Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДАМПУУРЛАА ЗАРЛАХ ДӨХСӨН МОНГОЛ УЛСАД ТАНСАГЛАН ЖАРГАЖ БУЙ ГАНЦ КОМПАНИ “ЭРДЭНЭС МОНГОЛ”

Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, Сангийн яам Олон улсын валютын сантай удтал хэлэлцээр хийсний үр дүнгээр "Extended fund facility” буюу хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Тус хөтөлбөрт хамрагдсанаар шатахууны онцгой албан татвар нэмэгдэх, хүн амын орлогын албан татвар өсөх зэрэг олон шаардлага тавигдах нь. Гэтэл дампуурлаа зарлахын ирмэгт ирсэн Монгол Улсад дампуураагүй тансагладаг ганц компани бий…

Төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажиллаж болохын үлгэр жишээг "Эрдэнэс Монгол”-ынхон харуулсаар ирлээ…

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ НЭГТГЭСЭН "ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК МОНГОЛ ТӨРИЙН ХАМГИЙН БУРУУ ШИЙДВЭР БАЙВ

Даахгүй нохой булуу хураав гэгчээр өөрийгөө яая гэж байгаа энэ компанид "Эрдэнэс таван толгой”, "Оюу толгой” зэрэг хамгийн гол компаниудыг багтаасан. Мөн "Багануур”, "Шивээ-Овоо” гээд нүүрсний компаниуд "Эрдэнэс Монгол”-ын мэдэлд ирсэн. Дахиад цаана нь "Мон Атом” зэрэг олон компани бий. Гэвч эдгээр компаниудыг нэгэн дор нэгтгэснээр улс орны хөгжилд ямар гавьяа байгуулсан бэ? Арван жилийн хугацаанд "Эрдэнэс Монгол” хэмээх компани нь эрх баригч намуудын шахааны нөхдөөр дүүрсэн, ард түмнээ шилний цаанаас чихэр долоолгож сууна.

"Багануур”, "Шивээ-Овоо” гээд нүүрсний компаниудыг "Эрдэнэс Монгол”-д нэгтгэснээр байдал улам бүр муудсан. Менежментийн ямар ч зөв бодлого хэрэгжүүлсэнгүй. Төрийн өмчийн хороонд харьяалагдаж байсан нь дээр байсан гэдгийг эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлдэг.

"Эрдэнэс Монгол” компани өдгөө дөрвөн захиралтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэрхүү дөрвөн захирал нь бүгд нарийн бичигтэй, унаа тэрэгтэй.

-330 САЯЫН ТАНСАГ ТАВИЛГА ХЭРЭГЛЭДЭГ "ЭРДЭНЭС МОНГОЛ”!!!!!-

Ганцхан жишээ дурдахад "Эрдэнэс МГЛ” нь эдийн засаг хямарчихсан байхад 330 сая төгрөгөөр оффисийн тавилга авсан байх нь шилэн дансан дээр нь зурайтал бичээстэй. За тэгээд болоогүй, хүний нөөцийн программ, санхүүгийн программ гээд 20 сая, 50 сая төгрөг нийтдээ 70 саяыг зарлагадах жишээний… Тэдний зардал болон ард түмний хэмнэлт 2 яг тэнцэнэ.

 

Erdenes mongol

Гэтэл Монголын эдийн засагт ДНБ -1.6 хувиар агшчихсан, дөрвөн сар дараалаад дефляци болчихсон, нийт эрэлт хумигдсан, банкны системд зээлийн тасалдлын шинж тэмдэг илэрсэн, бараг бүх салбарын бизнес гацчихсан, бүх зүйл зогсчихсон, хаана хаанаа зардлаа танах тухай л яригдаж байна. Харин дөрвийн дөрвөн захиралтай, "Моннис” группийн 14,15 дугаар давхрын хамгийн үнэтэй оффист байрлах Эрдэнэс МГЛ-д эдийн засгийн хямрал огт падлийгүй. Тус компани болон охин компаниудыг нь улсын төсөвт өндөр хөрөнгө оруулалт хийж, үр ашигтай ажиллаад байна уу гэхээр ҮГҮЙ. Ерөөс ядарсан хэдэн жолоочдоо мөлжиж, дефолт зарлан дампуурах дээрээ тулаад байгаа улс орныхоо татварын хэдхэн төгрөгөөр "тоглож”, өр зээл тавихаас өөр гавьяа алга. Үүний тод жишээ бол "Эрдэнэс Монгол”-ын охин компани болох "Эрдэнэс таван толгой” компани юм. "Хас”-ын Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, арга хэмжээ авахыг хэвлэл мэдээллээр шаардсан.

