- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тахиа жилд Монголын эдийн засгийг юу хүлээж байна вэ?
Гал бичин жил монголчуудад жинхэнэ "муу нүүр”-ээ үзүүлэв. Газар дороо тоо томшгүй байгалийн баялагтай, тал дүүрэн бэлчих мал сүрэгтэй Монгол Улс дэлхийн орнуудаас гуйлга гуйх дээрээ тулав. Эдийн засаг нь хэзээ ч байгаагүйгээр хямарч, ард түмний амьдрал улам дордов. Хямарч, туйлдсан шалтгаан нь улс төрийн ашиг хонжоо хайсан буруу шийдвэр, Засгийн газрын бодлогогүй, тооцоо, судалгаагүй үйл ажиллагаанаас асар их хамаатай. Дээрээс нь дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буурсан нь багагүй нөлөөлсөн. Уг нь эдийн засаг өсөлттэй байх үед хуримтлал үүсгэсэн бол байдал өөр байх байлаа.
Өөрөөр хэлбэл, орлогоо хадгалж, хуримтлалын сан үүсгэсэн бол уул уурхайн түүхий эдийн ханш буурлаа гэхэд алдагдлаа нөхөх боломж байсан. Гэвч олсон мөнгөөрөө тансаглаж, үнэтэй машин, хувцас худалдаж аваад дараа нь хоосон хонох дээрээ тулдаг хээнцэр хүүхэн шиг "бодлогоор” манай төр засаг явж ирсэн. Улстөрчид иргэдээс оноо авахын тулд ямар ч бодлогогүйгээр мөнгө тарааж, Засгийн газар нь үр ашгаа өгөхгүй ажилд бүх хөрөнгөө цацаад дууссан. Нэг ёсондоо өөрсдийн байр сууриа бэхжүүлэх, ашиг хонжоо хайх зорилгоор шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлдэг нь Монгол Улсын эдийн засаг хямрахад нөлөөлсөн гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Уг нь улстөржсөн шийдвэрээсээ ухарч, асуудалд судалгаа, шинжилгээтэй хандаж, судлаачдынхаа үгийг сонсоод сурчихвал Монголын жижигхэн эдийн засаг айхтар хямраад ядууралд өртөөд байхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.
ТАХИА ЖИЛД ЭДИИН ЗАСАГ СЭРГЭХ НИГУРТАЙ
Монгол Улс "Муу нүүрт” хэмээх гал бичин жилээ бүтэл муутайхан шиг үдлээ. Тэгвэл "Алтан унжлагат” хэмээх тахиа жилд биднийг юу хүлээж байна вэ. Өрнөж буй үйл явдлаас харахад эдийн засаг сэхэл авч, өөдлөн дэвших нигур ажиглагдаж байна. Нэг үе унаж байсан уул уурхайн түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсч эхэллээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар Лондонгийн металийн бирж дээр тонн зэс 6045 ам.доллар, унци алт 1237 ам.доллар, тонн нүүрс 92 ам.долларын ханштай байна. "Эрдэнэс Тавантолгой” крмпани өмнө нь нүүрсээ сорчлон байж олборлоод тонн тутмыг нь 20 ам.доллараар Хятад руу гаргадаг байв. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаатай холбоотойгоор өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээс эхлэн "Эрдэнэс Тавантолгой” компани өмнөд хөрш рүү гаргадаг нүүрснийхээ үнийг тонн тутамд нь 71.5 ам.доллараар гаргадаг боллоо. Энэ хавраас "Чалко”-гийн өрнөөс бүрэн сална гэдгийг удирдлагууд нь хэлж байгаа. Ийнхүү богино хугацаанд үнэ нь өссөн нүүрснээс Монголд чамгүй их мөнгө орж ирэх боломжтой болчихаж байгаа юм.
Дээрээс нь зэсийн үнэ сүүлийн үед хурдтай өсч байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11 -нд Лондонгийн металын бирж дээр 5900 ам.долларт хүрсэн зэсийн үнийг сүүлийн 17 сарын хамгийн өндөр үзүүлэлт байлаа гэж шинжээчид үзэж байв. Түүнчлэн зэсийн хэрэглээ гурав дахин өсч, 22 сая тонн болох төлөвтэй бөгөөд үнэ нь дунджаар 6800 ам.долларт хүрэх тухай судалгааны байгууллагууд таамаглаад байлаа. Тэр таамаглал нь биеллээ олж байна. Зэсийн үнэ ийнхүү өсөх болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "дэд бүтцийг хөгжүүлнэ” гэсэн мэдэгдэлтэй нэг талаараа холбоотой. Монгол Улсын төсвийн орлогын томоохон эх үүсвэр болох зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлэх орлого сүүлийн таван жилд дунджаар нийт уул уурхайн орлогын 60 орчим хувийг бүрдүүлж ирсэн. 2017 оны төсөвт "Оюутолгой” компаниас 462.3 тэрбум төгрег, "Эрдэнэт үйлдвэр”-ээс 175.4 орчим тзрбум төгрөгийн ордогыг төвлөрүүлэхээр тооцсон. Ингэхдээ нэг тонн зэсийн үнийг 4000 ам.доллар орчмоор тооцож шүү дээ. Тэгвэл өдгөө зэсийн үнэ 1500 ам.доллараар өсчихлөө. Тэгэхээр төсөөлж байснаас илүү хөрөнгө төсөвт орно гэсэн үг. Энэ бол Монголын эдийн засгийг аврах маш том эерэг дохио.
