээр тайлбарлаж байна. "Сонгуулийн тойрогт ирж саналаа өгдөг тэр л хүмүүс энэ нүүрсийг олборлодог юм” хэмээн сайд нэмж анхааруулав. Ангамал халуун, догшин хар салхи байсхийгээд цахилгаан тасрах шалтгаан болдог Австралид нүүрсэн галлагаат цахилгаан станц шинээр байгуулах ажилд төрөөс татаас олгох гэж байна. Эрх баригчдын шийдвэр тус улсад эрчим хүч, уур амьсгалын асуудлаар ширүүн маргаан дэгдэх шалтгаан боллоо.
Засгийн газрын төлөвлөгөө нь Австралийн эрчим хүчний салбар, ялангуяа 50 мянган хүн ажилладаг нүүрс олборлох үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. Япон улс ирэх арван жилд өнөөгийн ердийн дулааны цахилгаан станцуудтай харьцуулахад хүлэмжийн хий хавьгүй бага ялгаруулдаг "цэвэр” нүүрсэн галлагаат 45 станц байгуулахаар шийдвэрлэсний дараахан Австралийн Засгийн газар уг төлөвлөгөөг гаргав.
Ноён Моррисоны шийдвэрийг эсэргүүцэж буй сөрөг хүчин -Хөдөлмөрийн нам 2030 он гэхэд тус улсын эрчим хүчний хэрэглээний тал хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төлөвлөгөөтэй. Гэтэл сөрөг хүчний төлөвлөгөө талаар болж эрчим хүчний хэд хэдэн компани бүр Засгийн газрын татаастайгаар нүүрсэн галлагаат хэд хэдэн станц байгуулахаар шийдлээ. Австралид Засгийн газар солигдох нь нүүрстөрөгчийн ялгаралд татвар онооход хүргэж байна.
Улмаар дулааны цахилгаан станцыг эдийн засгийн хувьд ашиггүй болгох аюултай хэмээн эрчим хүч үйлдвэрлэгчид болгоомжилдог. Уг төлөвлөгөө нь бизнесийн болон байгаль орчныг хамгаалах бүлгүүд, үйлдвэрчний эвлэлүүд хамтын хүчээр улс төрийн намуудад шахалт үзүүлж "нэг талыг баримталсан шийдвэр” гаргадаг явдлыг зогсоох шаардлагатай болсныг харуулав. Австралийн хувьд эрчим хүч, уур амьсгалын бодлого нь улс төрийн тэмцлийн талбар байж ирлээ.
Дэлхийд нүүрс олборлолтоор тэргүүлэгч тус улс эрчим хүчнийхээ хэрэгцээний талаас илүүг энэхүү олборлодог түлшнээс гаргадаг. Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд хүлэмжийн хийн ялгарал арилжих схемийг дэмжиж байсан Ерөнхий сайд Мальколм Тернбулл санаагаа хувиргасан нь зарим ажиглагчийн гайхлыг төрүүллээ. "Тернбулл олборлох түлшний бодлогоо 180 градус өөрчиллөө” хэмээн уг төлөвлөгөөг эсэргүүцэж буйн илрэл болгон Австралийн уур амьсгалын өөрчлөлтийн албанаас огцорсон, Чарльз Стюартын их сургуулийн профессор Клайв Хамильтон тайлбарлав.
"Уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэгчид ноёрхдог намын баруун жигүүНидерландын рийнхэндээ Ерөнхий сайд бууж өглөө” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Уг төлөвлөгөөний ард нуугдаж буй Либерал-Үндэсний эвсэл Квинслендэд 16.5 тэрбум ам.долларын өртгөөр Энэтхэгийн Adani компани байгуулах нүүрсний уурхайг ажиллуулахад шаардлагатай дэд бүтцэд төрөөс татаас олгохоор эрмэлзэж байна.
Австралийн олборлогчдын лобби бүлгээс бэлтгэсэн "Нүүрс: Ирээдүйг бүтээх нь” нэртэй телевизийн шинэ сурталчилгаанд олборлох түлш дэлхийн эрчим хүчний хангамжийг сайжруулахын зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ач холбогдолтой талаар тайлбарлажээ. Австралийн Засгийн газар нүүрс дэмжигч болж хувирсан нь ноён Тернбулл тус улсын гол олборлох муж - Квинслендийн сонгогчдын саналыг өрсөлдөгч популист Паулин Хэнсоны Нэг үндэстэн намд алдсан ялагдлаа нөхөх зорилготой алхам хэмээн шинжээчид таамаглав.