 -100 ТӨГРӨГ ОЛОХЫН ТУЛД 136 ТӨГРӨГ ЗАРЛАГДДАГ КОМПАНИ-

Тэд ард түмэн хувьцааны ашгаа хүртэж амжаагүй байхад тус уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь найман жилийн дараа дампуурлын ирмэгт хүрэх аюултай байгааг тэд хэлсэн юм. Түүнээс гадна 1072 хувьцаа эзэмшигчдээс хэдэн хүн энэ мөнгөн хэлбэрээр авсан, хэдэн хүн нь хувьцаа эзэмшиж байна вэ гэдэг мэдээлэл одоо болтол тодорхойгүй байна. Уул уурхайн эксперт Л.Наранбаатар, "Эрдэнэс Таван Толгой” ХК нь 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг. 2011 оноос хойш нийт 24,2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон, экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг байна гэсэн юм.

 

Erdenes mongol

naranbaatar

 Л.НАРАНБААТАР: ЭТТ-Н ӨР НЬ 822 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН НЬ "ЧАЛКО”-ГИЙН ӨРИЙГ НАЙМ НУГАЛСАНТАЙ ТЭНЦЭНЭ

Яг энэ байдлаар үргэлжлүүлэн ажиллавал энэ уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь найман жилийн дараа дампуурахад хүрнэ. Энэ нөхцөлд хувьцаанаасаа ноогдол ашиг хүлээж байгаа иргэдийн хүлээлт алдарна.

Хэдийгээр зургаан тэрбум давсан нөөцтэй орд гэх боловч нүүрсээ 30 ам.доллараар зардаг, өндөр олборлолтын өртөгтэй. 120 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг дөрөвдүгээр давхаргаасаа сорчилж олборлоод энэ уурхайн эдийн засгийн үр ашигтай нөөц дуусна. Үүний дараа хичнээн сайн төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц бариад хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй, өрсөлдөх чадваргүй уурхай болно. Хэзээ ч ногдол ашиг хүртэхгүй нь.

Байдал ийм болсон тул бид нийт хувьцаа эзэмшигчдийн өмнөөс "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага болон том хувьцаа эзэмшигч болох Засгийн Газарт хандаж дээрх зөрчил дутагдлыг арилгаж, компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах арга хэмжээ авахыг шаардаж байна. "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн монголын талын 34 хувь болон "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Багануур” ХК, "Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу "Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Гэхдээ "Эрдэнэс Монгол” компани охин компаниудынхаа захирлуудыг томилж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Нуулгүй хэлэхэд дээр дурьдсан охин компаниудын захирлуудыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын оролцоотой томилгоо хийж байна. Тэгэхээр охин компанийнхаа захирлуудыг томилж чадахгүй ТУЗ-д нь хяналтаа тавьж чадахгүй байгаа компанийн захирлыг муу менежмент хийж байна гэж буруутгах үндэс байхгүй.

"ЭРДЭНЭС МГЛ”-ИЙН УДИРДЛАГА 2 САЛААЛЧИХСАН ТУЛ ХЭНД ХАРИУЦЛАГА ҮҮРҮҮЛЭХ ВЭ

"Эрдэнэс Монгол” компанийн удирдлага нь хоёр салаалчихсан, дээрээ олон дарга нартай болохоор хэнд хариуцлага үүрүүлэх вэ. Байдал ийм байхад "Эрдэнэс Монгол” компанийн захирлыг муу ажиллаж байна гэх үү. Тэгэхээр энэ менежментийн давхардсан үүрэг функцийн оролцоог салгаж эцэслэн шийдвэрлэх ёстой” хэмээн эдийн засагч Л.Наранбаатар онцолсон юм.

ДАМПУУРЛАА ЗАРЛАХ ДӨХСӨН МОНГОЛ УЛСАД ТАНСАГЛАН ЖАРГАЖ БУЙ ГАНЦ КОМПАНИ “ЭРДЭНЭС МОНГОЛ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани