- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэр модыг бетоноор солих хувьсгал
Монгол Улсын хөгжлийг тэтгэж буй томоохон салбарын нэг нь төмөр зам. Нэг хэсэг өргөн, нарийн царигтай шинэ төмөр зам тавих талаар хэлэлцэж, багагүй шуугиан тарьсан ч асуудал аль нэг талдаа гарахгүй явсаар улстөржөөд дууссан гэхэд болно. Тэгвэл тавигдах үгүй нь мэдэгдэхгүй өргөн, нарийн царигийн төлөө талцахаас илүү өнөөдрийн бодит бөгөөд хамгийн тулгамдсан асуудал болох төмөр замын дэр модны шинэчлэлд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Анх 1940 онд төмөр зам тавихдаа төмөр дэрийг ашигласан бол 30 жилийн дараа буюу 1970-аад оноос төмөр замд их засварын ажил эхлүүлж, элэгдэж хуучирсан зарим төмөр дэрийг модон дэрээр сольж эхэлжээ. Улмаар 1997 онд УБТЗ-ын дэргэдэх төмөр бетон дэрний үйлдвэр байгуулсан түүхтэй. Тэгвэл анхны бетон дэрний үйлдвэр байгуулагдаад 20 жил болсон байна. Энэ хугацаанд Монгол Улсын төмөр замын дэр модны хэдийг нь бетоноор сольсон талаар доорх графикаас хараарай.
Монгол Улсын төмөр замын нийт урт нь 2484.8 км бөгөөд эдгээр замд 4.3 сая гаруй дэр бий. Одоогийн байдлаар бетон дэрний үйлдвэр 1.3 сая ширхэг дэр үйлдвэрлэж, сольсон бөгөөд энэ нь нийт дэрний 27 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн таван жилд бетон дэрний үйлдвэрлэлд 37.3 тэрбум төгрөг зарцуулсан
Түүнчлэн 20 жилийн хугацаанд ердөө 27 хувийг шинэчилнэ гэдэг нэлээд чамлалттай тоо санагдаж байсныг нуух юун. Гэхдээ энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах бөгөөд УБТЗ- ын төсвөөс 100 хувь бүрдүүлдэг юм билээ. Албаны хүний өгсөн тоон мэдээллээс харахад сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012-2016 онд нийт 498 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэхэд 37.3 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Тэгвэл одоо үлдсэн 3.1 сая ширхэг модон дэрний 609 мянга нь төмөр замд тэнцэхгүй болтлоо хуучирч мууджээ. Харамсалтай нь, 2013 онд ажиллаж байсан БОНХЯ-ны сайдын тушаалаар ойгоос дэр модны үйлдвэрлэх зорилгоор мод бэлтгэхийг хориглосон шийдвэр гаргасан нь асуудал дагуулж байгаа аж. Хэдий төмөр бетон дэр үйлдвэрлэж байгаа ч үүнийг ашиглах боломжгүй газар олон байдаг юм байна. Тодруулбал, 1120 км урт гол замын 60 км зам нь 400 метрээс бага радиустай тойрог буюу тахир зам байдаг аж. Тэдгээр газруудад зөвхөн модон дэр хийх шаардлагатай болдог аж. Учир нь цариг нь өөр байдаг гэнэ.
Жишээлбэл, ердийн шулуун зам 1520 мм- ийн царигтай байдаг бол тойрог зам 1535 мм болж, өргөсдөг юм байна. Тойрог нь нэмэгдэхийн хэрээр төмөр замын бетон дэрний бэхэлгээнд өөрчлөлт ордог. Манай үйлдвэрүүд бетон төмрийг зөвхөн 1520 царигаар хийж байгаа учраас 1535 тойрог царигтай замд модон дэр хийхээс өөр аргагүйд хүрдэг юм байна.
Хоёр дахь хүчин зүйл нь хөрсний ус ихтэй газарт овойлт суулт гардаг учраас модон дэр ашиглах шаардлага тулгардаг аж. Түүнчлэн бетон дэр тавих боломжгүй бас нэг шалтгаан нь элс, хайрганы чигжээстэй зам. Ялангуяа Замын-Үүд чиглэлд элс шороо ихтэй байдаг учир бетон дэрний доогуурх буталмал чигжээс нь усыг доош нэвтрүүлэхгүй холилдож, нойтон шавар болж хөлдөх эрсдэл үүсдэг. Тиймээс жил бүр тодорхой хэмжээнд модон дэр, дүнз үйлдвэрлэх шаардлага тулгардаг гэдгийг албаныхан учирлаж байна.
3.1 сая ширхэг дэр модны 609 мянга нь төмөр замд тэнцэхгүй
Ер нь элэгдсэн дэр мод нэг километрт 25 хувиас хэтэрвэл галт тэрэгний хурд хязгаарлагддаг юм байна. Ингэснээр галт тэрэгний хурд саарч, шатахуун, цаг хугацаа, цаашлаад Монгол Улсын бараа эргэлтэд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Харин төмөр замын модон дэрийг 100 хувь шинэчилж, төмөр бетон болгочихвол хурднаас гадна галт тэрэгний даац нэмэгдэх сайн талтай.
Одоогоор нэг дугуйн даац 23 тонн байгаа бол алсдаа 25 тонн болж нэмэгдэх боломж бүрдэнэ. Ингэснээр хүнд даацын вагонууд явах боломжтой болж, хоёр хөршийн транзит тээвэр манайхаар дамжин өнгөрдөг болох давуу талтай. Нөгөөтэйгүүр, бетон дэрний ашиглалтын хугацаа 40-50 жил байдаг бол модон дэрнийх 15 жил байдаг юм байна.
Д.БАТБААТАР:ЭНЭ ЖИЛ 30 КМ ЗАМЫН ДЭР МОД СОЛИНО
Төмөр замын дэр модны шинэчлэлийн явцын талаар УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Д.Батбаатараас тодрууллаа.
Энэ жилийн хувьд 30 км замын их засварын ажилд 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Дээрээс нь 40 гаруй мянган ширхэг модон дэрийг нэг бүрчлэн авч, бетоноор солино. Мөн Айраг, Бор-Өндөрийн замыг 2.3 тэрбум төгрөгөөр хүчжүүлэх төлөвлөгөөтэй. Учир нь төмрийн хүдрийн ачилт тэнд явагдаж байна. Энэ мэтчилэн чадлаараа арга хэмжээ авч байгаа. Төмөр замын дөрвөн сая гаруй модон дэрийг хэдхэн жилийн дотор солино гэж байхгүй шүү дээ. Энэ бол ихээхэн төсөв хөрөнгө шаардагдах ажил.
Бид саналаа өгөхдөө шинээр барьж байгаа зам болон салбар замуудад мод хэрэглэхгүй, бетон дэр тавина. Харин байгаа замаа сэргээн засварлах нөхцөлд мод хэрэглэх ёстой гэсэн санал тавьсан. Гэтэл яамныхан огт мод хэрэглэхгүй юм байна гэж буруугаар ойлгоод, хориглох тогтоол гаргачихсан юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||