Ноён Тернбулл 2015 онд хуучин Ерөнхий сайд Тони Эбботыг намын удирдлагын өрсөлдөөнд ялснаас хойш Либерал-Үндэсний эвсэл нь өрсөлдөгч Хөдөлмөрийн намаас хоцорч буй зааг үнэмлэхүй ихэссэнийг саяхан явуулсан санал асуулга харууллаа. Өмнөд Австралид хар салхи, хэт халуунаас үүдэн цахилгаан тасардаг болсон бэрхшээлийг эрх баригчид нүүрсээр шийдвэрлэх гэж буй нь егөөтэй хэрэг хэмээн хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөн өрнүүлэгчид үзсэн юм. Учир нь цаг уурын энэхүү гамшиг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойг эрдэмтэд анхааруулсаар иржээ.
Юутай ч цахилгаанаар найдвартай хангахын зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргээ биелүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өсгөх нь Засгийн газрын хувьд хүнд зорилт болж байгааг уг төлөвлөгөө батлав. Салхины болон шатдаг хийн эрчим хүч ашиглалт төлөвлөснөөс бага байгаа нь өнгөрсөн долоо хоногт 90 мянган хүнийг хамарсан цахилгааны тасалдалд нэрмээс болсон талаар Австралийн эрчим хүчний зах зээлийн оператор (AEMO) тайлбарлав.
Цахилгаан хэрэглээнийхээ 40 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг өмнөд Австралийг есдүгээр сард хар салхи дайрснаас болж Квинсленд муж тэр чигээрээ гэрэл цахилгаангүй болсон юм. Ноён Тернбулл "цэвэр” нүүрсний төлөвлөгөөгөө зөвтгөхийн тулд өмнөд Австралийн цахилгааны тасалдлаар түрүү барин "Завсарлагатай ажилладаг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр бодит бэрхшээл учруулж байгаа” талаар мэдэгдсэн. Нүүрсэн галлагаат шинэ үеийн дулааны цахилгаан станц нь уламжлалт станцтай харьцуулахад илүү өндөр температур, даралтад ажиллаж, гуравны хоёроор бага хүлэмжийн хий ялгаруулна.
Гэхдээ эдгээр шинэ станц хүртэл байгалийн хийгээр ажилладаг дулааны станцуудаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээг хоёр дахин ихэсгэхэд хүргэх аюултайг шинжээчид анхааруулав. "Эрчим хүчний тогтолцоог олон янз төрөлжүүлэн салбарлуулах боломж одоо ч бий” хэмээн Австралийн аж үйлдвэрийн группийн (AIG) ерөнхий захирал Инес Уилкокс мэдэгдлээ. Тэрбээр уг нүүрсний шинэ станцыг байгуулахад 5-10 жилийн хугацаа шаардлагатай хэмээн тайлбарлаж байлаа.
Шинэ станцын технологийг Австралид урьд нь хэрэглэж байгаагүй тул хийн ялгарлын эрчим, хэмжээ тодорхой бус. Эрчим хүчний сүлжээг тогтвортой ажиллуулна гэвэл шатдаг хийгээр ажилладаг станц байгуулах төслийг хурдасгах хэрэгтэй талаар лобби группүүд мэдэгддэг. Bloomberg New Energy Finance судалгааны байгууллагын тооцоогоор, нүүрсэн галлагаат шинэ цахилгаан станц байгуулах өртөг хэт ихээс шалтгаалан эрчим хүчнийх нь үнэ хоёр дахин их буюу нар, салхи, шатдаг хийнхтэй бараг ижил байх юм.
Ийм станцын оронд зай хураагуур хөгжүүлэх, цахилгааны оргил ачаалалтай үед бага хэрэглээтэй хэрэглэгч эрчим хүчээ бусдад хуваарилдаг, эрэлтэд нийцүүлдэг системийг сайжруулахад анхаарах нь зүйтэй хэмээн тус байгууллага тайлбарлав.
Жэйми Смит
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||