Түүнчлэн Монголын орлогын томоохон эх үүсвэр алтны үнийг олон улсын судлаачид энэ оноос аажмаар өсч 2018-2020 онд унци нь 1210.0-1230.0 ам.долларт хүрнэ гэж таамаглаж буй. Тэгвэл далхийн зах зээл дээр алт худалдан авах хандлага нэмэгдэж, үнэ нь өсч эхэллээ. Хоёр сарын өмнө унц алт 1173 ам.долларын үнэтэй байсан бол өдгөө 1237 ам.долларт хүрээд байгаа юм. Үүнээс харахад манай улсад орох валютын урсгал нэмэгдэх нь дамжиггүй. Валютын урсгал сайн байвал эргээд ам.долларын ханш тогтворгой болно. Сүүлийн үед Монголбанкны ам.долларын албан ханш 2485 орчимд топвортой байна. Ам.долларын ханш тогтворжоод ирэхээр Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулчихаж байх жишээтэй. Тэнгэр бурхан харж үзэв үү гэмээр энэ мэт эерэг уур амьсгал Монголын эдийн засагт цэнгэг салхи сэвэлзүүллээ.
Харин одоо бодлогоо зөв тодорхойлж, нөхцөл байдалдаа уялдуулж ажиллавал эдийн засаг сэргэх боломж гарч байна.
QJIOH УЛСААС ОРЖ ИРЭХ САНХҮҮЖИЛТИЙГ ЗӨВ ЦАГТ, ЗӨВ ЗҮЙЛД НЬ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Монгол Улсын төсөв өнгөрсөн онд 3.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, орлого нь 5.8 их наяд, зарлага нь 9.3 их наяд төгрөгт хүрсэн. Дээрээс нь ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкнаас авсан 580 сая ам.долларын зээлийг төлөх ёстой. Үүнийг төлсний дараа төсөвт асар их дарамт ирэх нь дамжиггүй. Уул уурхайн бүтээгдэхүүн өссөн нь ч үүнд нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү хөтөлбөр манай улсад 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаатай хэрэгжихээр болов. Гэхдээ маш төвөгтэй нөхцлүүдийг тулгаж байна. Төсвөө тана. Нийгмийн халамжаа багасга. Татвараа нэм гэх зэрэг олон хүнд шалгуур, нөхцөлийг тавиад байна. Үүнээс болж ард иргэдийн дунд аль хэдийн бухимдал үүсээд эхэлсэн. Харин давуу талууд нь эдийн засгийн хүндрэлээ багасгана. Үрлэгэн төсвөө цэгцлэнэ. Тиймээс одоогийн нөхцөл байдлаас харахад Олон улсын валютын сангийн нөхцөлийг хүлээж авахаас өөр аргагүй болчихлоо. Хөгжлийн банк болон Чингис бондынхоо өр төлбөрийг цаг тухайд нь хийхгүй бол Монголын нэр хүнд олон улсад унана. Уначихвал хөрөнгө оруулалт саатна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд Олон улсын валютын сангаас зээл авах нь зөв гэдгийг судлаачид хэлж байна.
Түүнчлэн БНХАУ-аас тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж авах яриа хэлэлцээр хийж эхэлсэн. Харин ОХУ-тай 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг тус улсын хөрөнгө оруулалт, технологи, хувийн хэвшлүүдтэй хамтарсан байдлаар томоохон төсөл хэрэгжүүлэх хэлэлцээ хийж байгаа. Үүнийг нь Оросын тал нааштай хүлээж авсан гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлжээ. Энэ мэтээр тахиа жилд олон улсын зээл тусламж манай улсад урсаж орж ирэх нь. Харин санхүүжилтээ зөв цагт, зөв зүйлд нь зарцуулах хэрэгтэй.
Засгийн газар өнөөдөр гал унтраах шийдвэрүүд гаргаж байна. Ирэх хэдэн жилдээ орлогоо нэмэгдүүлэх дорвитойхон шиг ажил хийж чадахгүй байна гэдгийг судлаачид хэлдэг. Уг нь аль нэг салбараа барьж аваад сайн хөгжүүлчихвэл энэ Засгийн газар суудлаасаа буулаа гэхэд хэлэх үгтэй үлдэнэ. Гэвч бүхий л салбараа унагахгүйг хичээж, бага багаар хөрөнгө хаядаг. Энэ нь эргээд бодит ажил болдоггүй. Ажил хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг харагддаг нь нууц биш. Ийм зарчмаар Монголын үе, үеийн Засгийн газар ажилласаар ирлээ. Байнга уул уурхай ярихын оронд аялал жуулчлал юм уу, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлбэл Монголд мөнгө орж ирнэ гэдгийг эдийн засагчид байнга хэлдэг. Уул уурхай гэж ярьсаар хөгжиж ч чадалгүй улстөржөөд дууссан. Ядаж аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулчихвал гаднынхны мөнгийг саагаад байж болно шүү дээ. Энэ мэт боломжуудаа өнөөдөр монголчууд ашиглах хэрэгтэй байна. Улстөрчид нь ашиг хонжоо хайхгүйгээр улс орноо бодоод ухаантай шийдвэрүүдийг гаргадаг болмоор байна шүү дээ.
У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||